Connect with us

Энтертайнмент

Н.Минжинсайхан: Манай салааныхан дайнд

Нийтэлсэн

-

/ГУРАВДУГААР САРЫН АРВАН НАЙМНЫ ӨДӨРТ ЗОРИУЛСАН НӨХӨРСӨГ ШОГ/

Салаа маань нийт арван гурван цэрэг, нэг сувилагчийн хамт “Эх орны төлөө” тулалдаанд оролцсон юм. Үүр хаяарахын үест бага даргын тушаалаар манай салааныхан ярайтал жагсав. Хамгийн дээр байлдагч О.Цэнд-Аюуш цагаан шонхорын зурагтай цэнхэр туг барин зогсчээ.
Бага дарга: Байлдагч О.Цэнд-Аюуш
О.Цэнд-Аюуш: Би
Бага дарга: Энэ туг далбаа чинь дайнд ямар үүрэгтэй юм?
О.Цэнд-Аюуш: Энэ бол цэрэг нөхдийн минь сүр жавхаа, эр зоригийн бэлгэ тэмдэг. Тиймээс энэ туг далбаагаа намируулан тулаанд ороход би бэлэн.
Бага дарга: Болно! Сайн байна. Энэ туг далбаагаа чи өөрөө хийсэн үү?
О.Цэнд-Аюуш: Тийм. Бага дарга аа. Би шүлэг бичихийн хажуугаар цаас, “105” цавуу, туслах нэг хүн байвал сайхан дэвтэр хийж чаддаг болохоор “Эх орны төлөө” дайнд өөрийн хийсэн нэг боловч бүтээлийн хамт тулалдах нь нэр төрийн хэрэг гэж үзсэн юм.
Бага дарга: Сайн байна. Дайнд мэргэн буудагч хэрэгтэй байна. Байлдагч О.Цэнд-Аюуш мэргэн буудахдаа хэр чадмаг уу?
О.Цэнд-Аюуш: “Багадаа би олон хулгар шар цааш нь харуулсан. Буудсан даруйдаа очоод үзэхээр яг л хулхиар нь л хийсэн байдаг. Тиймээс мөр зэрэгцэн тулалдах байлдагч нөхдөөсөө өөрийгөө хуруу илүү чадвартай гэж үзэж байна” ийн хэлэхдээ байлдагч С.Баттулга руу нүднийхээ булангаар хялам харав.
Бага дарга: Байлдагч О.Цэнд-Аюуш тэгвэл мэргэн буудагчийн онц үүргээр дайнд оролцоно. Байрлалаа эзэл! Дайсны офицеруудыг түүж буудна шүү!
Байлдагч О.Цэнд-Аюуш: Мэдлээ, гүйцэтгэе.

Бага дарга: Байлдагч Г.Мөнхбаатар буюу Мо
Байлдагч Мо: Би
Бага дарга: Чамайг бусдаасаа олон төрлийн авьяастай гэж анкет дээрээ онцгойлон дахин дахин бичснийг харлаа. Энэ үнэн үү?
Байлдагч Мо: Үнэээн. Нөхөр бага дарга аа. Би бичдэг, зурдаг, дуулдаг, бас сумын наадмаас эхлээд арга хэмжээ олныг хөтөлсөн. Нэмж хэлэхэд ямарч сэдвийн тухай би ярихдаа гаргууд.
Бага дарга: Сайн байна. Чи салааныхаа цэргүүдийг дайнд шантрааж болохгүй! Тиймээс цагаан хоолойгоор эр зориг, ялалтын тухай уран тодоор лекц унш. Хааяадаа лекцээ шүлэг хэлбэрээр явуулж байж болно. Мөн хурандаа нарын дуудсан үед очиж дайсны байрлал, схем зургийг зурна.
Байлдагч Мо: Мэдлээ, гүйцэтгэе.

Бага дарга: Байлдагч Б.Оролзод
Байлдагч Б.Оролзод: Би
Бага дарга: Та эх орныхоо төлөө амь хайргүй тулалдахад бэлэн үү?
Байлдагч Б.Оролзод: Би бэлэн биш байна аа бага дарга аа!
Бага дарга: Ямар учраас тэр вэ?
Байлдагч Б.Оролзод: Би сумын Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын дарга хүн. Тиймээс иргэдтэйгээ ойр байж, тэднийхээ сэтгэл санааг дэмжиж, дайны үед амар тайван байдлыг эрхэмд үзэн санал хүсэлтийн хайрцагт ирсэн иргэдийн гомдлын хуудсан дээр “Бид энэ дайнд ялахдаа л ялна” гэж уйгагүй хариулан бичиж хуудасны доор хун шувуутай гарын үсгээ залхууралгүй зурж байх нь халуун дайны өмнө хүлээсэн миний үүрэг гэж ойлгож байна.
Бага дарга: Сайн байна. Үүргээ сайтар ухамсарласанд нь баяр хүргэж, амжилт хүсье.
Байлдагч Б.Оролзод: Баярлалаа бага даргадаа.

Бага дарга: Байлдагч Наранболд
Байлдагч М.Наранболд: Би
Бага дарга: Та яагаад энэ дайнд галт тэрэгтэй оролцоно гэж бусад цэргүүдээс онцгойроод байна?
Байлдагч М.Наранболд: Тиймээ бага дарга аа. Би Төмөр замын байгууллагтай аж амьдралаа холбосон хүн. Тиймээс эх орноо хамгаалах дайнд галт тэрэгтэйгээ тулалдах нь дайсныхаа анхаарлыг сарниулсан сонин арга байх болов уу гэж бодсон юм.
Бага дарга: Энэ дайнд галт тэргээс илүү таны эр зориг чухал байна! Ойлгож байна уу та?
Байлдагч М.Наранболд: Ойлгож байна, бага дарга аа!
Бага дарга: Байлдагч М.Наранболд!
Байлдагч М.Наранболд: Би
Бага дарга: Та хоол хийхдээ хэр сурмаг вэ?
Байлдагч М.Наранболд: Маш сайн, бага дарга аа!
Бага дарга: Тэгвэл та тулаанд оролцох цэргүүдийн хоолыг хийх үүрэгт томилогдлоо.
Байлдагч М.Наранболд: Мэдлээ бага дарга аа.

Тулааны эхний өдөр бага дарга маань биднээс тус бүрийн онцгой чадварын тухай лавлан асууж бүгдэд нь тохирох үүрэг даалгавар өгсөн юм. Манай салааны байлдагч, Э.Энхболдыг японы тагнуулаар, харин хурдан шалмаг хөдөлгөөнтэй бөгөөд Галдан бошгот хааныг ухаан орсон цагаасаа хойш шүтэж байлдагч С.Баттулгыг салааны эхэнд тулалдахыг, мөн Л.Ганчимэгийг шархадсан цэргүүдийг анагаах сувилагчаар томилсон юм.
Тулаан эхлэхэд байлдагч О.Цэнд-Аюуш зүүнтээд хүрэнтэх хавцлын оройд байрлалаа эзэлжээ. Мо маань хажууд узелээ барьж бидний алхаатай зэрэгцэхийг хичээх авч үе үе салааныхаа цэргүүдийг бага даргын тушаалаар тэсвэр хатуужилд сургамжлан зоригжуулж хааяадаа цагаан хоолойгоороо:
Найман зууны тэртээх суут монгол хүмүүн тэд
Намхан чийрэг морьдынхоо хур дэлэн дээр бөхийж
Нарийн ширмэн гөлмөн дээр ган дөрөө жийн
Наран ургах зүг суран бугуйл шидэж…гэж ирээд л найр наадам эхлүүлж байгаа мэт хөөрүү дэврүүнээр уншиж байснаа гэнэтхэн сэдэв нь өөрчлөгдөн “Ер нь бол дайн гэдэг чинь”…хэмээн лекц уншина. Тэгснээ тэртээд тоосрох дайсны зүгт хоёр нүдний дурангаа чиглүүлж хэсэг чимээгүй зогссоноо уясан морь нь түрүү магнайд хурдлан гарч ирж байгаа мэт бишрэнгүй дуугаар дайсны танкийг олж харуутаа “Үгүй мөн зантайж байдаг хайрхан юм аа” хэмээн уулга алдана.
Дайснууд ойртоод ирэхийн үед “дайраад” хэмээн бусдыгаа хөөрөгдөн ухасхийсэн цэрэг бол Ховд аймгаас ирсэн байлдагч Б.Жамбалдорж буюу олноо Тарвас хэмээн өргөмжлөгдсөн Жа лам. Ухасхийн босч хэд харайснаа гэнэтхэн хойш суусаар цэргүүдийн дунд ороод явчихна. Яагаад хойш суугаад байгаагийн учрыг асуухад “Өөлд хүн чинь алив юмны голоор цохидог юм” гэж шийдэмгий хариулна. Энэ мөчид Завханы Тосонцэнгэл сумаас дайнд ирсэн байлдагч Г.Лхагвадорж Жа ламын уухайгаар ухасхийн босч хар гүйхээрээ сэлмээ далайгаад дайсны өмнөөс гүйж байснаа гэнэтхэн бүдэрчихэв үү дээ гэмээр үхэтхийн уначихав. Харин байлдагч С.Баттулга маань ёстой хяргаж байна. Хурдан шалмаг ч гэж жигтэйхэн юм. Тэгснээ л төд удалгүй цуцчихав уу даа гэлтэй суугаад авна. Байлдагч С.Баттулгыг амьсгаа дарахын завдал өгөхгүй дөхөж очоод чихэнд нь “Галдан, Галдан, Галдан” гэж түргэн гурав давтахад ухасхийн босч ирээд ёстой л баяд хүний цөсний хөөрлийг үзүүлнэ.
Дайсан алхмын зайд ойртоод ирэхийн үед Дундговиос дайнд ирсэн байлдагч Э.Гантулга эрүүн дэх хэдэн хялгасаа имэрсээр л зогсоно. Сэлмээ гаргах нь гаргажээ. Ямартай ч далайгаад авах нь авсан байна. Гэхдээ цаанаа л нэг амгалан тайвнаар энийг цавчих уу, байх уу адилхан л эх орныхоо төлөө тулалдаж яваа цэрэг шүү дээ гэж бодсоор ахул дайсан сэлмээ далайгаад хариугүй буулгахын даваан дээр байлдагч Э.Гантулгын өмнүүр байлдагч Т.Дарханхөвсгөл ухасхийн орж бууныхаа жадаар дайсныг хоёр чичээд “Үхээч чи! одоо үхэх ёстой шүү дээ чи. Би чамайг өчнөөн чичээд байна шүү дээ, Хөөе чи надтай ноцолдох хэрэггүй” гээд хэрэлдэж гарна. Хөвсгөл аймгийн Хатгал сумаас ирсэн байлдагч Т.Дарханхөвсгөл бол байлдагч С.Баттулгаас дутахгүй хөдөлгөөнтэй бөгөөд буу, сэлэм алин үгүй болсон ч дайснаа дарахын тулд өм хазахаас ч буцахгүй зоригтон.
Улаан тоос тэнгэрт хадаж япончуудтай ид үзэж байхад салаанаас маань нэг цэрэг дутуу байлаа. Тулаан жаахан амсхийж хоёр талын цэрэг аль аль нь тохироонд хүрч түр чимээгүй болохын үед нэг цэргийн дуу хадаад болдоггүй. Чарлаад байгаа тэр дууг хөөсөөр сэм яваад очтол битүү шаргал өвсөн дунд яг л шилбүүрийн нойтон хуйваар ороолгуулж байгаа мэт “Дайраад, дайраад… гэх дуу бол байлдагч Ч.Ууганбаярын дуу. Дээшээ хараад хэвтчихсэн “Манайхааан урагшаа, дайраад байгаарай, май чи, май чи хэмээн өөрөө өөртэйгөө ярьж, нүдээ тас аньж энгэртээ гараа зөрүүлжээ.
Түр амсхийх зуур шархадсан цэргээ бид сувилагч руугаа явуулна. Шархадсан цэргүүд сувилагч дээр очоод баахан загнууллаа гэж ирнэ. Сувилагч маань цэрэг тус бүрээс хаанаа шархадсаныг нь, мөн салааны хаана гүйж яваад сэлэмний ир, бууны суманд оногдсоныг нэг бүрчлэн асуудаг гэнэ. Тулаанд хамгийн урд гүйж явсан гэж хариулахаар “Яахлаараа чи хамгийн урд нь гүйсэн юм. Хойно нь гүйхгүй яасан юм. Яасан эх оронч юм. Тэр эх орон чамд ямар хамаа байна. Өөрийгөө бодохгүй ёстой тэнэг юм” гэж зэмлэнэ. Харин хамгийн хойно гүйж яваад шархадсан гэхлээр “Яахлаараа чи хамгийн хойно нь гүйсэн юм. Тангараг өргөсөн эр цэрэг байж хамгийн урд нь гүйхгүй яасан юм” гэж бас зэмлэдэг гэнэ. Тэгснээ эм тариа хийсэн цүнхээ эрээд олохгүй бухимдаж хэсэгтээ бачуурдаг бололтой.
Говь-Алтайгаас ирсэн байлдагч Х.Нямхишиг маань энэ дайнд жадны үзүүр, сэлэмний ир байхыг ихэд чухалчлана.
Байлдагч би харин зарим шөнө цэргүүд амарсан хойно ар гэртээ захидал бичиж арай аятайхан болсныг нь хэн нэгэнд уншиж өгмөөр санагдаад унтаж амарч буй цэргүүдийг татаж чангаахад тэд их дургүй. Үүрээр унтсан би өглөө сэрэхдээ хүнд.Бусад цэргүүдийнхээ уурыг барна. Цэргүүд маань давшиж давшиж түр амсхийхдээ нуувч ухна. Тэгээд намайг хэн нэг нь “Чи яагаад нуувчаа ухахгүй байгаа юм бэ? гэж асуухад би тулалдаж яваад үхэхэд нуувчтай, нуувчгүй ялгаа юу байдаг юм гэж хариулахад тэд толгой сэгсэрнэ.
Шөнө бүр байлдагч Мо маань узелээрээ “Дайн гэдэг бол…”гэж өнөөх лекцээ хэлээд өөрөө өөрийнхөө дуунаас тасхийтэл цочиж сэрнэ. Эхний өдрийн тулаанаа дуусгаад буцаж ирэхэд байлдагч М.Наранболд маань галт тэргэн дотроо таван ханатай гэр барьчихсан бага даргын охиныг дэргэдээ суулгачихсан, бидний барааг харуутаа сандран босч зандрангуй дуугаар өнөөхдөө хандан “Алив хө, наана чинь өдөржин тулалдсан цэргүүд ороод ирлээ шүү дээ, чи нэг цай цүү аялгалаач гэм” хэмээнэ.
Байлдагч Б.Жамбалдорж шөнө унтаж байхад гэнэтхэн ухас тавхийн цочиж сэрээд хүзүү цээжээ шалмаг тэмтрэх нь ямар нэгийг хайх мэт. Тулалдаж байхдаа хүзүүнийхээ сахиуснаас нунтаг зүйл гаргаж ирэн үмхэлж байсныг байлдагч С.Баттулга харж тэр тухай үдшээр лавлан асуувал
Байлдагч Б.Жамбалдорж: “Ховдоос дайнд мордоход аав маань надад сахиусны уутан дотор борц нунтаглан хийж өгсөн юм. Борцтой цэрэг өлддөггүй гэж захисан даа муу аав маань” гэж хэлэхэд хариуд нь байлдагч С.Баттулга: Цүнхнээсээ нэг боодолтой зүйл гаргаж ирэн “Май нөхдөө, энэ хойлогны мах. Би Увсаас дайнд мордохдоо зуун хорин мянган төгрөгөөр энэ хойлогны махыг авсан юм. Жамбаа маань наад борцныхоо оронд энэ хойлогны махыг сахиусандаа хий” Ер нь бэртэж шархадсан хэн боловч хойлогны мах идвэл хурдан тэнхэрдэг юм шүү дээ” гэж өгүүлнэ. Тулаанд оролцсон нөхөд орой тухлах үед байлдагч О.Цэнд-Аюуш “Би өнөөдөр дайсны тэдэн офицер, төдөн ахлагч унагалаа гэж уран тодоор ярина. Мэргэн буудагч О.Цэнд-Аюушийн өдрийн байрлалд сэм очиж үзвээс сумны хонгионы оронд янжуурын иш дүүрчээ.

Ямартай ч халуун дайны талбарт ганц ч цэргийн амь эрсдээгүй бид дайснаа дарж аваад буцах болов. Тэгсэн тулааны эхний өдөр үхэтхийн унасан байлдагч Г.Лхагвадорж маань сая сэрж
-Өө дайн дуусчихсан юм уу. Намайг сэрээхгүй яасан юм бэ? гэж тэрүүхэндээ цухалдуу. Ямартай ч манай салааныхан “Эх орныхоо төлөө” дайнд ганц ч цэргийн амь эрсдээгүй төдийгүй бүгд БНМАУ-ын “Баатар” цолоор шагнуулсан юм. Шагнал бүр өөр өөрийн ур хийцтэй. Байлдагч С.Баттулгын маань одон гэхэд “Галдан бошгот”-ын дүрслэлтэй, байлдагч Б.Жамбалдоржийн баатрын одон “Сахиус”-ны дүрслэлтэй, О.Цэнд-Аюушийн баатрын одон“ “Шинэхэн асаасан янжуур”-ын дүрслэлтэй. Байлдагч Мо-гийн одон “узель” шигтгээтэй гэх мэт бүгд өөр өөрийн тулаанд оролцсон хэв онцлогийг тусгасан байв. Тэгсэн байлдагч Х.Нямхишиг гэнэтхэн:
-Би энэ “Баатар” цолоор шагнуулах эрхтэй хүн биш. Гарамгай дайчин байлдагч Г.Баяр энэ шагналаар шагнагдаагүй байхад би энэ шагналыг авахгүй” гэж ирээд салааныхандаа загнуулав. М.Наранболдын баатрын одонд “Галт тэргэн дотор таван ханатай гэрийг дүрсэлсэн бол Ч.Ууганбаярын одонд өвсөн дунд хэвтэж буй цэрэг эрийн бусдыгаа уухайлан дуудсан дуу хоолойг дүрсэлжээ. Г.Лхагвадорж маань суманд биш давшиж яваад чулуунд бүдрэн унаж нойрноосоо цочин сэрж буй цэрэг эрийн дүрслэлт одонгоор шагнагдсан бол байлдагч Э.Энхболд маань бидэн дундаас сэтгэл хөдлөл багатайхан харагдаж байсны учрыг хожим бид олж мэдсэн билээ. Хоёр талд ажиллаж тагнуулын хүнд үүргийг сайтар биелүүлж байсан цэрэг эр чинь сүүлдээ аль нь яг өөрийн улс мөн болохыг ялгахаа байсан үед дайн дууссан байж. Гэвч Э.Энхболд маань мөн л “Баатар” цолоор шагнуулж биднийг буцах болоход БНМАУ-ын Баатар, Б.Оролзод харин хамгийн эхэнд таарсан сумандаа ИТХ-ын даргаар ажиллахаар үлдсэн дээ.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Энтертайнмент

Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Нийтэлсэн

-

Нийтэлч

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлэв.

Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.

Удамт тоглогчийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид байна.

Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Нийтэлсэн

-

Нийтэлч

Английн нийслэл Лондон хотод шатрын багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зургаадугаар сарын 10-15-нд болов. Тэмцээнд 64 орны 420 тамирчин өрсөлдсөн бөгөөд манай улсаас гурван баг өрсөлдөхөд “Монгол Б” баг 2400 хүртэл рейтингтэй багуудын түргэн тоглолтын төрөлд тэргүүн байр эзэлж, төрийн дуулалаа эгшиглүүллээ. Энэ тэмцээнд: GM 111, WGM 12, IM 61, WIM 6, FM 48, WFM 17, CM 17, WCM цолтой 7 тамирчин өрсөлдсөн байна. Дэлхийн аварга цолонд хүрсэн “Монгол Б” багт багийн ахлагч, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Билгүүн, С.Ган-Эрдэнэ, Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул, Н.Содбилэгт, Г.Энхбаяр нар өрсөлдсөн юм.
Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео, Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно.

Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео, Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна.

Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно. Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.

74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ.

Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм5 цаг өмнө

“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно

Нийгэм5 цаг өмнө

Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ

Улс төр5 цаг өмнө

Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр

Нийгэм6 цаг өмнө

Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ

Нийгэм6 цаг өмнө

Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо

Нийгэм6 цаг өмнө

Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна

Нийгэм6 цаг өмнө

Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв

Нийгэм6 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Нийгэм6 цаг өмнө

Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Энтертайнмент6 цаг өмнө

Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Бусад6 цаг өмнө

Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Улс төр6 цаг өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ

Энтертайнмент1 өдөр өмнө

Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Нийгэм1 өдөр өмнө

АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Нийгэм1 өдөр өмнө

Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа

Нийгэм1 өдөр өмнө

Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа

Нийгэм1 өдөр өмнө

Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ

Нийгэм1 өдөр өмнө

Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй

Эдийн засаг1 өдөр өмнө

Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа

Нийгэм1 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ

Нийгэм1 өдөр өмнө

Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө

Нийгэм1 өдөр өмнө

“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно

Улс төр1 өдөр өмнө

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

Нийгэм4 долоо хоног өмнө

Уурхайчдын спортын их наадамд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн баг тамирчид оролцож байна

Нийгэм4 долоо хоног өмнө

“Дотоод аудитын чиг хандлага”-ын талаар мэдээлэл хийлээ

Нийгэм1 сар өмнө

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн менежерүүд уурхайн үйл ажиллагаатай танилцлаа

Нийгэм1 сар өмнө

Гашуунсухайт-Ганцмод төмөр замын хил холболтын бүтээн байгуулалтын нээлт боллоо

Нийгэм1 сар өмнө

Элчин сайд Шэнь Миньжуань “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайтай танилцлаа

Нийгэм1 сар өмнө

“Мөнгө зээлээч” гэх чат илгээж, 6 сая төгрөг залилжээ

Улс төр1 сар өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент5 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр7 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт7 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт7 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр7 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр7 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм7 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр7 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад4 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр4 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм9 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм9 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм12 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм12 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад1 жил өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг1 жил өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм2 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим