Бусад
Ерөнхий сайдыг АТГ-т шалгуулахаар гомдол гаргав

“Нэхүүл” хөдөлгөөнийхөн өнөөдөр /2019.03.20/ Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Авлигатай тэмцэх газар/АТГ/-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгуулахаар гомдол гаргалаа.
Энэ тухай “Нэхүүл” хөдөлгөөний тэргүүн Л.Алтансүх АТГ-ын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл хийж тайлбарлалаа. Тэрбээр “Ерөнхий сайд У.Хүрэлсүх нь Засгийн газрыг удирдаж, хууль хэрэгжүүлэх ажлыг УИХ-ын өмнө хариуцах ёстой. Гэтэл хууль хэрэгжүүлэх бус Засгийн газрын харьяа тусгай сангийн мөнгийг өөртөө болон Засгийн газарт давуу байдал бий болгох зорилгоор УИХ-ын гишүүдийг хахуульдсан талаар мэдээлэл хэвлэлүүдэд цацагдаж байгаа нь гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй сэжиг таамагт хүргэж байгаа. Яагаад гэвэл ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын гишүүд нь У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болоход нь дэмжсэн, Засгийн газрыг нь унагахын эсрэг кноп дарсан гишүүд байгаа.
Иймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг УИХ, Засгийн газрын гишүүдэд хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гомдлыг гаргаж байна” гэлээ.
Мөн тэрбээр “Монгол Улсын хэмжээнд 78815 аж ахуйн нэгж идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Энэ салбарт нийтдээ 800.000 гаруй иргэд ажилладаг. Энэ дунд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид олон байгаа. Тэдний зээл авч үйлдвэрлэл эрхлэх боломжийг УИХ, Засгийн газрын гишүүд хулгайлсан.
Иргэдийн амьдрал муудаж байна. Валютын ханш тэнгэрт хадсан. 2016 он хүртэл 500 төгрөгийн үнэтэй байсан бохь 900 төгрөг болж өссөн. Бусад өргөн хэрэглээний барааны үнэ ч өссөн. Иргэд жилийн 20 гаруй хувийн хүүтэй зээл авч үйлдвэрлэл эрхэлж байна. Гэтэл УИХ, Засгийн газрын гишүүн нь жилийн гурван хувийн хүүтэй зээл авч, цааш нь мөнгө хүүлж байна. Шударга бус энэ үйлдлийг “Хэвтүүл” хөдөлгөөний залуус тэвчихгүй нь. Бид энэ шударга бус үйлдлийг эсэргүүцэж олон удаагийн жагсаал хийсэн, таг дүлий юм шиг байна.
Монгол иргэн хохирчхоод байна. Нэгдэж тэмцэхгүй бол болохоо байлаа. Эрх барьж байгаа нам 65 суудал сонгуулиар авсан. Ард түмэнд сайхан амлалт өгсөн. Хууль биелүүлнэ гэсэн гишүүд тангаргаасаа няцаж, татвар төлөгчдийнхөө мөнгийг хулгайлсан үйлдлийг тэвчиж сууж чадахгүй. Иймээс энэ асуудлыг АТГ-аар шалгуулахаар гомдол гаргаж байна” гэсэн юм.

Бусад
Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Монголчууд жилд албан ёсны болон өргөн дэлгэр 15-20 баяр тэмдэглэдэг. Тухайлбал, жил бүр аравдугаар сарын 29-нд нийслэлийн өдрийг тэмдэглэж ирсэн.
Мөн жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд Даншиг наадам зохион байгуулдаг байсан. Тэгвэл энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамтад нь зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна.
Цаашид наймдугаар сард даншиг наадам, аравдугаар сард нийслэлийн өдрийг тэмдэглэхгүй. Нийслэлийн өдөр буюу нийслэлийн иргэдийн баярыг жил бүрийн зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдөр тэмдэглэх Засгийн газрын тогтоол ч гарсан. Нийслэлийн иргэдийн баяр, даншиг наадмыг нэгтгэснээр цар хүрээ нь өргөжин тэлж, жуулчдыг татахад чухал ач холбогдолтой.
Энэ үеэр жуулчид болон иргэдэд зориулсан олон арга хэмжээг зохион байгуулна. Хүчит бөхийн барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, шагай, сур харвааны наадам, сээр цохих тэмцээн, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, монгол хувцасны үзүүлбэр, есөн дүүргийн Ардын авьяастнуудын тоглолт, Улаанбаатар театрын “Монгол туургатан” уран бүтээлээ толилуулна.
Түүнчлэн цам харайх, лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин, соёлын арга хэмжээг үзэж сонирхох боломжтой. Тухайлбал, энэ жил цам харайх үзүүлбэрт 120 гаруй цамчин оролцож өргөн хүрээг хамарч байна.
Зургаадугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уул болох Богдхан, Сонгинохайрхан, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрханыг тахих ёслолоор нийслэлийн иргэдийн баяр “Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын үйл ажиллагаа эхэлнэ. Энэ үеэр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сүм хийдүүд цан хэнгэргээ дуугарган, ард иргэдийн сайн сайхны төлөөх хурал ном хурж, буян үйлдэн, сайн үйлсийн ажил зохион байгуулна.
Бусад
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
-
Энтертайнмент24 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Улс төр2 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм2 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм1 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм2 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав
-
Нийгэм1 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
-
Нийгэм1 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Нийгэм1 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо