Улс төр
О.Мөнхсайхан: Үндсэн хуулийн цэц ардчиллаа авч үлдэх эцсийн найдвар

Ерөнхийлөгч Х.Баттулгын өнөөдөр өргөн мэдүүлсэн “Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг яг одоо Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэж байгаа бөгөөд УИХ-ын ээлжит бус чуулганаар өнөөдөр батлахаар зэхэж байна. Үүнтэй холбоотойгоор МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн ухааны доктор О.Мөнхсайхан байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр ганцхан өдрийн дотор санаачлан яаран өргөн барьсан энэхүү хуулийг төсөл нь бие даасан, хараат бус шүүх эрх мэдлийг үгүй болгох агуулгатай байгааг дараах дөрвөн үндэслэлээр тайлбарлав.
Тэрбээр:
ҮАБЗ зөвлөмж гаргавал ямар ч шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх заалт оруулж байгаа нь Үндсэн хуулийн 49-р зүйлд тусгасан шүүгчийн хараат бус байдлын тухай заалтыг зөрчиж байна. Ингэхдээ ямар үндэслэлээр эрхийг нь түдгэлзүүлэх талаар хуулийн төсөлд тусгаагүй. Энэ нь шүүгчид зүй бусаар нөлөөлөх эрсдэл бий болгож байна.
Аль ч шатны ерөнхий шүүгчийг ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу огцруулах зохицуулат орж ирж байна. Энэ нь Үндсэн хуулийн 51-р зүйлийг зөрчиж байгаа бөгөөд мөн л огцруулах үндэслэлийг хуулийн төсөлд тусгаагүй.
ҮАБЗ зөвлөмж гаргавал Улсын ерөнхий прокурор, түүний орлогчийг хугацаанаас нь өмнө албан тушаалаас нь буулгах заалт орж ирсэн нь мөн Үндсэн хууль зөрчиж, хараат бусаар ажиллах баталгааг үгүйсгэж байна.
Мөн ҮАБЗ-ийн зөвлөмж гарснаар АТГ-ын дарга, дэд даргын бүрэн эрхийг түдгэлзүүлэх өөрчлөлт орж байна.
Үндсэн хуулиар байгуулсан манай ардчилсан орны эрх зүйт төр, хууль дээдлэх зарчмын гол амин сүнс нь шүүгчийн хараат бус байдал. Гэтэл ҮАБЗ-ийн зөвлөмжөөр Ерөнхий шүүгч, бүх шүүгчийг огцруулдаг байдал үүсвэл шүүгч хараат бусаар шийдвэр гаргах баталгаагүй болно. ҮАБЗ дур зоргоор шийдвэр гаргах нөхцөл үүснэ. Ямар үндэслэлээр зөвлөмж гаргах нь тодорхойгүй. Тиймээс зүй бус шалтгаанаар зөвлөмж гаргах эрсдэл үүсэж байна. ҮАБЗ-д ийм эрх мэдэл байхгүй.
Хэрэв уг хуулийн төслийг энэ чигт нь баталбал Үндсэн хуулийн цэцэд хандах ёстой. Дээрх зарчмаа бариад хуулийг хүчингүй болгох хангалттай үндэслэл байгаа.
Яагаад ийм хууль санаачилж байна вэ гэсэн асуулт гарч байна.
Ямар нэгэн хэргүүд шударга бусаар шийдэгдэж байна, шударга бусын хонгил бий болсон гэж ярьж байна. Эрсдэл байгаа юу гэвэл байгаа. Энэ эрсдэл яаж бий болсон гэхээр Монгол Улсын Үндсэн хуульд байхгүй олон эрх мэдлийг Ерөнхийлөгчид өгсөн. АТГ-ын дарга, дэд даргыг Ерөнхийлөгч санал болгож, УИХ-аар томилуулдаг. Бүх шүүгчийг томилдог Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүх гишүүнийг Ерөнхийлөгч томилдог хууль гарсан. Энэ нь шүүхийн хараат бус, харилцан биенээ хянах байдлыг үгүй хийж, нөлөөллийг бий болгож, Үндсэн хуультай харшилж байгаа юм.
Мөн ҮАБЗ гэдэг ноцтой байгуууллага гарч ирж байна. Сүүлийн үед ҮАБЗ тодорхой даалгаврыг УИХ-д өгч шийдввэр гаргуулж байна. Бүх асуудалд хутгалдаж ордог нөхцөл үүсэх нь. ҮАБЗ-д ажилласан ямар ч хүн үүнийг урвуулан ашиглаж, зүй бусаар шийдвэр гаргахад нөлөөлөх эрсдэл бий болж байна.
Үүнийг зогсоох ёстой. Шийдэх ёстой. Хэн нэгэн этгээд дур зоргоор авирладаг байдлыг таслан зогсоох талаар УИХ ярихгүй байна. Үндсэн хуульд байхгүй Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хасах ёстой. ҮАБЗ-ийн хутгалддаг байдлыг таслан зогсоосон хуулийн төөл санаачилж байж хэн нэгэн дур зоргоороо авирладаг байдал зогсох ёстой.
Яагаад ийм үед ШЕЗ дуугүй байна вэ? Эндээс зүй бус нөлөө харагдаж байна.
Орчин үед Ардчилсан нийгмийг устгахад төрийн ордон руу дайрч, галдан шатаахаа больсон. Харин Үндсэн хуулийн, шүүхийн тогтолцоог бага багаар идэж, устгах замаар дарангуйллын дэглэм бий болгож байна. Монголд хараат бус байдлуудыг устгах хуулийн төсөл өргөн барьж, батлах гэж байгаа нь ардчилал, Үндсэн хууль руу ноцтой халдаж байна.
Санаачилж байгаа бүх хууль нь Үндсэн хууль зөрчиж байна. Шүүгч нар айдастай байна. Ийм төсөл гэнэт гаргаж ирээд тэр өдрөө батлах нь хууль дээдлэх зарчмыг алдагдууллаа.
Цаашаад хариуцлагын тогтолцоо байхгүй болно. Тэрний дараа ямар ч муу муухай хэрэг гарсан шүүх хангаж чадахгүй.
Үндсэн хуулийн эцэг, гавьяат хуульч Б.Чимид агсан “Цэц Үндсэн хуульт ардчиллыг хамгаалах ёстой” гэх хэлсэн байдаг. Ардчиллаа хамгаалах эцсийн найдвар Үндсэн Хуулийн Цэц л байна” хэмээн ярилаа.

Улс төр
Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр

Монгол Улсын Их Хурал 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан. Энэхүү өөрчлөлтөөр хуульч нь өмгөөлөгчийн шалгалтад орохдоо тодорхой ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн байхыг шаарддаг зүй бус хязгаарлалтыг хүчингүй болгосноор хуульчийн мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангах нөхцөл бүрдэв.
Энэ хуулийн 15.1.12, 15.1.13-т заасан өмгөөллийн үйл ажиллагаа хавсран эрхэлж болохгүй ажил, албан тушаал эрхэлж байгаа бол шалгалтад оруулахаас татгалзахаар тусгасан нь өмгөөлийн үйл ажиллагаа эрхлэх эсэх нь тодорхойгүй байхад хуульч өөрийн эрхэлж буй ажлаас чөлөөлөгдөхийг шаардсан хуульчийн мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөр эрхлэх үндсэн эрхийг хэт хязгаарлаж, хүний эрхэд нийцээгүй зохицуулалт болсон хэмээн хуулийн төсөл санаачлагч үзэн хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
Уг заалтын улмаас 2023 онд гэхэд өмгөөллийн эрх авах хүсэлт гаргасан 283 хуульчаас 45 хуульч шалгалтад орох боломжгүй болж, урьдчилсан шалгуураар хасагдаж байжээ.
Энэхүү асуудлаар хуульчид болон иргэдийн зүгээс Үндсэн хуулийн цэцэд удаа дараа гомдол гаргаж байсан бөгөөд Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар дүгнэлтээр тухайн заалт нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн боловч, уг хуулийн заалт Үндсэн хуульд заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хязгаарласан байх магадлалтай гэсэн байна.
Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг Монгол Улсын Их Хурал хууль тогтоогчийн хувьд хуулийн холбогдох зохицуулалтыг засах нь зүйтэй гэсэн үндэслэлээр Өмгөөллийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6.3 дахь заалтыг хүчингүй болгох тухай хуулийн төслийг санаачилж, 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм. Тэрбээр, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх хүсэлтэй хуульч нь шалгалтаа амжилттай өгч, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх боломжтой болсон нөхцөлд өмнөх ажлаасаа чөлөөлөгдөх учиртай болохоос, шалгалтад орохын тулд урьдчилан ажил, амьдралаа орхино гэдэг нь хүний эрхийг хэт хязгаарлаж байна. Хэрэв шалгалтад тэнцээгүй нөхцөлд тухайн хүн ажил, амьдралаараа хохирох нөхцөл үүснэ. Цаашид ч ийм логик зөрчилтэй заалтуудыг нэг бүрчлэн засах ёстой гэж үзэж байна хэмээсэн.
Энэ хуулийн өөрчлөлт нь Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөнд туссан хүн төвтэй, эрх зүйт, хариуцлагатай парламентын “Гурван төгөлдөршил” бодлогын биелэлтийн бодит үр дүнгийн жишээ болж буйг тэрбээр тодотголоо.
Улсын Их Хурлын Хэвлэл, мэдээллийн газар
Улс төр
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ

Монгол Улсын Ерөнхий сайд, Монголын Шатрын холбооны ерөнхийлөгч Гомбожавын Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч Султан Бин Халифа Аль-Нахъян баяр хүргэж захидал илгээжээ.
Захидалдаа, Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонд Азийн Шатрын холбооны өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баяр хүргэе.
Энэ бол Монголын ард түмний төдийгүй, Азийн шатрын хамт олны хувьд бахархалтай, түүхэн мөч болж байна.
Таны олон жилийн туршид төрд зүтгэсэн тууштай байдал , Монголын Шатрын холбооны Ерөнхийлөгчийн хувиар үзүүлсэн манлайлал нь стратегийн алсын хараа, эх орондоо зориулсан чин сэтгэл, оюуны өндөр эрмэлзэл зэргийн тод жишээ юм. Таны удирдлага дор Монголын шатар хөгжиж, хүчирхэг тамирчид төрөн гарч, олон улсын тавцанд нэр хүндтэй болсон билээ. Таныг улсынхаа хамгийн өндөр албан тушаалд сонгогдсон нь ард түмэнтэйгээ гүн холбоотой, чадварлаг, шударга хүн гэдгийн баталгаа юм.
Бид таны манлайлал дор Монгол Улс цаашид ч хөгжин дэвжинэ гэдэгт гүнээ итгэлтэй байна. Мөн таны шатрын тоглоомд ханддаг гүн хүндэтгэл нь зөвхөн Монголд төдийгүй бүс нутгийн хэмжээнд боловсрол, хүүхэд залуусын хөгжил, соёлын дипломатын чухал хэрэгсэл болох шатрын үүргийг улам бүр бэхжүүлнэ гэдэгт итгэж байна.
Азийн Шатрын Холбоо нь таны нэр хүндтэй удирдлага дор Монголын Шатрын Холбоотой ойр хамтран ажиллах, мөн тив даяар шатрын хөгжлийг дэмжих хамтын зорилгодоо хүрэхийн төлөө хамтран зүтгэх болно.
Ерөнхий сайдын өндөр хариуцлагатай албанд тань амжилт хүсэн, чин сэтгэлийн баяр хүргэе” гэжээ.
Улс төр
Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

2022 онд Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх дэлхийн үнэт өв, түүх, соёлын дурсгалт газар Орхоны хөндийд шинэ Хархорум хотыг сэргээн байгуулах зарлиг гаргасан.
Монголчуудын түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийн илэрхийлэл болсон Төрийн далбааг Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д өнө мөнхөд мандуулах ёслолоор Хархорум хотын бүтээн байгуулалт эхэллээ.
Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож хэлсэн үгэндээ, монгол түмний ариун гал голомт болох Орхоны хөндийд Хархорум хотыг бүтээн байгуулахдаа сурвалж бичиг, археологийн олдвор, нотолгоонд тулгуурлан 800 гаруй жилийн тэртээх дүр төрх, Их хаадын сүр хүчийг шингээх ёстойг онцоллоо.
Мөн авто зам, төмөр зам, нисэх буудал, ус, дулаан, цахилгаан, хог хаягдал боловсруулах үйлдвэр, цэвэрлэх байгууламж, ногоон бүс, хөдөө аж ахуйн кластер, гол, нуурыг сэргээх зэрэгт нэн тэргүүнд анхаарах шаардлагатайг тэмдэглэв.
Цаг хугацаа, хөрөнгө, хүч хөдөлмөр шаардах бүтээн байгуулалтад төр, засаг, хувийн хэвшил, түмэн олноороо нэгдэж, нэгэн үзүүрт сэтгэлээр Хархорум хотоо сэргээн байгуулах үйлсэд идэвхтэй оролцохыг уриаллаа.
Тэрбээр Хархорум хотын ногоон байгууламжийн ажилд сэтгэл зүрхээ зориулан, идэвх санаачилга гарган, хөрөнгө зарцуулсан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.
Хархорум хотыг бүтээн байгуулах хүрээнд нийт 1,500 га талбайд нэг сая гаруй шилмүүст болон навчит мод, сөөг тарьж ургуулна.
Сүүлийн сар гаруйн хугацаанд төр, хувийн хэвшил, түүний дотор уул уурхай, ойн болон модны салбарын 40 гаруй байгууллага, аж ахуйн нэгжийн 800 гаруй хүн 550 гаруй мянган мод тариад байна.
“Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д гэхэд л төр, хувийн хэвшил хамтран 11 мянган ширхэг мод тарин, 13 мянган кв.м авто зогсоол, 11 мянган кв.м явган зам тавьж, цахилгаан, гэрэлтүүлэг, худаг, усжуулалт зэргийг шийджээ.
Шинэ Хархорум хотод 500 мянган хүн оршин суух бөгөөд 285 мянган ажлын байр бий болж, үүнийг даган бүс нутгийн хөгжлийг тэтгэх хот болно гэж тооцоолж байна.
Төр, захиргааны болон олон улсын байгууллага, гадаад улс орнуудын Дипломат төлөөлөгчийн газар төвлөрсөн, нийгэм, эрүүл мэнд, дэд бүтэц, өндөр технологийн үйлдвэрлэл, орон сууц, соёл, урлаг, аялал жуулчлал, ногоон байгууламж, бусад үйлчилгээ хөгжсөн ухаалаг хот байхаар төлөвлөсөн.
Тухайлбал, хотын нийт талбайн 50 хувь нь ногоон байгууламж, 30 хувь нь барилгажих талбай, 20 хувь нь авто зам байх юм.
Хот байгуулахтай холбоотойгоор Өвөрхангай, Архангай аймгийн нутаг дахь Орхоны хөндийд 189 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд аваад байна.
Хархорум хот нь түгжрэл, агаар, ус, хөрсний бохирдол гээд нийгэм, эдийн засаг, иргэдийн ахуй амьдрал, эрүүл мэнд зэрэгт сөргөөр нөлөөлж байгаа хүн амын төвлөрлийг задлах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэх, нийгмийн суурь үйлчилгээг хангах, суурьшлын шинэ бүсүүд бий болоход томоохон хувь нэмэр оруулна.
Улсын Их Хурал Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хууль баталж, Засгийн газар Хархорум хотын Захирагчийн Ажлын алба, Хотын болон Эрдэмтдийн зөвлөл ажиллуулж байна.
Одоогоор “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-гээс гадна “Мэдээлэл, сурталчилгааны цогцолбор” байгуулж, Хөгшин Орхон гол, Хэлтгий цагаан нуур, эртний нийслэлийн туурийг сэргээн, хотын бүтээн байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байгаа юм.
Шинэ Хархорум хотод ногоон байгууламж барих эхний шатны ажилд:
1. “Эрдэнэс Тавантолгой” ХК
2. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ
3. “Эрдэнэс алт ресурс” ХК
4. “Эрдэнэс Монгол нэгдэл”
5. “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ
6. “Энержи ресурс” ХХК
7. “Шивээ овоо” ХХК
8. “Багануур” ХК
9. “Бороо гоулд” ХХК
10. “Оюу толгой” ХХК
11. “Болд төмөр ерөө” ХХК
12. “Саусгоби сэндс” ХХК
13. “Платинум ланд” ХХК
14. “Бадрах энержи” ХХК
15. “Дархан төмөрлөгийн үйлдвэр”
16. “Тэрбум мод” сан
17. Шүүхийн шинжилгээний ерөнхий газар
18. “МИАТ” ТӨХК
19. “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэг
20. “Монголын төмөр зам” ТӨХК
21. “Тавантолгой төмөр зам” ХХК
22. “Хархорин” цахилгаан түгээх сүлжээ
23. Зэвсэгт хүчний Жанжин штаб
24. Хил хамгаалах ерөнхий газар
25. Дотоодын цэргийн штаб
26. Онцгой байдлын ерөнхий газар
27. Цагдаагийн ерөнхий газар
28. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
29. Төрийн тусгай хамгаалалтын газар зэрэг байгууллага, аж ахуйн нэгж хувь нэмрээ орууллаа.
-
Нийгэм4 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм6 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм6 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм6 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Нийгэм6 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
-
Нийгэм5 цаг өмнө
Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ
-
Нийгэм6 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав
-
Нийгэм6 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо