Бусад
Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдвол онц дэглэм хүчингүй болно

Засгийн газрын 2019 оны гуравдугаар сарын 06-ны өдрийн “Эрдэнэт үйлдвэр ХХК, Монголросцветмет ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 91 дүгээр тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн тухай асуудлыг Үндсэн хуулийн цэцэд очжээ. Нэр бүхий хуульчид дээрх тогтоолыг болон үндэслэж гаргасан БНМАУ-ын Бага Хурлаас 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр баталсан Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзжээ. Энэ талаар мэдээлэл гаргагч иргэн Э.Хашчулуунаас тодрууллаа.
-“Эрдэнэт үйлдвэр ХХК, Монголросцветмет ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 91 дүгээр тогтоол нь өөрөө 1991 оны хуульд үндэслэж гарсан байсан шүү дээ. Ийм байж болохгүй гэж үү?
-Монгол Улсын Засгийн газар БНМАУ-ын Бага Хурлаас 1991 онд баталсан Засгийн газарт эрх олгох тухай хуульд үндэслэн 2019 оны 91 дүгээр тогтоол гаргасан байна. Гэтэл БНМАУ-ын Ардын Их Хурлаас 1992 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр баталсан БНМАУ-ын Үндсэн хуулиас Монгол Улсын Үндсэн хуулийг бүрнээ дагаж мөрдөхөд шилжих тухай Монгол Улсын хавсралт хуулийн Тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын Үндсэн хууль хүчин төгөлдөр болох хүртэл дагаж мөрдөж ирсэн бүх хуулийг мөнхүү Үндсэн хуульд харшлахгүй бол цаашид хүчин төгөлдөр дагаж мөрдөнө” 3 дахь хэсэгт “Монгол Улсын Үндсэн хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн мөнхүү Үндсэн хуульд харшилсан хууль болон эрх зүйн бүх акт, тэдгээрийн заалтыг хүчингүй болсонд тооцно” гэж тус тус заасан. Мэдээлэл гаргагчийн зүгээс БНМАУ-ын Бага Хурлаас 1991 онд баталсан Засгийн газарт эрх олгох тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, зүйл, заалтуудад илт харшилсан тул хүчингүй болсонд тооцогдсон байх ёстой гэж үзэж байна. Хэрэв мэдээлэл үндэслэлтэй гэж үзвэл Үндсэн хуулийн цэцээс дурдсан хуулийг хүчингүйд тооцсон шийдвэрийг эцэслэн гаргаж, цаашид тус хуульд үндэслэн Үндсэн хууль зөрчсөн шийдвэрүүд гарахаас урьдчилан сэргийлэх нь зүйтэй гэж үзсэн учраас энэхүү мэдээллийг гаргаж байгаа юм.
-Үндсэн хуулийг аль заалтад харшилж байгаа вэ?
-Хүчингүй болсонд тооцох ёстой уг хуулийн агуулгаар Засгийн газраас шаардлагатай гэж үзсэн тохиолдолд өмчийн хэлбэр үл харгалзан дурын үйлдвэрийн газар, байгууллагад “онцгой дэглэм” тогтоож, захиргааны акт нь хуульд үндэслэсэн байх тухай зарчимд нийцүүлэх шаардлагагүйгээр “тусгай журам” баталж, дараах арга хэмжээг авах эрхийг Засгийн газарт эрх олгох тухай хуулиар бий болгожээ. Ингэснээр Засгийн газарт эрх олгох тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуульд дараах үндэслэлээр харшилж байна. Үүнд: нэгдүгээрт, Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “….эрх чөлөө, тэгш байдал…., хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасан. Гэтэл засгийн газарт эрх олгох тухай хууль нь Засгийн газар хүссэн үедээ өөрийн үзэмжээр үйлдвэрийн газар байгууллагад дурын хяналтаа тогтоож, хуулиас гадуур журам мөрдүүлж байгаа нь иргэнийг ялгаварлан гадуурхаж, эрх чөлөөнд нь халдаж, хуулиар тогтоосон үндэслэл журмаас гадуур шийдвэр гаргах эрхийг олгож байна. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, Арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно” гэж заасан. Гэтэл Засгийн газарт эрх олгох тухай хуулиар иргэний шударгаар бий болгосон эд хөрөнгөд бүрэн хяналт тогтоож, хуулийн этгээдийн бүтэц, орон тоо, удирдлыг өөрчилж, бусадтай байгуулсан гэрээг хүчингүй болгож, эсэргүүцсэн тохиолдолд захиргааны болон бусад хариуцлага тооцохоор заасан байна. Гуравдугаарт, Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэж заасан. Гэтэл дурдсан хуульд зааснаар Засгийн газрын шийдвэр нь Үндсэн хууль, бусад хуульд заавал нийцсэн байхыг шаардахгүй байна.
-Уг асуудлыг Үндсэн хуулийн цэц дээр авч үзээд Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзвэл хэрхэх вэ?
– Угаас хүчингүй байх ёстой БНМАУ-ын Бага Хурлаас 1991 онд баталсан Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болох тухай шийд гарна гэсэн үг. Хэрэв ийнхүү Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл үндэслэж гарсан Засгийн газрын тогтоол ч хүчингүй болно. Тогтоолын хүрээнд гарсан онцгой дэглэм болоод ажлаас халсан шийд, цаашид 6 сарын хугацаанд худалдан авалт хийхдээ тендергүйгээр шууд худалдан авалт хийх зэрэг үр дагавар бүхий шийдүүд үгүй болох боломжтой гэсэн үг.

Бусад
Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Монголчууд жилд албан ёсны болон өргөн дэлгэр 15-20 баяр тэмдэглэдэг. Тухайлбал, жил бүр аравдугаар сарын 29-нд нийслэлийн өдрийг тэмдэглэж ирсэн.
Мөн жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд Даншиг наадам зохион байгуулдаг байсан. Тэгвэл энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамтад нь зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна.
Цаашид наймдугаар сард даншиг наадам, аравдугаар сард нийслэлийн өдрийг тэмдэглэхгүй. Нийслэлийн өдөр буюу нийслэлийн иргэдийн баярыг жил бүрийн зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдөр тэмдэглэх Засгийн газрын тогтоол ч гарсан. Нийслэлийн иргэдийн баяр, даншиг наадмыг нэгтгэснээр цар хүрээ нь өргөжин тэлж, жуулчдыг татахад чухал ач холбогдолтой.
Энэ үеэр жуулчид болон иргэдэд зориулсан олон арга хэмжээг зохион байгуулна. Хүчит бөхийн барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, шагай, сур харвааны наадам, сээр цохих тэмцээн, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, монгол хувцасны үзүүлбэр, есөн дүүргийн Ардын авьяастнуудын тоглолт, Улаанбаатар театрын “Монгол туургатан” уран бүтээлээ толилуулна.
Түүнчлэн цам харайх, лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин, соёлын арга хэмжээг үзэж сонирхох боломжтой. Тухайлбал, энэ жил цам харайх үзүүлбэрт 120 гаруй цамчин оролцож өргөн хүрээг хамарч байна.
Зургаадугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уул болох Богдхан, Сонгинохайрхан, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрханыг тахих ёслолоор нийслэлийн иргэдийн баяр “Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын үйл ажиллагаа эхэлнэ. Энэ үеэр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сүм хийдүүд цан хэнгэргээ дуугарган, ард иргэдийн сайн сайхны төлөөх хурал ном хурж, буян үйлдэн, сайн үйлсийн ажил зохион байгуулна.
Бусад
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
-
Нийгэм11 цаг өмнө
Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ
-
Энтертайнмент12 цаг өмнө
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна
-
Нийгэм12 цаг өмнө
Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ
-
Нийгэм11 цаг өмнө
СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна
-
Нийгэм12 цаг өмнө
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ
-
Улс төр12 цаг өмнө
Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй
-
Улс төр12 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо