Бусад
Хотын дарга найман байршилд жорлон барина

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан боллоо. Хуралдаанаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хашаа, хайс барих ашиглах журам батлах тухай асуудлыг эхлэн хэлэлцлээ.
Журмын төслийг Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Тулга танилцууллаа.
Журмын төслийг боловсруулахдаа Төрийн ордноос 0.5 км радиуст 84.2 км газар, өнгөрсөн онд Их тойруугийн 1113.2 га талбарт хөдөлгөөний эрчимийг нэмэгдүүлж, амьдрах орчныг сайжруулах ажлын хүрээнд шинэ гудамж зам гаргах, авто зогсоол, ногоон байгууламж, тохижилтыг нэмэгдүүлэх судалгаа хийжээ.
Уг судалгаагаар саад чөлөөлөх 200 байршил, 24.34 км буюу 122 байршилд шинэ авто зам тавих, 70 байршилд шинэ явган хүний зам, 82 байршил тохижуулах, ногоон байгууламж, 8 байршилд нийтийн бие засах газар байгуулах бол ил зогсоол, газар доорх болон дээрхи ил зогсоол, чөлөөлөх объектуудыг төлөвлөжээ.
Бага тойруу орчимд хийсэн судалгаагаар тухайн орчимд байгаа хашаануудыг хуулийн этгээдийн төрлөөр авч үзвэл орон сууцны зориулалттай барилга 46, иргэн, аж ахуй нэгжийн барилга 104, төрийн байгууллагын барилга 116, тусгай байгууллага барилга 9 буюу нийт 10925 метр 106 хашаа байгаа юм.
Дээрх хашаанаас орон сууцны 46, аж ахуйн нэгжийн 104, барилгын нийт 7065 м 85 хашааг буулгаснаар явган хүн, дугуйтай зорчигч автомшаины орц гарцыг нэмэгдүүлэх боломжтой юм байна.
Уг журмыг боловсруулан хэрэгжүүлснээр хашаа, хайс, амьд хайс, түр хашаа зэрэг төрлөөр ангилж уг асуудалтай холбоотой ажлуудыг журмаар зохицуулахаар тусгажээ. Өмнө нь 5 бүлэг бүхий журам 2009 онд батлагдан гарч хэрэгжиж байгаа. Тухайн үеийн нөхцөл байдал, харилцан уялдаатай ажиллах байдал, тогтолцоо хашааг барих болгон буулгах зэрэг асуудлууд тусгагдаагүй учир энэхүү журам үйлчлэхэд хүндрэлтэй болсон учир энэхүү журмыг шинэчлэн боловсруулж байгаа юм.
Журмын төсөлтэй холбоотой зөвлөлийн хурлын гишүүд асуулт асууж, саналаа хэллээ. Хашаа хайсыг буулгах, иргэдийн аюулгүй орчинд амьдрах, зорчих хэсгийг хязгаарлаж буй аж ахуй нэгжийн хашаа хайсыг буулгах, цаашдаа ийм үзэгдлийг давтахгүй байх тал дээр анхаарах шаардлагатай нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хэллээ. Уг асуудалтай холбоотой иргэдийн дунд санал асуулга явуулж, асуудлыг дахин нягтлан ажлын хэсэг байгуулан энэ сарын 22-ны зөвлөлийн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ.
Мөн өнөөдрийн хуралдаанаар дулаан үйлдвэрлэх, түгээх, зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөлгүй, үйл ажиллагаа эрхэлж байгаа нийслэлийн өмчийн сургууль, цэцэрлэгийн халаалтын зуухны танилцуулга, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явулж байгаа дунд болон том оврын уурын зуухны тухай, Агаар бохирдуулагч эх үүсвэрт хийсэн шалгалтын дүнгийн тухай асуудлыг Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцууллаа.
Монгол Улсад мөрдөгдөж байгаа ахуйн хэрэглээний зуух, MNS-5216:2016, усан халаалтын зуух MNS-5043:2016 стандартаар халаалтын зуухыг эх үүсвэрээр нь 3 ангилдаг. Үүнд:
Ердийн галлагаатай 15 кВт хүртэлх хүчин чадалтай зуух, Ахуйн хэрэглээнд ашиглагдаж байгаа уламжлалт болон сайжруулсан зуух, пийшин, усан халаалтын зуух, мөн жижиг үйлдвэрлэл үйлчилгээ, харуул хамгаалалтын байранд ашиглагдаж байгаа 125м/кв хүртэлх талбайтай гэр байшин халаадаг зуух.
Усан халаалтын 16-100 кВт хүртэлх хүчин чадалтай. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд ашиглагдаж байгаа 125 м/кв-1000 м/кв талбайтай байшин халаадаг ууран болон усан халаалтын зуух
Усан халаалтын 101 кВт-аас дээш хүчин чадалтай технологийн зориулалттай уур үйлдвэрлэдэг зуух, төвлөрсөн болон нэгдсэн дулаан хангамжийн усан халаалтын зуух хамаардаг. 1000 м/кв-с дээш талбайтай том байр, обьект халаана.
Өнгөрсөн оны агаарын бохирдлын эх үүсвэрийн тоо бүртгэлээр нийслэлийн хэмжээнд 15-100 кВт хүртэл хүчин чадалтай 2397 зуух, түүхий нүүрс хэрэглэж байгаагаас агаарын чанарыг сайжруулах бүс буюу төвийн 6 дүүрэгт 2333 халаалтын зуух байна. эдгээр зуух халаалтын улиралд ойролцоогоор 26 мянган тонн түүхий нүүрсийг шатааж агаар бохирдуулдаг.
Дээрх 2333 зуух Монгол, ХБНГУ, Хятад, Чех, Турк, Солонгос зэрэг 19 төрлийн зуух бүртгэгдсэн байгаа ч дийлэнх нь гар хийцийн марк тодорхойгүй зуухууд байгаа юм.
Харин 101 кВт-аас дээш хүчин чадалтай буюу том оврын усан халаалтын зуухны хувьд агаарын чанарыг сайжруулах бүсэд 171 аж ахуй нэгж байгууллагын 337 халаалтын зуух халаалтын улиралд 171650 тонн түүхий нүүрс хэрэглэж байгаа талаар танилцууллаа.
Өнөөдрийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар Сэлбэ, Баянхошуу дэд төвийн газар чөлөөлөлтийн явцын талаар, теле хяналтын камеруудын техникийн даалгавар, ашиглалт үйлчилгээнд хяналт тавих тухай мөн хэлэлцлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлээ.

Бусад
Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Монголчууд жилд албан ёсны болон өргөн дэлгэр 15-20 баяр тэмдэглэдэг. Тухайлбал, жил бүр аравдугаар сарын 29-нд нийслэлийн өдрийг тэмдэглэж ирсэн.
Мөн жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд Даншиг наадам зохион байгуулдаг байсан. Тэгвэл энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамтад нь зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна.
Цаашид наймдугаар сард даншиг наадам, аравдугаар сард нийслэлийн өдрийг тэмдэглэхгүй. Нийслэлийн өдөр буюу нийслэлийн иргэдийн баярыг жил бүрийн зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдөр тэмдэглэх Засгийн газрын тогтоол ч гарсан. Нийслэлийн иргэдийн баяр, даншиг наадмыг нэгтгэснээр цар хүрээ нь өргөжин тэлж, жуулчдыг татахад чухал ач холбогдолтой.
Энэ үеэр жуулчид болон иргэдэд зориулсан олон арга хэмжээг зохион байгуулна. Хүчит бөхийн барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, шагай, сур харвааны наадам, сээр цохих тэмцээн, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, монгол хувцасны үзүүлбэр, есөн дүүргийн Ардын авьяастнуудын тоглолт, Улаанбаатар театрын “Монгол туургатан” уран бүтээлээ толилуулна.
Түүнчлэн цам харайх, лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин, соёлын арга хэмжээг үзэж сонирхох боломжтой. Тухайлбал, энэ жил цам харайх үзүүлбэрт 120 гаруй цамчин оролцож өргөн хүрээг хамарч байна.
Зургаадугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уул болох Богдхан, Сонгинохайрхан, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрханыг тахих ёслолоор нийслэлийн иргэдийн баяр “Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын үйл ажиллагаа эхэлнэ. Энэ үеэр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сүм хийдүүд цан хэнгэргээ дуугарган, ард иргэдийн сайн сайхны төлөөх хурал ном хурж, буян үйлдэн, сайн үйлсийн ажил зохион байгуулна.
Бусад
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
-
Нийгэм7 цаг өмнө
Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ
-
Нийгэм8 цаг өмнө
Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ
-
Нийгэм8 цаг өмнө
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ
-
Нийгэм7 цаг өмнө
СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна
-
Улс төр8 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо
-
Энтертайнмент8 цаг өмнө
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна
-
Улс төр8 цаг өмнө
Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй