Дэлхий дахинд
К.Гон захирлуудын зөвлөлийн уулзалтад оролцох боломжгүй гэж шүүхээс мэдэгджээ
ТОКИО. /NHK/. “Renault-Nissan-Mitsubishi” нэгдлийн тэргүүн асан Карлос Гоны “Nissan” компанийн захирлуудын зөвлөлийн уулзалтад оролцох хүсэлтийг Токио хотын Тойргийн шүүх хүлээн авахаас татгалзсан байна.
К.Гоныг өнгөрсөн долоо хоногт барьцаагаар сулласан билээ. Түүнийг зөвлөлийн гишүүдэд дарамт үзүүлж, нотлох баримтыг устгуулж магадгүй хэмээн үзсэний улмаас шүүх дээрх шийдвэрийг гаргажээ.
Өнгөрсөн оны 11 дүгээр сард Японы хууль сахиулах байгууллагын ажилтнууд К.Гоныг баривчилсны дараа түүнийг “Nissan” компанийн тэргүүний суудлаас нь чөлөөлсөн боловч тэрбээр удирдах зөвлөлийн гишүүн хэвээр байгаа юм.
Захирлуудын зөвлөлийн уулзалтад орох эсэхийг шүүх шийдэх нь К.Гоныг сулласан барьцааны нөхцөлүүдийн нэг байжээ. Түүний хуулийн багийн мэргэжилтнүүд шүүхийн шийдвэрийн эсрэг зарга мэдүүлсэн боловч шүүх заргыг хүлээн авахаас татгалзсан байна.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.