Connect with us

Эдийн засаг

Дотоод аудит сайн байх хэрээр байгууллагадаа үнэ цэнэ нэмж байдаг

Нийтэлсэн

-

-Хариуцлагатай тогтолцоог бүрдүүлье гэвэл байгууллага бүр дотоод аудитортой байх ёстой-

Монголын банкны системийн 25 хувийг дангаар бүрдүүлж буй Худалдаа хөгжлийн банкны Ерөнхий аудитор, Монголын үндэсний дотоод аудиторуудын холбооны Удирдах зөвлөлийн дарга П.Гантуултай ярилцлаа.

– Таны хариуцдаг дотоод аудит байгууллагад ямар үүрэг гүйцэтгэдэг вэ. Үүнээс ярилцлагаа эхэлье?

– Орчин үед байгууллагыг амьд организмтай зүйрлэдэг болсон. Хүмүүс насны хувьд янз бүр, ондоо мэргэжил боловсролтой, өөрийн гэсэн зан араншинтай, дахин давтагдашгүй амьдралын түүхтэй байдаг. Байгууллага үүнтэй яг ижил. Өөрийн гэсэн ажилтнуудтай, тогтсон соёлтой, хөгжлийн замнал түүхтэй. Засаглал, эрсдэл даах чадварын хувьд ч байгууллага бүр харилцан адилгүй.

Байгууллагыг хүнтэй адилтгаж үзвэл байгууллагын дархлааны систем нь дотоод аудит юм.

Байгууллагыг хүнтэй адилтгаж үзвэл байгууллагын дархлааны систем нь дотоод аудит юм. Бидний үйлчлүүлэгчид байгууллагын  ажилтнууд, удирдлагууд, харилцагчид, түншүүд зэрэг байдаг бол банкны ажилтнууд харилцагчдад үйлчилгээ үзүүлдэг. Дотоод аудит нь байгууллагынхаа үйл ажиллагааг сайжруулах, тавьсан зорилгодоо хүрэхэд нь тусалдаг ба баталгаажуулалт, зөвлөгөө өгөх үйлчилгээнээс энэ нь бүрддэг.

Бид өөрт ногдсон энэ чиг үүргээ гүйцэтгэхдээ гурван зүйл дээр төвлөрч ажилладаг. Үүнд компанийн засаглал, эрсдэлийн удирдлага, дотоод хяналт ордог. Эдгээр гурван зүйлийн үйл явц нь үр өгөөжтэй байна уу, зөв байна уу гэдгийг системтэйгээр үнэлж, байгууллагынхаа ажлыг үргэлж сайжруулахын төлөө ажилладаг. Үүний цаана манай байгууллагын үнэ цэнэ үргэлж өсөн нэмэгдэж байх учиртай. Иймд дотоод аудит бол байгууллагын өөрөө өөрийгөө сайжруулах механизм буюу хөдөлгөгч хүч нь байдаг.

-Дотоод аудитаас байгууллагын эрсдэл даах чадвар, сайн засаглалтай эсэх нь хамаардаг болсон байна. Хөрөнгө оруулагчид, түншүүд ч үүнийг шийдвэр гаргах явцад түлхүү харгалздаг болжээ. Та бүхний хувьд өөрсдийн энэ үүргээ хэрхэн биелүүлж байна вэ?

-Аливаа байгууллагын үр дүнтэй засаглалыг Төлөөлөн удирдах зөвлөл, Дотоод аудит, Гадаад аудит, Гүйцэтгэх удирдлагаар нь хэмждэг. Өөрөөр хэлбэл, үр дүнтэй засаглалын үндсэн дөрвөн тулгуур баганын нэг нь Дотоод аудит. Энэ дөрөв өөрсдийн чиг үүргээ дор бүрнээ хариуцлагатай, сайн гүйцэтгэхээс тухайн байгууллагын сайн засаглал шалтгаална гэсэн үг. Банкны салбар нь зохицуулалт ихтэй учраас банк бүрт дотоод аудитын нэгж байгаа. Сүүлийн үед ихэнх төрийн байгууллагууд дотоод аудитын чиг үүргийг бий болгочихлоо. Өмнөх зүйрлэлээр хүний бие эрүүл чийрэг, эрч хүчтэй, илүү бүтээмжтэй байх нь дархлааны системээс шалтгаалдаг. Тэгвэл байгууллагын дотоод аудит нь хэдий чинээ сайн байна тэр хэрээр тавьсан зорилгодоо хурдан хүрч, байгууллагынхаа үнэ цэнийг нэмэгдүүлдэг байна.

Байгууллага дотор олон чиг үүрэгтэй хэлтэс, газар, нэгж бий. Хүний нөөц, санхүү, хууль, маркетинг гээд бүгд өөрсдийн хариуцсан чиг үүргийнхээ хүрээнд ажилладаг бол дотоод аудит тэр болгоныг бүхэлд нь, өргөн хүрээнд харж, зөв ажиллаж байна уу, үр дүнтэй байна уу гэдгийг нь хараат бусаар баталгаажуулах, зөвлөх үүрэгтэй оролцдог. Ингэхдээ үнэн зөв, бодит мэдээллээр Төлөөлөн удирдах зөвлөл, хөрөнгө оруулагч, түнш зэргээ хангах, удирдлагыг стратеги, зорилтоо тодорхойлох, удирдан чиглүүлэхэд нь тусалдаг.

-Системийн нөлөө бүхий банкны нэг болж, өнгөрсөн хугацааны хөгжлийн явцад одоогийн түвшинд хүрэхэд дотоод аудит чухал үүрэг, роль гүйцэтгэсэн байх. Танай банкны хувьд дотоод аудит хэзээнээс дээрх чиг үүргийнхээ дагуу ажиллаж эхэлсэн байдаг вэ?

-Манай банк 1990 онд байгуулагдсан. Хоёр шатлалт банкны тогтолцоо дөнгөж бүрэлдэж эхэлсэн үе юм. Банкны түүхээ судлахад, дотоод хяналтын чиг үүрэг 1992 оны тавдугаар сард бий болсон байдаг. Тухайн үед Санхүү, тайлан бүртгэлийн газарт хяналтын үндсэн үүрэг бүхий хоёр орон тоо шинээр бий болсноор банкинд дотоод хяналтын мэргэжилтнүүд ажиллаж эхэлсэн түүхтэй. Харин 1994 онд Хяналт шалгалтын тасаг гэж бие даасан нэгж байгуулагдсан нь одоо Дотоод аудитын газрын суурь юм. Тэгэхээр Худалдаа хөгжлийн банкны хяналтын тогтолцоо 25 жилийн түүхтэй. Энэ хугацаанд бид хөгжиж, өргөжсөөр маш том багтай болсон. Дотоод аудитын олон улсын сайн туршлагын хувьд 2006 оноос бид үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхэлсэн. Одоо ч нэвтрүүлсээр байна. Учир нь дэлхий ертөнц хувьсан өөрчлөгдөж байгаа учраас дотоод аудитын үйл ажиллагаа, арга аргачлалаа байнга сайжруулж байна. Мөн дотоод аудитын үйл ажиллагаагаа олон улсын стандарт руу шат шатаар ахиулж, чиглүүлж ирлээ. Сүүлийн үед бид зөвлөх үйлчилгээндээ багагүй ахиц, дэвшил гаргаж байгаа. Ялангуяа, мэдээллийн технологийн эрсдэл, түүнтэй холбоотой баталгаажуулах болон зөвлөх үйлчилгээг анхаарахаас аргагүй болж байна.

– Дотоод аудитын чиг хандлага энэ хугацаанд өөрчлөгдсөн үү?

– Мэдээж өөрчлөгдсөн. Дотоод аудит өнгөрсөн үйл явцад тулгуурлаж ажилладаг байсан бол илүү алсыг харсан, үнэ цэнэ дагуулсан ирээдүй цагт түшиглэдэг болж байна. Дотоод аудит нь чухал юм гэсэн ойлголт, чиг хандлага нь дэлхийн хоёрдугаар дайны эхэн үеэс хүчээ авч, үүнээс хойш хөгжлийн явцад бий болсон, шалгарсан сайн туршлагууд олон улсад нэвтэрч, дэлхий нийтээр байгууллагын засаглал дахь хэрэглээ болж нутагшиж байна. Бидний чиг хандлага ч энэ чиглэлд хандуулж явж байгаа. Сүүлд хийсэн ажлаасаа жишээ болгоход, Байгууллага дахь мэдээллийн технологийн зардлын зохистой түвшин, Хүний нөөцийн хөгжлийн ирээдүйн чиг хандлага гэсэн хоёр сэдвээр тодорхой судалгаанд суурилсан зөвлөх тайлангаа удирдлагадаа танилцуулсан.

– Та бүхний ажилд хаанаас үнэлэлт дүгнэлт өгч байна вэ. Банкны үйл ажиллагаанд төв банкнаас гадна өөр аль, аль байгууллагуудаас хяналт тавьдаг вэ?

-Банкны системийн нөлөө бүхий банк учир Монголбанкнаас газар дээрх шалгалт болон зайны хяналтыг тогтмол хийдэг. Төв банкны ээлжит шалгалт CAMELS системээр үнэлэгдэн хийгдэж байгаа. Саяхан гэхэд Мэргэжлийн хяналтын газраас хөдөлмөрийн тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, хөдөлмөрийн харилцааны асуудлаар шалгаад явсан.  Дотоод аудит бол байгууллага дотор Гүйцэтгэх удирдлагын харьяанд байдаггүй цорын ганц нэгж. Гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагаанд аудит хийж, үр дүнг ТУЗ-д тайлагнадаг. Манай банктай хамтарч ажилладаг олон улсын байгууллагууд олон байдаг. Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч үнэлгээний байгууллагаас гадна АХБ, JICA, ING, SMBC зэрэг банк, санхүүгийн байгууллагууд банкны засаглал, эрсдэлийн удирдлага, хяналтын тогтолцоог чухалчилж хардаг. Иймд хараат бус дотоод аудитаас холбогдох тайлан, мэдээллийг авч танилцдаг. Ер нь манай банк гадаад, дотоодын банк санхүүгийн байгууллагуудтай өргөн хүрээнд харилцдаг, олон улсын зах зээлд идэвхтэй үйл ажиллагаа  явуулдгийн хувьд олон улсад мөрдөгддөг практик шаардлагын дагуу үйл ажиллагаа, санхүүгийн мэдээллээ зохих ёсоор тайлагнаад явдаг.

-Та байгууллагынхаа эрсдэл, хяналтын тогтолцооны сайн туршлагаасаа хуваалцаач?

– Дотоод аудит бол тухайн байгууллагын хөрөнгийг хамгаалах эцсийн шатны хамгаалалт юм. Аливаа байгууллага, тэр нь банк эсвэл бизнесийн байгууллага байна уу хамаагүй бүгд эрсдэлээс хамгаалах гурван шатны хамгаалалтын шугамтай байдаг. Хөл бөмбөгөөр жишээлэхэд талбай дээр “довтлогч” гэж байдаг. Тэр нь бизнес, үйл ажиллагааны ажилтнууд юм. Хоёр дахь хэсэг нь “хамгаалагчид” буюу эрсдэлийг бодлогоор зохицуулдаг хэсэг. Гурав дахь шугам буюу “хаалгач” нь дотоод аудит юм. Эрсдэлийг “бөмбөг” гэж үзвэл хамгийн эхэнд бизнесийн шугамын ажилтнууд түүнтэй нүүр тулна. Дараа нь эрсдэл, комплаенс зэрэг хоёрдугаар шугамынхан, хамгийн сүүлд дотоод аудит нь тэрхүү эрсдэлээс хамгаалахад оролцдог. Энэ тохиолдолд зохицуулагч  байгууллага, гадаад аудит нь “хөндлөнгийн шүүгч”, “орлон тоглогч” гэсэн үг. Тэгэхээр аливаа байгууллагын хамгаалалтын гурван шугам зөв зохистой, өөрсдийн үүрэгт ажлаа бүрэн, зөв хийж байвал тэр байгууллага аливаа эрсдэлээс өөрсдийгөө хамгаалж чадна гэсэн үг. Ажил хийж байгаа хүн болгон эрсдэлийн эзэн байдаг. Тухайн ажлын байран дээр тодорхой хэмжээний эрсдэл байдаг. Тэр эрсдэлийг хамгийн түрүүнд тухайн ажилтан өөрөө удирддаг. Хийснээ эргэж хянах, шалгах байдлаар эрсдэлээ бууруулж, эрсдэл гарахаас урьдчилан сэргийлж болно. Гэсэн ч хаана эрсдэл өндөр байна тэнд сайн хяналт байх шаардлагатай тул эрсдэлийг нэгдсэн бодлогоор удирдаж, хяналтыг зохих түвшинд байлгах шаардлагатай. Иймд дотоод аудит нь нэг ба хоёрдугаар шугамын хамгаалалт зохих ёсоор ажиллаж байгааг харж байдаг. Энд нэг зүйлийг онцолж хэлэхэд, дотоод аудитын ажилтнууд гүйцэтгэх ажил хийх ёсгүй. Ингэж байж хэн нэгний гүйцэтгэсэн ажилд хараат бус үнэлэлт дүгнэлт өгдөг.

Манай байгууллагын хувьд эрсдэл хяналтын тогтолцооны дээрх зарчмыг бүх шатандаа ойлгодог, хамгаалалтын гурван шугамын ажил үүргийн зааг ялгаа нь тодорхой, дотоод хяналтын матрицыг үйл ажиллагаа бүртээ ашиглаж ажилладаг.

– Та Олон улсын дотоод аудиторуудын институт (Institute of Internal Auditors) байгууллагын Монгол дахь салбарыг үүсгэн байгуулсан хүмүүсийн нэг. Энэ байгууллага орж ирснээр дотоод аудиторуудын ур чадварыг ахиулахад хэрхэн нөлөөлж байна вэ. Таны сонгуульт ажлын нэг гэж үүнийг ойлгосон. Та холбооныхоо сонин сайхнаас дуулгаач?

– Манай банкны дотоод аудитын удирдлагууд АНУ-д төвтэй Institute of Internal Auditors буюу IIA Global байгууллагын гишүүнээр анх 2006 онд элсэж байсан. Миний хувьд энэ байгууллагын гишүүн нь 2009 онд болсон. Эхлээд гишүүнчлэл өдөр тутмын ажил үүрэгтэй минь холбоотой байсан бол мэргэжилдээ ахиц дэвшил гаргах, дотоод аудитын үнэ цэнийг бусдад мэдрүүлэх, эх орондоо хөгжүүлэхийн тулд түвшин ахих шаардлагатай болсон. Тиймээс Монгол дахь салбарыг 2014 оноос мэргэжил нэгт нөхдийн хамт байгуулахаар зорьж, албан ёсоор 2016 онд үүсгэн байгуулаад Удирдах зөвлөлийн даргаар нь сонгогдон ажиллаж байна. Дотоод аудитын мэргэжлийн байгууллагын салбар Монгол Улсад байгуулагдсан нь олон хүний хичээл зүтгэл, цаг зав, уйгагүй хөдөлмөрийн үр дүн байсныг хэлэх нь зүйтэй.   Өнөөдөр Монголын үндэсний дотоод аудиторуудын холбоо нь IIA Global байгууллагын цорын ганц, албан ёсны салбарын эрхтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. IIA Global бол дэлхий нийтэд дотоод аудитын мэргэжлийг хөгжүүлдэг, сурталчилдаг, дотоод аудитын стандартыг тогтоодог, дотоод аудитын мэргэжлийн сертификатыг олгодог дотоод аудитын мэргэжлийн институт юм.

Сүүлийн үед мэдээллийн технологийн дотоод аудиторуудын эрэлт хэрэгцээ нэмэгдэж байна.

Тус институт нь дэлхийн 170 гаруй оронд 200 гаруй мянган гишүүнтэй, 78 жилийн турш хуримтлуулсан мэдлэгийн сантай. Дотоод аудиторуудын найдвартай ар тал, өмгөөлөгч нь байх, тэднийг сургах, чадавхжуулах зорилготой.  Ер нь хариуцлагатай тогтолцоог бүрдүүлье гэвэл байгууллага бүр дотоод аудитортой байх ёстой. Ихэнх хүмүүс дотоод аудиторуудыг санхүүгийн суурь мэргэжилтэй гэж боддог. Гэтэл тухайн байгууллагын үйл ажиллагааны чиглэлээс хамаараад дотоод аудиторууд өөр байх жишээтэй. Би музейн, нисэх онгоцны буудлын, сонины газрын дотоод аудиторуудтай уулзаж байсан. Нээлттэй компани, банк санхүү, даатгал, үнэт цаасны компаниудад дотоод аудиторууд олноороо ажилладаг.

Сүүлийн үед мэдээллийн технологийн дотоод аудиторуудын эрэлт хэрэгцээ нэмэгдэж байна. Дотоод аудит бол байгууллагын хөгжлөөс бий болсон мэргэжил. Засаглалын төдийгүй стратегийн ач холбогдолтой мэргэжил юм. Өнөөдөр монголын дотоод аудиторуудад олон улсын жишгээр хөгжин дэвжих, мэргэжлийн ур чадвараа сайжруулах боломж нээлттэй болж байна.

Ярилцсан: Б.Баяртогтох

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Эдийн засаг

Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа

Нийтэлсэн

-

Нийтэлч

2025 оны 06 дугаар сарын 06-с 06 дугаар сарын 13-ны хооронд 3 удаагийн цахим арилжаа зохион байгуулан 30 хэлцлээр 41.4 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий бараа, түүхий эд арилжсан байна.

Үүнд:

• Ноолуур 139.6 тонн – 41.3 тэрбум ₮

• Ямааны завод ноос 8.8 тонн – 35.9 сая ₮

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Үхрийн цул махны үнэ өсөж 23325 төгрөг болжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17477 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 20203 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.

Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ өсөж 20203 төгрөг, үхрийн цул махны үнэ 23325 төгрөгийн дундаж үнэтэй байна.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Монгол Улсын Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын 195 дугаар тогтоолыг баталлаа. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 23.1.1, 23.1.5-д заасныг үндэслэн Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болов.

Тодруулбал, Монгол Улсын Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэг бүр нь 100.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 6.000.000 ширхэг энгийн, нэг бүр нь 100.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 9.000.000 ширхэг давуу эрхийн хувьцааг нэмж гарган, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа хуулийн этгээдэд эзэмшүүлэх замаар 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүгийн ашигт ажиллагаатай уялдуулан энэхүү тогтоолын дагуу гаргасан хувьцааг буцаан худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн үе шаттайгаар зохион байгуулахыг Хөгжлийн банкны ТУЗ-д зөвшөөрөв.

Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ 2024 онд 9.46 хувь байсан бол дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлснээр дээрх хувь 45.49 болж өсөх юм. Мөн чанаргүй зээл өнгөрсөн онд 57.38 хувь байсан бол 27.4 болж буурах тооцоо бий.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм18 минут өмнө

Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

Нийгэм23 минут өмнө

СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна

Энтертайнмент1 цаг өмнө

Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна

Улс төр1 цаг өмнө

Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй

Улс төр2 цаг өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо

Нийгэм2 цаг өмнө

Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ

Нийгэм2 цаг өмнө

Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ

Нийгэм23 цаг өмнө

“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно

Нийгэм23 цаг өмнө

Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ

Улс төр23 цаг өмнө

Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр

Нийгэм24 цаг өмнө

Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ

Нийгэм24 цаг өмнө

Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо

Нийгэм24 цаг өмнө

Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна

Нийгэм24 цаг өмнө

Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв

Нийгэм1 өдөр өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Нийгэм1 өдөр өмнө

Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Энтертайнмент1 өдөр өмнө

Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Бусад1 өдөр өмнө

Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Улс төр1 өдөр өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Нийгэм2 өдөр өмнө

Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа

Нийгэм2 өдөр өмнө

Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа

Нийгэм2 өдөр өмнө

Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ

Нийгэм2 өдөр өмнө

Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй

Эдийн засаг2 өдөр өмнө

Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ

Нийгэм2 өдөр өмнө

Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө

Нийгэм2 өдөр өмнө

“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно

Улс төр2 өдөр өмнө

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт7 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент5 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр7 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт7 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт7 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр7 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр7 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм7 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент7 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр7 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад4 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр4 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм9 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм10 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм12 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм12 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад1 жил өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг1 жил өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм2 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим