Бусад
“Boeing”-ын уналт

Хагас жил хүрэхгүй хугацаанд “Boeing” компанийн “737 Max 8” загварын хоёр нисэх онгоц унаж 300 гаруй хүний амь үрэгдлээ. “Boeing” компани “737 Max 8” загвараа дөнгөж 2017 оноос үйлчилгээнд гаргаж эхэлсэн. Үүнээс хоёр жилийн дотор 5000 гаруй захиалга хүлээн авснаас ердөө 350-ыг нь хүлээлгэж өгөөд байв.
Этиопын агаарын тээвэр болон Индонезийн “Lion” агаарын тээврийн нислэгүүд хөөрөөд удаагүй байхдаа осолдсон юм. Ослын дараагаас олон улсын авиа компаниуд “Boeing” “737 Max 8” нисэх онгоцыг тэнгэрт хөөргөхийг зогсоож эхлэв. Этиопын агаарын тээврийн онгоцны ослоор найман иргэнээ алдсан Хятадын иргэний агаарын тээврийн удирдах газраас “Boeing” “737 Max 8” нисэх онгоцоор нислэг үйлдэхийг хоригложээ. Аялал жуулчлалын салбараа тэлэх зорилготой Хятад улс нь “Boeing” “737 Max 8” нисэх онгоцны хамгийн том “фен” байсан юм. Тус улс нь нийт 97 ширхэг “Boeing” “737 Max 8” нисэх онгоцыг гадаад, дотоодын нислэгт ашиглаж байна.
“Boeing” компани “737 Max 8” нисэх онгоцыг анх 2011 оны наймдугаар сард танилцуулж, 2016 оны нэгдүгээр сард анхны нислэгээ үйлдэж байв. Улмаар 2017 оны гуравдугаар сард сертификатаа авчээ. Тус загварын хамгийн анхны нисэх онгоцыг Малайзын агаарын тээврийн “Malindo Air” компани 2017 оны тавдугаар сард худалдан авч, үйлчилгээнд ашиглаж эхэлсэн байв.
“737 Max 8” нисэх онгоцны үнэ 2017 оны эхээр 52.85 сая ам.доллар байсан бол 2018 оны дунд үед бага зэрэг өсч 54.5 сая ам.доллараар худалдаалагдаж эхэлжээ.
Монголын иргэний агаарын тээврийн МИАТ компани хоёр ширхэг “Boeing” “737 Max 8” нисэх онгоц түрээсэлж авахаар болсны нэгийг нь өнгөрсөн хоёрдугаар сард хүлээн авч, саяхнаас үйлчилгээнд ашиглаж эхэлсэн. Гэвч Иргэний нисэхийн ерөнхий газраас МИАТ компанид ашиглагдаж байгаа “Boeing 737 Max8” маягийн агаарын хөлгийн нислэгийг өчигдрөөс эхлэн түр хугацаагаар зогсоожээ. Түүнчлэн Өмнөд Солонгосын “Korean Air”, АНУ-ын хэд хэдэн авиа компани “Boeing 737 Max 8” нисэх онгоцоор нисэхийг түр зогсоогоод байна. Тэд бүгд сүүлд осолдсон Этиопын нислэгийн ослын дүгнэлт, “Boeing” компанийн байр суурийг хүлээж байна.
Ослын дараа даваа гаригт “Dow Jones” аж үйлдвэрийн индексүүд унасан үзүүлэлттэй байна. Хэрэв хоёр дахь ослын шалтгаан техникийн шалтгаантай болох нь батлагдвал “Boeing” компани их хэмжээний алдагдал хүлээж, хуулийн хариуцлагад ч татагдаж магадгүй нөхцөл байдал үүсчээ.

Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
Бусад
Нийслэлд үйл ажиллагааа явуулж буй 770 нийтийн байранд хяналт шалгалт хийлээ

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/214 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийлээ. Тодруулбал, ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн есөн дүүргийн 770 нийтийн байрнуудын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав. Тус ажлын хүрээнд нийтийн байрны эрүүл ахуй, гал болон цахилгааны аюулгүй байдал, эрүүл ахуйн халдвар хамгаалал зэрэг нь шаардлага хангаж буй эсэхийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулах юм.
Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 770 байр байдгаас 754 нь иргэнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Мөн үүнээс зөвхөн 285 нь татвар төлдөг болохыг хяналт шалгалтын үеэр илрүүллээ. Галын аюулгүй байдал алдагдсан 11 төрлийн нийт 5730 зөрчил илэрч 132 буюу 2.3 хувийг тухайн цаг мөчид арилгуулж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг даалгалаа.
2025 оны 02 сарын байдлаар 770 нийтийн байр шалгалтад хамрагдсан бөгөөд давхардсан тоогоор 26 төрлийн 7,985 зөрчил илэрч, хууль тогтоомжийн хэрэгжилт 45,6%-тай байна.
- Галын аюулгүй байдал 40%
- Эрүүл ахуйн 34%
- Байгаль орчин 57%
- Гэмт хэрэг, хэв журам 75%,
- Барилга байгууламж 22.3%
НЦУГ-аас гаргасан 2025 оны 02 дугаар сарын мэдээгээр гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 120, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 142 нийтийн байр байна. Мөн Нийтийн байр түрээслэгч 11129 иргэнийг бүртгэсэн. Нийт есөн дүүргийн 383 иргэн аж ахуйн нэгжээс 175 буюу 45.8% нь хөрсөнд шингээдэг нүхэн жорлонтой бөгөөд стандартад нийцсэн, бохир сордог нүхэн жорлонгийн тоо 201 буюу 52,5% харин төвлөрсөн шугамд холбогдсон 7 буюу 2% байна. Шалгалтаар дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд 96% огт бүртгэлгүй байгаа нь хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдахгүй явж ирсэн юм.