Нийгэм
ЦЕГ: 513 хэргийг прокурорын байгууллагад хүргүүлжээ

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт 2025 оны 03 дугаар сарын 31-ээс 04 дүгээр сарын 06-ны өдрүүдэд 49.083 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 513 хэргийг хүргүүлсэн байна.
Үүнээс: Хүний амьд явах эрхийн эсрэг 4, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 157, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 13, Өмчлөх эрхийн эсрэг 190, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 10, Хүрээлэн байгаа орчны эсрэг 11, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 107, бусад 21 хэрэг байна.
Зөрчлийн шинжтэй 57,797 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж,
-339 иргэнд баривчлах шийтгэл оногдуулж,
-71 баривчилж, эрх хасаж,
-516 иргэнийг торгож, эрх хасаж,
-56,243 иргэнийг шийтгэврээр торгож нийт 57,169 зөрчлийг шийдвэрлэсэн байна.
Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 56,695 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 1102 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
Үүнээс Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 5386, Танхайрах 255, Хүний биед халдах 451, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 282, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 48,966, бусад 2,457 зөрчил байна.
Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 121 иргэнд 36,300,000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 282 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.
Шалгаж шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх:
Цагдаагийн байгууллагаас иргэн Б нь өнгөрсөн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр “Хуш” модны 1202 кг цайруулсан самрыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт тээвэрлэж, явсан үйлдлийг тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж, иргэн “Б” нь Монгол орны ховор ургамлын жагсаалтад орсон байгалийн ургамлын үр, эрхтнийг хууль бусаар түүж, бэлтгэсэн, тээвэрлэсэн зэрэг үйлдлийн улмаас 594,389,000 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүллээ.
Шалгаж шийдвэрлэсэн онцлог зөрчлийн талаарх:
Энэ оны 03 дугаар сарын 22-ны өдөр нэр бүхий цахим хаягаас “Ачилтын компанийн ажилчид бусдыг хэл амаар доромжилсон” гэх агуулга бүхий видео мэдээлэл олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн.
Цагдаагийн байгууллагаас уг үйлдлийг бүртгэлд авч, иргэн “Т”-ийн хэрүүл маргаан үүсгэж, олон нийтийг үл хүндэтгэн танхайрсан үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, харьяа дүүргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс тухайн иргэний үйлдэлд энэ оны 04 дүгээр сарын 04-ний өдөр шүүгчийн шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд заасны дагуу 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулж, шийдвэрлэсэн.
Иргэд та бүхэн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг сахин мөрдөж, тээврийн хэрэгслийг замын зорчих хэсэг, явган хүний гарц, замын тэмдгээр зөвшөөрөгдөөгүй хэсэгт зогсоож, түр, удаан зогсоох журам зөрчиж, бусад тээврийн хэрэгсэл болон явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүй байхыг хүсье.
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

Нийгэм
Б.Баатарсүрэн болон БНХАУ-ын иргэн Жан Рү Ди нарын 10 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзав

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Б.Баатарсүрэн, Б.Билгүүн, Б.Одбилэг, С.Шагдаррагчаа, Х.Алдар, Ю.Ууганбаяр, Жан Рү Ди /Zhang Rudi/, П.Дамдин, Г.Билгүүн, Б.Мөнгөнхүү нарт холбогдох хэргийг яллагдагч Жан Рү Ди /Zhang Rudi/ болон яллагдагч Б.Билгүүний өмгөөлөгч Э.Оргил нарын гаргасан гомдлуудыг тус тус үндэслэн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч Б.Баатарсүрэн нарын 10 хүн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан…”, 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулахдаа хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн”, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан”, мөн тус хуулийн 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хууль бусаар хүн хорьсон…” зэрэг гэмт хэрэгт холбогдсон юм.
Танхимын нийт шүүгчийн хуралдаанаар яллагдагч болон өмгөөлөгчийн бичсэн гомдлын үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлд хамаарахгүй гэж үзэв.
Улмаар энэхүү хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэлээ.
Нийгэм
Жолоодох эрхийн үнэмлэхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон осол гаргажээ

Цагдаагийн байгууллагад энэ он гарснаас хойш буюу эхний 2 сарын байдлаар зам тээврийн ослын шинжтэй нийт 21,565 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Эдгээрээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон мөн жолоодох эрхийн үнэмлэхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх 3679 гаруй гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл бүртгэгдэж, эдгээр иргэдийн хайхрамжгүй, хариуцлагагүй байдлын улмаас бусдын эд хөрөнгө, эрүүл мэнд, амь нас хохирсон байна.
Тодруулбал, Багануур дүүргийн нутаг дэвсгэрт нэгэн иргэн жолоодох эрхийн үнэмлэхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон осол гаргасан хэрэгт шалгалтын ажиллагааг явуулж байна.
Иймд иргэд та бүхэн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангаж, хариуцлагатай хандаж өөрийн болон бусдын эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Нийгэм
Соёлын биет өвийн эд зүйлийг хувьдаа завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

Прокурорын байгууллага 2025 оны 3 дугаар сарын 31-нээс 4 дүгээр сарын 4-ний өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 50641, мөрдөн байцаалтын 3231 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 277 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.
Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал,
Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 113, Өмчлөх эрхийн эсрэг 80, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 52, Авлига, албан тушаалын 9, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 8, Хүрээлэн байгаа орчны эсрэг 5, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 4, Эдийн засгийн эсрэг 3, Хүний амьд явах эрхийн эсрэг 2, Соёлын өвийн эсрэг 1 хэрэг байна.
Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
-Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан Д.Г нь албаны эрх мэдлээ хэтрүүлэн “О” компанид нэмэлт ажил олгох тусгай зөвшөөрөл гаргуулан өгсний хариуд 20 сая төгрөг, “Г” компаниас 6.6 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дугаар зүйлийн 1/Нийтийн албан тушаалтан хахууль авах/-д зааснаар, дээрх нэр бүхий компанийн удирдах албан тушаалтнуудад Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
-Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг “С” ХХК-ийн удирдах албан тушаалтан М.Ц нь их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор татварын тайлант хугацаанд бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр хий бичилтийг бусдаар хийлгэж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 51 сая төгрөгөөр бууруулан, татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
-Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг “Б” ХХК-ийн удирдах албан тушаалтан Б.Ж нь их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор татварын тайлант хугацаанд огт үйл ажиллагаа явуулдаггүй компаниас бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр хий бичилт хийлгэж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 156 сая төгрөгөөр бууруулан, татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
-Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, “Clozapine Tablets” эмийг зохих зөвшөөрөлгүйгээр бусдад худалдсан А.П, З.Г нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэргийн 20.14 дүгээр зүйлийн 2 /Хууль бусаар эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх-экспортлох, импортлох-ханган нийлүүлэх, худалдах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
-Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хүрэл тогоо, бүс, чулуун эдлэл, сумны зэв зэрэг 28 төрлийн 135 ширхэг түүх соёлын биет өвийг завшсан С.Г-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 25.5 дугаар зүйлийн 1 /Түүх, соёлын дурсгалт зүйлийг эвдэх, гэмтээх, устгах/, 25.5 дугаар зүйлийн 3 /Соёлын биет өвийг завших, үрэгдүүлэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүллээ.
-
Нийгэм5 цаг өмнө
Б.Баатарсүрэн болон БНХАУ-ын иргэн Жан Рү Ди нарын 10 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзав
-
Нийгэм8 цаг өмнө
“Онлайн залилангийн хохирогчдод нөхөн төлбөр олгож эхэллээ” гэх мэдээлэл үндэслэлгүй худал мэдээлэл
-
Улс төр10 цаг өмнө
Парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын нийгэмлэгийн хуралд УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж оролцлоо
-
Нийгэм13 цаг өмнө
Төв аймаг бүх сумандаа киоск машинтай анхны аймаг болжээ
-
Нийгэм8 цаг өмнө
“Монгол гэр бүл” гэрэл зургийн уралдааны шилдэг бүтээлүүд тодорлоо
-
Нийгэм6 цаг өмнө
ГИХГ: Гурван улсын 27 иргэнийг албадан гаргалаа
-
Нийгэм12 цаг өмнө
Хөдөлгөөнт “ХУРДАН” цэг нийслэлийн алслагдсан бүсэд ажиллана
-
Нийгэм12 цаг өмнө
Хүүхэд нохойд хазуулах тохиолдол нэмэгдэх хандлагатай байна