Эдийн засаг
Монголбанкны гуравдугаар сард худалдан авсан алт өмнөх оныхоос 87%-аар буурчээ
Монголбанк 2019 оны гуравдугаар сард 91 кг алт худалдан авсан байна. Энэ нь өмнөх оны мөн үед 714 кг алт худалдан авч байснаас 623 кг дутуу буюу 87%-иар буурсан үзүүлэлттэй байна.
2019 оны гуравдугаар сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 6 кг алт тус тус худалдан авсан үзүүлэлттэй байна.
График 1. 2019 оны гуравдугаар сард Монголбанкны алт худалдан авсан үнэ
Монголбанкны алт худалдан авалт өмнөх оноос ийнхүү буурсан нь “Ашигт малтмалын тухай хууль”-д 2014 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр нэмэлт, өөрчлөлт оруулж Монголбанк, түүнээс эрх олгосон банканд худалдсан алтанд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр(АМНАТ)-ийн хэмжээ 2.5 хувь, нэмэлт төлбөрийн хэмжээ 0 хувьтай тэнцүү болгосон хуулийн хугацаа 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр дуусгавар болсонтой холбоотой.
Тэгвэл УИХ 2019 оны гуравдугаар сарын 26-ны ээлжит бус чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, АМНАТ-ийг 5% болгосон.
Тус хуулийг Монгол Улсын Их Хурлын албан мэдээлэл болох “Төрийн мэдээлэл” сэтгүүлийн 2019 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн 13 дугаарт нийтэлсэн бөгөөд төрийн мэдээлэлд нийтэлснээс хойш 10 хоногийн дараа буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2014 оны нэгдүгээр сарын 24-ний өдрөөс 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд АМНАТ-ийн хэмжээ 2.5% байсан. Харин 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн АМНАТ 5%, алтны зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч 0-5%-ийг нэмсэн тул алт олборлогч байгууллага, иргэд нийт 9-10 хувиар АМНАТ тушааж буй.
График 2. 2000-2019 онд Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ
2019 оны гуравдугаар сарын байдлаар 1.0 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 110,109.38 төгрөг байв.
Энэ нь Лондоны үнэт металлын захын үнэ өндөр байгаатай холбоотой юм. 2019 оны гуравдугаар сарын 27-ны өдөр Лондоны үнэт металлын захын алтны хаалтын ханш 1309.70$ /1 трой унци/ байна.
Монголбанк 2019 оны гуравдугаар сард 448 кг цагаан мөнгө худалдан авав.
Эх сурвалж: Монголбанк
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.