Дэлхий дахинд
Мафийн толгойлогчийг хөнөөсөн хэргийн сэжигтнийг саатуулжээ
Гэмт бүлэглэлийн толгойлогч Франческо “Фрэнки Бой” Калиг хөнөөсөн хэрэгт 24 настай Энтони Комеллог сэжиглэн өнгөрсөн өнгөрсөн Бямба гаригт баривчилжээ. Комеллог Нью Жерси дэх гэр бүлийнх нь амралтын газраас бямба гаригт баривчилсан байна. Тэрээр Нью-Йоркт хамгаалалтад байна гэж итгэж байгаа аж. Комеллог хэргийн газраас олдсон камерын бичлэг, хурууны хээгээр сэжиглэн баривчилсан байна. Сэжигтэн Комелло гэмт бүлэглэлтэй ямар нэг холбоогүй, харин тэдний төрөл төрөгсдөөс хэн нэгэнтэй нь уулзаж учрахыг хүсэхэд Кали зөвшөөрөөгүй тул алуулсан гэж үзэж буй ажээ. Мөн сэжигтэн Комелло толгойлогч Калигийн зээ охинтой гэрлэхийг хүсч байсан ч толгойлогч эсэргүүцэж байжээ.
Сэжигтнийг хууль сахиулахынхны хамгаалалтад байлгах, эсвэл хориход хоригдлуудаас тусад нь байлгах магадлалтай юм байна. Учир нь сэжигтнийг “Гамбино”-д үнэнчээ батлах гэсэн гэмт бүлэглэлийнхэн хороож болзошгүй тул “хамгаалалт”-д авахаар болжээ. Эх сурвалж “New York Post”-д мэдээлэхдээ “Бид сэжигтэнд анхаарал халамж тавих болно” хэмээн хэлэх шоронгийн залуус олон бий” гэж хэлсэн байна.
Гэмт хэргийн “Гамбино” бүлэглэлийн толгойлогч Кали гуравдугаар сарын 13-ны өдөр Стейтен-Айленд дэх гэрийнхээ өмнө 10 удаа буудуулж амиа алдсан юм.