Connect with us

Бусад

Ш.Даваадорж: Антарктидын усанд шумбаж Гиннест нэрээ бичүүлнэ

Нийтэлсэн

-

Тамирчнаас асар их хатуужил, тэвчээр шаарддаг өвлийн усан сэлэлтийн төрлөөр хичээллэж, Монгол Улсаа олон улсад төлөөлөн тэмцээн уралдаанд оролцдог ганц тамирчин нь спортын мастер Ш.ДАВААДОРЖ юм. Он гарснаас хойш “Дэлхийн цом”-ын тэмцээнүүдэд амжилттай оролцсон түүнтэй өвлийн усан спортын талаар ярилцлаа.

-Сэтгэл зүйгээ бэлтгээгүй хүн хүйтэн усанд сэлж чаддаггүй-

-Зэрэглэл өндөр олон улсын тэмцээнээс алт, мөнгөн медаль ихэрлүүлэн ирсэнд баяр хүргэе. Явсан газрын сонин сайхан, оролцсон тэмцээний амжилтаасаа сонирхуулна уу? 

-2018-2019 оны цуврал, “Дэлхийн цом”-ын тэмцээн өнгөрсөн оны арваннэгдүгээр сард эхлэхэд нь би оролцож таван зайд хурд хүчээ сорьсноос дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн. Тэмцээнд 18 улсын 400 орчим тамирчин оролцсон. БНХАУ-д өнгөрсөн нэгдүгээр сард олон улсын өвлийн усан сэлэлтийн их наадам болж, хоёр тэмцээнээс гурван алт, мөнгө, хүрэл тус бүр дөрвөн медаль авсан. Энэ тэмцээний дараа хоёрдугаар сард Тюмений мөстэй усан сэлэлтийн “Дэлхийн цом”-ын аваргуудыг тодрууллаа. Өвлийн усан сэлэлтийн дэлхийн холбоог өвлийн болон мөстэй гэж ангилдаг. Өвлийн усан сэлэлтийн дэлхийн холбоонд Монгол Улс гишүүнээр элссэн. Мөстэй усан сэлэлтийн холбоонд ч бүртгэлтэй бөгөөд би тамирчны статустай явдаг. Эдгээр холбоонд элссэн учир аль ч тэмцээнд нь оролцох боломжтой.

-Өвлийн болон мөстэй усан сэлэлт юугаараа ялгаатай вэ?

-Өвлийн усан сэлэлтийн тэмцээнийг харьцангуй дулаан нөхцөлд зохион байгуулдаг. Тиймээс олон улсын усан сэлэлтийн наадмыг БНХАУ-д хийсэн. Тэмцээний үед агаарын хэм +8, ус нь +2 градус байсан. Харин мөсөн сэлэлтийн тэмцээн ОХУ-ын Сибир, Арктик, Антарктидад болдог. Мөн тэмцээний хувьд  богино зайн уралдаангүй байсныг энэ жилээс олон нийтийг хамруулахын тулд өөрчлөлт оруулсан. Мөсөн сэлэлт 2022 оны өвлийн олимпын нэг төрөл болно. Үүнд олон улсын тамирчид бэлтгэж, тэмцээн уралдаан зохион байгуулах нь олширсоор байна. Европт болж байгаа тэмцээнд би Азиас ганцаараа оролцдог. Хятадууд тэмцээнд оролцохоор мэдүүлдэг ч ус нь хүйтэн учир бэргээд байдаг талтай. Учир нь, тэд ихэвчлэн +2 -хэмтэй усанд ордог. Өвлийн усан сэлэлтийг хэмийн хувьд -2 +2, +2 +5, +5 +9 гэж ангилдаг. Дулаан усанд сэлэхэд эрсдэл харьцангуй бага байдаг. Хүйтэн усанд хүний хөдөлгөөн удааширч амь нас эрсдэх ч аюултай байдаг юм. Ер нь өвлийн усан сэлэлт 150 гаруй жилийн түүхтэй. Энэ спортын талаар олж мэдсэнээр 2014 оноос тэмцээнд оролцсон. Түүхийг нь сөхвөл, 1864 онд Английн нэгэн нууранд анхны тэмцээнийг зохион байгуулж байсан. Гарал үүслийн хувьд өвлийн усан сэлэлт анхдагч нь.
МОНГОЛ ХҮНИЙ ТЭСВЭРЛЭХ ЧАДВАР САЙН УЧИР ХЭР БАРГИЙН ХҮЙТНИЙГ АЖРАЛГҮЙ ДАВДАГ

-Өвлийн усан сэлэлтийн тэмцээнд ихэвчлэн европын орнуудаас тамирчид оролцдог. Тэнд болж байгаа тэмцээнд Азиас тэр дундаа Монгол Улсаа төлөөлөн өрсөлдөхөөр очиход хүмүүс хэрхэн хүлээн авдаг бол?-“Монгол хүн сэлж чаддаг юм уу” гэж асуудаг. Тэмцээний дараа “Та нар сэлж чаддаг юм байна” гэдэг. Анхны тэмцээнд оролцсоноос хойш намайг олон улсын тамирчид мэддэг болсон. Одоо жилдээ олон улсын чанартай 7-8 тэмцээнд хурд хүчээ сорьж байна. Тэмцээнд оролцох болгондоо монгол хүн гэдгээ мэдрүүлэхийн тулд чонын арьсаар хийсэн малгай өмсдөг. Энэ нь нэг ёсны намайг бусдад таниулах имиж юм. Одоо би чонын арьсаар хүрэм хийлгүүлээд өмсч байна. Ер нь монгол хүн яагаад өвлийн усан сэлэлтээр хичээллэж чадаж байна гэхээр тэсвэрлэх чадвар сайтай, дөрвөн улиралтай учраас яэр баргийн хүйтнийг ажралгүй давдаг.

-Анх тэмцээнд хэрхэн бэлтгэж байсан тань сонирхол татаж байна. Хасах хэмтэй усанд биеэ яаж дасгасан бэ?

-Крантны хүйтэн ус +12, харзны ус +6 хэмийн дулаан байдаг. Тиймээс би эхлээд банндаа хүйтэн ус тосч тэндээ 20-30 минут хэвтэж биеэ дасгасан. Хэсэг хугацааны дараа хүйтэн ус бүлээн мэт санагдах болсон. Тиймээс усандаа мөс хийж хүйтэн болгосон. Ингэж хэвтэхээр +4 хэм болдог. Бэлтгэлээ хийсээр анхны тэмцээнд ороход мөстэй крантны усанд хэвтэх юу ч биш санагдсан шүү. Анх тэмцээний үеэр хүйтэн усанд ороход шилбэнээс эхлээд зүүгээр шивж байгаа мэт мэдрэмж төрсөн. Түүнээс хойш таван жил өнгөрчээ.

-Монголчууд бид тос өөхтэй мах идсэний дараа хүйтэн усанд орохоор түгжрэл болдгийг мэднэ. Үүний нэгэн адил та ч гэсэн хасах хэмтэй усанд орохдоо хоол хүнсээ тохируулдаг болов уу? 

-Хэрэглэж байгаа хоол хүнсэндээ анхаарахгүй бол түгжрэл үүсэх гээд байдаг. Тийм байдалд орсон олон хүнийг мэднэ. Туул голын эрэг дээр хорхог, боодгоо хийж идчихээд хүйтэн усанд орсноос түгжрэл үүсч ходоод гэдсээ тайруулсан хүн ч бий. Би өмнө нь бодибилдингээр хичээллэж, бас зөв хооллолтын талаар судалсан. Намайг хоол судлаач гэж хэлж болно. Би 1983 оноос бассейнд явж байна. Энэ үеэс л ямар хоол идэж болохгүйг мэддэг болсон. Бассейнд орохын өмнө бууз, хуушуур, цуйван зэрэг удаан шингэдэг хоол идэж болохгүй. Хэрвээ идчихээд бассейнд орвол тос нь амаар шууд гарна.

Өндөгний цагааныг л идэхээс гадна аль болох чанаж  хэрэглэх хэрэгтэй. Би хонь, үхрийн мах иддэг ч өөхнөөс нь татгалздаг. Ер нь хүний булчингийн уургийг тэжээж байгаа гол зүйл нь мах шүү дээ. Өөрөөр хэлбэл, махнаас эрдэс бодисоо авч байгаа хэрэг юм. Үүн дээр нэмээд би тамирчдад зориулсан уургийг зохих хэмжээгээр нь хэрэглэдэг. Ер нь өдөрт 6-7 удаа өлсөхгүй бас цадахгүйгээр хооллох ёстой. Тэмцээнд амжилт гаргах нэг үндэс нь ингэж хоол хүнсээ зөв тохируулан хэрэглэх явдал юм. Үүн дээр нэмээд хүчний бэлтгэл хийх хэрэгтэй байдаг.

-Та бодибилдингээр хичээллэж байсан болохоор хүчний бэлтгэлийг өөрт хэрхэн тохируулж хийхээ мэддэг байх?

-1988 оноос бодибилдингээр хичээллэсэн. Усан сэлэлт, бодибилдинг харилцан уялдаатай спортын төрөл юм. 1990 онд би “Монголын сайхан залуу” тэмцээнд Эрдэнэт хотоос оролцож дөрөвдүгээр байрт шалгарсан. 1991-1996 онд “Монголын мистер” тэмцээнд оролцохдоо жиндээ гурван удаа түрүүлж, багаараа алтан медаль авч байлаа. Энэ туршлагаасаа яаж бэлтгэл хийхээ мэддэг болсон. Мөн орос мэргэжилтнээс зааварчилгаа авч байсан нь надад маш их хэрэг боллоо.

-Та өвлийн усан сэлэлтийн “Дэлхийн цом”-ын тэмцээнийг Монголд хийлгэхээр хүсэлтээ өгсөн талаар ярьж байсан. Хариу нь ирсэн үү?

-Ирэх сард Хөвсгөл нуурт хийх эрх авсан ч олон зүйлээс шалтгаалан хойшлуулсан. Учир нь, дэлхийн чанартай ийм тэмцээнийг нэг холбоо дангаараа зохион байгуулж чадахгүй. Санхүүгийн хувьд ч амаргүй. БОАЖЯ, БСШУСЯ, ЗТХЯ-тай хамтран хийхгүй бол боломжгүй. Уг нь энэ тэмцээнийг хийвэл Монголын өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх нэг алхам болно. Гадаадад ийм зэрэглэл өндөр тэмцээнийг хийхэд төр, засгаас нь дэмждэг. “Дэлхийн цом”-ыг Монголд зохион байгуулах эрхийг 2020 оны дөрөвдүгээр сар хүртэл хойшлуулсан. Тэмцээнийг тэр үед зохион байгуулахаар холбогдох газар нь материалаа өгчихөөд хүлээж байна. Үүнийг хэрхэх эсэх нь энэ сарын сүүлчээр тодорхой болно.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХЭД ХАНДАН ЗАХИА БИЧНЭ

-“Дэлхийн цом”-ын тэмцээнийг Монголд зохион байгуулах зөвшөөрөл хүссэн талаараа холбогдох байгууллага, тухайлбал Биеийн тамир, спортын газарт хандсан уу?-Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамцад хэлсэн. Гэхдээ ямар нэгэн байдлаар туслаач гэсэн хүсэлт тавиагүй. Харин БСШУСЯ-ныханд хэлэхэд нэг мэргэжилтэн нь “Ганцхан тамирчинтай холбоо гэж байдаг юм уу. Тэмцээнээ яагаад бидэнтэй ярилцахгүйгээр хийхээр болсон юм бэ” гэсэн. Тэр хүн ганцаарчилсан спорт нэг хүнээс эхэлдгийг мэдэхгүй байна. Тиймээс тэдэнтэй харилцахаа больсон. Ажпын саад, цаг хугацааны гарз юм билээ. Энэ утгаараа энэ жил зохион байгуулахаар төлөвлөсөн “Дэлхийн цом”-ын тэмцээнээ цуцлуулсан юм. Харин 2020 онд хийх тэмцээнээ ЗТХЯ, БСШУСЯ, БОАЖЯ-ны сайдуудад хандана гэсэн бодолтой байна. “Дэлхийн цом”-ын тэмцээнд 18-25 улсын тамирчин оролцохоор, бас энэ тэмцээнийг үзэхээр гаднынхан ирнэ. Ийм томоохон зүйлийг хийхэд зохицуулалт зайлшгүй шаардлагатай. Тиймээс энэ сарын 27-нд болох тэмцээнд явахаас өмнө дээр дурдсан яамдын хүмүүстэй уулзаж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан захиа бичнэ. Захиандаа тэмцээний талаар танилцуулж, ач холбогдол өгөхийг хүснэ. “Өвлийн усан сэлэлтийн “Дэлхийн цом”-ын тэмцээнийг таны нэрэмжит болгомоор байна” гэж бичнэ.

-Өвлийн усан сэлэлтийн ганцхан тамирчинтай улс оронд зэрэглэл өндөр тэмцээн зохион байгуулах эрх өгөх амаргүй. Ер нь та дэлхийн чансаанд хэддүгээрт эрэмбэлэгдэж байна вэ?

-Дэлхийн чансаанд энэ жил долоо, өнгөрсөн жил дөрөвдүгээр байрт эрэмбэлэгдсэн. Сүүлийн үед тэмцээнд оролцсон амжилтаараа дэлхийд хоёрдугаар байрт явж байгаа. Удахгүй болох тэмцээнд хангалттай амжилт гаргавал дэлхийд чансаагаар тэргүүлэх боломж надад байна. Би сүүлийн тэмцээнийг. оролцуулаад өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 68 медаль авснаас алт, мөнгө тус бүр 27, үлдсэн нь хүрэл медаль байгаа юм. Хүн бүр ийм амжилт гаргаж чадахгүй. Хамгийн гол нь 2013 онд зорилгоо тодорхойлсон учир замаасаа хазайж болохгүй.

-2022 оны өвлийн олимпод Монгол Улсын төрийн далбааг мандуулах нь таны хамгийн том зорилго байх. Үүний тулд өөр шигээ өвлийн усан сэлэлтийн тамирчдыг бэлтгэх шаардлагатай болов уу?

-Мэдээж 2022 оны өвлийн олимпод амжилттай оролцох нь миний зорилго. Гэхдээ олимпод оролцох өвлийн усан сэлэлтийн тамирчин бэлтгээгүй. Усанд сэлэлт сонирхогчдын холбооны 300 гаруй тамирчин манай улсад бий. Тэдгээрийн 70 хувийг 9-14 насныхан эзэлнэ. 16-аас дээш насныхан нь үлдсэн хувийг бүрдүүлдэг. Тэдэнд би 2014 онд “Дэлхийн цом”-ын тэмцээнд оролцоод ирснийхээ дараахан өвлийн усан сэлэлтийг хөгжүүлж, эх орныхоо нэрийг гаргах боломж байгаа талаар хэлэхэд татгалзсан. Арга ч үгүй. Сэтгэл зүйгээ бэлтгээгүй хүн хүйтэн усанд сэлж чаддаггүй. Тиймээс би хүнийг хүчилж ятгахгүй. Дээр нь би тамирчин учраас тамирчнаа бэлтгэж чадахгүй. Багш болсны дараа тамирчин, бэлтгэх боломж бүрдэх байх. Гэхдээ би зодог тайлах болоогүй шүү. /инээв/

НАСАНД ХҮРЭГЧДИЙН МЭРГЭЖЛИЙН ДАСГАЛЖУУЛАГЧГҮЙГЭЭР УСАН СПОРТЫНХАН АМЖИЛТАД ХҮРЭХГҮЙ
-Өвлийн усан сэлэлтийн арвин туршлагатай болохоор дээрх асуултыг тавьсан юм. Ер нь усан сэлэлтийн спортод дасгалжуулагчийн нөөц бололцоо ямар байдаг юм бэ?-Монголд 1986 онд усан сэлэлтийн анхны тэмцээн болоход зэрэг цол өгсөн. 64 хүнээс гурав нь насанд хүрэгчдийн нэгдүгээр зэрэг авсны нэг нь би. Нөгөө хоёр нь одоо дасгалжуулагчаар ажиллаж байна. Усан сэлэлтийн тамирчдын хувьд би хамгийн ахмад нь, энэ жил 50 настай. Надаас хойш тамирчин байж байгаад дасгалжуулагч болсон есөн үе бий. Тэдний хэрхэн ажилладаг арга барилыг би мэднэ. Учир нь, бидний анхны багш нар орос хүмүүс байсан. Гэхдээ мэргэжлийн бус, сэлүүрт болон далбаат завь жолоодогчид байсан юм. Тэр хүмүүс усан сэлэлтийн анхан шат, өсвөр, залуучуудад хичээл заадаг нь хангалттай байсан. Харин насанд хүрэгчдэд хичээл заах багш байгаагүй. Үүнийг одоо ч харж болохоор байгаа юм. Монголчууд усан сэлэлтээр амжилт гаргах боломжтой. Харамсалтай нь, насанд хүрэгчдийн мэргэжлийн дасгалжуулагчгүйгээр амжилтад хүрэхгүй. Манайд олон улсын хэмжээний мастер гурав бий. Гэтэл тэд тэмцээнд оролцохоор 103 хүнээс яагаад 96-д ороод байгаа юм бэ. Энэ нь бид цаг үеээсээ хоцроод байгааг харуулж байгаа хэрэг. Манайх Оросоос хуулбарлахдаа хэт сул норматив тогтоосон учраас чанаргүй мастеруудтай байгаа юм.

-Өөр арга техникээр бэлтгэл сургуулилт хийвэл олон улсад гарах тамирчин манайд байгаа гэж ойлгож болох уу?

-Тийм ээ. Манай тамирчид гадаадад очоод мэргэжлийн багштай бэлтгэл сургуулилтаа хийвэл Азидаа эхний гуравт эрэмбэлэгдэх боломжтой. Тэгж чадахгүй бол яст мэлхийн хөгжлөөр яваад ахиж дэвшихгүй.

-Гэхдээ та ч гэсэн дасгалжуулагчгүй мөртлөө олон улсын тэмцээнд амжилт гаргаад л байна шүү дээ?

-Би тэмцээн болохоос хэдэн хоногийн өмнө очоод олон орны тамирчинтай хамтарсан бэлтгэл хийдэг. Олимп, дэлхийн аваргын гарын техник ямар байгааг харж, заавар зөвлөгөө авдаг. Энэ мэтчилэн явсаар өнгөрсөн таван жилийн хугацаанд олон найзтай болсон байна.

-Олон улсын тэмцээнд оролцох зардлаа та хэрхэн зохицуулдаг вэ?

-Дандаа өөрөөсөө гаргадаг. Өмнө нь бизнес хийдэг байсан ч одоо спортдоо л анхаарал хандуулдаг болсон. Гурван өрөө байраа нэг болгож зөрүү мөнгөөр нь тэмцээнд оролцсон. Тэмцээнд оролцохын тулд зарж болох бүхий л зүйлээ худалдсан даа. Одоо надад зарах юм байхгүй. Өнгөрсөн хугацаанд 30 гаруй тэмцээнд оролцоход түүнээс дөрвийг нь гурван хүн бүрэн дааж байсан. Гэхдээ энэ асуудал биш. Хамгийн гол нь эрүүл байх хэрэгтэй. Тэгж чадвал 2022 оны олимпод оролцож чадна. Тэр л чухал. Би саяхан ОБЕГ-ын аврагч тамирчин болсон. Тиймээс санхүүгийн хувьд боломжийн болох байх гэж найдаж байна. Одоо 2022 оны олимпод анхаарлаа хандуулна. Дараа нь 2025 онд Антарктидын усанд шумбаж Гиннесийн номд нэрээ бичүүлмээр байна. Тэгээд 2050 он гэхэд зодог тайлаад бууз хуушуураа идэж, монгол сархдаа хүртье гэж бодож байгаа даа.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Бусад

Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.

Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.

Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.

Дэлгэрэнгүй ...

Бусад

АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Нийтэлсэн

-

Нийтэлч

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.

Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.

Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Бусад

Нийслэлд үйл ажиллагааа явуулж буй 770 нийтийн байранд хяналт шалгалт хийлээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/214 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийлээ. Тодруулбал, ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн есөн дүүргийн 770 нийтийн байрнуудын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав. Тус ажлын хүрээнд нийтийн байрны эрүүл ахуй, гал болон цахилгааны аюулгүй байдал, эрүүл ахуйн халдвар хамгаалал зэрэг нь шаардлага хангаж буй эсэхийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулах юм.

Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 770 байр байдгаас 754 нь иргэнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Мөн үүнээс зөвхөн 285 нь татвар төлдөг болохыг хяналт шалгалтын үеэр илрүүллээ. Галын аюулгүй байдал алдагдсан 11 төрлийн нийт 5730 зөрчил илэрч 132 буюу 2.3 хувийг тухайн цаг мөчид арилгуулж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг даалгалаа.

2025 оны 02 сарын байдлаар 770 нийтийн байр шалгалтад хамрагдсан бөгөөд давхардсан тоогоор 26 төрлийн 7,985 зөрчил илэрч, хууль тогтоомжийн хэрэгжилт 45,6%-тай байна.

  • Галын аюулгүй байдал 40%
  • Эрүүл ахуйн 34%
  • Байгаль орчин 57%
  • Гэмт хэрэг, хэв журам 75%,
  • Барилга байгууламж 22.3%

НЦУГ-аас гаргасан 2025 оны 02 дугаар сарын мэдээгээр гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 120, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 142 нийтийн байр байна. Мөн Нийтийн байр түрээслэгч 11129 иргэнийг бүртгэсэн. Нийт есөн дүүргийн 383 иргэн аж ахуйн нэгжээс 175 буюу 45.8% нь хөрсөнд шингээдэг нүхэн жорлонтой бөгөөд стандартад нийцсэн, бохир сордог нүхэн жорлонгийн тоо 201 буюу 52,5% харин төвлөрсөн шугамд холбогдсон 7 буюу 2% байна. Шалгалтаар дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд 96% огт бүртгэлгүй байгаа нь хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдахгүй явж ирсэн юм.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм2 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр2 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм2 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм2 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм2 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр2 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр3 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр3 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр3 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм3 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм3 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр3 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм3 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг3 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр3 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм3 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Баянзүрх дүүрэгт шар өвс шатсаны улмаас 12 га талбай өртөж шатжээ

Нийгэм3 өдөр өмнө

“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа

Нийгэм4 өдөр өмнө

Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Улс төр4 өдөр өмнө

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийгэм4 өдөр өмнө

Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим