Connect with us

Нийгэм

Г.Эрдэнэбат: С.Зоригийн хэргийг гурван хүн үйлдсэн нь бүх баримтаар нотлогдчихоод байна

Нийтэлсэн

-

Улс төр өнгөрсөн долоо хоногт нэлээн дуулиан шуугиантай өнгөрөв. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж  С.Зориг агсны хэргийн яллагдагч Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарын эрх онц ноцтой зөрчигдөж, эрүүдэн шүүж байгаа бичлэгийг (нууцын зэрэглэлээс гаргасан) УИХ-ын гишүүдэд болон сэтгүүлчдэд Төрийн ордонд үзүүлсэн юм. Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг өөрийн цахим хуудсаараа дамжуулан уг бичлэгийг сэтгүүлчдэд үзүүлэх тухай мэдээлэл тавьсныг уншаад муу муухай нь бүрдсэн зүйлийг үзэхгүй гэж бодовч үнэнтэй нүүр тулахын тулд бичлэгийг хувийн үзэл бодлоосоо ухран, сэтгүүлчийнхээ байр сууринаас зүрх халган үзлээ. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ тайлбар хийж, тагнуулын ажилтан бичлэгийг тайлбартайгаар үзүүлэв. Нийт 426 өдрийн бичлэгийн эхний зургаан өдрийн бичлэгийг үзүүлэв. Нүд хальтарч зүрх шимшрэн, зарим үед чихээ таглах байдлаар дуусгав. Бичлэгийн дараа Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хэвлэлийнхэнд мэдээлэл хийв. Сайд мэдээлэлдээ С.Зоригийн хэргийг зохиомлоор гүйцэтгэж хууль зөрчин, нэг өрөөнд хамт байрлуулан нэгнээр нь дарамтлуулж, зүй бусаар харьцаж хэрэг хүлээлгэсэн  гэх хэргийн гол эзэн  Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат гэв. Г.Эрдэнэбат прокурор нь С.Зоригийн хэргийн ажлын хэсгийг  2013 оноос эхлэн ахалж байх хугацаандаа энэ хэргийг илрүүлсэн гэдэг. Ингээд нэг талын байр суурийг нь сонссоны дараа Төрийн ордноос гарч Г.Эрдэнэбат прокурорыг олж уулзахаар нэлээн хөөцөлдсөний эцэст 20.00 цагийн орчимд арай гэж ярилцлага авах эрх олж аван дараах ярилцлагыг авсан юм.

Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч, Төрийн хууль цаазын Шадар зөвлөх  асан Г.Эрдэнэбаттай ярилцлаа. Анх удаа хэвлэлд энэ хэргийн талаар дэлгэрэнгүй ярьж байгаа нь энэ. Тэрбээр “Миний ингэж ярих нь бас хууль зөрчинө. Яагаад гэвэл мөрдөн байцаах ажлын шатанд яваа хэргийн талаар ярихыг хуулиараа хориглосон байдаг. Гэхдээ өнөөдөр Хууль зүйн сайд нь өөрөө хууль зөрчин гэмт хэргийн баримтыг улс төрд ашиглаж ил болгосон тул яах аргагүй байдалд орж энэ тухай үнэнийг ярья” гэсээр бидний ярилцлага эхлэв. Энэ ярилцлага авах үед үүрэгт ажлаас нь огцруулсан байсан юм.


-Хууль зүйн сайд Ц.Нямдорж нууцаас гарсан гэх бичлэгийг Төрийн ордонд сэтгүүлчдэд үзүүллээ.  Хүний эрх зөрчиж байгаа тус бичлэгийн гол буруутан нь таныг гэж үзэж байх шиг байна. Эндээс ярилцлагаа эхлэх үү, хоёулаа?

-2013 оны дундуур энэ ажлын хэсгийг ахлах тушаал гарсан. Олон жилийн, ноцтой гэмт хэрэг дээр зөвхөн хуулийн хүрээнд, яг хуулийн процедураар ажилласан. Хуулийн зөрчилдөөнтэй асуудлыг тухайн үед Ц.Нямдорж сайд бид хоёр хоёулаа тавьж байсан. Үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байна гэж. Би хуулийг  алхам ч зөрчөөгүй. Мөрдлөгийг мөрдөгч нар хийдэг. Нэг ийм хэргийн сэжүүр байна. Америк, Францад  гэх мэтээр танилцуулж байсан. Тэгээд  наад асуудлаа шалгаад үз сэжүүр гарч магад гэж хэлдэг байсан. Энэ хэргийн талаар олон талын, олон баримтыг шалгах явцад Хорих ангиас Ц.Амгаланбаатар гэх хүн мэдээлэл ирүүлснээр шалгаж эхэлсэн. Таны үзсэн бичлэгийг би ҮАБЗ-ийн хурал дээр анх удаа үзсэн. Гүйцэтгэх ажлын хуулиар миний үзэх харах юмны хэмжээ хязгаарлагддаг. Прокурор гүйцэтгэх ажил явуулах, техник хэрэгслээр хянах зөвшөөрлийг өгдөг. Өгсөн. Энэ гүйцэтгэх ажил яаж явдгийг би мэдэхгүй. Хуулиараа мэдэх ч боломж байхгүй. Тухайн байгууллагын нууц. Гүйцэтгэх ажил гэдэг нь өөрөө их төвөгтэй зүйл. Энэ гүйцэтгэх ажилд манай нууц ажилтан яваа. Энэ хүнээ бид нууцална.

Тийм учраас ямар үйл ажиллагаа явуулж байгаа гэдэг тухай танд илтгэх хуудас илгээнэ гэж хэлдэг. Энэ бол хууль. Тэгээд тэр хүмүүс мэргэжлийн ямар арга техник хэрэглэх нь гүйцэтгэх ажилтнуудын мэргэжлийн онцлог. Ажлын хэсгийн ахлагч бүх процедураа мэдэх боловч гүйцэтгэх ажлын нарийн ширийн бүрийг мэдэхгүй.

-Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин хүнийг барьж хорьчхоод гүйцэтгэх ажил явуулах, өрөө сольж сэлгүүлэн дарамтлах, гүйцэтгэх ажил нэрийн дор хэрэг тулгаж, эрүүдэх явдлыг зогсоох зорилгоор 2014.11.24 нд тушаал гаргаж Цагдан хорих төвд гүйцэтгэх ажлыг явуулахыг болиулж, журмыг нь өөрчилсөн. Үүнээс болж гэмт хэрэг илрүүлэх ажиллагаанд саад боллоо, хуулийн байгууллагуудын эрх мэдлийг хязгаарлалаа гээд зарим нэг том даргад аашлуулж байв гэж фэйсбүүктээ бичсэн байсан. Шалтгаан нь энэ мөн үү?

-За тийм шүү дээ. Х.Тэмүүжин гишүүн сошиалаар байр сууриа илэрхийлээд байгаа зүйл. Гүйцэтгэх ажил гээд бохир юм явдаг юм байна. Үүнийг больё гэсэн чинь тэр үед  нь Ц.Нямдорж, Х.Нямбаатар, Ж.Батзандан нарын хуульчид эсэргүүцэж хүчингүй болгосон байдаг. Цагдан хорих байранд явуулах гүйцэтгэх ажил гэдэг зүйл, өнөөдрийн байгаа байдал энэ.  Өнөөдөр бид энэ арчаагүй хэлбэрийг нь нийгмээрээ харлаа. Энэ өөрөө хууль бус зүйл рүү орж байж болох хэм хэмжээнээсээ халиад байгаа юм. Ердөө л энэ. Гүйцэтгэх ажил гэдэг чинь ямар нэг арга техник хэрэглэж болно. Гэхдээ хүний эрх зөрчиж, хууль бус үйл ажиллагаа явуулахгүй байх. Гүйцэтгэх ажил нэрийн дор. Энэ бол хуулиар зохицуулагддаг. Хуулиндаа тамлан зовоох гэж байхгүй ч  энэ нь нэг тийм хянагдаж өгдөггүй хэцүү зүйл.

-Тэр бичлэгт нэг камерт хэрэгтнүүдийг оруулсан, нэг хэргийн холбогдогч нарыг нэгнээр нь дарамтлуулж хууль зөрчсөн нь харагдсан. Энэ арга хэмжээг ажлын хэсгийн ахлагч  мэдэх боломжгүй нөхцөлтэй зүйл үү?

-Тухайн үед ирсэн тэмдэглэл мэдээллийг нь хараад бид гайхсан. Энэ чинь юу болов гэж. Та нар хууль зөрчиж гэж. Тэгээд намайг үйл ажиллагаатай танилцахаар очиход  нэг камерт нэг хэргийн яллагдагч нарыг хорьчихсон байсан. Ингэж болохгүй одоо боль гэсэн. Ингээд больчихлоо гэсэн. Гэхдээ би нэг зүйл дээр алдсан. Маш их сонор сэрэмжтэй байж ийм алдаа гаргуулахгүй байх минь яав гэж.  Уул нь хэрэндээ хуулийн хүрээнд шалгаад яваад байсан. Ингээд Б.Содномдаржаагаас гомдол ирсэн. Үүний дагуу мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавьж байгаа прокурор очиж шалгасан. Тэгээд зохих хүмүүст хариуцлага тооц гэсэн албан шаардлага бичсэн. Тэр үед Т.Чимгээ камерт нь хүн орж ирсэн гэж хэлээгүй. Т.Чимгээгийн камерт хүн оруулах тухай ямар ч зөвшөөрөл өгөөгүй. Мэдээж Б.Содномдаржаа Т.Чимгээ нарын камерт ийм ажиллагаа явуулна гэж зөвшөөрөл авахгүй байх. Нөгөө нэг нууц ажилтан оруулж үг хэлүүлэх гэж оролдоно, камерт нь хяналт тавина гэсэн зөвшөөрлөө авсан байж таараа. Одоо бодоход.  Ингээд энэ хэрэг илрээд шүүхээр шийдэх болсон. 2002 оноос 2017 онд үйлчилж байсан хуулийн хүрээнд бид ажилласан. Гүйцэтгэх ажилд прокурор оролцох боломжгүй. Яагаад гэвэл тодорхой хэсэг нь төрийн нууц. Нууц гүйцэтгэх ажилтан, туслах ажилтан, туслахаар ажилладаг хүмүүсээ тусгай албад дээд зэргээр нууцлахыг хичээнэ. Тэд чинь цөөхөн хүнийг, тодорхой хүрээнд гүйцэтгэх ажилдаа ашигладаг.  Монгол хэдүүлээ билээ. Ингэж явж байтал 2017 оны шинэ хуулиар гүйцэтгэх ажил үзэх прокурорын эрх нэмэгдээд ирсэн. Ингээд 2018 оны 12 сард энэ асуудлаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байдаг. Хүч хэрэглэж хүн шалгасан асуудал байж болзошгүй гэж. Шалгалтыг хийсэн. Ингэж Ц.Нямдорж сайдын гаргаад байгаа бичлэг илэрсэн юм. Сайдын илрүүлсэн зүйл биш, хуулийн байгууллага илрүүлээд мөрдөөд явж байгаа зүйл. Тэгээд тагнуулын газраас та нар тэр нууц гээд байгаа зүйлийнхээ бичлэгийг үзүүл ээ гэсэн. Хоёр байгууллага нь шалгаад хууль зөрчсөн зүйл байна гэж үзсэн. Тэгээд энэ хүмүүсийг яллагдагчаар татъя гээд гүйцэтгэх үйл ажил явуулж байсан тусгай албаны хоёр ажилтныг яллагдагчаар татаад цагдан хорьсон. (энэ маш нарийн улсын нууцууд яваад байгааг би яриад байна) Ингээд шалгалт хийж Авлигатай тэмцэх газар, Тагнуулын байгууллагатай хамтран мөрдөн шалгах ажиллагаа явуулж байтал тэр баримтыг нь улстөрч хүн, хаанаас олж авсан нь бүү мэд, олж аваад өөрөө хуулиа зөрчөөд, улс төрийн тоглолт болгочихлоо. Энэ алдааг олж харах хуулиараа боломжгүй ч (нууцын гээд)  би мэдээгүй нь миний буруу. Би хариуцлагаа хүлээхэд бэлэн. Тэр өөрийн чинь үзсэн гээд байгаа бичлэг дээр гарч байгаа үйлдлүүдийг зөв гэж өмөөрөхгүй. Энэ бол алдаа гарсан уу гэвэл гарсан.

-Хууль зүйн сайд баримтыг дэлгэсэн, мөрдөн шалгах ажиллагаанд хүндрэл учруулсан, баримтыг олж авсан зэрэг үйлдэл хууль зөрчиж байна гэж үзэж байна уу?

-Хуулийн байгууллага нь шалгаад хэрэг үүсгээд явж байхад нь сүүлийн үед асар богино хугацаанд өрнөсөн явдалдаа хэрэгсэл болгоод ашиглачихлаа. Энэ маш буруу үйлдэл. Маш ноцтой хууль зөрчиж байгаа үйлдэл. Хууль зүйн сайд  мөрдөн шалгах ажиллагааны нотлох баримтыг үзэх, харах эрх байхгүй, хуулиараа. Хуулиа мэддэг хүн бол мэдэх ёстой л зүйл. Энэ мөрдөн шалгах ажиллагааны баримтыг ашиглан нийгмийн сэтгэл зүйгээр тоглож, том улс төрийн зорилгодоо ашиглах хэрэгсэл болгож байгаа нь маш аюултай. Мөрдөн шалгах ажиллагаанд  буруу бохир зүйлүүд байгаа нь үнэн. Ний нуугүй хэлэхэд энэ хүрээний бузрыг дэлгэвэл далай болно. Яривал энэ нас хүрэхгүй гэдэг шиг. Үүнийг засах гэж янз бүрийн аргаар, бага багаар өөрчлөлт оруулж эрх зүйн орчноо дээрдүүлэх гэж явж л байна. Д.Энхбатыг тамлаад хуруу гарыг нь хугалаад эцэст нь үхүүлсэн энэ чинь оргүй худлаа зүйл биш. Өөр өчнөөн олон асуудал байдаг. Гэтэл нэг тохиолдлоор хараад байгаад  харамсаж байна. Бүх зүйлийг хуулиар шийддэг. Хэн нэг улстөрч шийддэг эд биш. Монгол хуультай биз. Намайг хянаж чадаагүй, зохион байгуулсан гэж гүтгэж хариуцлага хүлээлгэвэл тэр л биз. Бүх юм хуулийн хэм хэмжээнд хуулийн дагуу л явах ёстой. Би яах вэ яллагдаад үлддэг л юм байгаа биз.  Гэтэл хамгийн хэцүү зүйл нь энэ арга барилаар ажилладаг нь бусад хэрэг дээр үлдэнэ. Энэ тогтолцоогоо засаж чадаж байвал сайн. Тэгж чадах уу. Энэ бол бодит үнэн.Тэр бичлэгийг хараад ямар бүдүүлэг хийснийг гайхаж байна.  Аль нэг орон зайнд алдаа завхрал гардаг. Цагдан хорих байранд хуулийн сургууль төгссөн залуу өглөө нь эхнэр хүүхдээ үнсэж гараад, тэр байран дээрээ дүрээ хувиргаж ороод, хуулийн хэр хэмжээгээ мэдээд ажилладаг ч  тэнд байдал өөрөөр явагддаг. Хүмүүс мэдэхгүй болохоор хэцүү. Тэнд өөрсөдтэй нь таарсан  адил хүмүүсийг нь ашигладаг. Энэ зүйлийг болиулъя гэж яривал өөр хэрэг. Энд хариуцлага тооцох тухай яривал өөр. Ажил, арга болгон өөр өөрийн онцлогтой. Гол нь хэм хэмжээг хэтрүүлэхгүй байх. Авилгатай тэмцэх газар, Шүүх, Прокурорын ажлыг Ц.Нямдорж сайд шийдээд байх шиг байна. Энэ мөрдөн байцаалтын ажлыг ямар шатандаа яваа, ямар баримт цуглуулсныг сайд мэдэж байгаа юм болов уу. Утгаа алдлаа. Гэвч энд нэг сайн тал бий боллоо. Алив муу зүйл ч сайн муу хоёр талтай байх юм. Хүмүүс хэргийг мөрдөн шалгахдаа зарим тохиолдолд ийм болхи бүдүүлэг арга хэрэглэдгийг мэдлээ, харлаа.  Бас гүйцэтгэх ажил яаж явуулдаг, түүнийг нь прокурор бүрэн дүүрэн хянаж болдоггүйг ч мэдлээ. Үүнийг Монголын нийгэм арай мартахгүй байлгүй дээ. Одоо үүнийгээ зас гээд шаардах байлгүй. Энэ нь сайн тал. Муу тал нь хэрэг захиалагчийн шалгах шатандаа явж байхад Хууль зүйн сайд нь хуулиа зөрчөөд мөрдөн байцаалтын баримтыг олон нийтэд дэлгэчихлээ. Тус хэргийг улс төрийн тоглолтонд оруулчихлаа. Энэ хэрэг хуулийн дагуу шийдэгдэх үү, улс төрийн оролцоотой шийдэгдэх үү аль нэгээр нь л явах байх. Энэ үйлдэл нь гэмт хэрэг үү, гэмт хэрэг. Үүнийг шалгах ёстой. Гуравдугаар  сарын 15-нд миний удирдлагаар ажилласан хоёр хүнийг барьж хорьсон юм байна. Би тэр хоёрт ингэж мөрдөх ажиллагаа явуул гэж заагаад өөрөө өөрийгөө хэрэгт хийсэн болоод таарлаа. Энэ ажлыг Ц.Нямдорж сайдын өгсөн үүрэг даалгаврын дагуу барьж хориогүй. Хэргийг шалгасан мөрдөн байцаах, прокурорын саналын дагуу шүүх хорьсон. Гэтэл энэ хэргийг Ц.Нямдорж гэдэг хүн илрүүлсэн болоод явчихлаа.

-C.Зоригийн хэргийн захиалагч нарыг олон нийт янз янзаар таамаглаж ярьдаг. Хэрэг үйлдсэн этгээдүүд ил болж ялаа эдэлж байгаа. Тэгвэл захиалагч нь хэн бэ?

-С.Зоригийн хэргийг шалгах ажиллагаа эхнийхээ шатыг уул нь амжилттай хийчихсэн. Ингээд захиалагчийг олох ажилд орсон. Гэтэл захиалагчийн ажлыг шалгах ажлын хэсгийг тараасан. Энэ хэрэг дээр ажилласан  хүмүүсийг хэрэгт холбогдуулаад явчихлаа. Хэргийг илэрч эхлээгүй мэт харагдуулж байна.  Захиалагчийг нь олох гээд хэргийг мөрдөх шатандаа явж байсан. Санаанд багтамгүй хорон үйл ажиллагаанууд явагдаж эхлэх бололтой. Бүүр хорих ангид хүртэл очиж мэдүүлэгээсээ буцах хүртэл дарамт үзүүлж байна. Тийм болохоор би ярих боломжгүй. Гэхдээ тодорхой нэр усгүйгээр хэлэхэд энэ хэргийг задлах сонирхолтой хүмүүс байх шиг байна. Өөр илүү зүйл ярих боломжгүй хуулиараа.

-Анх энэ хэрэг яаж илэрсэн бэ?

-Энэ үед би ажлын хэсгээс гарсан байсан. Сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан Прокурор, Цагдаагийн газарт гомдол ирээд гомдлын дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, шалгасан гэж ойлгосон. Хэргийн цаана их зовлонтой юм бий. Одоо үндсэндээ С.Зоригийн хэрэг алга болох нь гэж би зураглаж харж байна.

-Бичлэгт Ц.Амгаланбаатар гэгч этгээд Б.Содномдаржаагийн камерт орж дарамталдаг. Шөнийн 23:00 цагт хоригдлууд унтсан байх ёстой юм билээ. Гэтэл огт унтуулахгүй зодож, хэргээ хүлээ гэж дарамтлан, галуун цуваагаар суулгаж явуулан, суниалгаж өглөө болгодог. Энэ нь зургаан өдөр үргэлжилдэг?

-Чи ингэж хэл, тэгж хэл гэж зодохгүй байх шиг байгаа юм. Бичлэгээс хэргээ хүлээгээч гээд дарамтлаад байгаа нь харагдаж байсан, харин ингэж хэл, тэгж хэл, ийм мэдүүлэг өг гэж ярихгүй байгаа биз. Б.Содномдаржаа харин өөрөө мэдүүлэг өгөхөөр уг хэрэгт холбогдолтой гэж ойлгогдохуйцаар баталж ярьдаг. Зөвхөн хэрэгт байдаг тэр нарийн ширийн зүйлсийг хаанаас олж мэдэж ярьсан юм бол гэдгийг огт сонирхохгүй байх шиг байгаа юм. Б.Содномдаржаа Ц.Амгаланбаатартай нэг камерт байснаас хойш тав хоногийн дараа би энэ хэргийг хийсэндээ харамсаж байна гэж бичиж өгсөн байдаг. Үүний дагуу мөрдөн байцаагч байцаалт авсан. Тэрээр хэрэг хийсэн тухайгаа ярихдаа бид захаас гутлын үдээс авсан. Түүгээрээ Б.Булганыг хүлсэн гэж мэдүүлэг өгсөн. Б.Содномдаржааг өмгөөлөгчгүй байцаасан. Үүнийг нь хяналт тавьж байсан прокурор нь чи хууль зөрчсөн байна гээд шаардлага бичиж арга хэмжээ авсан. Өмгөөлөгч нь орж ирээд ярихад мөн нөгөө зүйлээ давтаж ярьсан байдаг. Тэгээд өмгөөлөгч чи энэ хэргийг хийгээгүй биз дээ, надтай байхдаа ярьсан зүйлээ яриач  гэхээр л би энэ хэргийг хийгээгүй гэж өгсөн мэдүүлгээсээ  буцаж эхэлсэн байдаг. Хууль бус аргаар цуглуулсан нотлох баримтууд үнэлэгдэхгүй байх ёстой. Өмгөөлөгчтэйгөө өгсөн мэдүүлгийг нь бол ашиглана. Ц.Нямдорж сайд ямар нэгэн эрүү шүүлт байхгүй өөр нотлох баримтуудыг үгүйсгэж эхэлж байна лээ. Тэр бичлэгээс гадна. Тухайлбал, 1998 онд би тэр хүнийг харсан орцонд таарсан надаас С.Зоригийн гэрийг асуусан гэсэн гэрчийн мэдүүлгийг үгүйсгэж байгаа харагдсан. Яаж 18 жилийн дараа санадаг юм. Тэр яасан ой сайтай хүн бэ гэж. 18 жилийн дараа боловч тэр хэрэг тухайн үедээ нийгмийг цочоосон. Тэгээд зураг таниулах аргаар тухайн гэрчээс асуухад энэ байна гээд гэрчүүд гурав дөрвөөрөө шууд заасан байдаг. Үнэхээр та яг таньж байна уу гэхэд тэр мартагдахаар эд биш шүү дээ гэдэг. Тэр хэрэг гарангуут яг тэр хүн мөн байна гэсэн айдас үлдсэн учир мартаж чадаагүй гэж. Дахин олон удаа тэдгээр гэрчүүдийг янз бүрийн аргаар шалгасан алдаа гарчих вий, албаар төөрөгдүүлж байх вий гээд. Тэгэхэд дандаа л мэдүүлэгтэйгээ таарч байсан. Олон газар олон үндэслэлээр дахин шалгаж, байж үйлдсэн хүмүүс нь мөн байна гэж шүүхэд өгсөн шүү дээ. Уг нь шүүх бүх талаас нь нягталж үзээд гурван шатны шүүхээр нотлогдоод хэргээ хүлээж байгаа хүмүүс. Гэтэл одоо яах гэж байгаа юм бүү мэд. Энэ мэтээр энэ хэрэгт тэр эрүү шүүлттэй холбоогүй цуглуулсан нотлох баримтуудыг энийг ч дарамталж цуглуулсан, энэ ч сэжигтэй гэх мэтээр үгүйсгэх гэж байгаа юм байна л даа. Ингээд С.Зоригийн хэргийг илрүүлсэн бүх баримт нотолгоог устгаад зохиомлоор хэрэг үүсгэсэн гэж үзээд Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хилс хэрэгт хэлмэгдсэн гээд цагаатгаад хаах гэж байгаа юм байна. Тэгээд энэ хэргийг илрүүлсэн хүмүүсийг буруугаар шийдсэн гээд том хариуцлага хүлээлгэх тийш нь явчихлаа.Төлөвлөгөө энэ юм байна гэж харж байна. Зарим гишүүд энэ хэрэгтэй холбогдуулан жишээ аваад яриад байгаа нэг хэрэг байгаа. н.Дугархорлоогийн хэрэг гэж. Энэ хүний биед олон тооны гэмтэл учруулаад, хөхрөлт няцралт үүсгээд, карбин буугаар шилэн хүзүү рүү нь буудаж алсан хүн амины хэрэг гарсан. Тэгээд энэ хэргийг мөрдөөд нэр бүхий хүмүүст эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Энэ хэргийг дахин задалж прокурорын мөрдөгч нартай хариуцлага тооцоод дууссан байдаг. Би энэ хэргийг уншиж байсан. Алдаа завхрал хаана нь гарсан юм бол, гээд сонирхсон. Хамгийн эмгэнэлтэй нь н.Дугархорлоо согтуу унаж ойчоод биедээ гэмтэл учруулсан байна. Тэр  бууг ардаа барьж байгаад гохыг нь дараад өөрөө амиа хорлосон гэж бичээд хаасан байдаг. Үүн шиг С.Зориг өөрийгөө 18 удаа хутгалсан уу, хутган дээр унаад үхсэн байна гэж арай хаахгүй байлгүй дээ гэж найдъя.  Энэ хэргийн холбогдогч нарыг суллаад,  одоо мөрд дөө л гэх байх аа даа, хэрэв тэгчихвэл үүнийг мухарлая гэж зүтгэх зоригтой аавын хүү хэд олдох бол. С.Зоригийн хэргээс болж, төрдөө зүтгэсний төлөө бүгд нуруугаа авхуулж байна.

-Энэ хүмүүс ямар нэг сэдэлгүй айлын гэрт  шууд очоод хүний амь тасалсан байдаг юм уу. Эсвэл өөр цаана нь захиалга энэ тэр байдаг  уу. Үүнийг тогтоосон уу?

-Энэ хэрэг захилагат гэдэг нь тодорхой л доо, хэн ч үүнийг үгүйсгээгүй. Гэхдээ би одоо үргэлжилж байгаа мөрдөлтийн нууцыг задлах эрх алга даа. Одоо ийм үед бүүр хэцүү. Дайран дээр давс нэмнэ. Гэхдээ гүйцэтгэгч нар бүгд захиалагч нь хэн бэ гэдгийг асуухаар олигтой юм олдохгүй тал бий. Ц.Амгаланбаатар дандаа худал ярьж хэргийг будлиулах гэж оролддог хүн. Их өөр өөр юм ярина. Ц.Амгаланбаатарын мэдээллээр шалгалт хийж Б.Содномдаржаа,Т.Чимгээ нарыг олсон. Гэхдээ Б.Содномдаржаа өөр зүйлээр хэргээ нотолсон хүн. Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёр хоорондоо ярьсан яриагаар  тэр мессэж явуулсан гэх баримтаар нотлоод эхэлсэн.

Т.Чимгээ хажуудаа байгаа хүндээ хэргээ яриад эхэлсэн. Ингээд захиалагчийн шалгах ажлын хэсэг үргэлжлүүлээд ажиллаж байсан. Одоо ажлын хэсгүүд бүгд өөрчлөгдсөн. Бүх хүмүүсийг өөрчилж байгаад цаашаа явах юм гэсэн. Шинэ ажлын хэсэг гурван жилийн гүйцэтгэх ажлыг, хоёр жилийн мөрдөн байцаах ажлыг мэдэхгүй. Захиалагчийг шалгах ажлын хэсэг зарим хүмүүст маш аюултай байгаад байна л даа, тэгээд саад болж эхэллээ. Ц.Нямдорж сайд улаан цайм хууль бус үйлдэл хийж зөрчөөд зохиомол хэрэг гээд хэлчихлээ. Одоо бол энэ өөр тийш эргэж өөр сэдэв болчхов бололтой. Энэ нь тэгээд сүүлдээ хуулийн байгууллагуудыг хуугаар нь цэвэрлэе гэсэн аян болж хувирлаа. Би юу хэлэх ёстойгоо мэдэхгүй байна.

-Ц.Нямдорж сайд энэ баримтыг хаанаас яаж олж авсан юм бол?

-Энэ баримт уг нь сайд олж авах бололцоогүй зүйл. Мөрдөж байгаа эцэслэн тогтоогоогүй мөрдөн шалгах ажиллагааны нууцын материал. Ц.Нямдорж сайд юм л бол над дээр хэрэг нээдэг гэх юм. Баримт нотолгоо гараад ирэхээр хэрэг нээхгүй тэгээд яах юм. Нууц задарсан. Би дур гутаад байж байна. Ийм заваан юм хийж байдаг. Энэ хэрэг дээр Г.Эрдэнэбат, Б.Хурц хоёр мэдсээр байж нуусан, дарсан заавар өгсөн зүйл байхгүй. Надад энэ хэргийг илрүүлэх ямар ач холбогдолтой юм. Би ажлаа л хийсэн. Баахан хүн шагнал авсан гэж байна, сайд. Магадгүй, шагнасан юм байгаа биз. Намайг лав шагнаагүй. Тэр ноцтой хэргийг илрүүлсэн гээд бодвол тэр байгууллага нь чи энэ том хэргийг сайн ажиллаж хэрэг илрүүллээ гэж шагнасан байх. Харин одоо бүүр эсрэгээрээ гэмтэн буруутан бүүр зохиолыг нь бичсэн болгоод явчихлаа. Тэр үед бид бүгд л тэгж итгэж байсан. Би одоо ч итгэл арилаагүй. Энэ гурван хүн үйлдсэн нь тодорхой бүх баримт бүх зүйлээр нотлогдчихоод байна. Харин алдаа завхрал байсан уу гэвэл байж. Тэгээд алдаагаа хараад хэрэг үүсгээд мөрдөж байгаа юм биш үү. Гүйцэтгэх ажлын нууц гээд хана зөндөө л мөргөж байсан. Бид өөрсдөө дотоод хяналт шалгалтаараа шалгасан гэдэг байсан. Бид өөрийнхөө хэмжээнд үүнийг зас гэж явдаг. Одоо энэ мөрдөж байгаа мөрдөлтөөрөө намайг яаж ажиллаж байсныг ол л доо. Асуудалгүй. Би тэнд Төв аймагт очоод камераар хараад энэ хүнээ одоо оруул одоо ингэж дарамтал гээд сууж байсан байна уу, эсвэл хотод ерөнхий прокурорынхоо орлогчийн ажлыг хийгээд цаастай зууралдаад сууж байж уу гэдэг нь гараад ирнэ. Одоо би тэр албан тушаалд байхгүй тэр баримтуудыг олж авахад нь саад болдог албан тушаалтан байхгүй болчихсон юм чинь хэн нэг нь гаргаад  өгөө л байлгүй. Тэгэхээр миний өгсөн зөвшөөрөл баримтаар гарна. Хүний дургүй хүргэсэн баримтуудыг үзүүлж байгаад энэ хэргийн ард энэ хүн  байгаа гэсэн арга хэрэглэж байна. Ингээд намайг нийгмийн өмнө ямар ч шүүхийн шийдвэргүйгээр хамгийн адгийн амьтан болгоод тавьчихлаа.

-Та төрдөө итгэл алдаж байна уу. Төр нь өөрөө таныг энэ ажлыг хий гэж хийлгээд буцаагаад буруутан болгочихлоо?

-Би энэ хэрэг дээр хэрэндээ хичээсэн. Гэхдээ төрд гомдох гэж ярихаасаа илүү өнөөдрийн энэ эрх мэдлийн тулааны золиос болмооргүй байна. Энэ төрд чинь үүргээ биелүүлснийхээ төлөө буруудаад, хэн нэгний золиос болоод байвал хэн ажиллах юм. Үүнд нь харамсаж байна. Эрх мэдлийн тулаан дунд иргэд төдийгүй хэдэн хуулийн нөхөд  чирэгдэж байх шиг байна.

-Бичлэг дээр гараад дарамтлаад зодолдоод байгаа Ц.Амгаланбаатар өөрөө би энэ хэргийг мэднэ гэж гомдол гаргасан.  Ц. Амгаланбаатар гэж хэн бэ? Энэ хэрэгт үнэхээр холбоотой юу? Б.Содномдаржаа Т.Чимгээ нарыг хаанаас анх барьсан ямар ажил хийж байсан. Т.Чимгээгийн хашаанаас нэг цогцос олдсон гэдэг?

-Ц.Амгаланбаатар гэгч ялтан онц ноцтой гэмт хэрэгтэн. Ц. Амгаланбаатарт их урт хэргийн түүх байдаг. Таксины жолооч алсан хэргээр шоронд ороод дан шоронгоор явж байгаа хүн. Нарийн яривал гэмт хэргийн түүх нь бүүр 14 наснаасаа эхэлнэ. Бага насны хүүхэд хүчиндсэнээр. 16 настай хүүхэд хүн алаад явах уу гэж хүмүүс асуудаг. Монголд хүн алсан хүүхдүүд зөндөө байдаг. С.Зоригийн хэрэг дээр болохоор 16 настай хүүхэд яаж хүн алдаг юм гэнэ. Тэр таксины жолооч нь аавынх нь зарсан машиныг барьж явж таараад, тэгээд тодорхой сэдэлгүй ардаас нь боомилж алсан байдаг. Цогцсыг нь багаажинд нь хийгээд хаяад явчихсан хүн.

Бас нэг сонин баримт бий. Одоо тусгаарлаад шалгаж байгаа хэрэгт мөрдөгчид нотлох баримтаар авчихсан байх гэж бодож байна.

Телевизээр Б. Содномдаржаагийн эхнэр ярилцлага өгсөн байдаг юм. Ц.Амгаланбаатар хэзээнээс Б.Содномдаржааг дарамталж мессэж бичиж эхэлсэн бэ гээд асуутал бүр 2004 оноос л Б. Содномдаржаад мессеж ирээд түүнийгээ нуугаад, шалгаад үзсэн чинь Ц.Амгаланбаатар баахан заналхийлсэн байсан талаар ярьдаг. Бид 2013 онд хэрэг илрүүлэх үед л эхнэр нь 2004 онд ингэсэн гэж ярьдаг. Одоо мэдээж тэр эхнэр тийм гэж ярихгүй байх. Тэр бичлэгийг нээрээ олж авъя. Ц.Амгаланбаатар өөрөө Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг илчилсэн. Тухайн үед Эрдэнэт хотод байсан энэ хоёр. Б.Содномдаржаа энэ хэрэгт баривчлагдах үед зах дээр наймаа хийдэг байсан. Тухайн үед Чимгээ тодорхой эрхэлсэн ажилгүй байсан. Сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах чадвартай.  Б. Содномдаржаа Т.Чимгээ хоёр төрөл садангийн хүмүүс. Т. Чимгээ сүүлд тогооч хийж байсан. Тухайн үед болон сүүлд мэдээлэл авч байхад хүмүүс энэ хоёрын тухай өөр өөрөөр ярьдаг. Тэднийг төлөв төвшин сайн сайхан амьдралтай гэж. Тэгээд ийм хүмүүсийг яаж сонгож авч,  айлд орж яаж хүн алсан гэдэгт хариу авч чадахгүй их удаж хугацаа алдсан.  Б.Содномдаржаа гэнэ алдаж алсан туайгаа яриад, Т.Чимгээ гэнэ алдаж итгэсэн хүнд  хэргээ ярьсан. Т.Чимгээ би их том хэрэг хийсэн гэтэл тэр хэргийг мэддэг хүн намайг дарамтлаад байна одоо би яах вэ гэж. Тэгээд чи томдоо юу хийсэн юм гэж асуухаар их том зүйлээ гэдэг. Тэгээд энэ муу одоо намайг дарамтлаад байх юм үүнийг тэнд нь цааш харуулчихдаг арга байна уу. Чамд танил их байдаг биз дээ надад туслаач гэсэн байдаг. Б.Амгаланбаатарын ярьсан зүйлүүдийг өөр юм нотлохгүй болохоор бид яллахдаа ашиглахгүй байсан. Гэтэл Ц.Амгаланбаатар чи алаа биз дээ шоронд байхад нь намайг эргэ гэхээр эргээд очдог. Найзаараа аль шоронд байгааг нь олуулаад бүүр эргээд очсон байдаг. Т. Чимгээгийн хашаанд хэнийх нь үл мэдэгдэх цогцос хаясан байсан уу гэвэл байсан. Хэн болохыг тогтоох аргагүй хээрээс шарилын газраас олж ирээд шидсэн байсан.  Үнэн үү гэвэл үнэн. Ямар зорилгоор яаж хаясныг мэдэхгүй байна. Хэрэв тийм зүйлийг гүйцэтгэх ажилтнууд өөрсдөө бас нөгөө хуулиа зөрчөөд хийсэн үгүйг мэдэхгүй. Гэхдээ тэд тэгсэн гэхэд итгэхгүй тэд тэгээгүй байх. Захиалсан болон энэ хэрэгт холбоотой хүмүүс бие биедээ сануулга өгөх гэж ингэсэн юм уу бүү мэд. Ямар ч байсан тийм юм болсон. Үнэн. Би мөрдөн байцаалтын хэргийг хэт нарийн ярихад хэцүү. Гэхдээ яриад л байх шиг байна. Нууцаас гарчихсан юм болохоор. Тагнуулын газрын хүмүүс мэдээллийн дагуу очиход Ц.Амгаланбаатар тэр үед өөрөө оролцсон гэдгээ хэлээгүй алсан хүмүүс нь тэнд тэр тэр хүмүүс гэж ярьсан байдаг. Ингээд анхдагч мэдээллүүдийг нь авсан. Тэр үед мэдээлэл ирсний дагуу шалгасан. Гэхдээ баривчилгаа энэ тэр гэж сүртэй зүйл болоогүй. Тэгээд тагнуулынхан гүйцэтгэх ажил гэдэг зүйлээ хийсэн. Зарим нь прокурорын зөвшөөрөлтэй, зарим нь угаасаа хуулиараа зөвшөөрөл авахгүйгээр өөрсдөө бие даагаад хийсэн байдаг. Ц.Нямдорж гуайн яриад байгаа ой гутам муухай арга гээд байгаа тэр мессэж бичдэг аргыг хэрэглэсэн байгаа юм. Төлөв даруу Б.Содномдаржаа нь яасан айхтар шоронгийн үг хэллэгтэй юм. Чамайг наад шоронд чинь хатаана, алуулна чи алаа биз дээ гэх мэт зүйлүүд хариу болгон бичсэн байдаг. Ц.Нямдорж сайд Ц.Амгаланбаатарын явуулсан мессэжийг яриад байгаа юм. Бидэнд үзүүлснээр Б.Содномдаржаагийн явуулсан мессэжүүд бас байдаг. Ийм л зүйл болсон. Жоомоо алах гэж гэрээ шатаана гэгч болж байна. Энэ нь өөрсдийнх нь өнөөдрийг хүртэл нүдээ аньж дуугүй байсан зүйл. Мөн гүйцэтгэх байгууллагуудад зөвшөөрч ирсэн хэрэгсэл нь. Цагдан хорих байранд гүйцэтгэх ажил явуулдаг энэ зүйлийнх нь үнэн дүр төрх. Үүнийгээ  олон түмэнд харуулж, бие биеэ сүрдүүлж эхэллээ л дээ. Энэ бүх зүйлээ харин С.Зоригийн хэрэг дээр ашиглах гэж байх шиг байна.

-Б.Булган бас энэ хэрэгт дахин шалгагдаад 10 сар суугаад гарсан. Энэ хэргийн талаар юу гэх юм?

-Б.Булган энэ гурван ялтанг биш гэдэг. Эхлээд зургийг нь үзүүлэхээр энэ ч юм уу гэж заадаг Б.Содномдаржааг. Тэгээд мөрдөн байцаагчид нь ямар итгэл үнэмшил төрсөн юм гэхээр Б.Булган энэ хэргийг илрүүлэх сонирхолгүй гэсэн бодол таамаг төрсөн байдаг. Яагаад гэхээр гэрчүүдийн мэдүүлэг хэргийг үйлдсэн гэх хэрэгтнүүдийн мэдүүлэг өөрсдийн нь мессэж илчлээд байхад Б.Булган хүлээн зөвшөөрдөггүй. Б.Булган эдэнд туслаад байна гэсэн үндэслэлээр хамтрагч гэж шалгасан. Гэхдээ илрүүлж чадаагүй. Гол гэрч нь яалт ч байхгүй ганц амьд гэрч нь Б.Булган. Өөр хэн байх юм. Б.Булганыхаар энэ гурван хүн биш юм байж. Гэтэл бүх нотлох баримтаар нотлогдоод байна. Эрдэнэтэд амьдардаг хүн С.Зоригийн хэргийг асуугаад түүгээр эргэлдээд байдаг. Т.Чимгээ нь Б.Содномдаржаад шоронгоос ярилаа хэргийг чинь илчилнэ гэхээр нөгөөх нь юу яриад байгаа юм, мэдэхгүй гэж хэл гэж хоорондоо ярьдаг. Тэгээд Б.Содномдаржаа нь Т.Чимгээгээ чи ямар амьтантай нийлээд яваад байгаа юм наад хүнээсээ хол бай асуудал үүсэх вий гэж хоорондоо ярьдаг. Хүнээс нууцаар хоорондоо уулзаад байдаг. Ингээд байхаар хэрэг мөрдөж байгаа хүмүүс сэжиглэдэг юм байгаа биз. Энэ хоёр зүгээргүй байна гэж.

-Ц.Нямдорж сайд  энэ ажлын хэсэгт орж ажиллаж байсан хүмүүсийн хоёр нь ямар ч боловсролгүй хүмүүсийг ажиллуулсан гэж. Бас Б.Содномдаржаагийн утас руу нэлээн их мессэж Б.Амгаланбаатараас явсан гэж. Үнэхээр тийм хүмүүс ажлын хэсэгт ажиллаж, бас дарамталсан мессэж  явуулдаг байсан юм уу?

-Энэ үед Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Ариунсан байсан. Тэр хоёр хүн нь Тагнуулын ерөнхий газрын гүйцэтгэх ажилтнууд. Тэндээс албан ёсоор ажлын хэсэгт орж ажиллаж байсан. Энэ хоёр гүйцэтгэх ажилтан мэдээллийг олж авчраад энэ хэргийн талаар үнэхээр мэдээд байна шалгаж үзэх шаардлагатай байна гэсэн. Үнэхээр шалгаж үзэх шаардлага байгаа бол шалгах зөвшөөрлийг нь өгөх нь зүй ёсных. Б.Содномдаржаа их сэжигтэй байгаа тул  өдөөх, хариу үйлдэл юу гарахыг харах хэрэгтэй гэж ярьж байсан. Гүйцэтгэх ажилд янз бүрийн арга хэрэглэдэг байх.  Мессэж явуулж болох юм гэж ярьж байсан. Мессэж явсан байх. Гэхдээ тэр Ц.Амгаланбаатарын дүрээр тагнуулын гүйцэтгэх ажилтан мессэж явуулж байгааг прокурор хянаж, зөвшөөрөл өгдөггүй. Гүйцэтгэх ажлын хуулиараа прокурор хэмжээ хязгаарын дотор  зөвшөөрөл өгнө. Тэр өгсөн зөвшөөрлийнхөө хүрээнд хянадаг. Хуулиараа гүйцэтгэх ажилд прокурор оролцох боломж байхгүй. Тэр мессэж нь гэмт хэрэгтнүүдийн хэлээр хоорондоо баахан чи алсан, би алсан гэсэн мессэжүүд бичсэн байсан. Үүнийг нь сүүлд нь мэдсэн. Үүнийг эрүү шүүлт гэх үү, гүйцэтгэх ажил гэх үү. Гэмт хэргийн ертөнц өөрөө их зовлонтой заваан зүйл. Тийм юм болсон уу гэвэл болсон. Тухайн үед гүйцэтгэх ажлын ажилтнууд бид гүйцэтгэх ажиллагаа явуулж байна. Бид  ач холбогдолтой мэдээллүүд хайж байна гэж хэлдэг байсан. Миний хувьд одоо ийм мессэж явуул хариу ямар мессэж ирж байна гэдэг зөвшөөрөл өгдөг журам байхгүй. Энэ надаас төдийлөн хамааралтай зүйл биш яваад байсан. Ямар нэгэн байдлаар энэ хэргийг үйлдээгүй гэх боломж алга. Мессэж бичихээр хариу үйлдэл нь сэжигтэй байна. Чи битгий уурлаад бай. Уулзъя л даа, уулзаж байгаад ярья л даа гэдэг байсан. Ингэсээр ер нь хангалттай үндэслэл байна гэж үзээд хоёр жилийн дараа энэ хүмүүсийг яллагдагчаар татсан.

-Тэр бичлэг дээр ШШГЕГ-ын хүн өөрөө хоригдлын дүрээр камерт орж Б.Содномдаржааг хоёр цаг гаруй дарамталсан гэж сайд хэлсэн.  Төрийг төлөөлж байгаа хүн тэгж болдог юм уу. Тэр хүн одоо хааана юу хийдэг хүн юм?

-Би сайн мэдэхгүй байна. Бодвол тэр мөрдөгч нар нь эрүү үүсгээд татсан байлгүй дээ. Тэр бичлэгийг үзээд энэ хүн одоо хаана байна гээд шалгаж байгаа байлгүй. Би энэ асуудлыг одоо хөндлөнгөөс харж байгаа хүн.

-Бичлэгт улаан подволктой хүн гардаг. Тэр хүнийг И гэсэн байсан. Ц.Амгаланбаатартай цуг камерт орж  Б. Содномдаржааг дарамталдаг. Ц.Нямдорж сайд тэр этгээдийг 16 жилийн ялтай сагсчин гэсэн. Тэгээд энэ хэргээс болж 10 жил нь хасагдаж суллагдсан гэж. Энэ хүнийг Б.Содномдаржаагийн камерт орж ирсэн нь хэргээ хүлээхгүй эсэргүүцвэл хариу үйлдэл үзүүлж зодох. Энэ хүнд зодуулсны дараа хавирга нь хугарсан гэж мэдүүлэг дээр байдаг. Их том биетэй хүн байсан бичлэгээс харахад.

-Бидэнд гүйцэтгэх ажил, үзүүлэхгүй нууц гээд байсан нууц ажилтан нь бололтой юм билээ. Тийм хүн оруулчихсан учраас бусад хүнд харуулж болохгүй гээд нууцлаад байсан нь тэр. Яг энэ үйл явц болохоор тэр хүнийг би асуулгасан. Тэр хүн ямар хууль дүрмийн дагуу аль хорих ангид байна.  Эсвэл бүүр байхгүй байна уу.  Хууль бусаар хугацаа нь болоогүй байхад тэнсэн, сулласан юм байна уу гэж. Яг албан ёсны хариуг надад хүн хэлээгүй байж байгаад би сая халагдчихлаа. Тэр хүнтэй холбоотой асуудал аяндаа тодорхой болох байх. Одоо үүнийг ажиллаж байгаа прокуророос асуугаад тодруулчих хэрэгтэй. Энэ хүн хэн бэ одоо хаана байна гэж. Хэрвээ сулласан бол ямар ял эдэлж байгаад яагаад суллагдсан. Бүгд баримтаар гараад ирнэ. Бид ярьж байгаад суллачхаж чадахгүй. Шүүгч гэж байгаа. Тэгэхээр тэр сайдын яриад байгаагаар гарч уу, хуулийн хугацаа нь болоод гарч уу гэдэг нь нотлогдоно. Би 2016 оноос хэрэг мөрдөн байцаалтад хяналт тавих чиг үүргээ больсон болохоор хэлж мэдэхгүй байна. Энэ хэргийг шүүхэд өгч дуусаад л түүний дараа захиалагчийг шалгах ажлын хэсэг байгуулагдахад гарсан.

Үргэлжлэл бий …

Эх сурвалж: “АРДЧИЛАЛ ТАЙМС” сонин

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл 1

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Нийгэм

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.

Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.

Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.

 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

​Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр  ангийн 30824, 10 дугаар  ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.

Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn  цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.

  • 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
  • 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм2 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр2 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм2 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм2 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм2 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр2 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр2 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр3 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр3 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм3 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм3 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр3 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм3 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг3 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр3 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм3 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Баянзүрх дүүрэгт шар өвс шатсаны улмаас 12 га талбай өртөж шатжээ

Нийгэм3 өдөр өмнө

“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа

Нийгэм3 өдөр өмнө

Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ

Улс төр3 өдөр өмнө

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Улс төр3 өдөр өмнө

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийгэм3 өдөр өмнө

Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

Улс төр3 өдөр өмнө

Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим