Энтертайнмент
Б.Намтай: Хордлого, ядаргаа тайлах “таван эрдэнэ” цайг бэлтгэж гаргана

Р.ОЮУН
“Найрамдал” эмнэлгийн ерөнхий эмч, анагаах ухааны доктор, профессор, эрүүл амьдрах ухаан судлаач Б.Намтайтай ярилцлаа.
–Та эрүүл мэндийн чиглэлээр “Таван ухаан” хэмээх ном гаргажээ. Номныхоо талаар яриагаа эхлэх үү?
-Дорно дахины анагаах ухаанд эрүүл мэндээ хамгаалах үндсэн дөрвөн ёс буюу идээ ундаа, явдал мөр, сэтгэл санаа, эм засал гэсэн зарчим байдаг. Орчин үеийн хүмүүс үндсэн гурван зарчмыг нь даваад эм, эмнэлгийн байгууллагад эрүүл мэндээ даатгаж байна. Үүнийг нийгэмд ойлгуулж, тэнцвэртэй дөрвөн зарчимд анхаарснаар эрүүл байх боломжтой. Би 30 гаруй жил эмчээр, 15 жил өвчингүй явах боломж эрүүл амьдрах ухааныг судалсны үр дүнд хэдэн ном бичсэн. Тэдгээрийн хураангуй болох эрүүл мэндийн “Таван ухаан” номоо гаргасан. Энэ бол миний өнгөрсөн хийсэн ажлын маань дүгнэлт мөн цаашид хийх ажлын хөтөлбөр юм. Хийсэн ажил, хийх гэж байгаа ажлын зорилго чиг хандлагад нийцсэн эрүүл энхийн гурван бэлгийг барихаар төлөвлөж байна.
–Тухайлбал?
-Өнөө цагийн амьдралын хурд айзам түргэссэн. Байгаль экологийн тэнцвэрт байдал алдагдаж, химийн гаралтай чанаргүй хүнсний төрөл болон компьютер, гар утас цахилгаан барааны хэрэглээ ихэссэн. Хүн амын хэт төвлөрөл буюу суурьшмал амьдрал зэрэг олон хүчин зүйлээс хамаарч эрүүл мэндэд хор хохиролтой үндсэн хоёр асуудал үүсдэг. Энэ нь хор хордлого хийгээд стресс ядаргаа болно. Үүнээс хамаарч цусны даралт, зүрх судасны өвчин, чихрийн шижин, харшил, хавдар, харвалт, хэрх тулай, элэг дотрын өвчин үүсч архагшиж байдаг. Тиймээс судалгааны үр дүнгээс гарах ажил маань ердөө л суурь шалтгаан хор хордлогыг саармагжуулан багасгахад зориулсан. Мөн миний эмчилгээ болон судалгааны ажлын суурь зарчим мөн. Тухайлбал, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дэмжих “Таван ухаан” сургалтын хөтөлбөр, хордлого ядаргааг зөвхөн өдөр тутмын идээ ундаагаар дамжуулан саармагжуулан тайлах “Таван эрдэнэ” цай, хүнс болно.
–Тэгвэл хордлого тайлахад амархан болсон гэсэн үг үү. Үүнийг яаж хэрэгжүүлэх вэ?
-Асуудал үүнд бий. Эмч, судлаач бидэнд эрүүл мэндтэй холбоотой асуудлыг шинжлэн судалж арга технологийг боловсруулхаас биш нийгмийг хамарсан дорвитой ажлыг гүйцэтгэх боломж үнэндээ алга. Мэдээж төр, засаг олон түмэндээ хандаж төсөл хөтөлбөрөө танилцуулж, тэдний дэмжлэг оролцоотойгоор Монголын нийгмийн сайн сайхны төлөө ажиллана хэмээн бодож байна. Тухайлбал, манай салбарын эрүүл мэндийн сайд ажлаа авахдаа таван ажлыг шинэ шатанд хүргэнэ гэж мэдээлсэн нь эмч нарт төдийгүй олон түмэнд таалагдсан. Түүний дотор эрүүл мэндийн боловсрол, урьдчилан сэргийлэх асуудал орсон байсан. Энэ нь бидний ажил хэрэгжих хамтран ажиллах тааламжтай орчин бүрдэж байгаа юм. Мөн бусад салбар тухайлбал, Засгийн газар “Цэвэр агаар сан”, ХХААХҮЯ, газар тариалан эрхлэгчдэд энэ хөтөлбөрийн арга технологийг танилцуулах, хамтран хэрэгжүүлэх хүсэлтийг ч мөн тавина. Учир нь шинжлэх ухааны мэдлэг технологи шингэсэн хордлого, ядаргаа тайлах цай, хүнсийг бэлтгэн боловсруулж дотоодын хэрэгцээг хангах нь 1-2 компанийн ажил биш юм. Энэ нь төр, засаг нийгмийн оролцоотой хийж үр дүнд хүрэх ажил юм. Иймд олон баяр давхцаж байгаа учраас баярын дараа холбогдох газар санал төлөвлөгөөгөө хүргүүлэхээр ажиллаж байна.
–Таны төсөл, төлөвлөгөө том санагдаж байна. Хэрэгжих магадлал, цаашдын үр дүнг хэрхэн харж байна вэ?
-Нийгэмд тустай зүйлийг мэдээж нийгэм олон түмэн ойлгоно гэж найддаг. Агаарын бохирдол халдварт бус өвчлөлийг бууруулах зэрэг асуудалд зөвхөн төр, засаг биш хүн бүрийн оролцоотойгоор зөв зам мөрийг олж шантрашгүй зүтгэж ард нь гардаг. Тиймээс нийгэм олон түмний оролцоо чухал. Бидний хийж байгаа цай ширхэглэг үр тариа буурцаг Монголын хөрсөнд тариалж болох эсэхийг хэдэн нөхдийн хамт судалж үзсэн. Тиймээс цаашид энэ арга технологийг Монголдоо нэвтрүүлж тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэх, хөдөө аж ахуйн салбарт ажлын байр нэмэгдүүлэх, дотоодын хэрэгцээгээ хангах, цаашлаад гадаад руу гаргах хүртэл өөдрөгөөр төсөөлөн харж байна.

Энтертайнмент
Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлэв.
Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.
Удамт тоглогчийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид байна.
Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Энтертайнмент
“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео, Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно.
Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео, Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна.
Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно. Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.
74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ.
Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.
-
Нийгэм3 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм3 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Нийгэм4 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм3 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
-
Улс төр4 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм4 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав
-
Нийгэм3 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо
-
Нийгэм3 цаг өмнө
Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ