Дэлхий дахинд
Осолдсон нисэх онгоцны нисгэгч буцах зөвшөөрөл хүссэн байжээ
Өнгөрсөн ням гарагт Этиопын нийслэл Аддис Абеба хотоос холгүй осолдсон нисэх онгоцны нисгэгч доголдлын талаар мэдээлж, буцах зөвшөөрөл хүссэн тухай “Ethiopian Airlines” компанийн гүйцэтгэх захирал мэдээлэв.
Аддис Абеба хотоос Кенийн нийслэл Найроби хотыг зорин хөөрсөн “Boeing 737” нисэх онгоц осолдсоны улмаас зорчигчид болон нисэх багийн гишүүд нийт 157 хүн амиа алдсан тухай өмнө нь мэдээлсэн билээ.
“Ethiopian Airlines” компанийн мэдээлснээр, уг онгоцонд Канад, Итали, БНХАУ болон Кени, Этиоп зэрэг 30 гаруй орны иргэд зорчиж явсан ажээ.
Этиопын эрх баригчид ослын шалтгааныг олж тогтоохын тулд нислэгийн мэдээллийг хадгалдаг хар хайрцгууд болон дуу хураагууруудыг эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байна.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.