Connect with us

Энтертайнмент

“Монгол уран нугараачдыг супер гэж үнэлсэн”

Нийтэлсэн

-

“Уолт Дисней” кино компанийн бүтээл, циркт өссөн өхөөрдөм нисдэг зааны тугалын тухай өгүүлдэг “Дамбо” хүүхэлдэйн киног та бүхэн санаж байгаа биз ээ. Монголын уран нугараачид Холливудын алдартай найруулагч Тим Бюртоны найруулсан “Дамбо” уран сайхны киноны туслах дүрд тоглосон талаар бид өмнө нь мэдээлсэн. Уг алдартай хүүхэлдэйн кино нь 60 жилийн дараагаар бүрэн хэмжээний уран сайхны кино болон мэндэлж, дэлхийн улс орнуудад тун удахгүй нээлтээ хийх гэж буй. Харин эл алдартай бүтээлд Монголын циркийн хөгжлийн төвийн уран нугараачид хэрхэн туслах дүрд тоглох болсон тухай тус төвийн тэргүүн, продюсер Н.Эрдэнэтэй ярилцлаа

-Монгол циркийн хөгжлийн төвийн уран нугараачид Холливудын алдартай найруулагчийн бүтээл болох “Дамбо” уран сайхны киноны туслах дүрд тоглох болсон тухай мэдээ дуулсан. Та бүхэн анх уран сайхны кинонд тоглох саналыг хэрхэн хүлээж авав?

–Бидэнд анх 2017 онд Унгар улсын циркийн жүжигчин, найруулагч Кристан Криштоп гэж хүн Холливудын “Дамбо” уран сайхны кинонд тоглох санал тавьсан. Энэ хүн маань Монголын циркийн хөгжлийн төвтэй олон жил хамтарч ажиллаж буй уран бүтээлч юм. Үзэгчид алдарт “Уолт Дисней” кино кампанийн бүтээл циркт өссөн нисдэг зааны тугалын тухай өгүүлдэг “Дамбо” хүүхэлдэйн киног сайн мэдэх биз. Миний олж сонссоноор “Дамбо” хүүхэлдэйн киног 60 гаруй жилийн дараа бүрэн хэмжээний уран сайхны хэлбэрээр дахин хийж байгаа юм билээ. Мэдээж энэ кино циркийн урлагийн тухай өгүүлэх учраас дэлхийн маш олон циркийн уран бүтээлчдийг урьж ажиллуулсан. Үүний дагуу Унгарын циркийн жүжигчин, найруулагч Кристан Криштоп маань “Монголын уран нугараач жүжигчдийг “Дамбо” уран сайхны кинонд оролцуулъя. Монголын уран нугараачид дэлхийд аль хэдийнэ танигдсан гэдэг утгаараа энэ кинонд оролцох хэрэгтэй” гэж хэлсэн. Түүний саналыг хүлээн авч, манай төвийн уран нугараач Ч.Отгончимэг, Э.Ариунчимэг, Б.Золзаяа, Г.Олдох нарт “Дамбо” уран сайхны киноны дүрийн сонгон шалгаруулалтад оролцох урилга өгсөн.

-Монгол уран нугараачид маань Лондон хотноо зураг авалтад оролцсон гэсэн. Киноны зураг авалт хэр хугацаанд үргэлжилсэн бэ?

-Бид урилгын дагуу 2017 оны нэгдүгээр сард Лондон хотод тав хоногийн хугацаатай сонгон шалгаруулалтад оролцож, тэнцсэн. Дараагаар нь Монголын уран нугараачид маань 2017 оны тавдугаар сараас эхлэн 11 дүгээр сар хүртэл зураг авалтад оролцсон. Ер нь бол “Дамбо” уран сайхны киноны циркийн жүжигчдийн зураг авалт зургаан сар орчим үргэлжилсэн. Харин киноны үндсэн зураг авалтыг хийхэд бүтэн жилийн хугацаа өнгөрсөн. Мөн уран сайхны киноны зураг авалтаас гадна монтаж зэрэг олон бэлтгэл ажлуудыг өнгөрсөн хугацаанд хийсэн.

-Циркийн урлагийн тухай өгүүлэх “Дамбо” кинонд дэлхийн олон орны циркчдийг урилгаар тоглуулсан гэлээ. Уран нугараачдын тоглосон туслах дүрийн талаар ярихгүй юу?

-Киноны туслах дүрд циркийн 35 орчим жүжигчин оролцсон. Эдгээр уран бүтээлчид бүгд циркийн өөр өөр төрлөөр тоглодог. Жишээлбэл, сургуультай нохой, морь, гимнастик, акробат, жонглёр, алиалагч гэх мэт. Мөн Украйн улсаас дангаараа 40 орчим циркийн жүжигчин тоглосон. Туслах дүрийн хувьд тэр энэ гэсэн оноосон дүр байгаагүй. Ерөнхийдөө циркийн жүжигчид маань нүүдлийн циркийн амьдралын хөшигний ар талд юу өрнөдөг тухай харуулсан.

-“Дамбо” уран сайхны киноны гол дүрд Холливудын алдартай жүжигчин Колин Фаррел, Мишель Кэйтон, Денни Давито, Ева Грийн, Колин Фаррел нар тоглосон гэсэн. Холливудын ододтой ярилцах боломж гарсан уу. Монгол уран нугараачдыг хэрхэн үнэлж байв?

-“Дамбо” уран сайхны кинонд тоглож буй дөрвөн гол дүрийн жүжигчин маань дэлхийн хэмжээний одод. Мөн киноны найруулагч Тим Бюртон Холливудын алдартай уран бүтээлч хүн. Киноны хувцасны зураач, хөгжмийн найруулагч гээд бүхий л уран бүтээлчид Холливудын хэмжээний од байсан. Тэр хүмүүстэй зураг авалтын үеэр Монгол циркчдийн талаар ярилцах боломж байгаагүй. Харин ганцхан боломж олдсон нь “Дамбо” уран сайхны киноны гол дүр тоглож байсан 70 орчим настай, Холливудын од Денни Давито жүжигчинтэй Монгол уран нугараач бүсгүй маань нэлээд олон хэсэгт хамт зурганд орж таарсан. Тэр үеэр би продюсер нь учраас дэргэд нь байсан юм. Тэр үед түүнтэй Монголын талаар ярилцахад яг үнэндээ Монгол Улсын талаар сайн мэддэггүй юм билээ. Хэдийгээр Монгол орныг сайн мэдэхгүй ч гэсэн циркийн урлагийн талаар маш сайн мэддэг хүн байсан. Учир нь түүний циркийн холбогдолтой кинонд гол дүр бүтээж буй гурав дахь кино нь “Дамбо” болж таарсан. Тиймээс энэ хүн циркийн урлагийн талаар маш сайн мэдээлэлтэй байсан. Тэрбээр монгол охидын уян налархай дэлхийд брэнд болсон уран нугаралтыг хараад үнэхээр супер гэсэн үнэлгээг өгсөн.

-Киноны нээлт энэ сарын 29-нд болно. Монгол циркчид маань нээлтийн арга хэмжээнд оролцох уу?

-Кино дэлхийн бүх улс орнуудаар гуравдугаар сарын 29-нд албан ёсны нээлтээ хийнэ. Харин гуравдугаар сарын 26-нд Лондон хотноо киноны баг бүрэлдэхүүнд зориулсан анхны дотоод нээлт болно. Уг нээлтийн ажиллагаанд оролцох урилгыг Монголын уран нугараачид маань хүлээн авсан. Харамсалтай нь “Дамбо” уран сайхны кинонд тоглосон уран нугараач дөрвөн бүсгүй Мексик улсад аялан тоглолтоор явж байгаа. Энэ үеэр тэдний тоглолт нь давхцаж байгаа. Миний хувьд ч гэсэн гуравдугаар сарын 25-наас 31-ны өдрүүдэд Франц улсад болох Олон улсын циркчдийн тэмцээний шүүгчээр ажиллаж таарч байгаа. Тийм учраас киноны нээлтэд оролцох боломжгүй байна.

-Монгол циркийн хөгжлийн төвийн уран бүтээлчид дэлхийн олон оронд аялан тоглолт хийдэг. Ер нь Монгол циркчдэд кинонд тоглох санал хэр ирдэг вэ?

-Монгол циркийн хөгжлийн төвийн уран бүтээлчид маань анх удаа Холливудын уран сайхны кинонд тоглох санал хүлээн авсан. Хоёр дахь кино нь Монголын уран бүтээлчдийн хийсэн кинонд манай төвийн уран нугараач бүсгүй гол дүрд тоглосон байгаа. Удахгүй энэ киноны дэлгэрэнгүй мэдээллүүд цацагдаж эхлэх байх. Би одоогоор энэ киноны талаар албан ёсны мэдээлэл өгөх боломжгүй байна.

-Монгол циркийн хөгжлийн төвийн циркчид саяхан Испани улсад болсон “Алтан заан” Олон улсын циркчдийн фестивалиас Алтан цомын эзэд болсон. Та бүхэнд баяр хүргэе. Энэ тэмцээний сонин сайхнаас хуваалцаач?

-Маш их баярлалаа. Монгол циркийн хөгжлийн төвийн хувьд энэ жил 29 дэх Олон улсын циркчдийн тэмцээндээ амжилттай оролцлоо. Өнгөрөгч 2018 онд бид хэд хэдэн Олон улсын тэмцээн, фестивальд амжилттай оролцсон. Испани улсын Жироно хотод болсон Олон улсын циркчдийн найм дахь удаагийн тэмцээнд шариктай, шидэлттэй акробатын төрлөөр оролцлоо. Бид энэ тэмцээнээс Алтан цом хүртсэнээр залуу уран бүтээлчдэд маань маш их урам зориг, итгэл үнэмшил төрүүлсэн. Бидний хийж буй шариктай, шидэлттэй акробатын төрлийн үзүүлбэр өмнө нь Монгол Улсад огт хийж байгаагүй үзүүлбэр. Дэлхийн циркийн түүхэнд гэж ярьвал бараг 40-өөд жилийн өмнө ОХУ-ын циркийн жүжигчид хийж байгаад энэ төрөл нь хүнд хэцүүгээсээ болоод орхигдсон төрөл байсан. Энэ төрлийн үзүүлбэрийг Монгол циркчид 40 жилийн дараа дэлхийн циркийн хэмжээнд дахин гаргаж ирсэн гэдгээрээ онцлог.

Монгол циркийн хөгжлийн төвийн циркчдийн хувьд сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 13 Олон улсын циркчдийн тэмцээнд оролцлоо. Үүнээс хоёр Гран при, долоон алтан цом, гурван мөнгөн цомын эзэд болсон. Ер нь монголын циркийн жүжигчид сүүлийн таван жилийн хугацаанд 20 гаруй Олон улсын циркчдийн тэмцээнд оролцож, алт, мөнгөн цом хүртсэн амжилтыг үзүүлсэн.

Испани улсын Жироно хотноо болсон “Алтан заан” тэмцээний үеэр
-Олон улсад Монголын циркчдийн ур чадварыг хэрхэн үнэлдэг вэ. Монгол циркчдийн үзүүлбэрийн онцлог гэвэл?

-Олон улсын циркчдийн тэмцээний үеэр хамгийн багадаа дэлхийн 15 орны 100-120 орчим циркийн жүжигчид цугладаг. Тухайн тэмцээнд оролцоход улс улсын уран бүтээлчид өөрсдөдөө эхний гурван байрт орох зорилгыг тавьдаг. Тэмцээний эхний өдрөөс л Монгол, ОХУ, БНХАУ зэрэг дэлхий олон орны циркчдээс тийм үзүүлбэр ирсэн байна гээд л ярилцана. Монгол циркчдийг бусад орны уран бүтээлчид хүчтэй өрсөлдөгч гэж айдастай хүлээж авдаг. Учир нь Монголын циркчид дэлхийд яах аргагүй эхний гурван байрт шалгарах хэмжээний үзүүлбэрийг үзүүлж чаддаг. Монголын циркийн жүжигчид социализмын үед ч мундаг байсан. Одоо ч тийм байгаа. Учир нь Монголын цирк дэлхийд эхний тавд эрэмбэлэгддэг байсан. Одоо ч гэсэн эхний тав дотроо жагсдаг. Харин сүүлийн тав, зургаан жилийн дотор Монголын циркийн жүжигчид эхний байрын алт уу, мөнгө үү гэдэг байран дээр тунаж үлддэг болсон. Ялангуяа Монгол циркчдийн акробат үсрэлтийн төрлийн үзүүлбэрүүд дэлхийн рекордыг шинэчлэн тогтоож байна. Циркчид маань маш хүнд хүнд үзүүлбэрүүдийг үзүүлж байна. Энэ бүхэн Монголын циркчдийн дэлхийд үнэлэгдэх үнэлэмжийн тодорхой байр суурийг эзэлж байна гэж ойлгож болно.

-Өөрийн тань хувьд Олон улсын циркчдийн тэмцээнд урилгаар шүүгчээр ажилладаг. Энэ жил Олон улсын ямар тэмцээнүүдэд шүүгчээр ажиллах бол?

-Миний хувьд одоогоос дөрвөн жилийн өмнөөс анх Олон улсын циркчдийн тэмцээнд шүүгчээр оролцох урилга авсан. Жил бүр надад Олон улсын циркчдийн тэмцээний шүүгчээр ажиллах урилга ирдэг ч тэр болгон ажиллах боломж байдаггүй. Өөрсдийнхөө жүжигчидтэй өөр өөр уралдаан тэмцээнд оролцоно. Зарим үед тэмцээний цаг хугацаа нь давхцаж таардаг. Би өнгөрсөн хугацаанд есөн Олон улсын циркчдийн тэмцээнд шүүгчээр ажилласан. Одоо Францад болох Олон улсын циркчдийн тэмцээнд шүүгчээр оролцох гэж байна. Харин манай төвийн циркчид 2018 онд дөрвөн Олон улсын тэмцээнд оролцох урилга хүлээн авсан. Сая Испани улсад 2019 оны хоёрдугаар сард эхний тэмцээндээ оролцож, Алтан цом хүртлээ. Одоо Франц улсад гуравдугаар сарын 25-наас 31-ний өдрүүдэд болох Олон улсын тэмцээнд оролцох гэж байна. Дараагаар нь аравдугаар сард БНХАУ-д болох Олон улсын “А” зэрэглэлийн тэмцээнд оролцох гэж байна. Мөн 2020 оны нэгдүгээр сард Франц улсын Масси хотод болдог Олон улсын тэмцээнд оролцохоор бэлтгэл сургуулилтаа хийж байна.

-Монголын циркийн урлаг үзэгчгүй болсон гэх шүүмжлэл байна. Монголын хүүхэд залуус Монголынхоо циркийн үзүүлбэрээр дутагдаж байгаатай санал нийлэх үү?

-Мэдээж Монголд циркийн тоглолт харьцангуй цөөн болж байгаа нь үнэн. Хоёрдугаарт бусад хошин урлаг, рок попын тоглолтуудтай харьцуулбал циркийн тоглолт цөөн болдог юм шиг санагдах байх. Гэхдээ циркийн тоглолт огт болохгүй биш тоглож байгаа. Нөгөө талаасаа бид Монголд тоглох дургүйдээ биш монголын циркийн жүжигчид тогтмол гадаадад аялан тоглолтоор тэмцээн уралдаанд уригдаж байгаа учраас тэр болгон эх орондоо тоглох боломж гарахгүй байна. Нэг талаасаа шүүмжлэлтэй хандмаар юм шиг мөртлөө нөгөө талаасаа бахархмаар юм.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Энтертайнмент

Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Нийтэлсэн

-

Нийтэлч

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлэв.

Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.

Удамт тоглогчийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид байна.

Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Нийтэлсэн

-

Нийтэлч

Английн нийслэл Лондон хотод шатрын багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зургаадугаар сарын 10-15-нд болов. Тэмцээнд 64 орны 420 тамирчин өрсөлдсөн бөгөөд манай улсаас гурван баг өрсөлдөхөд “Монгол Б” баг 2400 хүртэл рейтингтэй багуудын түргэн тоглолтын төрөлд тэргүүн байр эзэлж, төрийн дуулалаа эгшиглүүллээ. Энэ тэмцээнд: GM 111, WGM 12, IM 61, WIM 6, FM 48, WFM 17, CM 17, WCM цолтой 7 тамирчин өрсөлдсөн байна. Дэлхийн аварга цолонд хүрсэн “Монгол Б” багт багийн ахлагч, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Билгүүн, С.Ган-Эрдэнэ, Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул, Н.Содбилэгт, Г.Энхбаяр нар өрсөлдсөн юм.
Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео, Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно.

Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео, Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна.

Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно. Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.

74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ.

Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм21 минут өмнө

Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ

Улс төр26 минут өмнө

Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр

Нийгэм1 цаг өмнө

Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ

Нийгэм1 цаг өмнө

Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо

Нийгэм1 цаг өмнө

Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна

Нийгэм1 цаг өмнө

Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв

Нийгэм1 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Нийгэм2 цаг өмнө

Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Энтертайнмент2 цаг өмнө

Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Бусад2 цаг өмнө

Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Улс төр2 цаг өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ

Энтертайнмент23 цаг өмнө

Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Нийгэм1 өдөр өмнө

АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Нийгэм1 өдөр өмнө

Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа

Нийгэм1 өдөр өмнө

Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа

Нийгэм1 өдөр өмнө

Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ

Нийгэм1 өдөр өмнө

Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй

Эдийн засаг1 өдөр өмнө

Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа

Нийгэм1 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ

Нийгэм1 өдөр өмнө

Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө

Нийгэм1 өдөр өмнө

“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно

Улс төр1 өдөр өмнө

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

Нийгэм1 сар өмнө

“Мөнгө зээлээч” гэх чат илгээж, 6 сая төгрөг залилжээ

Улс төр1 сар өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

Улс төр1 сар өмнө

Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна

Улс төр1 сар өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ

Нийгэм1 сар өмнө

ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутгийн эмч нартай хамтран осолд орсон иргэдэд тусламж үзүүллээ

Энтертайнмент1 сар өмнө

“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Нийгэм1 сар өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1487 болжээ

Эдийн засаг1 сар өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 23325 төгрөг болжээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент5 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр7 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт7 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт7 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр7 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр7 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм7 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр7 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад4 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр4 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм9 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм9 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм12 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм12 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад1 жил өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг1 жил өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм2 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим