Бусад
Бүсгүй хүний байнга санаж явах 20 зарчим

Бид амьдралаа шинэлэг, үргэлж сонирхолтой байлгах мөртлөө өөрийгөөэмэгтэй хүн гэдгээ санаж байхад тустай 20 зарчмыг энд дурдаж байна.
1. Жинхэнэ эмэгтэй бол бүсгүй хүн болж төрснөөрөө бахархах ёстой.
2. Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийг бодвол эрт хөгширдөг гэдэг үлгэрийг эрчүүд өөрсдөө зохиосон. Үнэн хэрэгтээ эмэгтэйчүүд үе тэнгийн эрчүүдээсээ насны хувьд залуу, сайхан харагдах боломжоор хамаагүй илүү байдаг.
3. Эмэгтэй хүнд хэдийчинээ олон дуртай зүйл, сонирхол, хийх ажил байна төдий чинээ бусдын хэрэгт оролцох нь бага байдаг.
4. Хэрэв эмэгтэй хүн санаандгүй учралд ч сайхан харагдахыг хүсдэг бол бүх үед аятайхан харагдахад уйгагүй суралцах ёстой. Бүр хогоо асгахаар гарах үедээ ч тэр. Ингэж сурвал хувь заяанд ч эергээр нөлөөлнө.
5. Бүсгүй та мөнгөнд хянуур хандах хэрэгтэй. Мөнгө байгаа үед зөв зарж сурах, хэрэв байхгүй бол уйтгарлаж суух хэрэггүй.
6. Хэдийгээр боломж хязгаарлагдмал байсан ч хувцасны шүүгээндээ ядаж нэг сайн шуб, нэг сайн хослол, хоёр гайгүй туфль заавал байлга.
7. Эмэгтэй хүн гэртээ өөрийн хайртай хувцсаа цэвэрлэж гамнадаг боловч өөр газар зочилж байх үедээ хувцсандаа хэт анхаарал хандуулаад байх шаардлагагүй. Жинхэнэ эмэгтэй өмссөн хүрмээ хамт яваа эрдээ даатгаад яван явтлаа мартдаг.
8. Эрэгтэй хүнтэй харьцахдаа зарим давуу талаа бүү март. Сэтгэл санаагаа дэгэлзүүлэх, зангаа хувиргах, олон ааш гаргах нь эрчүүдэд огт таалагддаггүй. Эмэгтэй хүн шийдвэрээ өөрчилж болно. Эмэгтэй хүн болзоондоо 10 минут хоцрох “эрхтэй”. Үүнээс удаан хоцорсон ч байсан эелдэгээр инээмсэглээд, уучлалт гуйхад болно.
9. Өөрийг чинь эргүүлсэн, таалагдсан залуугаа хөөж явуулах гэж бүү яар. Хэдийчинээ олон эр хүн эмэгтэйг тойрон хүрээлнэ төдий чинээ тэр бусдын анхаарлыг татаж байдаг. Эрт орой хэзээ нэгэн цагт энэ тойрогт танд яг хэрэгтэй хүн чинь орж ирэх болно гэдэгт итгэ.
10. Эр хүнтэй өнгөрүүлсэн үдэш хичнээн сайхан байсан ч гэсэн эмэгтэй хүн гэртээ хонох ёстой. Ширээний араас босч, орноос сугарсан ч байсан, шөнө дунд өнгөрсөн ч, өглөө болоогүй бол үдэш үргэлжилсээр л байна. Тэгэхээр эр хүн таныг гэрт чинь хүргэж өгөөд салан явтлаа таныг хүндлэх ёстой. Хэрэв түүний үгэнд орох юм бол өөрчлөлт болоход бэлэн бай. Өглөө болоход нойр нь ханаагүй эр хүн хацрыг чинь илчихээд ажилдаа яарах вий. Харин та түүний гэрт хүний хормогч зүүчихээд өглөөний хоол бэлтгэж өгчихөөд өөрөө гэр лүүгээ явах хэрэг гарна. Товчоор хэлэх юм бол үнсгэлжингийн үлгэрт гардаг шиг сүйх тэрэг хулуу болон хувирахаас болгоомжил.
11. Нулимс бол эмэгтэй хүний хувьд хүчтэй зэвсэг ч аль болох ховор хэрэглэ. Дандаа уйлж байдаг эмэгтэй өрөвдөж хайрлуулахаас илүү дургүйцэл хүргэх нь элбэг тохиолддог.
12. Хэрэв эмэгтэй хүн тодорхой зарим асуултад хариулах дургүй байвал нууцлагдмал инээмсэглэхэд хангалттай. Ер нь олон тохиолдолд инээмсэглэл хүчтэй хамгаалалт болдог
13. Эмэгтэй хүн олон талын боловсролтой, ном, сонин, сэтгүүл их уншдаг байх хэрэгтэй. Ямар ч сэдвээр, юуны ч тухай яриаг өрнүүлж чадахгүй бол сонирхолтой ярилцагч болж чадахгүй
14. Ажлын талбар дээр өсөж дэвшихэд хамаг давуу талаа нэг дор тайлагнаж, өөрийгөө өргөх хэрэггүй. Хэдийчинээ чамайг эхэндээ үнэлэхгүй байна төдийчинээ үр дүнд нь хожих магадлал тань өснө
15. Эмэгтэй хүн өөрийнхөө үнэ цэнийг мэддэг байх ёстой. Гэхдээ .заавал түүнийгээ яриад байх шаардлаггүй
16. Гоёмсог сайхан хувцаслах нь хүмүүсийг өөртөө татдаг. Харин хувцсаа “Чадварлаг” тайлж сурах нь эрчүүдийг бүр илүү татдаг гэдгийг сана
17. Эрчүүдийг анхнаас нь танд зориулж цаг, мөнгөө үрдэг байхад сурга. Цэцэг, үнэтэй бэлэг авч өгч, ресторанаар дагуулж, байрандаа засвар хийж, өөрийн гараар хоол хийж өгөхөд ч тэр. Гол нь эрчүүд өгч байгаа зүйлээ биш авч байгаа зүйлээ үнэлдэг гэдгийг сана.
18. Бусдад таалагддаг эмэгтэйчүүд хэл амнаас хол байдаггүй. Харин энэ бол бусдын бодлыг заавал дагах шаардлагагүй тэр л тохиолдол юм шүү. Толгойгоо дээш нь эгцлэн харж, өөртөө итгэлтэй бай. Хов жив хөөцөлдсөн эмэгтэй наалинхай хүүхэн хэвээр үлдсэн нь дээр.
19. Амьдралд сонирхолтой хэвээр үлдэхийн тулд цагийн эрхэнд тулгарсан бэрхшээлийг даван туулж, зарим зүйлийг байнга шинэчилж сольж байх нь ашигтай. Жишээ нь: Бээлий, гадаад төрх, имидж, ажил, бас шаардлагатай бол нөхөр… Хэрэв нөхөр, ажлын хувьд болж байна гэж үзвэл ядаж бээлийгээ байнга сольж бай.
20. Бүсгүй та өөрийгөө “Эмэгтэй хүн” гэдгээ мэдэрч байгаа үед бүгдийг эхнээс эхлэхэд хэзээ ч оройтдоггүй.

Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
Бусад
Нийслэлд үйл ажиллагааа явуулж буй 770 нийтийн байранд хяналт шалгалт хийлээ

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/214 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийлээ. Тодруулбал, ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн есөн дүүргийн 770 нийтийн байрнуудын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав. Тус ажлын хүрээнд нийтийн байрны эрүүл ахуй, гал болон цахилгааны аюулгүй байдал, эрүүл ахуйн халдвар хамгаалал зэрэг нь шаардлага хангаж буй эсэхийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулах юм.
Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 770 байр байдгаас 754 нь иргэнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Мөн үүнээс зөвхөн 285 нь татвар төлдөг болохыг хяналт шалгалтын үеэр илрүүллээ. Галын аюулгүй байдал алдагдсан 11 төрлийн нийт 5730 зөрчил илэрч 132 буюу 2.3 хувийг тухайн цаг мөчид арилгуулж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг даалгалаа.
2025 оны 02 сарын байдлаар 770 нийтийн байр шалгалтад хамрагдсан бөгөөд давхардсан тоогоор 26 төрлийн 7,985 зөрчил илэрч, хууль тогтоомжийн хэрэгжилт 45,6%-тай байна.
- Галын аюулгүй байдал 40%
- Эрүүл ахуйн 34%
- Байгаль орчин 57%
- Гэмт хэрэг, хэв журам 75%,
- Барилга байгууламж 22.3%
НЦУГ-аас гаргасан 2025 оны 02 дугаар сарын мэдээгээр гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 120, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 142 нийтийн байр байна. Мөн Нийтийн байр түрээслэгч 11129 иргэнийг бүртгэсэн. Нийт есөн дүүргийн 383 иргэн аж ахуйн нэгжээс 175 буюу 45.8% нь хөрсөнд шингээдэг нүхэн жорлонтой бөгөөд стандартад нийцсэн, бохир сордог нүхэн жорлонгийн тоо 201 буюу 52,5% харин төвлөрсөн шугамд холбогдсон 7 буюу 2% байна. Шалгалтаар дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд 96% огт бүртгэлгүй байгаа нь хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдахгүй явж ирсэн юм.