Дэлхий дахинд
Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев огцорч байгаагаа зарлалаа
Казахстан улсын ерөнхийлөгч Нурсултан Назарбаев дөнгөж сая албан тушаалаасаа огцорч байгааг телевизээр ард түмэндээ хандаж зарлалаа.
“Би ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцрох шийдвэрийг гаргалаа” гэж тэр хэлсэн үгэндээ товч мэдэгджээ.
Казахстаны ерөнхийлөгчийн үүргийг тус улсын парламентын дарга Касым-Жомар Токаев дараачийн ерөнхийлөгчийг сонгогдох хүртэл гүйцэтгэхээр болсон байна.
Одоо 78 настай Назарбаев 1991 онд Зөвлөлт Холбоот Улсыг задарснаас хойш Казахстаныг бараг 30 орчим жил тасралтгүй удирдаж байгаа юм. ЗХУ-ын харьяанд байх үед тэр мөн Казахстаны засаг захиргаанд удирдах албан тушаал хашиж байжээ.
2015 онд болсон сонгуулиар тэр дахин таван жил улс орныг удирдах мандатаа аваад байсан юм.
Назарбаевын огцрох болсон шалтгааныг бид удахгүй дэлгэрэнгүй мэдээлэх болно.