Нийгэм
“Улаанбаатар барилга -2019”олон улсын үзэсгэлэн болно
Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөний хүрээнд зохион байгуулагдаж буй Монголын барилгын салбарын хамгийн том “Улаанбаатар барилга 2019” олон улсын цуврал үзэсгэлэн 14 дэх жилдээ зохион байгуулагдаж байна. Энэхүү үзэсгэлэнг зохион байгуулагчаар “Мишээл Экспо” компани, дэмжигчээр Барилга, Хот Байгуулалтын Яам, “Барилгын хөгжлийн төв”, үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгчээр Дэрэн Наран, Aquatherm, Mines up, Remax компаниуд ажиллаж байна.
Цуврал арга хэмжээний хүрээнд “Барилгын материал, шинэ техник технологийн үзэсгэлэн 3-р сарын 15-аас 18-ний өдрүүдэд Мишээл Экспо олон улсын үзэсгэлэн худалдааны төвд
“Орон сууц хот тохижилт, барилгын материал”-ын үзэсгэлэн 3-р сарын 22-оос 25-ний өдрүүдэд Мишээл Экспо олон улсын үзэсгэлэн худалдааны төвд
Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн 3-р сарын 25-нд Төрийн ордонд тус тус болно.
Үзэсгэлэнд
Барилгын материал, шинэ техник, тоног төхөөрөмж
Орон сууц хот тохижилтын компаниуд
Барилга угсралт, засвар үйлчилгээ, засал чимэглэлийн компаниуд
Зураг төсөл дизайны үйл ажиллагаа эрхлэгч байгууллагууд
Хүнд машин, механизм
Барилгын гадна тохижилт, ландшафт, гэрэлтүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг дотоодын болон ОХУ, Хятад, Япон, Герман, Солонгос, Франц зэрэг улс орнуудын аж нэгж байгууллагууд оролцоно.
Үзэсгэлэнгийн өдрүүдэд хэрэглэгч олон нийтэд зориулсан шинэ технологийнг танилцуулах сургалт, 2018-2019 онд шинээр батлагдсан стандартын сургалтууд зохион байгуулагдахаас гадна, бараа бүтээгдэхүүн, орон сууцаа худалдах сурталчилгааны өдөрлөг зохион байгуулагдана.
Энэ жилийн үзэсгэлэнд ОХУ, Хятад, Япон, Герман, Солонгос, Франц зэрэг улсаас барилгын салбарын төлөөлөгчид оролцож байна.
Энхүү үзэсгэлэнд хүрэлцэн ирж шинэ орон сууцнууд, барилгын материалын талаарх бүх мэдээллийг нэг дороос авах боломжтой.Үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгчээр Дэрэн Наран, Aquatherm, Mines up, Remax компаниуд ажиллаж байна.
Үзэсгэлэн 3-р сарын 15-аас 18-ны өдрүүдэд өглөө 10 цагаас оройн 19.00 цаг хүртэл ажиллана.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.