Connect with us

Нийгэм

Хар тамхитай тэмцэхэд багаж, техникт найдаад хэрэггүй

Нийтэлсэн

-

Хар тамхи мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн 40-50 хувь нь хилээр нэвтэрдэг гэсэн мэдээлэл бий. 

Гэтэл энэ төрлийн гэмт хэрэг сүүлийн үед улам өсөж, тэр хэрээр зохион байгуулалт, арга ажиллагаа нарийсаж байгаад дэлхий нийт анхаарал хандуулж байна. Монгол Улсын хувьд л гэхэд гаалийн байгууллага 2010-2016 онд хар тамхи мансууруулах бодистой холбоотой 11 үйлдлийг таслан зогсоож, 9.4 кг бодис хурааж авсан байдаг.

Энэ мэтчилэнгээр өмнө нь кг-аар илрүүлдэг байсан бодис сүүлдээ маш бага граммаар орж ирж байгаа нь мансуурлын үйлчилгээ, өртөг өндөр, хэмжээ бага, зөөж тээвэрлэхэд эрсдэл багатай болж хувирч байна. Мөн ихэвчлэн байгалийн гаралтай олсны ургамал, героин тээвэрлэдэг байсан нь илрүүлэхэд харьцангуй хялбар байсан буюу тоног төхөөрөмж, рентген аппаратын хүчээр илрүүлж байжээ.

Гэтэл сүүлийн үед хар тамхийг хилээр оруулж ирэхдээ өөрийн биед биш ачаа, дайвар  тээш, карго,  шуудан илгээмж ашиглах зэргээр улам нарийн зохион байгуулалттай болж байгаа. Үүний нэг жишээ нь зорчигч үс, куртканы захандаа оёод оруулж ирж байгаа, 20-100 грамм  хэмжээтэй бодисыг хаанаа ч нуух боломжтой учраас зөвхөн багаж, төхөөрөмжийн хүчээр илрүүлэхэд байдаг аж.

Өнгөрсөн онд гаалийн байгууллага 12 холбогдогчтой есөн удаагийн үйлдэлд холбогдох 206 грамм мөс, 200 ширхэг ЛСД байж болзошгүй бодисыг илрүүлжээ. Тэр дунд шинэ төрлийн сэтгэц нөлөөт бодис 39 грамм, Анданте 112 капсулыг илрүүлж цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. Он гараад хоёр удаагийн тохиолдлоор хилийн боомтоор ачаанд хийж нэвтрүүлэх гэж байсан 30 грамм мөс, АНУ-аас захидал дотор хийж явуулсан каннабисын тосыг илрүүлж шалгаж байна.

Тиймээс хар тамхитай тэмцэхэд дэлхий нийтээрээ зөвхөн техник технологи, багажинд найдах бус шинэ төрлийн арга барил ашиглах шаардлагатай болжээ. Энэ талаар гаалийн байгууллагынхан “Ер нь багажинд 100 хувь найддаггүй. Багаж техник гаалийн байцаагчдын туслах зориулалтаар ашиглагддаг. Харин гаалийн байгууллагын үйл ажиллагаанд эрсдэлийн менежмент тооцож, хяналтаа зөв онилох, чиглүүлэх, тухайн зорчигчийг үр дүнтэй шалгах аргачлал бий” гэсэн мэдээллийг өгч байгаа юм.

Тэгвэл эдгээр өдрүүдэд Канад Улсаас БНХАУ-ын Бээжин хотод суугаа элчин сайдын яамны Хатан хааны морьт цагдаагийн албанаас хар тамхи мансууруулах бодисыг илрүүлэх, тэмцэх шинэ төрлийн арга туршлага болоод урьдчилан сэргийлэх чиглэлээр манай улсын тусгай албадыг чадавхжуулж  байна. “Олон улсын нисэх буудлаар хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл тээвэрлэх гэмт хэргийг мөрдөн шалгах арга аргачлал” сургалтад цагдаагийн алба хаагчдаас гадна хил,гааль, мэргэжлийн хяналт зэрэг энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр үүрэг гүйцэтгэдэг бусад төрийн байгууллагын ажилтнууд хамрагдаж байгаа юм.

Энэ үеэр Канадын цагдаагийн албаны атташе хар тамхийг амандаа авч явах тохиолдол элбэг байдаг. Сэжигтэнг хөлрөх, сандрах, бухимдах, хурдтай явах зэргээр биеийн хэлэмж, содон зан үйлээр нь ажиглалт хийж илрүүлэх боломжтой гэдгийг дурдаж байсан юм. Энэ удаагийн сургалтыг  Канад Улсын Хатан хааны морьт цагдаагийн албаны төлөөлөгчид  семинар хэлбэрээр явуулж байгаа бөгөөд алба хаагчдын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, санаачилгыг нэмэгдүүлэх, туршлага хуримтлуулах ач холбогдолтой гэж цагдаагийн байгууллагаас үзэж байгаа аж.

Сургалтын үеэр Канад улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамнаас Монгол Улсыг хамааран суугаа Канад улсын хатан хааны Морьт цагдаагийн албаны атташе Питр Цуйгаас цөөн асуултад хариулт авлаа.

–Хар тамхи мансууруулах бодистой тэмцэх шинэ арга барил шаардлагатайг сургалтын үеэр онцоллоо. Тэр дундаа манай улс энэ аюултай хэрхэн үр дүнтэй тэмцэх вэ?

-Хар тамхи мансууруулах бодистой тэмцэхэд албан хаагчдын ур чадварыг сайжруулах тал дээр түлхүү анхаарах нь хамгийн үр дүнтэй. Канад улсын Монголтой хуваалцах хамгийн гол туршлага бол алба хаагчдаа мэргэшүүлэх юм. Түүнээс хар тамхи, хууль бус мөнгөтэй холбоотой гэмт хэргүүдийг илрүүлэх,  тэмцэхэд техник, технологид найдаад хэрэггүй. Техник төхөөрөмжийг хоёрдугаарт тавих хэрэгтэй.

Монгол Улсын хувьд хар тамхи мансууруулах бодис, хууль бус мөнгөтэй холбоотой гэмт хэрэгт хамгийн чухал нь төрийн бодлогын түвшинд авч үзэж, хууль эрхзүйн орчныг нь сайжруулах хэрэгтэй. Мөн үүнтэй тэмцэж байгаа алба хаагчдыг сургахад тодорхой хэмжээний стандарттай болгох шаардлагатай. Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд үр дүнтэй шилдэг туршлагыг цагдаагийн байгууллага, тэр дотроо эрүү, эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэстэй хамтарч өргөн хэмжээний сургалт арга хэмжээнүүдийг зохион байгуулж ирлээ.

Хар тамхи мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг хилээр хязгаарлагддаггүй. Тиймээс бусад улс орнуудын ижил чиг үүргийн байгууллагатай хамтарч ажиллах, урьдчилан сэргийлэх тэмцэх арга туршлагаа сайжруулах нь нэн тэргүүний зорилт байх ёстой. Цагдаагийн ерөнхий газар Монгол Улсад суугаа Канад улсын Элчин сайдын яамтай хамтарч энэ чиглэлийн боломжоор хангаж байгаа нь чухал ач холбогдолтой.

–Тухайлбал, энэ чиглэлийн гэмт хэрэгтэй тэмцэх Канад улсын ямар шинэлэг туршлагаас алба хаагчидтай хуваалцаж байна вэ? 

-Сургалтаараа хар тамхи мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийг илрүүлэхэд Канадын чухал шаардлагатай арга туршлагаас хуваалцаж байна. Гэхдээ яг ямар арга барилаар гэмт хэрэгтэй тэмцдэг юм бэ гэдгийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ярих боломжгүй байдаг. Өөөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдэгчид, үйлдэхийг завдагчдад нарийн мэдээлэл, аргаа зааж өгч байна гэсэн үг.

Гэхдээ хэлж чадах нэг чухал зүйл нь энэ удаагийн сургалтаар дамжуулаад Канад улсын сүүлийн зургаан сард хэрэгжүүлж амжилтад хүрсэн арга туршлагаасаа хуваалцаж байна. Хар тамхи мансууруулах бодисыг илрүүлэх хамгийн сүүлийн үеийн нэн шинэлэг арга туршлага гэж хэлж болно.

–Хар тамхитай тэмцэхэд Канад улсын мэргэжлийн байгууллагууд хэрхэн хамтарч ажилладаг вэ. Гаалийн байгууллага нь мөрдөх, гүйцэтгэх ажиллагаа явуулах эрх байдаг уу?

Канад улсын Морьт цагдаагийн албаны үүрэг чигээс Хилийн аюулгүй байдлын хамгаалах албаны үүрэг огт өөр байдаг. Аюулгүй байдлыг хамгаалах байгууллагын үүрэг бол улсын нутаг дэвсгэрийг гадны элдэв халдлага хууль бус үйл ажиллагаа нэвтэрч орохоос хамгаална.

Канад улсын хилийн боомтууд дээр хилийн аюулгүй байдлыг хамгаалах албаны ажилчид цагдаагийн чиг үүргийг давхар гүйцэтгэдэг. Хууль бус үйлдлийг илрүүлж хэргийг Канадын хатан хааны Морьт цагдаагийн албанд шилжүүлдэг. Ингэж гүйцэтгэх ажиллагаанд өргөн цар хүрээтэйгээр  Канадын Хатан хааны морьт цагдаагийн алба, хилийн аюулгүй байдлыг хариуцсан албатай нягт хамтарч ажиллахаас гадна энэ чиглэлийн асуудалд аюулгүй байдлын таван албатай хамтардаг.

–Танай улсад хар тамхи мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт оноох ялын бодлого, хууль эрхзүйн орчин ямар байдаг вэ?

-Өөр хоорондоо адилхан гэмт хэрэг гэж байдаггүй учраас ял шийтгэл өөр. Бид гэмт хэргийг илрүүлээд холбогдох баримтын хамт шүүхийн байгууллагад шилжүүлдэг. Хар тамхи мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт оногдуулах ялын хувьд цагдаагийн байгууллагаас шүүхэд шилжүүлсэн нотлох баримт, гэмт хэрэг үйлдсэн хувь хүн, төрөл шинжээс хамаардаг. Ялын хэмжээний хувьд сануулга өгөх, мөнгөн хэлбэрээр торгох, эсвэл насан туршид нь хорих хуультай.

Энэ үеэр Монголын хил, гаалийн хяналтын бүсэд ажиллаж байгаа алба хаагчдаас зарим зүйлийг тодрууллаа.

О.ТЭМҮҮЛЭН: МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГА ГУРВАН ТӨРЛИЙН БАГАЖ АШИГЛАДАГ

Буянт-Ухаа дахь хилийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч 

-Мэргэжлийн хяналтын байгууллага рентген, эрэлч нохойноос гадна ачааг задлахгүйгээр уян дурандаагаар хардаг гурван төрлийн багаж ашиглаж байна.  Хилийн зөрчлийг ихэнхдээ рентгенээр илрүүлдэг. Зорчигчдыг онгоцноос буухад нь термометрийн камераар харж сэжигтэй тохиолдлыг илрүүлдэг бол бодисыг рентгенээр шалгаж байна. Энэ онд хар тамхи мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг зөрчил илрээгүй. 

Харин хувийн хэрэглээний гэх зориулалтаар лицензгүй эмтэй холбоотой зөрчлүүд бүртгэгдсэн байгаа. Канадын цагдаагийн байгууллагын сургалтаар ярьсанчлан бусад улс орнууд хувь хүний биеийн хэлэмж байдлыг харах зэргээр ажиглалтын аргуудыг үр дүнтэй хэрэгжүүлдэг юм байна.

У.БААТАРХУЯГ: ДАЙВАР АЧАА АВЧ ЯВАХ ЭРСДЭЛ ӨНДӨР БАЙНА

ТЦА-ны Иргэний агаарын тээвэр дэх цагдаагийн хэлтсийн офицер, цагдаагийн дэслэгч 

-Цагдаа гэлтгүй хил гаалийн хяналтын бүсэд үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд иргэдийг хар тамхи мансууруулах бодисоос сэрэмжлүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол хийж байна. Сануулах сэрэмжлүүлэх хуудас тараадаг. Олон улсын нислэгээр зорчиж байгаа зорчигчдын хувьд дайвар ачаа авч явах эрсдэл өндөр байдаг. Мөн гаалийн бичиггүй эм, тариа авч явж байна.

Бусад улс орнууд хар тамхи мансууруулах бодистой шинэ аргаар тэмцэж байгаагийн нэг хэлбэр нь ажиглалт. Өөрөөр хэлбэл, тоног төхөөрөмж, эрэлч нохойнд найдахаас илүү хувь хүний сонин содон үйлдэл, шинжийг ажиглаж илрүүлэхэд хууль хяналтын байгууллагын алба хаагчид нь мэргэшиж байна.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Нийгэм

“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээнийг зохион байгуулах гэж байна.

Тус тэмцээн Төв аймгийн Зуун мод хотын Өв соёлын төв цогцолборт 2025 оны 6 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд  болно.

Тэмцээний төрөл тус бүрийн ялагчдад Ерөнхийлөгчийн нэрэмжит цом гардуулах бөгөөд цахилгаан хайчны мэргэшсэн түвшний ялагчид 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгох юм.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Өчигдөр буюу энэ оны 06 дугаар сарын 16-ны өдөр “Макс моллын урд замд мотоциклтой мөргөлдлөө” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна.

Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Toyota Prius маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан 24 настай, эрэгтэй, Э мотоциклтой мөргөлдөж, мотоциклийн жолооч 19 настай, эмэгтэй, Ш гэмтсэн хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд тухайн мотоциклийн жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож байсан нь тогтоогдоод байна.

Иргэд, жолооч Та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо мөрдөгдөж буй хууль тогтоомж, дүрэм журмыг сайтар мөрдөж, бусдын хөдөлгөөнд саад учруулалгүйгээр бие биедээ хүндэтгэлтэй хандаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Гадаадын иргэн, харьяатын газар энэ оны эхний таван сарын байдлаар гадаадын 22509 иргэнд визийн зөвшөөрөл, 11484 иргэнд виз олголоо.

Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн гадаадын 12268 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 14430 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунган, 4135 иргэний бүртгэлд хасалт хийсэн байна.

Дээрх тоон үзүүлэлтийг 2024 оны мөн үетэй харьцуулахад виз олголт 2.8 дахин, оршин суух зөвшөөрөл олголт 76.3 хувь, сунгалт 15.4 хувиар тус тус өссөн бол  оршин суух зөвшөөрлийн хасалт 31.1 хувиар буурчээ.

2025 оны тавдугаар сарын байдлаар Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөлтэй 136 орны 40003 гадаадын иргэн байна.

Албан хэргээр 607, хөрөнгө оруулагч 4404, хөдөлмөр эрхлэгч 20839, гэр бүлийн болон хувийн бусад зорилгоор 8466, суралцагч 3734, цагаач 1834, шашны зорилгоор 119 гадаадын иргэн оршин сууж байна гэж ГИХГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм18 цаг өмнө

“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно

Нийгэм19 цаг өмнө

Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ

Улс төр19 цаг өмнө

Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр

Нийгэм19 цаг өмнө

Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ

Нийгэм20 цаг өмнө

Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо

Нийгэм20 цаг өмнө

Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна

Нийгэм20 цаг өмнө

Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв

Нийгэм20 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Нийгэм20 цаг өмнө

Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Энтертайнмент20 цаг өмнө

Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Бусад20 цаг өмнө

Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Улс төр20 цаг өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Нийгэм2 өдөр өмнө

Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа

Нийгэм2 өдөр өмнө

Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа

Нийгэм2 өдөр өмнө

Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ

Нийгэм2 өдөр өмнө

Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй

Эдийн засаг2 өдөр өмнө

Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ

Нийгэм2 өдөр өмнө

Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө

Нийгэм2 өдөр өмнө

“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно

Улс төр2 өдөр өмнө

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

Нийгэм4 долоо хоног өмнө

Уурхайчдын спортын их наадамд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн баг тамирчид оролцож байна

Нийгэм4 долоо хоног өмнө

“Дотоод аудитын чиг хандлага”-ын талаар мэдээлэл хийлээ

Нийгэм1 сар өмнө

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн менежерүүд уурхайн үйл ажиллагаатай танилцлаа

Нийгэм1 сар өмнө

Гашуунсухайт-Ганцмод төмөр замын хил холболтын бүтээн байгуулалтын нээлт боллоо

Нийгэм1 сар өмнө

Элчин сайд Шэнь Миньжуань “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайтай танилцлаа

Нийгэм1 сар өмнө

“Мөнгө зээлээч” гэх чат илгээж, 6 сая төгрөг залилжээ

Улс төр1 сар өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт7 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент5 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр7 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт7 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт7 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр7 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр7 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм7 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент7 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр7 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад4 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр4 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм9 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм9 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм12 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм12 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад1 жил өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг1 жил өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм2 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим