Нийгэм
Зудтай аймаг, сумдад 318 резидент эмчээр хүч нэмэгдүүлэв
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “Өвөлжилт, хаваржилтын байдал хүндэрсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” тушаал гаргаж нийт нутгаар хаваржилт хүндэрч, улсын болон эрүүл мэндийн салбарын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан зудын нөхцөлд байгаа аймаг, сумдын иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тасралтгүй хэвийн үзүүлэх зорилгоор ЭМЯ-ны харьяа төгсөлтийн дараах сургалт эрхлэх байгууллагад суралцаж байгаа резидент эмч нарыг өнөөдөр буюу гуравдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэл хугацаанд харьяа орон нутагт нь ажиллуулахаар шийдвэрлэсэн.
Улсын хэмжээнд 21 аймгийн 266 суманд зудын байдалтай байгаа бөгөөд зудтай газруудад амьдарч буй малчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд орон нутгийн эмч нарын хүч дутагдаж байгаа тул резидент эмч нарыг харьяа аймгуудад нь ажиллуулах юм.
Орон нутагт ажиллах резидент эмч нарын судалгааг Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргасан судалгаагаар 20 гаруй үндсэн мэргэшлийн 318 резидент зудтай аймаг, сумдад ажиллах бөгөөд тэднийг ажиллах хугацаанд үндсэн цалин, Улаанбаатар хотоос аймгийн төв хүртэлх замын зардал болон томилолтын мөнгийг нэмэлтээр тооцож өгөхөөр шийдвэрлэсэн байна.
Мөн энэ тушаалаар Эмнэлгийн мэргэжилтний 2024 оны мэргэшлийн зэргийн шалгалт, төгсөлтийн дараах төрөлжсөн мэргэшлийн болон мэргэжил дээшлүүлэх сургалтыг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцалсны дараа эхлүүлэхээр зохион байгуулахыг Эрүүл мэндийн хөгжлийн төвд даалгасан.
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр9 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм11 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент10 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент10 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм11 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм11 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм11 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд9 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ