Бусад
Эко Алтан Заамар” ХХК-д “Нурах эрсдэлтэй“-г анхааруулсан ч зөрчлийг арилгуулаагүй байжээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Эко Алтан Заамар” компанийн талбайд гарсан ослын шалтгааны талаар мэдээлэл хийлээ. Энэ ослын улмаас дөрвөн уурхайчин харамсалтайгаар амиа алдсан юм.
МХЕГ-аас Эко алтан Заамар ХХК-ийн үйл ажиллагааны хуулийн хэрэгжилтийн байдалд хяналт шалгалт хийж, улсын байцаагчийн 9 заалт бүхий дүгнэлтийг 2019 оны гуравдугаар сарын 18-ны өдөр гаргажээ. Уг дүгнэлтэд үндэслэн гуравдугаар сарын 19-ний өдөр арга хэмжээ авах албан бичгийг УУХҮ-ийн сайдад хүргүүлсэн байна.
Уул уурхайн чиглэлээр гарсан зөрчлүүдийг ингэж дүгнэжээ. Дүгнэлтэд:
-”Эко Алтан заамар” компани геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас томилогдсон улсын комисст уурхайгаа хүлээлгэж өгөлгүйгээр үйл ажиллагаа явуулсан.
-ТЭЗҮ-ийг шинээр боловсруулаад уг үндэслэлийнхээ дагуу байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг хийлгүй үйл ажиллагаа явуулсан.
-ТЭЗҮ-д заасан зураг төслийн дагуу үйл ажиллгаа явуулаагүй. Уулын ажлын хэмжээсүүдийг баримталж ажиллаагүй.
-Гидрогеологийн усны судалгаагаар гүний ус 51 метрт илэрсэн боловч уст үеийн талаар ТЭЗҮ хийгээгүй, уст үеэс гарч болох эрсдэлийг хэрхэн бууруулах талаар зураг төсөлд заагаагүй нь гулсалт нуралтын гол шалтгаан болсон.
-Аюулгүй ажиллагааны дүрмүүдийг баримталж ажиллаагүй. Бид газар дээрх эхний шалгалтаар эргэлтийн усан сангийн нуур нэвчсэн байх магадлалтай гэсэн дүгнэлт гаргасан. Үүнийг нарийвчилж лабораторийн шинжилгээ хийхэд гидрогеологийн судалгаагаар гарсан шүүрлийн усны нөлөөлөл байсан гэх дүгнэлтэд хүрсэн.
Уурхайн аюулгүй ажиллагаа, хөдөлмөрийн аюулгүй байдлын талаарх зөрчлүүд:
-ААН-үүд дотоод хяналт шалгалт явуулж байх ёстой ч энэ ажил дутуу дулимаг мөрдөгдсөн. Дотоод хяналтын журмыг 2019 онд захирлынхаа тушаалаар баталсан ч “Эко Алтан Заамар” ХХК-ийн хувьд илэрсэн зөрчлийг хэрхэн арилгах талаар нарийвчлан заагаагүй байна.
Тус компанийн ХААБ-ын мэргэжилтнүүд эрсдэлийн үнэлгээ хийгээд, дүнг нь хоёрдугаар сарын 21-ний өдөр захиралдаа хүлээлгэн өгсөн байна. Эрсдэлийн үнэлгээгээр хоёр ноцтой зөрчил илэрсэн байдаг. Нэгдүгээрт, Ажлын байрны зааварчилгааг журам ёсоор өгөхгүй байна. Хэт нийтлэг зааварчилгаа өгч байна. Хоёрдугаарт, Эрсдэлийн үнэлгээ хийсэн хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилчид нэг чухал дүгнэлт хийсэн нь “Уналтаас болж мөс хагарч, насосчид, ажилчид мөсөнд даруулах, техник хэрэгсэл эвдрэх аюултай” гэж дүгнэлт гаргасан байна.
Цаашид авах арга хэмжээ гээд:
“Хананд тогтсон мөс, хана нурах, ажилчдыг дарах бэртээх, мөн техник хэрэгсэл эвдрэх, өндөр хананы нуралд хүн дарагдаж, амь насаа алдах магадлалтай” гэж тодорхой бичээд өгсөн байна. Осол болохоос 7-хон хоногийн өмнө уурхайн захиралд ийм дүгнэлт бичиж өгснийг захирал нь хүлээж авсан. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтнууд хариуцсан ажлаа хийсэн байна. Харамсалтай нь уурхайн захирал, ажил олгогчид дүгнэлтийн дагуу арга хэмжээ авч, зөрчлийг арилгуулаагүй гэсэн дүгнэлт гаргажээ.
МХЕГ-аас дээрх дүгнэлтийг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарт хүргүүж, “Эко Алтан Заамар” ХХК-ийн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоосон байна.

Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
Бусад
Нийслэлд үйл ажиллагааа явуулж буй 770 нийтийн байранд хяналт шалгалт хийлээ

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/214 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийлээ. Тодруулбал, ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн есөн дүүргийн 770 нийтийн байрнуудын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав. Тус ажлын хүрээнд нийтийн байрны эрүүл ахуй, гал болон цахилгааны аюулгүй байдал, эрүүл ахуйн халдвар хамгаалал зэрэг нь шаардлага хангаж буй эсэхийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулах юм.
Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 770 байр байдгаас 754 нь иргэнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Мөн үүнээс зөвхөн 285 нь татвар төлдөг болохыг хяналт шалгалтын үеэр илрүүллээ. Галын аюулгүй байдал алдагдсан 11 төрлийн нийт 5730 зөрчил илэрч 132 буюу 2.3 хувийг тухайн цаг мөчид арилгуулж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг даалгалаа.
2025 оны 02 сарын байдлаар 770 нийтийн байр шалгалтад хамрагдсан бөгөөд давхардсан тоогоор 26 төрлийн 7,985 зөрчил илэрч, хууль тогтоомжийн хэрэгжилт 45,6%-тай байна.
- Галын аюулгүй байдал 40%
- Эрүүл ахуйн 34%
- Байгаль орчин 57%
- Гэмт хэрэг, хэв журам 75%,
- Барилга байгууламж 22.3%
НЦУГ-аас гаргасан 2025 оны 02 дугаар сарын мэдээгээр гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 120, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 142 нийтийн байр байна. Мөн Нийтийн байр түрээслэгч 11129 иргэнийг бүртгэсэн. Нийт есөн дүүргийн 383 иргэн аж ахуйн нэгжээс 175 буюу 45.8% нь хөрсөнд шингээдэг нүхэн жорлонтой бөгөөд стандартад нийцсэн, бохир сордог нүхэн жорлонгийн тоо 201 буюу 52,5% харин төвлөрсөн шугамд холбогдсон 7 буюу 2% байна. Шалгалтаар дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд 96% огт бүртгэлгүй байгаа нь хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдахгүй явж ирсэн юм.