Энтертайнмент
Алина Загитова ДАШТ-д анх удаа түрүүллээ
Япон улсын Сайтама хотод зохиогдсон Уран гулгалтын ДАШТ-ий эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд олимпын аварга ОХУ-ын уран гулгагч Алина Загитова түрүүллээ. Алина Загитова нь ийнхүү ДАШТ-ий анхны түрүүгээ авсан юм.
Тэрбээр богино үзүүлбэрт тэргүүлсэн төдийгүй чөлөөт үзүүлбэрт 155,42 оноог авч нийлбэр дүнгээр 237,50 оноо авснаар түрүүлсэн байна.
Хоёрдугаар байранд Казахстаны тамирчин Элизабет Турсынбаева нийлбэр дүнгээр 224,76 оноог авч мөнгөн медаль авлаа.
Харин ДАШТ-ий хүрэл медалийг Олимпын хошой мөнгөн медальт, дэлхийн хошой аварга,ОХУ-ын уран гулгагч Евгения Медведева хүртлээ.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.