Бусад
Төрийн албан хаагчдын цалинг инфляцын түвшнээс багагүй хэмжээгээр нэмэгдүүлэх урьдчилсан тохиролцоонд талууд гарын үсэг зурлаа

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2019-2020 оны улсын хэлэлцээрт гарын үсэг зурах ёслол өчигдөр боллоо.
Хэлэлцээрт Засгийн газрыг төлөөлж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, МҮЭ-ийн холбоог төлөөлж тус холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, ажил олгогчийг төлөөлж МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин нар гарын үсэг зурсан юм.
Хөдөлмөрийн тухай хуулийн 138 дугаар зүйлийг үндэслэн 1999 онд Засгийн газар, ажил олгогч, ажилтны эрх ашиг, сонирхлыг төлөөлөн хамгаалах, тэнцүү тооны төлөөлөл бүхий Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороог байгуулсан бөгөөд 2000 оноос эхлэн Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрийг хоёр жил тутам байгуулж, хэрэгжүүлэх ажлыг Засгийн газар, Монголын үйлдвэрчний эвлэл, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой хамтран зохион байгуулж иржээ.
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2019-2020 оны улсын хэлэлцээрийг эхлүүлэх саналаа МҮЭ-ийн холбооноос Засгийн газар, МАОЭНХ-нд ирүүлсэнтэй холбоотойгоор Улсын хэлэлцээрийн төслийг бэлтгэх ажлын хэсгийг байгуулсан байна.
Ажлын хэсгээс хөдөлмөр, нийгмийн хамгааллын хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, нийгэмд тогтвортой байдлыг хадгалах, хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжин орлогыг нэмэгдүүлэх, ажиллагсдын цалин хөлс, нийгмийн баталгааг хангах, хөдөлмөрийн харилцаа, нийгмийн хамгааллыг сайжруулах, нийгмийн түншлэлийг хөгжүүлэхэд чиглэсэн нийт зургаан бүлэг 51 зүйл бүхий Улсын хэлэлцээрийн төслийг боловсруулсныг талууд нарийвчлан хэлэлцэж санал нэгдсэний үндсэн дээр ийнхүү баталгаажуулжээ.
Энэ удаагийн Улсын хэлэлцээрт Засгийн газар хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон хөдөлмөр эрхлэлт, нийгмийн түншлэл, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон хөдөлмөрийн харилцааны нийтлэг асуудлын талаар зөвшилцөх, цалин хөлсийг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлж, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох, эрүүл мэндээс бусад салбарын төрийн үйлчилгээний болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын цалингийн зөрүүг арилгах байр суурьтай оролцсон бөгөөд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос 53, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос 15 санал ирүүлсэн байна.
Хэлэлцээрийн үеэр Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны дарга, ХНХ-ын сайд С.Чинзориг Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрийн хэрэгжилт 83.2 хувьтай дүгнэгдсэнийг онцлоод “2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн төрийн албан хаагчдын цалинг инфляцын түвшингөөс багагүй хэмжээгээр нэмэгдүүлнэ гэсэн урьдчилсан тохиролцоонд гарын үсэг зурсан.
Нөгөө талаас Засгийн газар үйлчилгээний албна хаагчдад ажилласан жилийн урамшууллыг олгодог болно гэдэг амлалт өгсөн. Энэ амлалтаа Төрийн албаны тухай хуульд оруулж 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс төрийн үйлчилгээний албан хаагч буюу багш, эмч нарт удаан жилийн нэмэгдэл олгохоор болж байгаа. Энэ нэмэгдлийг оруулж тооцохоор багш, эмч нарын цалин багагүй хэмжээгээр нэмэгдэх болж байгаа.
2020 оны улсын төсөв батлахын өмнө гурван талт үндэсний хороон дээр цалинг хэдэн хувиар нэмэх вэ гэдгийг ярилцаж саналаа нэгтгэнэ гэж гарын үсэг зурлаа” гэсэн юм.

Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
Бусад
Нийслэлд үйл ажиллагааа явуулж буй 770 нийтийн байранд хяналт шалгалт хийлээ

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/214 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийлээ. Тодруулбал, ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн есөн дүүргийн 770 нийтийн байрнуудын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав. Тус ажлын хүрээнд нийтийн байрны эрүүл ахуй, гал болон цахилгааны аюулгүй байдал, эрүүл ахуйн халдвар хамгаалал зэрэг нь шаардлага хангаж буй эсэхийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулах юм.
Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 770 байр байдгаас 754 нь иргэнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Мөн үүнээс зөвхөн 285 нь татвар төлдөг болохыг хяналт шалгалтын үеэр илрүүллээ. Галын аюулгүй байдал алдагдсан 11 төрлийн нийт 5730 зөрчил илэрч 132 буюу 2.3 хувийг тухайн цаг мөчид арилгуулж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг даалгалаа.
2025 оны 02 сарын байдлаар 770 нийтийн байр шалгалтад хамрагдсан бөгөөд давхардсан тоогоор 26 төрлийн 7,985 зөрчил илэрч, хууль тогтоомжийн хэрэгжилт 45,6%-тай байна.
- Галын аюулгүй байдал 40%
- Эрүүл ахуйн 34%
- Байгаль орчин 57%
- Гэмт хэрэг, хэв журам 75%,
- Барилга байгууламж 22.3%
НЦУГ-аас гаргасан 2025 оны 02 дугаар сарын мэдээгээр гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 120, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 142 нийтийн байр байна. Мөн Нийтийн байр түрээслэгч 11129 иргэнийг бүртгэсэн. Нийт есөн дүүргийн 383 иргэн аж ахуйн нэгжээс 175 буюу 45.8% нь хөрсөнд шингээдэг нүхэн жорлонтой бөгөөд стандартад нийцсэн, бохир сордог нүхэн жорлонгийн тоо 201 буюу 52,5% харин төвлөрсөн шугамд холбогдсон 7 буюу 2% байна. Шалгалтаар дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд 96% огт бүртгэлгүй байгаа нь хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдахгүй явж ирсэн юм.