Дэлхий дахинд
Аав” кино шилдгээр шалгарлаа
Монголын киночид шилдгээ тодруулдаг “Mongolian Academy Awards” буюу “Академийн дээд шагнал” гардуулах ёслол хүндэтгэлийн ажиллагаа өчигдөр болж өнгөрлөө. Улмаар “Mongolian Academy awards” наадмын шилдэг киноны шагналыг УДЭТ-ын уран бүтээлч Г.Эрдэнэбилэг, Ц.Цэрэнболд нарын хамтран найруулсан дэлгэцийн анхны бүтээл “ААВ” кино шалгарсан юм.
Шилдгүүдийг танилцуулбал:
“Шилдэг кино” – “Аав” кино
“Шилдэг эрэгтэй дүр” – Ц.Цэрэнболд (“Аав” кинo)
“Шилдэг туслах эрэгтэй дүр” – Б.Баттөмөр (“Ээжээ надтай гэрлээч” кино)
“Шилдэг эмэгтэй дүр” – О.Долгор (“Ар хударга” кино)
“Шилдэг баримтат кино” – Зохиолч Г.Золжаргалын “Тавилан”.
Дашрамд дурдахад, энэ удаагийн наадамд “Өнөөдөр”, “Ар хударга”, “Аюултай харилцаа”, “Амьдрал нулимсанд дургүй”, “Сүүлчийн шөнө”, “Аав”, “Код”, “Тютю”, “Хүдэн”, “Донор”, “Учрал”, “Ээжээ надтай гэрлээч”, “Хүүхэлдэй”, “Үндэсний баялаг” уран сайхны кино, “Уулын эзэн”, “Эхт хүн”, “Эхийн сэтгэл”, “Хайр”, “Би түүндээ хайртай байсан” богино хэмжээний уран сайхны кино болон “Монгол Регби”, “Тайгын жимээр”, “Тавилан” баримтат кино тус тус өрсөлдсөн юм.