Нийгэм
AFR: Монгол Улс Рио Тинтод “Эрдэнэс-Тавантолгой”-той хамтран ажиллах санал тавьжээ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Рио Тинто компанийн удирдлагуудад “Эрдэнэс-Тавантолгой”-той хамтран ажиллах санал тавьсан тухай Australian Financial Review цахим хуудас мэдээлжээ. Оюу Толгой төсөлтэй нэг аймагт ижил үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэс-Тавантолгой” компанийн эрчим хүчний асуудлыг Оюу Толгой цахилгаан станц барьснаар шийдвэрлэнэ гэж Монголын тал үзэж буй аж. Тулгамдаж буй асуудлаа хамтран ажиллаж шийдвэрлэх нь хамгийн зөв гарц гэж Д.Сумъяабазар сайд мэдэгдсэн байна.
Рио Тинто компанийн олон улсад хэрэгжүүлж буй томоохон төслийн нэг болох Оюу Толгой төсөлд цахилгаан станц барих асуудлаар Монгол Улсын Засгийн газартай хэлэлцэж байна. Монголын тал БНХАУ-аас авдаг цахилгааны тодорхой хувийг дотоодоосоо хангуулах хүсэлтэй байгаа билээ. Рио Тинтогийн зүгээс 2022 оны хоёрдугаар сарын 15 гэхэд цахилгаан станц барих асуудлаа шийдвэрлэнэ гэж тусгажээ.
“Цахилгаан станцын тухайд бол “Эрдэнэс-Тавантолгой”, “Оюу Толгой” төсөл хамтран ажиллаж байж үүссэн асуудлаа шийдэж чадна” гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар ярьжээ.
Одоогоос есөн жилийн өмнө буюу 2009 онд хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэж байсан “Оюу Толгой” төсөл болон Монгол Улсын Засгийн газрын хувьд харилцаанд нь томоохон сорилт тулгарсан жил нь 2018 он байлаа. Эрх баригч нам хөрөнгө оруулалтын гэрээг эргэн харах, Монголын татварын алба охин компаниуд татвар төлдөггүй гэж шүүмжлээд байна. Төрийн өмчит “Эрдэнэс-Тавантолгой” компани 2019 онд олон улсын хөрөнгийн зах зээлд гарч, IPO хийхээр болоод байгаа билээ. Одоогоор Хонконг болон Нью-Йоркийн хөрөнгийн биржийн аль нэг дээр гаргахаар хэлэлцэж байгаа аж.

Нийгэм
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээнийг зохион байгуулах гэж байна.
Тус тэмцээн Төв аймгийн Зуун мод хотын Өв соёлын төв цогцолборт 2025 оны 6 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд болно.
Тэмцээний төрөл тус бүрийн ялагчдад Ерөнхийлөгчийн нэрэмжит цом гардуулах бөгөөд цахилгаан хайчны мэргэшсэн түвшний ялагчид 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгох юм.
Нийгэм
Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ

Өчигдөр буюу энэ оны 06 дугаар сарын 16-ны өдөр “Макс моллын урд замд мотоциклтой мөргөлдлөө” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна.
Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Toyota Prius маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан 24 настай, эрэгтэй, Э мотоциклтой мөргөлдөж, мотоциклийн жолооч 19 настай, эмэгтэй, Ш гэмтсэн хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд тухайн мотоциклийн жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож байсан нь тогтоогдоод байна.
Иргэд, жолооч Та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо мөрдөгдөж буй хууль тогтоомж, дүрэм журмыг сайтар мөрдөж, бусдын хөдөлгөөнд саад учруулалгүйгээр бие биедээ хүндэтгэлтэй хандаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Нийгэм
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ

Гадаадын иргэн, харьяатын газар энэ оны эхний таван сарын байдлаар гадаадын 22509 иргэнд визийн зөвшөөрөл, 11484 иргэнд виз олголоо.
Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн гадаадын 12268 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 14430 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунган, 4135 иргэний бүртгэлд хасалт хийсэн байна.
Дээрх тоон үзүүлэлтийг 2024 оны мөн үетэй харьцуулахад виз олголт 2.8 дахин, оршин суух зөвшөөрөл олголт 76.3 хувь, сунгалт 15.4 хувиар тус тус өссөн бол оршин суух зөвшөөрлийн хасалт 31.1 хувиар буурчээ.
2025 оны тавдугаар сарын байдлаар Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөлтэй 136 орны 40003 гадаадын иргэн байна.
Албан хэргээр 607, хөрөнгө оруулагч 4404, хөдөлмөр эрхлэгч 20839, гэр бүлийн болон хувийн бусад зорилгоор 8466, суралцагч 3734, цагаач 1834, шашны зорилгоор 119 гадаадын иргэн оршин сууж байна гэж ГИХГ-аас мэдээллээ.
-
Нийгэм18 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм20 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм20 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм20 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо
-
Нийгэм19 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Улс төр19 цаг өмнө
Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр
-
Улс төр20 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм20 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна