Connect with us

Бусад

Нойрны эмгэг хүний биед ноцтой хүндрэл учруулдаг

Нийтэлсэн

-

Монголд анх удаа нойрны эмгэгийг оношилж, эмчлэх олон улсын стандартад нийцсэн төв нээгээд удаагүй байна. Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Нойрны төвийн үйл ажиллагаа болон нойргүйдэх эмгэг монголчуудын дунд ямар төвшинд байгаа талаар тус төвийн эмч Д.ШҮРЭНТЭЙ ярилцлаа.

-Нойрны эмгэгтэй болсноо хэрхэн мэдэх вэ. Үүнд ямар шинж тэмдгийг хамруулан ойлгож болох вэ?

-Нойрон дунд болон унтаж байх үед амьсгал тасалдах, хурхирах, хөл үечлэн хөдлөх, нойргүйдэх, эсрэгээрээ өдрийн цагаар хэт нойрмоглох шинж илэрнэ. Мөн хөнгөн болон гүн нойрны үеийн дагуул эмгэгүүд буюу парасомни болох нойрсох үедээ явах, ярих, идэх, шүдээ хавирах, шөнийн айдас, нойрны саажил, дүйнгэтэж сэрэх зэрэг олон эмгэгийг нэрлэж болно. Парасомни гэдэг нь унтаж эхлэх үед, унтаж байх үед, эсвэл сэрж байх үед үүсдэг бие махбодын үйлдлүүд юм. Жишээлбэл, хөл үечлэн хөдлөх гэдэг нь унтаж байхад хөл нэгэн хэмнэлтэйгээр үе үе татваганаж хөдөлснөөс олон дахин нойрноос сэрэх, улмаар гүн унтаж чадахгүй байдал архгаар үргэлжилснээр нойрны чанар муудах, нойргүйдэх сөрөг талтай. Нойрны дагуул эмгэгүүдийг хөнгөн болон гүн нойронд илэрч байгаагаар нь нүдний хурдан хөдөлгөөнт нойр, хурдан хөдөлгөөнт бус нойрных гэж ялгадаг. Нүдний хурдан хөдөлгөөнт нойронд илэрдэг зан төрхийн эмгэг гэж байдаг. Энэ үед гэнэтийн, хэвийн бус үйл хөдлөл хийж, чанга түгшүүртэй дуу авиа гаргах, заримдаа инээх, дуулах, исгэрэх, уйлах, толгойгоороо юм цохих, гараа савчих, орноосоо унах гэх мэт ер бусын өвөрмөц зан төрхийг харуулдаг.

-Нойронд амьсгал тасалдах гэхээр ноцтой сонеогдож байна. Манай улсад төрлийн эмгэг хэр их илэрч байна вэ. Энэ эмгэгийг хэрхэн эмчлэх боломжтой вэ?

-Эмчилгээний хэд хэдэн арга байдаг. Энэ нь хүнд, хөнгөний зэргээс шалтгаалдаг. Хүнд, хөнгөний зэргийг нойрны олон үйлдэлт бичлэг (Полисомнографи)-ийн багажаар тодорхойлдог. Хөнгөн үед байрлал засах эмчилгээ, хүндэвтэр зэргийн үед амны нэмэлт төхөөрөмж зүүлгэдэг, хүнд зэргийн үед буюу амьсгал тасалдлын индекс 20-оос дээш гарсан тохиолдолд СРАР буюу эерэг даралтат тогтмол агаарын эмчилгээ хийдэг. СРАР эмчилгээг хүнд зэргийн үед заавал хийх хэрэгтэй бөгөөд тогтмол хийх шаардлагатай болдог. Амны нэмэлт төхөөрөмжийг хувиараа хэрэглэдэг хүмүүс байдаг. Гэхдээ Монголд төдийлөн хэрэглэж дадаагүй байна, хиймэл шүд шиг тухайн хүнд тохируулан хийдэг гэсэн үг. Аманд нэмэлт төхөөрөмж байрлуулснаар эрүү, хэл зэрэг амьсгалын дээд замын бусад бүтцийг зөв хэлбэрт оруулж, доод эрүүг урагш нь татаж өгснөөр хурхирах, амьсгал тасалдахаас сэргийлнэ.

-Ер нь нойрны эмгэг юунаас болж үүсдэг вэ. Хэдэн насанд ихэвчлэн тохиолддог вэ?

-Нойрны эмгэг анхдагчаар болон хоёрдогчоор үүсч болно. Хоёрдогчоор үүсэхэд эрсдэлт хүчин зүйл их нөлөөлнө. Жишээлбэл, нойронд амьсгал тасалдах эмгэг үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлд илүүдэл жин, чихрийн шижин, хүзүүний тойрог, бүсэлхийн тойргийн хэмжээ, гүйлсэн булчирхайн томрол зэрэг нь нөлөөлөхөөс гадна амьсгалын дээд замын төрөлхийн хэвийн бус анатомын бүтэцтэй байх (доод эрүү нь жижиг, том хэлтэй, булчингийн сулралтай, хүүхэн хэл унжуу байх) зэргээс шалтгаалж нойронд амьсгал тасалдах эмгэг үүсч болно. Хөл үечлэн хөдлөх эмгэгийн үед цусан дахь микроэлементийн дутагдал ялангуяа төмрийн дутагдал зонхилох хүчин зүйл болох жишээтэй. Нойргүйдэл нь ихэвчлэн хоёрдогчоор үүсэх бөгөөд биед илрэх өвчний улмаас мөн сэтгэл санааны байдал, гэнэтийн цочирдол, төрсний дараа, тархи судасны эмгэгүүдийн үед үүсэх жишээтэй. Дээрх нойрны эмгэгүүдээс болоод шөнийн цагаар байнга сэрвэлзэж сэрснээс архаг нойргүйдэлд хүрэх ч тохиолдол байна.

Нойрны дагуул эмгэгүүд болох орондоо шээх, шүдээ хавирах нойрондоо ярих, шөнийн айдас, хурхирах, хөл хөдлөх гэх мэт эмгэг нь элбэг тохиолддог. Бага насанд хэвийн үзэгдэл мэт боловч насанд хүрээд цаашид үргэлжлэн илэрч, тодорхой муу үр дагавруудыг дагуулж байвал эмгэг гэж үзэж нарийн шинжилгээ хийлгэх шаардлагатай.

-Манай улсад нойрны эмгэг хэр элбэг байдаг вэ. Энэ төрлийн судалгаа байдаг уу?

-Элбэг Нойрны эмгэгүүдийг судалсан тархалтын судалгаанд 2015 онд монголчуудын 32 хувь нь нойронд амьсгал тасалдах эмгэгт өртөх эрсдэл өндөр байна гэсэн асуумжийн судалгаа байна. Тоо баримт авч үзвэл 2017 онд нийт 1.500.000 өвчлөл бүртгэснээс 2352 тохиолдлыг нойргүйдэл гэдэг оношоор бүртгэсэн байна. Өнгөрсөн онд 1.600.000 өвчлөлд 20 мянга гаруй нь нойргүйдэлтэй гэсэн оношоор бүртгэгдсэн байна. Бид ихэнх нойрны эмгэгийг хэвийн мэт хүлээн авдаг боловч байнга тогтмол илэрснээс болж нойрны чанар болон амьдралын чанарт сөргөөр нөлөөлж буй тохиолдолд эмчид хандах нь зөв.

-Нойрны эмгэгүүд хүндэрсэн тохиолдолд хүний биед ямар хор хөнөөл учруулах вэ?

-Нойрны эмгэг хүний биед ноцтой хүндрэл учруулдаг. Нойронд амьсгал тасалдах эмгэгийн үед шөнө амьсгал удаан хугацаагаар тасалдаж цусанд хүчилтөрөгчийн хэмжээ байнга багассанаас бие эрхтэнд цусан хангамжийн дутагдал үүсч даралт тогтмол ихсэх, зүрх судасны эмгэг, зүрхний шигдээс, тархинд цус хомсрох, харвалт үүсэх, сэтгэн бодох, тани мэдэхүйн чадвар буурах, цаашилбал шөнийн нойр чанаргүй байснаас өдрийн цагаар нойрмоглох, авто осолд өртөх эрсдэл өндөрсдөг.

Унтаж байхад хөл нь үечилж хөдлөөд байхаар байнга сэрж нойрны чанар алдагдана, гүн нойрны хэмжээ багасна, аажмаар нойргүйдэлд хүргэх аюултай. Нойрны эмгэгүүдийн гал үр дагавар нь нойрны чанарыг бууруулж байдагг оршино. Олон жилийн турш чанаргүй муу унтсанаар бусад өвчний суурь болдог. Нойрны эмгэгүүд хүний эрүүл байх үндэс суурийг алдагдуулж байна гэсэн үг.

-Нойрны төв өдөрт хэдэн хүнд үйлчилдэг вэ?

-Нойрны олон үйлдэлт бичлэгийн хоёр багажтай тул өдөрт хоёр хүнд нойрны бичлэг хийх боломжтой. Эмчилгээний гурван СРАР багажтай. Үүгээр зөвхөн нойронд амьсгал тасалдах эмгэгийг эмчилнэ. Манай төвд хэвтэн эмчлүүлэх боломжгүй. Эмч нар амбулаториор үзлэг хийж, шаардлагатай тохиолдолд нойрны лабораторид нойрны бичлэгт орох цаг товлоно. Нойрны бичлэгт орохоор ирсэн үйлчлүүлэгч орой ирж нойрны лабораторид унтаад өглөө гэртээ харина гэсэн үг.

-Нээлтээ хийснээс хойш танай төвд иргэд хэр хандаж байна вэ?

-Иргэд их хандаж байгаа боловч манай төвийг нойргүйдлийн төв, хэвтүүлэн эмчилдэг тасаг нэгжтэй, аль эсвэл ямар нэг багажид оруулаад унтуулдаг гэх мэт ташаа ойлголттой байна. Бидэнд хэвтүүлэн эмчилдэг тасаг нэгж байхгүй, нойргүйдлийг эмчлэхгүй унтуулдаг ямар нэг төрлийн багаж тоног төхөөрмж байхгүй. Бид нойрны эмгэгийг оношилдог нойрны олон үйлдэлт багажийн тусламжтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Гаднын орнуудад ч нойрны төв бол Полисомнограцийн багажид тулгуурлан үйл ажиллагаа явуулдаг.

-Иргэд танай төвөөр хэрхэн үйлчлүүлэх боломжтой вэ. Төлбөр нь багагүй өртөгтэй гэж сонссон?

-Олон үйлдэлт нойрны бичлэгийн оношилгоо өндөр өртөгтэй. Гэхдээ манай төвийн хувьд даатгалаар хөнгөлж, эмчлүүлэгчээс тодорхой хэмжээний мөнгөн төлбөр авч зохицуулж байна. Ер нь олон үйлдэлт бичлэгийн оношилгоонд орох заалт гэж бий. Тухайн өвчтөнийг эмч үзээд тэрхүү заалтад тохирсон бол энэ бичлэгээр оношилдог.

-Нойр эмчлэх, оношлох багажийг хаанаас оруулж ирсэн бэ?

-Бидэнд нойр эмчилдэг багаж байхгүй гэж түрүүн хэлсэн. Оношилгооны багажийг Австри, Герман улсаас Австрийн долоон сая еврогийн хөнгөлөлттэй зээл хэрэгжүүлэх төслийн хүрээнд авсан. СРАР багажийг Япон улсын Койка медикал компани болон БНХАУ-ын Нуpnus брендийн багажийг авсан. Төлбөр мөнгөний хувьд өртөг өндөртэй багажууд. Тиймээс оношилгооны төлбөр өндөр байна.

-Боловсон хүчнийг хэрхэн бүрдүүлсэн бэ. Дотооддоо бүрдүүлэх боломж бий юү?

-Хоёр эмч, гурван сувилагч ажиллаж байна. Манай эмч, техникчид ХБНГ Улсын Мюнстерийн их сургуулийн эмнэлгийн нойрны төв, Японы Эхими их сургуулийн эмнэлгийн нойрны төв, Австрийн Инссбрукийн Их сургуулийн эмнэлгийн нойрны төвд тус тус дадлага хийж мэргэжил дээшлүүлсэн.

-Таны хувьд аль улсад очиж туршлага хуримтлуулсан бэ?

-Герман, Японы нойрны төвд мэргэжил дээшлүүлсэн.

-Гадаад оронд нойрны төвөөр үйчлүүлэгчид хэр олон байдаг бол?

-Миний мэдэхээр нойрны анагаах ухаан харьцангуй залуу салбар боловч хөгжөөд нэлээд олон жил болсон тул үйл ажиллагаа нь жигдэрсэн, тогтмол бөгөөд тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг. Жишээлбэл, Германы Мюнстерийн их сургуулийн нойрны төв нойрны долоон өрөөтэй, нэг өрөөнд нэг л ортой. Тасралтгүй, өдөр бүр үйлчлүүлэгчтэй байдаг. Тэднийх ойр, хөрш залгаа хэд хэдэн мужийн үйлчлүүлэгчдэд тусламж үйлчилгээ үзүүлдэг томоохон төв юм.

-Гүйцэд гүн нойроор унтах нь хүний биед хэр ач холбогдолтой вэ?

-Насанд хүрсэн хүн шөнийн 7-8 цаг чанартай сайн унтах ёстой. Мэдээж чанартай нойр бол хамгийн сайн эм.

-Нойргүйдлээс урьдчилан сэргийлэх боломж хэр байдаг вэ?

-Нойрны эрүүл ахуйг сахих хэрэгтэй. Орой 22.00 цагт унтсан бол өглөө 06.00 цагт сэрж байх нь чухал. Жишээлбэл, унтах цагтаа ажиллаж болохгүй. Хүн эрүүл байхын тулд нойрны эрүүл ахуйг чанд сахих хэрэгтэй. Мөн хүүхдэд багаас нь нойрны дэглэмийг сахиулж сургах нь маш чухал. Эцэг эхчүүд бид хүүхдийнхээ насанд тохирсон цагаар хүүхдээ зөв цагт хангалттай унтуулах хэрэгтэй. Хэт оройтож унтуулаад орой сэрээснээс нойр хойшлох хам шинж үүсч бие махбодийн хөгжил хэвийн бус явах, өвчлөмтгий, цочромтгой болох, цаашилбал насанд хүрсний дараа нойрны асуудалтай, нойрны олон төрлийн эмгэгт өртөх эрсдэлтэй болох аюултай.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Бусад

Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монголчууд жилд албан ёсны болон өргөн дэлгэр 15-20 баяр тэмдэглэдэг. Тухайлбал, жил бүр аравдугаар сарын 29-нд нийслэлийн өдрийг тэмдэглэж ирсэн.

Мөн жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд Даншиг наадам зохион байгуулдаг байсан. Тэгвэл энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамтад нь зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна.

Цаашид наймдугаар сард даншиг наадам, аравдугаар сард нийслэлийн өдрийг тэмдэглэхгүй. Нийслэлийн өдөр буюу нийслэлийн иргэдийн баярыг жил бүрийн зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдөр тэмдэглэх Засгийн газрын тогтоол ч гарсан. Нийслэлийн иргэдийн баяр, даншиг наадмыг нэгтгэснээр цар хүрээ нь өргөжин тэлж, жуулчдыг татахад чухал ач холбогдолтой.

Энэ үеэр жуулчид болон иргэдэд зориулсан олон арга хэмжээг зохион байгуулна. Хүчит бөхийн барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, шагай, сур харвааны наадам, сээр цохих тэмцээн, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, монгол хувцасны үзүүлбэр, есөн дүүргийн Ардын авьяастнуудын тоглолт, Улаанбаатар театрын “Монгол туургатан” уран бүтээлээ толилуулна.

Түүнчлэн цам харайх, лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин, соёлын арга хэмжээг үзэж сонирхох боломжтой. Тухайлбал, энэ жил цам харайх үзүүлбэрт 120 гаруй цамчин оролцож өргөн хүрээг хамарч байна.

Зургаадугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уул болох Богдхан, Сонгинохайрхан, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрханыг тахих ёслолоор нийслэлийн иргэдийн баяр “Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын үйл ажиллагаа эхэлнэ. Энэ үеэр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сүм хийдүүд цан хэнгэргээ дуугарган, ард иргэдийн сайн сайхны төлөөх хурал ном хурж, буян үйлдэн, сайн үйлсийн ажил зохион байгуулна.

Дэлгэрэнгүй ...

Бусад

Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.

Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.

Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.

Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.

Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.

Дэлгэрэнгүй ...

Бусад

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.

Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм5 цаг өмнө

Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

Нийгэм5 цаг өмнө

СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна

Энтертайнмент6 цаг өмнө

Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна

Улс төр6 цаг өмнө

Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй

Улс төр7 цаг өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо

Нийгэм7 цаг өмнө

Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ

Нийгэм7 цаг өмнө

Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ

Нийгэм1 өдөр өмнө

“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно

Нийгэм1 өдөр өмнө

Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ

Улс төр1 өдөр өмнө

Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр

Нийгэм1 өдөр өмнө

Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ

Нийгэм1 өдөр өмнө

Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо

Нийгэм1 өдөр өмнө

Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна

Нийгэм1 өдөр өмнө

Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв

Нийгэм1 өдөр өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Нийгэм1 өдөр өмнө

Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Энтертайнмент1 өдөр өмнө

Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Бусад1 өдөр өмнө

Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Улс төр1 өдөр өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Нийгэм2 өдөр өмнө

Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа

Нийгэм2 өдөр өмнө

Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа

Нийгэм2 өдөр өмнө

Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ

Нийгэм2 өдөр өмнө

Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй

Эдийн засаг2 өдөр өмнө

Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ

Нийгэм2 өдөр өмнө

Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө

Нийгэм2 өдөр өмнө

“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно

Улс төр2 өдөр өмнө

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт7 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент5 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр7 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт7 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт7 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр7 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр7 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм7 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент7 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр7 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад4 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр4 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм9 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм10 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм12 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм12 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад1 жил өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг1 жил өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм2 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим