Connect with us

Бусад

А.Цэрэнсодном: Миний ярианы бичлэгийг бүтнээр нь тавих юм бол тодорхой болно

Нийтэлсэн

-

Прокурор А.Цэрэнсодномыг Улсын прокурорын орлогчоор ажиллуулахаар санал болгосон билээ. Энэ талаарх мэдээлэл хэвлэлээр гарахтай зэрэгцэн түүний дуу хоолой бүхий нэгэн бичлэгийг зарим сайт цацаж, олон нийтийн сүлжээгээр баахан шуугив. Энэ талаар А.Цэрэнсодном прокурортой ярилцлаа.

Прокурор А.Цэрэнсодномтой ярилцлаа. 

Түүнийг Ерөнхийлөгчийн тамгын газраас Ерөнхий прокурорын орлогчид дэвшүүлсэн боловч нэрийг нь буцаан татсанХарин тэрбээр өнгөрсөн хугацаанд болсон процессөөртэй нь холбоотой гарч буй зарим мэдээлэлд дэлгэрэнгүй тайлбар өгсөн юм.  

– Цаг үеийн асуудлаар ярилцлага өгч байгаа танд баярлалаа. Сошиалаар тантай холбоотой гэх аудио бичлэг тархсан. Түүнээс улбаалаад Ерөнхийлөгчийн тамгын газраас Ерөнхий прокурорын орлогчид нэр дэвшүүлсэн саналаа буцаан татлаа. Чухам юу болоод өнгөрөв өө гэдэгт бодит тайлбар өгөхгүй юу? 

– Энэ албан тушаалд дэвшүүлэхийн тулд Ерөнхийлөгчийн тамгын газраас прокуроруудын дунд судалгаа хийсэн юм билээ. Тэр дунд миний нэр багтсан. Миний ажилласан жил болон чиглэл нь шаардлагад нь нийцсэн юм байна гэж хувьдаа ойлгосон. Би эрүүгийн эрх зүй, захиргааны эрх зүй, олон улсын эрх зүйн чиглэлээр ажиллаж байсан. Тэгээд гуравдугаар сарын 25-нд миний нэрийг дэвшүүлж, зөвшилцөх саналаа УИХ-д хүргүүлсэн байдаг. Харин маргааш өдрөөс нь эхлээд надтай холбоотой бичлэг сошиалаар тарсан. Тиймээс Ерөнхийлөгчийн тамгын газраас миний нэрийг буцаан татсан. Ийм л явдал болсон.

– Яагаад ийм бичлэг тарах болов. Та zarig.mn сайт дээр энэ талаар тайлбар өгөхдөө “Тэр ярьж байгаа хүн би мөн боловч эвлүүлсэн байсан” гэж хэлсэн байсан. Тэр яг юу болсон юм бэ

– Он удаан жил үргэлжилсэн өр авлагатай холбоотой л яриа юм, уг нь. 2010 оноос эхтэй, хувийн асуудал л даа. Тодруулбал, охин дүүгийн минь машин, аавын хөөрөг хоёрыг Ч.Отгонжаргал, Г.Наранхүү гэдэг хоёр хүн үнэлж, зээлж авчихаад, буцааж өгөөгүй, огт төлбөр төлөөгүйгээс үүдсэн маргаан. Бичлэгт гарч байгаа яриа бол 2019 оны эхээр утсаар ярьсан яриа юм. Олон жилийн турш Ч.Отгонжаргал, Г.Наранхүү нар өр авлага барагдуулах талаар янз бүрийн амлалт өгч,  ярьж байсан. Тэгсэн хирнээ нэг төгрөг төлөхгүй байхаар ямар ч  хүн тайван хандахгүй байх. Тэгээд би нилээд ширүүн дориун ярьсан тал бий. “Чи залилан хийсэн. Чамайг цагдаад өгнө, шалгуулна” гэж хэлсэн. Тэгэхэд “Чиний мөнгийг удахгүй өгнө. Би нэг бизнес хийж байгаа. Тэрнийхээ ашиг орлогыг орохоор чамд өгье” гэж Г.Наранхүү ихэд аргадаж, гуйгаад явсан. Бас л таг болсон. Бухимдаад утсаар ярьж нэхсэн. Гэтэл удахгүй өгнө гэж хэлсэн хүн чинь “Чиний мөнгийг өгч амжихгүй нь  ээ. Дөрөвдүгээр сард л өгвөл өгөх боломж гарах байх” гэсэн. Би мэдээж уурлаж бухимдаж таарна биз  дээ. Тэр яриаг утсан дээрээ бичиж аваад хэн нэгэнд өгсөн шиг байна лээ. Миний ярьснаас жаахан зөрөөд байгаа юм нь 461-р ангийн талаарх үг юм. Энэ хэсэг дээр оруулга хийсэн, эвлүүлсэн байна гэдэгт би итгэлтэй байгаа. Сайн тогтож сонсвол дууны өнгө, цаад дэвсгэр чимээ нь зөрүүтэй, харшсан байгаа. Ер нь “461” гэсэн үгийг би Г.Наранхүүтэй ярихдаа огт хэрэглээгүй юм.  Энэ бол би хувийн авлагаа Г.Наранхүүгээс нэхсэн агуулгатай л яриа болохоос тэнд ямар нэг авлига, хахуул нэхсэн зүйл огт байхгүй. Хэрвээ миний ярианы бичлэгийг бүтнээр нь тавих юм бол тодорхой болно. Авлига нэхсэн агуулга байсан бол бичлэгийг  гаргасан хүмүүс бөөн баяр болоод явчих байсан бизээ.

– Хувь хүн хоорондын өр авлагын асуудал ингэж улс төрийн том сэдэв болно гэдэг өөрөө анхаарал татаж байна. Бараг арван жилийн өмнөх зээлсэн мөнгөө та яагаад авч чадахгүй ингэж удсан юм бэ? 

– 2010 онд би миний дүү А.Ариунаагийн эзэмшлийн “Land 200” автомашин, өв дамжиж ирсэн эртний хөөрөг, дээрээс нь ах дүүгээрээ нийлж босгосон 40 сая төгрөгийг дээрх хоёр хүн хүүтэй буцааж өгөх нөхцлөөр зээлж авсан юм. Гэвч мөнгийг минь буцааж өгдөггүй. Яг тэр үед би Англи руу сургуульд явж таарсан. 2014 онд буцаад ирэхэд Г.Наранхүү олддоггүй. Арайхийж олж уулзсан нь 2017 он. Тэрнээс хойш л өр ширээ нэхэж ярьсан утасны яриануудыг бичээд авчихсан хүн шиг билээ.

– Таны ярианаас Ч.Отгонжаргал, Г.Наранхүү гэж юун хүмүүс вэ гэсэн асуулт эрхгүй гарч ирж байна. Яагаад гэвэл хувь хүмүүсийн өр авлагын энэ яриа яагаад хууль, хүчний байгууллага, улс төрийнхний гарт оччихсон сошиалаар гарч ирж байгаа юм бэ?

– Ч.Отгонжаргал миний эртний танил. Харин Г.Наранхүүгийн тухайд бол Ч. Отгонжаргалаар дамжуулж танилцсан. Тэр хүн тухайн үед 16 нас хүрээгүй есөн охинтой бэлгийн харьцаанд орсон, хүчирхийлсэн, 500-700 ам.доллараар биеийг нь үнэлсэн гэх хэрэгт холбогдсон байсан юм билээ. Сүүлд Ч.Отгонжаргалаас асууж мэдсэн. Санаж байгаа бол тухайн үед ижил нэртэй УИХ-ын  гишүүн андуурагдаж баахан шуугисан даа. Г.Наранхүүд эрүү үүсгэх үед Сингапур луу гарчихсан юм билээ. Би ч Англи  руу явж таарсан. 2017 оны хавьд Г.Наранхүүг уулзахгүй бултаад байхаар аргаа барахдаа Ч.Отгонжаргалд хэлсэн “Ер нь өргөдөл гаргуулж, цагдаад шалгуулъя. Тэгэхгүй бол энэ арай  л хэрээс хэтэрсэн юм боллоо” гэж. Түүнийг цааш дамжуулж хэлсэн  байх. Г.Наранхүү нэг өдөр л өөрөө хүрээд ирсэн. “Цагдаа хуулийн байгууллагад битгий хэлээч” гэсэн.

– Монголд ирчихсэн л  байж дээ.  

– Тийм.  Миний мөнгийг буцааж өгөөгүй хирнээ, алга болсон хугацаандаа арав гаруй сая ам.долларын хөрөнгөтэй болсон байгаа юм. “Ах нь хэрэгт холбогдоод чиний мөнгийг өгч чадаагүй. Айхавтар хэрэг болохоор аргалуулахын тулд таван сая ам.долларыг нь бусдад өгч, хэргээ хаалгаад гадагш зугтсан гэж ярьсан. Үлдсэн мөнгөө залилуулчихаад баларч байна. Тэр мөнгөө авмагц чиний өрийг дарчихна, юухан байхав гэдэг юм. Иймэрхүү л  яриа болсон, тэгээд л  салсан. Судлаад үзсэн чинь Сингапурт байх хугацаанд нь хэргийг нь хэрэгсэхгүй болгосон нь үнэн байсан. Гэтэл Г.Наранхүүд насанд хүрээгүй охидыг зуучилсан хүн нь таван жилийн хорих ял биеэрээ эдэлсэн байх юм билээ.

– Тантай ярьсан ярианыхаа бичлэгийг хэн нэгэнд өгсөн гэсэн үг  үү

– Тэгэж л таараад байгаа юм. Бодвол урьд нь түүний хэргийг аргалж, ялаас зугтаалгасан хүмүүстээ өгөө биз. Хэвлэлээс авч байгаа мэдээлэл, өөрийн биеэр мэдэрсэн нөхцөл байдлаас харахад “Бүлэглэл” гэгч үнэхээр байдаг юм байна. Тэр шудрага бусын хонгилыг нь биеэр мэдэрлээ.

– Тэр бичлэг гараад ирэхэд та гайхсан уу. Юу гэж бодсон бэ?  

– Бичлэг ч яахав оруулгатай эвлүүлэг юм чинь. Гол нь хэвлэл дайраад ороод ирэхээр гайхаж, балмагдсан. Гэнэтийн тулгуу байдалд орохоор “буруугүй” гэдгээ хэлэх хүсэл л давамгайлахаас олон жил сунжирсан асуудлыг зөв, цэгцтэй тайлбарлах арга эвээ олоогүй. Тиймээс би “Миний дуу хоолой мөн, гэхдээ наадах чинь эвлүүлсэн бичлэг байна” гэж хэлсэн.

– Эхний сэдэв рүүгээ буцъя. Таны нэрийг буцааж татсан ч гэлээ таныг Ерөнхийлөгч Х.Баттулгатай хамаатуулж ойлгодог болчихлоо. Та Ерөнхийлөгч Х.Баттулгатай тийм ойр хүн үү? 

– Ямар ч холбоо байхгүй. Намайг Ерөнхий прокурорын орлогчид нэр дэвшүүлэхээр судалсан, дэвшүүлсэн субьект нь Ерөнхийлөгчийн Тамгын газар. Х.Баттулга Ерөнхийлөгчтэй холбогдсон нь намайг Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд нэр дэвшүүлснээс л болсон юм.

– Өнөөдөр нийгэмд шүүгч, прокурорууд асар баян гэдэг ойлголт бий болсон. Үндэслэлгүй хөрөнгөжсөн шүүгч нарын асуудал ч яригдаж байна. Та хэр баян хүн бэ? 

– Яахав хууль хяналтын зарим алба хаагч хөрөнгөжсөн байгаа нь илт харагддаг л даа.  Миний амьдрал жирийн л нэг хүнийх. 13 дугаар хороололд дөрвөн өрөө байранд бусдын л адил амьдардаг. Гэр бүлийн хэрэгцээний нэг суудлын тэрэгтэй. Ам бүл дөрөв, хоёр охин, эхнэртэйгээ амьдардаг. Охидууд улсын сургуульд сурцгааж байна. Ажлын гараагаа орон нутгаас эхэлсэн. Эргээд харахад мэргэжлийн карьерынхаа талаас илүүг  орон нутагт ажиллаж өнгөрөөсөн байна. Миний байгаа байдал, ахуй амьдрал гэвэл ийм л байна.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Бусад

Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монголчууд жилд албан ёсны болон өргөн дэлгэр 15-20 баяр тэмдэглэдэг. Тухайлбал, жил бүр аравдугаар сарын 29-нд нийслэлийн өдрийг тэмдэглэж ирсэн.

Мөн жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд Даншиг наадам зохион байгуулдаг байсан. Тэгвэл энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамтад нь зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна.

Цаашид наймдугаар сард даншиг наадам, аравдугаар сард нийслэлийн өдрийг тэмдэглэхгүй. Нийслэлийн өдөр буюу нийслэлийн иргэдийн баярыг жил бүрийн зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдөр тэмдэглэх Засгийн газрын тогтоол ч гарсан. Нийслэлийн иргэдийн баяр, даншиг наадмыг нэгтгэснээр цар хүрээ нь өргөжин тэлж, жуулчдыг татахад чухал ач холбогдолтой.

Энэ үеэр жуулчид болон иргэдэд зориулсан олон арга хэмжээг зохион байгуулна. Хүчит бөхийн барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, шагай, сур харвааны наадам, сээр цохих тэмцээн, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, монгол хувцасны үзүүлбэр, есөн дүүргийн Ардын авьяастнуудын тоглолт, Улаанбаатар театрын “Монгол туургатан” уран бүтээлээ толилуулна.

Түүнчлэн цам харайх, лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин, соёлын арга хэмжээг үзэж сонирхох боломжтой. Тухайлбал, энэ жил цам харайх үзүүлбэрт 120 гаруй цамчин оролцож өргөн хүрээг хамарч байна.

Зургаадугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уул болох Богдхан, Сонгинохайрхан, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрханыг тахих ёслолоор нийслэлийн иргэдийн баяр “Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын үйл ажиллагаа эхэлнэ. Энэ үеэр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сүм хийдүүд цан хэнгэргээ дуугарган, ард иргэдийн сайн сайхны төлөөх хурал ном хурж, буян үйлдэн, сайн үйлсийн ажил зохион байгуулна.

Дэлгэрэнгүй ...

Бусад

Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.

Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.

Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.

Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.

Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.

Дэлгэрэнгүй ...

Бусад

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.

Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Энтертайнмент42 минут өмнө

Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна

Улс төр45 минут өмнө

Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй

Улс төр1 цаг өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо

Нийгэм1 цаг өмнө

Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ

Нийгэм1 цаг өмнө

Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ

Нийгэм22 цаг өмнө

“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно

Нийгэм22 цаг өмнө

Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ

Улс төр23 цаг өмнө

Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр

Нийгэм23 цаг өмнө

Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ

Нийгэм23 цаг өмнө

Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо

Нийгэм23 цаг өмнө

Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна

Нийгэм23 цаг өмнө

Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв

Нийгэм24 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Нийгэм24 цаг өмнө

Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Энтертайнмент24 цаг өмнө

Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Бусад24 цаг өмнө

Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Улс төр24 цаг өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Нийгэм2 өдөр өмнө

Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа

Нийгэм2 өдөр өмнө

Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа

Нийгэм2 өдөр өмнө

Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ

Нийгэм2 өдөр өмнө

Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй

Эдийн засаг2 өдөр өмнө

Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ

Нийгэм2 өдөр өмнө

Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө

Нийгэм2 өдөр өмнө

“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно

Улс төр2 өдөр өмнө

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

Нийгэм4 долоо хоног өмнө

Уурхайчдын спортын их наадамд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн баг тамирчид оролцож байна

Нийгэм4 долоо хоног өмнө

“Дотоод аудитын чиг хандлага”-ын талаар мэдээлэл хийлээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт7 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент5 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр7 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт7 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт7 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр7 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр7 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм7 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент7 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр7 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад4 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр4 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм9 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм10 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм12 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм12 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад1 жил өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг1 жил өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм2 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим