Бусад
Хайрлах ёстой нэр “эмч”

Хэнтий /МОНЦАМЭ/ Аливаа хүний эзэмшиж дадсан мэргэжил гэдэг түүний хоёр дахь нэр нь байдаг билээ. Эмч хэмээх эрхэм мэргэжлийг баттай эзэмшиж, эмч нэрээ хайрлан хүндэтгэж яваа Гомбожавын Баатарчулуун эмчийг танихгүй хүн Хэнтийд ховор.
Амьдралынхаа 38 жилийг Хэнтий аймгийн Эрүүл мэндийн салбарын хөгжилд зориулж, ард олныхоо эрүүл энхийн манаанд хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн энэ эмэгтэйн ажил үйлс нь нөмрөг шигээ цагаан байдаг гэлтэй. Баатараа эмч төрөлх Баян-Адарга сумынхаа Эрүүл мэндийн төвийн сувилагчийн албанаас ажлын гараагаа эхэлж, Баян-Адарга сумын Эрүүл мэндийн төвийн их эмч, аймгийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга, аймгийн ЗДТГ-ын Эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад гавъяаныхаа амралтад суужээ.
Хөдөөгийн хүнд хэцүү нөхцөлд лааны гэрэлд хүн төрүүлэхээс эхлээд цасан шуурга, үерлэсэн голоор өвчтөнөө үүрч, дүүрч явсан эрэлхэг цаг үе түүнд бий. Тэр битгий хэл их хэмжээгээр цус алдаж, амьдрал үхлийн заагт тулсан өвчтөндөө өөрийнхөө цусыг юүлж, амь насыг аварч явсан бахдам цаг үе ч байдаг юм. Даруухан инээсэн Баатараа эмч даруу гэхэд дэндүү даруу нэгэн билээ. Тиймдээ ч олныхоо төлөө зүтгэж ирсэн тангарагт эмчийн түүхт замналаа тэр бүр бусдад омогшин ярих нь ховор. Эрүүл мэндийн байгууллагын бүхий л шатанд ажиллаж хөдөлмөрлөж ирсэн Баатараа эмч ямар ч ажилд чин сэтгэлээсээ хандаж ирсэн учраас Хан Хэнтийн эрдэм мэдлэгт эмч нарын түүхэн хэлхээнд тод мөртэй ажиллаж, амьдарч явна.
Эрүүл мэндийн байгууллагын хамгийн ачаалалтай хэсэг болох сувилагчийн албанаас аймгийн бодлого тодорхойлох алба хүртэл дэвшин ажиллаж ирсэн Баатараа эмчийн хөдөлмөр зүтгэлийг төр үнэлж, Төрийн дээд Алтангадас одонгоор шагнасан байдаг. Энгэртээ Алтангадас гялалзуулсан эмчийн алдар яруу сайхан бөгөөд сэтгэлдээ мөнхийн нар мандуулсан эгэл монгол энэ эмэгтэйн төрх анагаах шидтэй мэт. Хүмүүний энэ бие насны тоогоор тэтгэвэрт гарч, амралтад суудгаас сурсан мэдсэн мэдлэг чадвар тэтгэвэрт гарна гэж үгүй. Тиймдээ ч Баатараа эмчийг аймгийн ХХҮГ-ын дэргэдэх Ахмадын сувиллын эмчээр урьж, 2016 оноос одоог хүртэл энэ цагийн сайн сайхныг бүтээсэн ахмадууддаа эрүүлийг түгээн ажиллаж байна. Үйл хөдлөл, үг ярианаас нь сурах үлгэрлэх зүйл дэндүү ихтэй энэ эрхэм эмч яалт ч үгүй Хан Хэнтийчүүдийн бахархах үйлстэн мөн билээ.

Бусад
Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Монголчууд жилд албан ёсны болон өргөн дэлгэр 15-20 баяр тэмдэглэдэг. Тухайлбал, жил бүр аравдугаар сарын 29-нд нийслэлийн өдрийг тэмдэглэж ирсэн.
Мөн жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд Даншиг наадам зохион байгуулдаг байсан. Тэгвэл энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамтад нь зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна.
Цаашид наймдугаар сард даншиг наадам, аравдугаар сард нийслэлийн өдрийг тэмдэглэхгүй. Нийслэлийн өдөр буюу нийслэлийн иргэдийн баярыг жил бүрийн зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдөр тэмдэглэх Засгийн газрын тогтоол ч гарсан. Нийслэлийн иргэдийн баяр, даншиг наадмыг нэгтгэснээр цар хүрээ нь өргөжин тэлж, жуулчдыг татахад чухал ач холбогдолтой.
Энэ үеэр жуулчид болон иргэдэд зориулсан олон арга хэмжээг зохион байгуулна. Хүчит бөхийн барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, шагай, сур харвааны наадам, сээр цохих тэмцээн, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, монгол хувцасны үзүүлбэр, есөн дүүргийн Ардын авьяастнуудын тоглолт, Улаанбаатар театрын “Монгол туургатан” уран бүтээлээ толилуулна.
Түүнчлэн цам харайх, лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин, соёлын арга хэмжээг үзэж сонирхох боломжтой. Тухайлбал, энэ жил цам харайх үзүүлбэрт 120 гаруй цамчин оролцож өргөн хүрээг хамарч байна.
Зургаадугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уул болох Богдхан, Сонгинохайрхан, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрханыг тахих ёслолоор нийслэлийн иргэдийн баяр “Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын үйл ажиллагаа эхэлнэ. Энэ үеэр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сүм хийдүүд цан хэнгэргээ дуугарган, ард иргэдийн сайн сайхны төлөөх хурал ном хурж, буян үйлдэн, сайн үйлсийн ажил зохион байгуулна.
Бусад
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
-
Нийгэм16 цаг өмнө
Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ
-
Нийгэм17 цаг өмнө
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ
-
Энтертайнмент17 цаг өмнө
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна
-
Нийгэм17 цаг өмнө
Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ
-
Нийгэм16 цаг өмнө
СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна
-
Улс төр17 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо
-
Улс төр17 цаг өмнө
Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй