Энтертайнмент
Камертон” хамтлагийнхан тоглолтынхоо орлогыг Л.Тайванбатад хандивлажээ
Камертон” хамтлагийнхан бүсгүйчүүддээ зориулсан “Хайр” тоглолтынхоо орлогыг дуучин, продюсер Л.Тайванбатын эмчилгээний зардалд хандивлажээ. Рок попын ертөнцөд өөрсдийн уран бүтээлээрээ хэдийнэ хүлээн зөвшөөрөгдсөн Монголын анхны “boyband” хамтлагийн нэг бол “Камертон”.
Тэдний анхны продюсер Л.Тайванбат нь “Титэм” хамтлагийн гоцлол дуучин бөгөөд “Камертон”-ы дуучин Л.Ган-Эрдэнийн төрсөн ах гэдгээр нь хүмүүс андахгүй биз.“Камертон” хамтлагийнхан 2019 оны гуравдугаар сарын 8-ны өдрийн “Хайр” хэмээх вип тоглолтоороо анхны “18 нас” цомог болон өдийг хүртэл 24 жил хамтдаа байсан фенүүддээ зориулсан шилдэг 11 цомгийнхоо дуунуудаасаа дуулсан байна.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.