Бусад
Салхи сөрсөн тамирчин, сэтгэл дэвссэн дасгалжуулагч та тайван нойрсоорой

2016 оны хоёрдугаар сарын 17. Норвегийн Лиллехаммерын тэнгэрт Монгол Улсын төрийн далбаа намирч, төрийн дуулал эгшиглэн, 17-хон настай Буянтогтохын Сумъяа охин гүйлтийн тэшүүрийн төрөлд алтан медаль энгэртээ гялалзуулж, Монгол түмэн Өвлийн олимпиос анхны алтан медалиа хүртэн хөөр баяр болж байв. Тэгэхэд Монгол Улсын төрийн далбааны өмнө Алтан медалийн эзэн Б.Сумъяа охин дасгалжуулагч багш Д.Энхбаярын хамт инээмсэглэн зогсох зургийг уухайлан дамжуулж, энэ л гайхамшигт агшин Монголын спортын хуудаснаа, бас монголчуудын сэтгэл зүрхнээ бичигдэн үлдсэн билээ.
Харин өнөөдөр энэ зураг түүх болон чин сэтгэлт багш нь зул болон мөнхрөв. Хахир өвлийн улиралтай монголчууд яагаад ч юм бэ, өвлийн олимпод амжилт гаргасан түүх саяхных. Өлчир чийрэг, хатуужил тэвчээртэй, урт өвлийн улиралтай монголчууд цана, тэшүүртэй хожим танилцсаных уу, сайн мэдэхгүй. Мэдээж мэргэжлийнхний хувьд өөр нарийн зүйлийг хэлэх л байх. Харин Энхбаяр ах хүүхдүүдэд нь бэлтгэл хийх газар олдохгүй байгаа тухай, бэлтгэл хангах боломжгүй тухай үе үе өгүүлнэ.
Түүний хань, тохой залган суудаг мэргэжил нэгт найз маань болохоор энэ мэт “ахуйн” чанартай яриаг сонсчихсон байдаг хэрэг л дээ. Заримдаа бараг л голын томхон тохойд ус асгаж, мөс тогтоохоор явж байгаа маягтай ч юм сонсогдоно. Нэг л мэдэхэд хүүхдүүдээ аваад бэлтгэлд гарчихсан байна. Хүүхдүүд гэдэг нь багийнхаа тамирчдыг хэлж байгаа хэрэг. Өөрийнхөө хүүхдийн бэлтгэлийн хувцсыг тамирчдадаа аваачаад өгчих хүн. Магадгүй өгчихдөг ч байсан байх. Лавтайяа л төсвөөс өгсөн жаахан мөнгө нь хүрэхгүй, вагонд бүх мөнгөө шавхаад бэлэн хоол авч өгчихөөд өөрөө хоосон явж байсныг мэдэх юм.
Гэвч түүний хичээл зүтгэл талаар өнгөрөөгүй. Түүний шавь спортын мастер А.Энх-Ариун Австрийн Инсбург хотноо болсон Залуучуудын өвлийн анхдугаар олимпод Монгол Улсаа төлөөлөн амжилттай оропцон бусад тэшүүрчдийг Ази болон олон улс. дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, өвпийн олимпод оролцох замыг нээж, ОУХМ Г.Ууганбаатар. Г.Мөнх-Амьдрал. Я.Зоригтбаатар. Б.Ургаацэцэг, Д.Дэлгэрмаа. Б.Сумъяа нар нь Монгол Улсад тэшүүрийн спорт хөгжихөд хувь нэмрээ оруулж байна. Магадгүй нэр дурдагдаагүй олон шавь нар нь тэшүүрийн хос мөрөө дэлхийн тавцанд зурайлгасаар буй. Багш хүний, тэр тусмаа спортын дасгалжуулагчийн амьдралын утга учир энэ. Их спорт, ажил мэргэжилдээ үнэнч, хатуужилтай, үнэтэй байсны утга учир нь 1976 оноос тэшүүрийн спорттой амьдралаа холбож, 2008-2017 онд тзшүүрийн спортын Үндэсний шигшээ баг, 2017 оноос Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны дасгалжуулагчаар ажилласны үнэ цэнэ билээ.
Тамирчны алдар хямдхан олдоогүй гэдэгчлэн бэрхшээл саадыг тэр тойроогүй. Сумъяа охин ч гэсэн чамгүй бэрхшээлийг туулан алтан медаль хүртсэн тухайгаа хэлж байсан. Энэ алтан медалийг хүртэх үед түүний бие төдгүй байсан ч шавь нараа дагуулаад л явсан. Эцсийн мөчөө хүртэл хөл дээрээ зогсох чадалтай үе бүхэндээ сэтгэл зүрхээрээ ажлаасаа салаагүй юм. Хамт олон, гэр бүл, найз нөхөд нь Монголынхоо сайхан сэтгэлт ард түмэнд хандан, хандивын тоглолт хийж, чадлаараа өвчинтэй тэмцэлдсэн ч бурхан түүнийг дууджээ.
Салхи сөрсөн тамирчин, сэтгэл дэвссэн дасгалжуулагч, сайн хүү, сайхан хань, түшигтэй аав, ачлалт өвөө та тайван нойрс доо. Диваажингийн цэцэрлэгт тэшүүрээ жийж, бяцхан сахиусан тэнгэрүүдийг дасгалжуулан, үр хүүхэд, хань ижил, хайртай бүхнээ тэнгэрээс ивээгээрэй.
Ум сайн амгалан болтугай.

Бусад
Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Монголчууд жилд албан ёсны болон өргөн дэлгэр 15-20 баяр тэмдэглэдэг. Тухайлбал, жил бүр аравдугаар сарын 29-нд нийслэлийн өдрийг тэмдэглэж ирсэн.
Мөн жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд Даншиг наадам зохион байгуулдаг байсан. Тэгвэл энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамтад нь зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна.
Цаашид наймдугаар сард даншиг наадам, аравдугаар сард нийслэлийн өдрийг тэмдэглэхгүй. Нийслэлийн өдөр буюу нийслэлийн иргэдийн баярыг жил бүрийн зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдөр тэмдэглэх Засгийн газрын тогтоол ч гарсан. Нийслэлийн иргэдийн баяр, даншиг наадмыг нэгтгэснээр цар хүрээ нь өргөжин тэлж, жуулчдыг татахад чухал ач холбогдолтой.
Энэ үеэр жуулчид болон иргэдэд зориулсан олон арга хэмжээг зохион байгуулна. Хүчит бөхийн барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, шагай, сур харвааны наадам, сээр цохих тэмцээн, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, монгол хувцасны үзүүлбэр, есөн дүүргийн Ардын авьяастнуудын тоглолт, Улаанбаатар театрын “Монгол туургатан” уран бүтээлээ толилуулна.
Түүнчлэн цам харайх, лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин, соёлын арга хэмжээг үзэж сонирхох боломжтой. Тухайлбал, энэ жил цам харайх үзүүлбэрт 120 гаруй цамчин оролцож өргөн хүрээг хамарч байна.
Зургаадугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уул болох Богдхан, Сонгинохайрхан, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрханыг тахих ёслолоор нийслэлийн иргэдийн баяр “Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын үйл ажиллагаа эхэлнэ. Энэ үеэр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сүм хийдүүд цан хэнгэргээ дуугарган, ард иргэдийн сайн сайхны төлөөх хурал ном хурж, буян үйлдэн, сайн үйлсийн ажил зохион байгуулна.
Бусад
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
-
Нийгэм6 цаг өмнө
Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ
-
Нийгэм7 цаг өмнө
Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ
-
Нийгэм7 цаг өмнө
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ
-
Улс төр7 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо
-
Энтертайнмент7 цаг өмнө
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна
-
Нийгэм6 цаг өмнө
СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна
-
Улс төр7 цаг өмнө
Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй