Connect with us

Нийгэм

E-март Аюулгүйн бүсний тохируулагч үнэ төлбөргүй тарааж байна

Нийтэлсэн

-

2018 оны 11-р сарын 1-ний өдрөөс Замын хөдөлгөөний шинэчлэгдсэн дүрэм хэрэгжиж эхэллээ. Тус дүрэмд “10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана” гэж заасан байгаа ба үүнийг хэрэгжүүлээгүй тохиолдолд зөрчлийн хуулиар торгуулийн арга хэмжээ авахаар зохицуулагдсан байна.

Үүнтэй холбогдуулан E-март буюу Скай хайпермаркет ХХК-ын хамт олон нийгмийн хариуцлагынхаа ажлын хүрээнд “Итгэл найдвараа хуваалцъя” сайн үйлсийн аяныг хэрэгжүүлж байгаа бөгөөд Тээврийн цагдаагийн албатай хамтран замын хөдөлгөөнд хүүхэдтэйгээ оролцож буй жолооч нарт зөвлөгөө өгч, хүүхдийн аюулгүйн бүсний тохируулагчийг үнэ төлбөргүй тараалаа. Өнөөдөр Сансарын колонк болон Өргөө-1 кино театрын уулзвар дээр нийт 2,000 ш аюулгүйн бүсний тохируулагч тараасан байна.

Мөн өнгөрөгч 10-р сарын 30-нд Тээврийн цагдаагийн алба болон Скай хайпермаркет ХХК (E-март) “Бага насны хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан хамгаалах” зорилгоор хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд хүүхдийн төлөө төрөл бүрийн арга хэмжээг хамтран зохион байгуулахаар ажиллаж эхэлсэн байна.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Нийгэм

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

2025 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр нутгийн хойд хэсгээр, харин 16-17-нд шилжих шөнө нутгийн баруун өмнөд болон өмнөд хэсгээр үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа явуулж Баян-Өлгий аймгийн нийт нутгаар бороо, нойтон цас оров.

Өлгий хот орчмоор 2,0 мм, Ногооннуур 0,1 мм, Алтай 1,0 мм, Дэлүүн 0,2 мм, Булган 8,0 мм, Буянт 1,0 мм, Улаанхус 0,7 мм, Даян 0,8 мм, Толбо 0,5 мм, Баяннуур, Цэнгэл сумдын нутгаар уулаараа хур тунадас орсон гэж Баян-Өлгий аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.  

 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Цахим төлбөрийн баримтын систем (eBarimt) нь техникийн гэмтэл гарсаны улмаас 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 13 цаг 30 минутаас эхлэн системийн хандалтад доголдол үүсч бүх үйлчилгээ ажиллахгүй байгааг мэдээлж, хэрэглэгч та бүхнээс уучлал хүсье.

Манай инженер, техникийн баг гэмтэл саатлыг арилгах чиглэлээр яаралтай арга хэмжээ авч, системийг хэвийн ажиллагаанд оруулахаар шуурхай ажиллаж байна.

Системийн үйл ажиллагаа хэвийн болмогц та бүхэнд эргэн мэдэгдэх болно.

ЖИЧ: 2025 оны 04 дүгээр сарын 16-ны Сугалааны тохирол амжилттай зохион байгуулагдсан бөгөөд хожсон иргэдийн урамшуулал журамд заасан хугацаанд саадгүй олгогдоно.

Үүссэн хүндрэл, чирэгдэлд та бүхнээс гүнээ хүлцэл өчье.

eBARIMT

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улс нь 1,564,116 км2 газар нутагтай. Үүний ердөө 24% нь харилцаа холбооны дэд бүтэцтэй буюу гар утасны сүлжээ, интернэттэй байна. Мөн 4 сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байгаа юм.

Иймд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас 2025 онд алслагдсан 139 цэгт үүрэн холбооны сүлжээ оруулахаар ажиллаж байна. Гэхдээ шилэн кабель татаж, уулын орой дээр станц байршуулах нь эдийн засгийн хувьд өндөр өртөгтэй учраас цаашид дэлхий улс орнууд энэхүү аргыг оновчтой болгох талаар ярилцаж эхэлжээ. Тухайлбал, Япон улс шилбэн кабелийн оронд хиймэл дагуулын тусламжтайгаар харилцаа холбооны дэд бүтцээ сайжруулах арга барил руу шилжсэн байна.

Иймд өргөн уудам нутаг дэвсгэртэй Монгол орны хувьд харилцаа холбооны дэд бүтцийг сайжруулж, малчны хотноос дэлхийн боловсрол эзэмших, орон нутагт байгаа иргэд нийслэл хотыг зорихгүйгээр төрийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлэхэд үндэсний хиймэл дагуулын гүйцэтгэх үүрэг маш чухал гэдгийг эрдэмтэн судлаачид онцолж байна.

Өнөөдөр дэлхийн 104 улс 11,833 хиймэл дагуулыг ямар нэгэн байдлаар хөөргөжээ. Үүний 70 гаруй хувь нь харилцаа холбооны зорилготой хөөргөсөн хиймэл дагуул байна. XXI зууны эхэнд ердөө 14 улс л хиймэл дагуулаа сансарт хөөргөж байсан бол сүүлийн 20 жилийн хугацаанд 91 улс хиймэл дагуулаа хөөргөжээ.

Цаашид улс орнууд хиймэл дагуулыг идэвхтэй хөөргөх бөгөөд энэ нь 2028 он гэхэд 1,119,866 болох төлөвтэй байна.

Энэ хэрээр сансрын салбар эдийн засаг, шинжлэх ухаан, нийгмийн бүх салбарыг тэлэх, цоо шинэ боломж нээх хөшүүрэг болж байгааг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү тодотгов.

Тэрбээр өнөөдөр дэлхийн улс орнууд сансрын аялал жуулчлал, тандан судалгаа, сансраас эрчим хүч авах тухай ярьж байна.  2023-2035 онд дэлхийн нэрлэсэн ДНБ-ий өсөлт жилд 5% өснө гэдгийг хэлээд “2023 онд 630 тэрбум ам.доллар байсан сансрын эдийн засаг 2035 он гэхэд 1.8 их наяд ам.долларт хүрч, жилд дунджаар 9%, 2021 онд 600 тэрбум ам.доллароор хэмжигдэж байсан хагас дамжуулагчийн зах зээл 2030 он хүртэл жилийн 6-8% тус тус өсөх хандлагатай байна” хэмээн “Харилцаа холбооны хиймэл дагуулын бодлого зохицуулалт” форумыг нээж хэлсэн үгэндээ онцоллоо.

 

Дэлхийн улс орнууд харилцаа холбооны үндэсний дэд бүтцээ сайжруулах, найдвартай, бие даасан, тусгаар тогтносон дэд бүтэцтэй болох зорилгоор Сансрын бодлогоо боловсруулж байна. Ийм цаг үед Монгол Улс сансрын тухай хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, сансрын тухай хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын талаарх тандан судалгааг хийсэн бөгөөд Сансрын тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж байгаа талаарх мэдээллийг форумд оролцогчдод өгөв. Тус хуулийн төслийг төр, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачдын дунд танилцуулж, хэлэлцүүлсний дараа УИХ-д өргөн барих юм.

Энэ мэтчилэн үндэсний хиймэл дагуулыг тойрсон асуудлаар төр, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачид нэгдсэн ойлголттой болох зорилгоор өнөөдөр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран ийнхүү “Харилцаа холбооны хиймэл дагуулын бодлого зохицуулалт” форумыг зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Улс төр12 цаг өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр12 цаг өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр12 цаг өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм13 цаг өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм13 цаг өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм13 цаг өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр14 цаг өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм15 цаг өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг16 цаг өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм16 цаг өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр16 цаг өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм17 цаг өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм17 цаг өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм17 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

Нийгэм18 цаг өмнө

Баянзүрх дүүрэгт шар өвс шатсаны улмаас 12 га талбай өртөж шатжээ

Нийгэм18 цаг өмнө

“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа

Нийгэм1 өдөр өмнө

Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ

Улс төр1 өдөр өмнө

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Улс төр1 өдөр өмнө

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Нийгэм1 өдөр өмнө

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийгэм1 өдөр өмнө

Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

Улс төр1 өдөр өмнө

Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо

Улс төр2 өдөр өмнө

Засгийн газар хуралдаж байна

Эдийн засаг2 өдөр өмнө

Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Нийгэм2 өдөр өмнө

“Хүүхдэд аюулгүй цахим орчин” аяны удирдамж батлагдлаа

Нийгэм2 өдөр өмнө

НӨАТ-ын сугалаанаас 46 666 иргэн азтан болжээ

Нийгэм2 өдөр өмнө

“Барилга, дэд бүтцийн салбарын стандартын хэрэгжилт хяналт шалгалтын тогтолцоо” хэлэлцүүлэг эхэллээ

Нийгэм2 өдөр өмнө

Эдүтэн цахим систем интернэтгүй орчинд ажиллах боломжтой болно

Нийгэм2 өдөр өмнө

СБД-ийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 91 ТҮЦ-ийг нүүлгээд байна

Нийгэм2 өдөр өмнө

Ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна

Сав шим