Энтертайнмент
“Драм 4”-хөн БНСУ-д байгаа бүсгүйчүүдээ баярлуулна
Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчдийн дундаас “Драм 4” хамтлаг гарсан билээ. Монгол Улсын Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатар болон жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Г.Эрдэнэбилэг, С.Болд-Эрдэнэ, Г.Амгаланбаатар нарын нэг үеийн залуус 14 жилийн уг хамтлагийг багуулж байсан түүхтэй.
“Драм 4” хамтлаг энэ жилийн эмэгтэйчүүдийн баяраар БНСУ-т байгаа монголчууддаа зориулж тоглолтоо хийхээр болжээ. Хамтлагийн уран бүтээлчид хуучны сэтгэлд хоногшсон дуунууд болон жүжигчин, найруулагч Г.Эрдэнэбилэгийн “Хийморь” киногоор бэлэг барихаар болжээ. “Драм 4”-ын тоглолт өнөөдөр Сөүл хотод болох бол энэ сарын 10-ны өдөр Тэжон хотод тоглогдох юм байна.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.