Нийгэм
1 сургуулийн захиралд авлига өгөх нөхцөлийг УИХ-ын гишүүн, албан тушаалтнууд бүрдүүлжээ

Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас нийслэлийн Засаг дарга С.Батболдод өчигдөр (2018.11.01) Мөрдөгчийн мэдэгдэл хүргүүлсэн. Нийслэлийн 1 дүгээр сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Бум-Эрдэнийг холбогдох хууль тогтоомжийг ноцтой зөрчин, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, нийслэлийн Боловсролын газрын харьяа байгууллагын нэр бүхий албан тушаалтнуудтай үгсэн тохирч, хамран сургах тойргийн бус хүүхдүүдийг тус сургуульд элсүүлэх, шилжүүлэн суралцуулсныхаа төлөө эцэг, эхээс удаа дараагийн үйлдлээр хахууль авсан гэмт хэрэгт холбогдуулан Мөрдөгчийн мэдэгдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.6 дугаар зүйлд заасныг үндэслэн хүргүүлсэн байна.
Энэ гэмт хэрэг үйлдэгдэхэд хэд хэдэн шалтгаан, нөхцөл нөлөөлсөн гэж АТГ-ын мөрдөгч нар үзэж байна.
Тухайлбал, Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтсийн бага боловсрол хариуцсан мэргэжилтэн М, 32 дугаар сургуулийн захирал М, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын дэд захирал О нар нь Авлигын эсрэг хууль болон “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрэм”-д заасныг зөрчиж, тухайн салбарт нь үйлдэгдсэн авлигын гэмт хэрэгт хамтран оролцож, өөртөө болон танилууддаа хууль бус давуу байдал бий болгосон.
Мөн УИХ-ын гишүүн, нийслэлийн агентлаг, БСШУСЯ-ны нэр бүхий албан тушаалтнууд хамран сургах тойргийн бус хүүхдүүдийг 1 дүгээр сургуульд элсэн суралцуулах агуулга бүхий хүсэлт, чиглэлийг тус сургуулийн захиралд өгч, авлига үүсэх нөхцөлийг бүрдүүлсэн. Түүнээс гадна Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан зохицуулалтыг хэрэгжүүлдэггүй, эрх зүйн мэдлэг дутмаг, нийслэлийн Боловсролын газар нь хууль тогтоомж, гаргасан тушаалынхаа биелэлт, хэрэгжилтийг хянадаггүй зэрэг нөхцөл, шалтгаан нөлөөлсөн болохыг Мөрдөгчийн мэдэгдэлд дурджээ.
Мөрдөгчийн мэдэгдлийн мөрөөр авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгах, дахин энэ төрлийн гэмт хэргийг үйлдүүлэхгүй байх, албан хаагчдын ёс зүйг дээшлүүлэх чиглэлээр тодорхой ажлууд зохион байгуулах, мэдэгдэлд нэр дурдагдсан албан тушаалтнуудад хариуцлага тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хугацаанд хариу мэдэгдэхийг хүссэн байна.
Д.Дамдин

Нийгэм
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээнийг зохион байгуулах гэж байна.
Тус тэмцээн Төв аймгийн Зуун мод хотын Өв соёлын төв цогцолборт 2025 оны 6 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд болно.
Тэмцээний төрөл тус бүрийн ялагчдад Ерөнхийлөгчийн нэрэмжит цом гардуулах бөгөөд цахилгаан хайчны мэргэшсэн түвшний ялагчид 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгох юм.
Нийгэм
Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ

Өчигдөр буюу энэ оны 06 дугаар сарын 16-ны өдөр “Макс моллын урд замд мотоциклтой мөргөлдлөө” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна.
Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Toyota Prius маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан 24 настай, эрэгтэй, Э мотоциклтой мөргөлдөж, мотоциклийн жолооч 19 настай, эмэгтэй, Ш гэмтсэн хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд тухайн мотоциклийн жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож байсан нь тогтоогдоод байна.
Иргэд, жолооч Та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо мөрдөгдөж буй хууль тогтоомж, дүрэм журмыг сайтар мөрдөж, бусдын хөдөлгөөнд саад учруулалгүйгээр бие биедээ хүндэтгэлтэй хандаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Нийгэм
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ

Гадаадын иргэн, харьяатын газар энэ оны эхний таван сарын байдлаар гадаадын 22509 иргэнд визийн зөвшөөрөл, 11484 иргэнд виз олголоо.
Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн гадаадын 12268 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 14430 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунган, 4135 иргэний бүртгэлд хасалт хийсэн байна.
Дээрх тоон үзүүлэлтийг 2024 оны мөн үетэй харьцуулахад виз олголт 2.8 дахин, оршин суух зөвшөөрөл олголт 76.3 хувь, сунгалт 15.4 хувиар тус тус өссөн бол оршин суух зөвшөөрлийн хасалт 31.1 хувиар буурчээ.
2025 оны тавдугаар сарын байдлаар Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөлтэй 136 орны 40003 гадаадын иргэн байна.
Албан хэргээр 607, хөрөнгө оруулагч 4404, хөдөлмөр эрхлэгч 20839, гэр бүлийн болон хувийн бусад зорилгоор 8466, суралцагч 3734, цагаач 1834, шашны зорилгоор 119 гадаадын иргэн оршин сууж байна гэж ГИХГ-аас мэдээллээ.
-
Нийгэм19 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм20 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм20 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм20 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо
-
Нийгэм20 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Улс төр19 цаг өмнө
Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр
-
Улс төр21 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм20 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна