Дэлхий дахинд
АНУ-ын ЭСЯ-ны ажилтан нисэх буудалд тэсрэх бөмбөг оруулахыг оролджээ
АНУ-ын Элчин сайдын яамны дипломат ажилтан энэ сарын 09-ний өдөр биедээ тэсрэх бөмбөг авч Москвагийн “Шереметьево” нисэх буудалд орохыг оролджээ. Гэхдээ тэсрэх бөмбөгөнд дарь хийгээгүй байжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, АНУ-ын уг дипломат ажилтан мөн өдөр ОХУ дахь ажлаа дуусгаад Москвагаас онгоцоор эх орон руугаа буцах төлөвлөгөөтэй байсан аж. Тэрээр биедээ авч яваа тэсрэх бөмбөгийг “хувийн цуглуулга” хэмээн тайлбарлажээ. Түүнийг баривчлаагүй бөгөөд тэсрэх бөмбөгийг нь хураан авч өөр нислэгээр Нью-Йорк руу буцаажээ.
ОХУ-ын ГХЯ “АНУ цэргийн хөлөг онгоц, нисэх онгоц илгээж манай улсын хилд халдаж буй нь гадна талаас ОХУ-ын аюулгүйн баталгааны хүчин чадавхыг шалгах санаатай төдийгүй Элчин сайдын яамны хүнээр дамжуулж, дотоодод нь сонор сэрэмжийг нь шалгах санаатай байна” гэсэн байна.
Мөн уг мэдэгдэлдээ “Энэ хүн АНУ-ын цэргийн талтай шууд харилцаатай. Уг хэрэг нь ОХУ-ын зам харилцааны тоног төхөөрөмжид чиглэсэн халдлагын хэрэг юм” гэж онцолжээ. Хэргийн дараахан ОХУ уг хэргээр АНУ-д мэдэгдсэн бөгөөд Америкийн талаас тайлбар хийхийг хүсчээ.