Эдийн засаг
МЯНГАНЫ ЛУЙВАР: Гуя дагасан хүзүү буюу “Монголросцветмет”

Жилд 320-500 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилладаг “Эрдэнэт” үйлдвэрийн хувьчлалыг тойросон асуудлууд олон нийтийн анхаарлыг татсан хэвээр байгаа. Ганцхан жилд олох энэ хэмжээний цэвэр ашгийн төлөө хувь, хувьсгалын хэнбугай ч 49 байтугай 10 хувийг нь авах гэж улайрахаас аргагүй. 2016 оны сонгуулийн санал хураах өдөртэй зэрэгцэн Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн баяр хөөртэй мэдэгдсэн 49 хувийг хувьчилснаас хойш өнөөдөр бараг 3 жил болжээ. Энэ хугацаанд төр, засаг өнөөдрийнх шиг шийдмэг шийдвэр гаргаж байсангүй. Эрдэнэтийн 49 хувийг хувьчилж авсан үйл явц, худалдан авсан гэх санхүүгийн схемийг үндэслэн онцгой дэглэм тогтоон улмаар Монголын төр Эрдэнэт үйлдвэрийг 100 хувь төрийн өмчит үйлдвэрийн газар болгосноо өнгөрсөн долоо хоногт мэдэгдлээ. Үүнтэй зэрэгцээд ганц Эрдэнэт үйлдвэр биш Монголросцветмэт нэгдэл болон энэ хоёр компанийн мэдэлд байсан ашигт малтмалын хайгуул болон ашиглалтын нийт 42 лиценз мөн Монголын төрд буцан ирлээ.
Эрдэнэтийн 49 хувь тойрсон баривчилгаа, шүүгч, прокуроруудын эргэлзээтэй шийдвэрүүд, Эрдэнэттэй холбогдсон Эби ерөнхийлөгчийн хулгай гээд ар араасаа цуварсан их дуулианы сүр чимээнд энэ үйлдвэрийн 49 хувьтай хамт давхар хувьчлагдсан Монголросцветмэт нэгдэл түүний эзэмшлийн үйлдвэр, ашигт малтмалын лицензүүд хэний ч анхааралд өртсөнгүй. Хэнч энэ талаар асуудал хөндсөнгүй. Гэтэл гуя дагаж хүзүү гэдэг шиг “Монголросцветмэт” ямар их мөлжүүртэй “хүзүү” байсныг дараах баримтаар үзүүлье.
ЭРДЭНЭТИЙН 49% ТӨЛӨӨХ ЛУЙВАР УУ
АСГАТЫН ОРДЫГ АВАХ ТУЛААН УУ
“Ростех” корпораци нь Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэр болон “Монросцветмет” компанийн эзэмшил дэх Оросын талын тус бүрийн 49%-ийг Монголын талд худалдсанаар ХХБ-ын мэдэлд Эрдэнэтийн 49 болон Монголрсцветмэтийн 49 хувь тус тус шилжин ирсэн.
“Монголросцветмет” –ийг ашиг орлогыг “Эрдэнэт” үйлдвэрийнхтэй харьцуулахааргүй ч Монголд ашигт малтмалын хамгийн олон лиценз эзэмшдэг компаниудын нэг юм.
2019 оны 03 сарын 25-ны өдрийн АМГ-ын мэдээллээр тус компани 30 тусгай зөвшөөрөл эзэмшиж байна. Үүнээс ердөө гурав нь нь хайгуулынх юм байна.
Ашигт малтмалын төрлөөр авч үзвэл:
- Хайлуур жоншны ашиглалтын тусгай зөвшөөрөл –13,
- Алтны хайгуулын тусгай зөвшөөрөл – 3,
- Алтны ашиглалтын тусгай зөвшөөрөл – 7,
- Мөнгө, холимог-металлын ашиглалтын тусгай зөвшөөрөл – 4,
- Төмрийн ашиглалтын тусгай зөвшөөрөл –1,
- Холимог-металлын ашиглалтын тусгай зөвшөөрөл –1,
- Зэсийн ашиглалтын тусгай зөвшөөрөл – 1,
Эдгээрээс Монгол Улсын стратегийн жагсаалатд орсон хамгийн чухад том орд нь та бидний эчнээ мэдэх Асгатын мөнгө, холимог металлын орд юм. Энэ ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар чамгүй ажил хийгдсэн байдаг. Сүүлд гэхэд Асгатын мөнгөний орд хүрэх 7.3 км зам, 72.8 метр урттай бетон гүүрийг барилгын цэргийн ангийнхан төсвийн хөрөнгөөр барьсан. Мөн ТЭЗҮ нь бэлэн болсон талаар албан ёсны мэдээлэл бий. Дэлхий даяар холимог металлын ордын эрэлд хатаж байгаа. Ялангуяа Япончууд холимог металлын ордыг ямар ч үнээр хамаагүй эзэмших сонирхолтой байдаг. Хэдэн жилийн өмнөөс Ховд аймгийн Мянгат суманд байдаг Халзан бүргэдэйн холимог металлын ордыг Япончуудтай хамтран ашиглах талаар яригдаж байсан. Энэ орд “сахал эрдэнэбилэг”-ийн мэдлийн УБ банк, тэдний сүлжээний компанийн эзэмшилд байдаг. Гэвч нутгийн иргэдийн эсэргүүцэл, иргэний хөдөлгөөний тэмцлээс болгоомжлон түр намжсан. Харин сая “Эрдэнэтийн 49” нэрээр хийгдсэн энэ наймааны цаана Асгат гэх энэ том орд байсан нь ХХБ-ыг ийнхүү эрсдэл хүлээгээд ч хамаагүй “Эрдэнэтийн 49” хувийг худалдан авахад нөлөөлсөн хэмээн учир мэдэх хүмүүс ярьж байна. Мөнгөн дүн болон ашиг орлого, үнэ цэнээр нь тооцвол Асгатын мөнгөний орд нь дангаараа Эрдэнэтийн хэмжээний үнэд хүрэх стратегийн ач холбогдолтой, нөөц нь тогтоогдсон ашиглахад бэлэн “хоол” юм.
БАС НЭГ ХҮЗҮҮ БУЮУ АШИГЛАХАД БЭЛЭН
“ХЯРГАС НУУРЫН” АЛТ, ЗЭСИЙН ОРД
Мөн үүнээс гадна “Монросцветмет” компанийн албан ёсны мэдээллээс харахад тус компани нь өөрийн эзэмшиж буй ашигт малтмалын орд газруудаа эргэлтэд оруулахаар хэд хэдэн том төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдад танилцуулж байжээ. Үүнд “Хяргас нуурын”зэсийн ордын төсөл, “Зүүн цагаан дэл”-ийн хайлуур жоншны ордын төсөл гм.
Үүнээс “Хяргас нуурын” зэсийн ордын төслийг онцолбол, Увс аймгийн Наранбулаг сумын нутагт, Хяргас нуураас баруун хойш 25 км , нийслэл Улаанбаатар хотоос баруун тийш 1100 км зайд байрладаг. 2003 оноос “Монголросцветмет” ХХК хайгуулын ажлуудыг хийж, 2007 онд эрэл үнэлгээний ажлын үр дүнгээр 15 тн алтны нөөцтэй гэсэн таамаг үнэлгээ өгсөн байдаг. 2011-2012 онуудад нөөцийн В+С зэрэглэлээр 0,77%-ийн зэсийн дундаж агуулгатай 1,9 сая тонн хүдэр, Р зэргээр 0,03%-ийн зэсийн дундаж агуулга бүхий 260,1 мян.тн хүдрийн нөөцтэйг тогтоон Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулжээ. Ингээд 2015 оны 6-р сарын 08-ны өдөр “Хяргас нуур” ордын зэсийн нөөц тогтоогдсон, таамаг зэргээр 15 тн алт бүхий хувирлын бүстэй 7260,73 га хэтийн төлөв бүхий талбайд ашиглалтын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авчээ. Өөрөөр хэлбэл одоо ашиглахад бэлэн бөгөөд энэ ордод Оюутолгой шиг алт, зэсээс гадна төмөр, бусад металлууд ч байх магадлал өндөртэй ажээ.
Энэмэтчилэн Монголросцветмет нэгдрийн эзэмшилд буй ашигт малтмалын орд газруудыг нэг бүрчлэн бичвэл маш их цага хугцааа орно. Тиймээс томхоноос нь тоймловол ийм байна. Харин алтны ашиглалтын 7 лицензийн хувьд Төв аймгийн Заамар сумын нутагт байрладаг. Тус нэгдлийн харьяа “Зэрэгцээ” алтны үйлдвэр болон “Шижир алт” гэх компани алт олборлох үйл ажиллагааг нь эрхэлдэг юм байна. Одоогоор 1682.86 кг алтны үлдэгдэл нөөцтэй гэдэг.
Мөн тус мусын нутагт хайгуулын XV-020521, XV-020523, XV-020580 тоот тусгай зөвшөөрлийг “Монголросцветмет” эзэмшдэг. Энэ талбайдаа 2017 оноос геофизикийн соронзон хайгуулын ажил хийж багагүй мөнгө хөрөнгө зарцуулаад байгаа.
“САХАЛ” ЭРДЭНЭБИЛЭГИЙН ЭРДЭНЭСИЙН САНГИЙН ЖАГСААЛТ
“Сахал” хэмээх нэрээрээ монголчууд бидэнд анх цоллогдсон Д.Эрдэнэбилэгийн эзэмшлийн компаниудаас нэгэн сонирхолтой зүйл ажиглагддаг. Улаанбаатар банк, Худалдаа хөгжлийн банк, Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр одоо “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” нэгдэл гээд Монгол улсын стратегийн ач холбогдолтой салбар байгаа биз. УИХ-аас баталсан Монгол улсын стратегийн ач холбогдолтой салбарт нэгдүгээрт банк, 2-т уул уурхай, 3-т хэвлэл мэдээллийн салбар ордог. Гэтэл эдгээр 3 салбарт энэ хүний мөнгө, нөлөө бүгд бий. Монголын 2 банкийг эзэмшдэг, дэээрх хувьчилж авсан гэх үйлдвэр компаниудаараа дамжуулан ашигт малтмалын 42 орд газрыг эзэмшдэг, Влүүмбэрг телевиз, “Засгийн газрын мэдээ” өдөр тутмын сониныг үүсгэн байгуулсан гээд одоогоор ил болсон нь эдгээр. Үүнээс цаашлаад нягталж үзвэл өөр бусад нууц охин компаниудаараа дамжуулаад Монголын стратегийн ач холбогдол бүхий хэд хэдэн ордыг эзэмшдэг гэсэн мэдээлэл бий. Харин энэ удаад бид Д. Эрдэнэбилэг гэх энэ хүний оролцоотойгоор хувьчилж авсан гэх компаниудын эзэмшилд байдаг ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүд буюу “эрдэнэсийн” сангийнх нь жагсаалтыг хүргэж байна.
“МОНГОЛРОСЦВЕТМЭТ”
1. MV-020945 | Цагаан галт | ||||||||||||||||||||||
2. XV-020580 | Хашаат овоот даваат | ||||||||||||||||||||||
3. XV-020523 | Урт сайр | ||||||||||||||||||||||
4. XV-020521 | Галтын талбай | ||||||||||||||||||||||
5. MV-018900 | Хяргас нуур | ||||||||||||||||||||||
6. MV-016657 | Баргилт | ||||||||||||||||||||||
7. MV-013440 | 8-р хүдрийн бүс | ||||||||||||||||||||||
8. MV-012884 | Өргөн | ||||||||||||||||||||||
9. MV-012131 | Цагаан галт | ||||||||||||||||||||||
10. MV-011722 | Зүүн цагаан дэл | ||||||||||||||||||||||
11. MV-011721 | Өндөр цагаан-1 | ||||||||||||||||||||||
12. MV-011425 | 7,18,19,20-р хүдрийн биет | ||||||||||||||||||||||
13. MV-010875 | Улаан уул-2 | ||||||||||||||||||||||
14. MV-008645 | Асгатын хойд төвийн хэсэг | ||||||||||||||||||||||
15. MV-008191 | Асгатын өмнөд участок | ||||||||||||||||||||||
16. MV-007197 | Туулын баруун тэнж | ||||||||||||||||||||||
17. MV-007137 | Улаан-Уул | ||||||||||||||||||||||
18. MV-004878 | Улаан уул | ||||||||||||||||||||||
19. MV-004487
20. MV-004388
|
Зүүн үнэгт
Асгат
|
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР
- MV-021000 Баруун-Эрдэнэт-4
- MV-020719 Баруун-Эрдэнэт-6
- MV-020733 Баруун-Эрдэнэт-2
- MV-020730 Баруун-Эрдэнэт-5
- MV-020718 Баруун-Эрдэнэт-1
- MV-017545 Баруун-Эрдэнэт-5
- MV-000011 Эрдэнэтийн овоо
ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР
- MV – 013851 Хуст- Уул
- MV- 013319 Төмөртэйн орд
- MV – 010738 Төмөртолгойн орд
ХӨТӨЛИЙН ЦЕМЕНТ ШОХОЙ ХК
- MV -015249 Хөтөл- 2
- MV-012219 Шохойн чулуу
Үргэлжлэл бий…

Эдийн засаг
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа

2025 оны 06 дугаар сарын 06-с 06 дугаар сарын 13-ны хооронд 3 удаагийн цахим арилжаа зохион байгуулан 30 хэлцлээр 41.4 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий бараа, түүхий эд арилжсан байна.
Үүнд:
• Ноолуур 139.6 тонн – 41.3 тэрбум ₮
• Ямааны завод ноос 8.8 тонн – 35.9 сая ₮
Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 23325 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17477 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 20203 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ өсөж 20203 төгрөг, үхрийн цул махны үнэ 23325 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Монгол Улсын Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо

Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын 195 дугаар тогтоолыг баталлаа. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 23.1.1, 23.1.5-д заасныг үндэслэн Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болов.
Тодруулбал, Монгол Улсын Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэг бүр нь 100.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 6.000.000 ширхэг энгийн, нэг бүр нь 100.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 9.000.000 ширхэг давуу эрхийн хувьцааг нэмж гарган, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа хуулийн этгээдэд эзэмшүүлэх замаар 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүгийн ашигт ажиллагаатай уялдуулан энэхүү тогтоолын дагуу гаргасан хувьцааг буцаан худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн үе шаттайгаар зохион байгуулахыг Хөгжлийн банкны ТУЗ-д зөвшөөрөв.
Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ 2024 онд 9.46 хувь байсан бол дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлснээр дээрх хувь 45.49 болж өсөх юм. Мөн чанаргүй зээл өнгөрсөн онд 57.38 хувь байсан бол 27.4 болж буурах тооцоо бий.
-
Нийгэм4 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Нийгэм4 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм4 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм4 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав
-
Нийгэм4 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
-
Нийгэм4 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо
-
Улс төр4 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм3 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно