Дэлхий дахинд
“Очир төв” -д гарсан хэрэг ба Д.Дамба-Очир гишүүн

“Очир төв” зочид буудалд гэмт хэрэгтнүүд 13 настай охиныг авч орж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж, амь насыг нь хэрцгийгээр хөнөөснөөс хойш хоёр жил өнгөрлөө. Хэрэг шүүхийн шатанд эргэж буцсаар удсан.
Эцэст нь шүүх хоёр гэмт хэрэгтэнд насаар нь хорих ял оноосныг “Ялын хэмжээ хүндэдлээ” хэмээн давж заалдсан ч шүүх ялыг хэвээр үлдээгээд байна.
Тухайн үед үйлчлүүлэгчдийн бичиг баримтыг шалгаж оруулаагүй, насанд хүрээгүй хүүхдийг дагуулаад зочид буудалд орж байгаа залуусын талаар холбогдох газруудад мэдээлээгүй, хяналт тавиагүй, хэрэг гарсны дараа “Тэр охин архичин байсан” гэх утгатай мэдээлэл цацсан “Очир төв” зочид буудлынхан өнөө хүртэл үйл ажиллагаа явуулсан хэвээр байна.
Тэнд байсхийгээд биеэ хамгаалах чадваргүй эмэгтэй хүнийг авч орсон, хамт архидсан, зодсон цохисон гэх мэдээлэл дуулддаг. Сүүлд хохирогчийн ар гэр, өмгөөлөгчид нь шахаж шаардаж байж, БЗД-ийн Цагдаагийн II хэлтэс хоёр ч удаа мэдэгдэл хүргүүлж байж Зөрчлийн хуулиар 250 мянган төгрөгөөр торгоод өнгөрсөн байдаг.
Жирийн иргэн, хэнбугайд ч “Очир төв” зочид буудлынхан шиг ийм эрх дарх байхгүй. Тэгэхээр гэмт хэргийн хар цэг болсон “Очир төв” ХХК ямар ч хариуцлага хүлээсэнгүй. Хэний өмч хөрөнгө вэ гэдэг асуулт ч бүрхэг үлдлээ. Зочид буудлыг хэн гээч “Нууц ноёнтон” ажиллуулж ашиг хүртэж суудаг нь ч тодорхойгүй өнөө хүрэв.
Дээр нь хэргийн газарт ажилласан мөрдөн байцаагч олон нийтийг анхнаас нь төөрөлдүүлж, “Талийгаач охин архины хордлогоор нас барсан” гэж хэвлэлүүдэд мэдээ өгсөн байдаг. Хэн ингэтэл нөлөөлж чадах вэ гэдэг бас л асуулт. Тухайн үед албан ёсны хаяг руу нь орж үзэхэд “Очир төв” зочид буудал нь машин угаалга, зоогийн газар, караоке гээд цогц үйлчилгээ үзүүлдэг гэхчлэн урамшуулдаг талаар мэдээлэл байсан.
Хэрэг гарсаны дараахан фэйсбүүк дэх цахим хаягт нь зочилж үзэхэд садар самуун мэдээлэл голдуу шэйрлэж түгээдэг, түүн дээрээ хүүхдийн зураг ашигласан байсан. “Тухтай орчинд дуртай киногоо үзээрэй” гэсэн өрөө, орны зураг бүхий реклам ч байршуулсан байсан.
Дараа нь тэдгээр мэдээллээ устгаад “Очир төв” компани нь барилгын чиглэлээр ч бас үйл ажиллагаа явуулж байна. “Энэ газар “Очир төв, “Очир апартмент” есөн давхар 40 айлын орон сууц баригдаж байна, м/кв-ийн үнэ 1.2 сая, энэ оны сүүлчээр ашиглалтад орно” гэсэн зарыг түлхүү оруулж, захиалга авах хэсэгт 94149009 гэсэн утасны дугаар тавьсан байсан юм. Энэ утасны дугаар зочид буудлын ресепшний хаяг дээр ч бас давхар бичигдсэн байдаг юм билээ.
Хотын захын гэр хороолол дахь хуулиас давсан эрх мэдэлтэй энэ зочид буудлын эзэн хэн бэ, хэний бизнес вэ гээд асуулт бас л хөвөрнө. Тухайн үед хэвлэл мэдээллийн зарим хэрэгсэлд УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын обьект байж болзошгүй гэх мэдээлэл гарч байгаад намжсан юм. Д.Дамба-Очир гишүүн өөрийн цахим хуудастаа “Манай компанитай адилхан нэртэй зочид буудалд 13 настай охин амиа алдсаныг цочирдож хүлээж авлаа. Сэтгүүлчдийг мэдээллээ нягтлан оруулж байхыг хүсье” хэмээн мэдэгдэж байв.
Тэгсэн атал Д.Дамба-Очир гишүүний талаар эргэлзээтэй мэдээлэл бас дуулдаж байгаа юм. Тэр нь юу вэ гэвэл, мөрдөн байцаалтын явцад эрхэм гишүүн хэргийг хянаж буй прокурор руу утасдаж “Хавтаст хэрэгтэй танилцмаар байна. Хэргээ нааш нь явуул” гэсэн байдаг. Өөр хүн бол ингэх боломжгүй, эрхэм гишүүн албан тушаалаа ашигласан байдал эндээс харагдана. Ер нь бол “Очир төв”-тэй огт холбогдолгүй хүн ингэж сандрах уу гэдэг сонин.
Эцэст тэмдэглэхэд, Д.Дамба-очир гишүүн 1991 онд“Очир төв” ХХК-ийг үүсгэн байгуулснаас эхлээд “Очир” нэрээр салбарласан олон охин компанитай. Тэдгээрийн хувьцаа эзэмшигч гэдгээ хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлсэн байдаг юм билээ. Хэрэг гарах үед “Очир төв” ХХК-ийн зочид буудал тухайн үед ямар ч зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байснаа хэрэг гарсны маргааш Нийслэлийн аялал жуулчлалын газраас зөвшөөрөл авчихсан байдаг.
Газрын дарга нь “Очир төв” нэртэй олон компани байдаг учраас толгой эргээд өгчихсөн гэх утга бүхий тайлбар тавьж байсан удаатай. Бүртгэлийн газраас аж ахуй нэгжүүд бүтэн нэр байтугай гурван үсэг давхцуулж олгодоггүй журамтай атал яагаад “Очир төв” нэртэй олон компанид тэр нь үйлчилдэггүй юм бол. Ер нь бол энэ мэтчилэн яагаад, яагаад гэсэн өчнөөн асуулт “Очир төв” рүү чиглэдэг. Гэвч ямар ч хариулт алга. Яаж тодорхой мэдээлэл ч байхгүй энэ хүрсэн юм бол?

Дэлхий дахинд
The U.S. tariff tantrum: A self-defeating trade war

Editor’s note: Xin Ping is a commentator on international affairs, writing regularly for Xinhua News Agency, CGTN, Global Times, China Daily, etc. The article reflects the author’s views and not necessarily those of CGTN.
Washington’s latest tariff blitzkrieg – slapping “universal” levies on over 180 nations and regions – is setting things on fire at home.
The moment the executive order was signed, U.S. markets went into freefall: the Dow plunged nearly 4 percent, Apple and Nike stocks nosedived, and $6.4 trillion vanished from Wall Street in two days.
This isn’t economic policy. It’s economic arson.
The art of self-sabotage
Will tariffs bring manufacturing home? Despite years of arm-twisting, American tech giant Apple still works with 94.5 percent of its suppliers being overseas.
Apple isn’t an outlier. The semiconductor industry is facing obstacles in reshoring back to the U.S. as well. Intel has paused its Arizona factory. TSMC is delaying U.S. production. The problems hindering “made in America” are systemic and may only be addressed through a broad and profound economic restructuring. Tariffs won’t magically resurrect dead industries; they only inflate prices for already-struggling consumers.
The U.S. tariff spree, unleashed in the name of “America First,” is in fact a masterclass in shooting oneself in the foot. U.S. farmers will be hard hit. In the aftermath of the 2018 China tariff, while U.S. soybean exports eventually rebounded, the farming community suffered irreparable damages: Midwest farm bankruptcies spiked 30 percent, wiping out generations of family farms. Today’s “Tariff 2.0” risks repeating history – but with higher stakes.
China’s counterpunch
Beijing has been defending itself with precise actions, hitting back with matching levies. But its market remains open to others. Germany’s automakers, for instance, now sell more cars in China than at home. ASEAN’s durians and lobsters enter Chinese markets tariff-free under RCEP – a stark contrast to America’s “walled garden” approach.
As China’s commerce ministry stated: “Bullying tactics won’t work. We defend rules, not whims.” Similar tactics have failed before. When the U.S. tried weaponizing small-parcel exemptions to target Chinese goods, U.S. retailers revolted, as 60 percent of affected imports are everyday essentials for low-income households.
Allies: from partners to prey
American allies are not spared either, and their response has also been strong. The EU is poised to approve retaliatory measures. France is warning against “suicidal trade wars.” German industries are lobbying Brussels to hit back harder. Japan is calling the moves “deeply regrettable.”
In Southeast Asia, the irony is thicker than durian pulp as countries like Vietnam face 46 percent tariffs but remain trapped supplying components to U.S. tech giants. An economist in Hanoi reveals the reality: “Trump wants us to be his factory, but not his competitor. That math doesn’t add up.”
The U.S. tariff crusade isn’t just failing – it’s uniting the Global South against Washington. The U.S. only accounts for around 15 percent of global trade. The remaining 85 percent is made up by the rest of the world – including China – and it will not stand idly by and watch the international trade system, the very thing that fostered global prosperity for decades, destroyed by self-serving political motivations.

A woman looks at an electronic stockboard on her computer at a trading company in Hanoi, Vietnam on April 8, 2025. /CFP
The ghost of Smoot-Hawley
History has long given its verdict on tariffs. The 1930 Smoot-Hawley tariffs turned a recession into the Great Depression. The déjà vu is uncanny: U.S. steel tariffs briefly boosted producers but killed 75,000 downstream jobs. American icon motorcycle manufacturer Harley-Davidson was forced to shift production overseas to avoid costs. “Made in America” has become “priced out of America.”
Those in Washington are preaching “short-term pain for long-term gain.” Tell that to the 27 U.S. textile mills shut down in the past 20 months, or the single mom paying 17 percent more for Walmart clothes. Some on Reddit have put it quite well: “Tariffs are taxes on the poor.”
Epilogue: The unlearned lesson
The White House insists this is “historic” – and they’re right. Not since the 1930s has the U.S. so recklessly weaponized trade. But the world has changed: China is deeply integrated into global supply chains, the EU makes its own decisions, and ASEAN won’t ditch prosperity for geopolitics.
The clock is ticking. Every tariff tweet coming from Washington is shredding U.S. credibility. Every market plunge erodes the White House’s “strong economy” narrative. And America’s isolation deepens with every trade deal other countries make on lowered tariffs, such as those between China and ASEAN and European countries.
In the end, it’s not just about the economy. America is turning its back on the world. The path it has chosen is a solitary one.
(If you want to contribute and have specific expertise, please contact us at opinions@cgtn.com. Follow @thouse_opinions on X, formerly Twitter, to discover the latest commentaries in the CGTN Opinion Section.)
Дэлхий дахинд
БНСУ даяар галын нөхцөл байдал ноцтой түвшинд хүрснийг зарлалаа

Дэлхий дахинд
Сөүл хотод авто зам цөмөрч мотоциклтой иргэн унажээ

Өчигдөр буюу даваа гарагт Сөүл хотод авто зам цөмөрч, мотоциклтой иргэн унасан байна. Одоогоор тус иргэнийг аврах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Орон нутгийн цагаар өчигдөр орой 6 цагийн үед Гандун дүүрэг дэх бага сургуулийн ойролцоох авто зам цөмөрч, бараг 20 метрийн өргөнтэй нүх үүссэн байна.
Тус нүх зургаан эгнээтэй замын дөрвийг нь хамарч байгаа бөгөөд нэмж томрох эрсдэлтэй байгаа аж. Улмаар Сөүл хотын захирагч яаралтай арга хэмжээ авахыг үүрэгджээ.
Одоогоор зам цөмөрсөн шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.
Гэхдээ албаныхны урьдчилсан байдлаар үзэж буйгаар зам цөмөрсөн шалтгаан нь замын доорх ус дамжуулах хоолой хагарснаас үүдсэн байж болзошгүй гэв.
Осол гарсан замын доор метроны есдүгээр шугамын өргөтгөлийн ажил мөн хийгдэж байжээ.
-
Нийгэм10 цаг өмнө
Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ
-
Нийгэм16 цаг өмнө
“Барилга, дэд бүтцийн салбарын стандартын хэрэгжилт хяналт шалгалтын тогтолцоо” хэлэлцүүлэг эхэллээ
-
Нийгэм13 цаг өмнө
“Хүүхдэд аюулгүй цахим орчин” аяны удирдамж батлагдлаа
-
Улс төр12 цаг өмнө
Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо
-
Нийгэм14 цаг өмнө
НӨАТ-ын сугалаанаас 46 666 иргэн азтан болжээ
-
Эдийн засаг13 цаг өмнө
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ
-
Улс төр13 цаг өмнө
Засгийн газар хуралдаж байна
-
Улс төр17 цаг өмнө
ХЗБХ: Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналыг дэмжлээ