Дэлхий дахинд
Оросын хамгийн баян эмэгтэйчүүдийн нэг онгоцны ослоор амиа алджээ
Оросын S7 Airlines агаарын тээврийн компанийн хувь эзэмшигчдийн нэг Наталья Филева хувийн нисэх онгоцоор зорчиж яваад Германд осолдож амиа алджээ.
55 настай Филева нь нэг хөдөлгүүртэй, зургаан хүний суудалтай Epic LT загварын онгоцоор Францын Канн хотоос хөөрч, Германы Эгельсбах хотын нисэх буудалд ойртож явахдаа Ням гарагийн 3:30 цагийн орчимд осолдсон байна.
Онгоцонд гурван хүн явсны нэг нь нисгэгч, нөгөө хоёр нь Оросын иргэд болохыг Германы цагдаагийн газар мэдээлжээ.
Эгельсбах нь Франкфурт хотоос өмнө зүгт 10 км зайтай оршдог юм.Филева нь S7 Airlines компанийн гүйцэтгэх захирал Владислав Филевын эхнэр бөгөөд 2018 онд Форбс сэтгүүл түүнийг $600 саяын хөрөнгөөр нь Оросын дөрөв дэх баян эмэгтэй хэмээн тодруулж байжээ.
S7 Airlines нь дэлхийн 35 улсын 150 хот руу нислэг үйлддэг Оросын агаарын тээврийн томоохон компани юм.
Эх сурвалж: Associated Press