Бусад
Монгол компани ААРУУЛЫГ тэжээвэр амьтадын “Амны зугаа” хэмээн олон улсад борлуулж байна

Хан-Уул дүүргийн XI хороонд үйл ажиллагаагаа явуулдаг “UMMP” ХХК компани монгол түмний уламжлалт цагаан идээ ааруулыг тэжээвэр амьтадын амны зугаа хэмээн олон улсад импортод гаргаж буй талаар цахим орчинд ихээхэн шүүмжилж байна. Уг компани нь уламжлалт арга технологиор малын сүүг боловсруулан ааруул үйлдвэрлэж олон улсад нэг кг-ийг нь 8-58 ам.долларын хооронд худалдаалдаг аж. Бүтээгдэхүүнийхээ танилцуулган дээр “Монголчуудын 13 дугаар зууны үеэс эхлэн малынхаа сүүг боловсруулан ааруул хийсээр ирсэн. Хатуу ёогуртан хивэгийг өдөр бүр эсвэл 7 хоногт нэг кг (2.2 паунд) ийг өгч болно. Ааруул нь амархан шингэдэг, буйл болон шүдийг дэмждэг” хэмээн бичсэн байна.
“UMMP” ХХК компанийн бүтээгдэхүүнийг харсан монголчууд олон нийтийн сүлжээнд “Энэ бол улс орныг үндэстэн ястангаар нь доромжилсон явдал. Монголд ааруул идэж өсөөгүй хүн байхгүй. Ааруул бол манай улсын идээ будааны дээжийн нэг. Бид өнөөдрийг хүртэл гадаадын маш олон зочин гийчинд ааруулаар таваг засаж амсуулж ирсэн. Гэтэл өнөөдөр ааруулны үндсэн утгыг гуйвуулж, Олон улсад тэжээвэр нохойны шүдний жажлуурны зориулалтаар зарж байна. Энэ явдалыг Монголчууд бид таслан зогсоож, өвлөж ирсэн түүх соёлоо хамгаалах ёстой гэж бодож байна. Эс бөгөөс бидний түүх, соёлын өвүүд энэ мэтчилэн ирээдүйд үндсэн утгаа алдаж гадаадынханд буруу ойлголттойгоор сурчлагдах явдал ихсэх нь. Яг үнэндээ бид өнөөдөр тэжээвэр нохой шиг 100 хувь цэвэр сүүний ааруулыг өөрсдөө идэж чадахгүй байгаа шүү дээ” хэмээн бухимдал, эсэргүүцлээ илэрхийлсээр байна. “UMMP” ХХК нь олон улсын үзэсгэлэн худалдаанд оролцохдоо тус бүтээгдэхүүнээ мөнгөн аяганд хийж тавьсан нь олны дургүйцлийг бүр ч их хүргэж буй юм. Учир нь монголчууд эрхэм хүндтэй хүмүүстэй мөнгө аяга, хадаг, сүү эсвэл ааруул хийж өгдөг уламжлалтай.
Амтлаг, исгэлэн, тос даасан аарууланд хэн хүнгүй дуртай. Шүдийг бэхжүүлж, биеийн кальцийг нөхдөг гээд аарууланд олон талын ашиг шим тэжээл их. Үүгээр ч зогсохгүй биеийн хорыг тайлж, тамиржуулах шидтэй гэдгийг ахмад буурлууд ярьцгаадаг. Ийм хүндтэй идээг нь тэжээвэр ноходын амны зугаа мэтээр олон улсад худалдаж байгаа нь ард түмний дургүйцлийг хүргэх нь дамжиггүй.

Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
Бусад
Нийслэлд үйл ажиллагааа явуулж буй 770 нийтийн байранд хяналт шалгалт хийлээ

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/214 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийлээ. Тодруулбал, ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн есөн дүүргийн 770 нийтийн байрнуудын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав. Тус ажлын хүрээнд нийтийн байрны эрүүл ахуй, гал болон цахилгааны аюулгүй байдал, эрүүл ахуйн халдвар хамгаалал зэрэг нь шаардлага хангаж буй эсэхийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулах юм.
Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 770 байр байдгаас 754 нь иргэнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Мөн үүнээс зөвхөн 285 нь татвар төлдөг болохыг хяналт шалгалтын үеэр илрүүллээ. Галын аюулгүй байдал алдагдсан 11 төрлийн нийт 5730 зөрчил илэрч 132 буюу 2.3 хувийг тухайн цаг мөчид арилгуулж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг даалгалаа.
2025 оны 02 сарын байдлаар 770 нийтийн байр шалгалтад хамрагдсан бөгөөд давхардсан тоогоор 26 төрлийн 7,985 зөрчил илэрч, хууль тогтоомжийн хэрэгжилт 45,6%-тай байна.
- Галын аюулгүй байдал 40%
- Эрүүл ахуйн 34%
- Байгаль орчин 57%
- Гэмт хэрэг, хэв журам 75%,
- Барилга байгууламж 22.3%
НЦУГ-аас гаргасан 2025 оны 02 дугаар сарын мэдээгээр гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 120, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 142 нийтийн байр байна. Мөн Нийтийн байр түрээслэгч 11129 иргэнийг бүртгэсэн. Нийт есөн дүүргийн 383 иргэн аж ахуйн нэгжээс 175 буюу 45.8% нь хөрсөнд шингээдэг нүхэн жорлонтой бөгөөд стандартад нийцсэн, бохир сордог нүхэн жорлонгийн тоо 201 буюу 52,5% харин төвлөрсөн шугамд холбогдсон 7 буюу 2% байна. Шалгалтаар дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд 96% огт бүртгэлгүй байгаа нь хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдахгүй явж ирсэн юм.