Эдийн засаг
Д.Ганхуяг: Тавантолгойн нэгж хувьцаа ямар үнэтэй байхыг Засгийн газар шийднэ

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “Эрдэнэс-Тавантолгой”-н хувьцааны асуудлыг хэлэлцсэн боловч ямар шийдвэр гаргасан талаарх мэдээллийг олон нийтэд танилцуулаагүй байна.
“Эрдэнэс-Тавантолгой” компанийн ТУЗ хуралдаж нэгж хувьцааны үнийг 25 төгрөгөөр тогтож, 1072 ширхэг хувьцаатай хүн 26800 төгрөгийн тогдол ашиг авна гэсэн мэдээлэл гарсан билээ. Энэ талаар Тавантолгой компанийн гүйцэтгэх захирал Д.Ганхуягаас тодруулахад “Засгийн газар “Эрдэнэс-Тавантолгой” компанийн 85 хувийг эзэмшдэг учраас нэгж хувьцааны үнийг тогтоох эрхтэй. ТУЗ хуралдаж нэгж хувьцааны үнийг 25 төгрөгөөр тогтсон гэдэг нь 25 төгрөгөөс доошгүй гэсэн шийдвэр гаргасан гэсэн үг л дээ. Дээшээ байх уу, үгүй юү гэдгийг Засгийн газар шийднэ. Энэ сарын 30-нд манай компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал болно” гэсэн юм.
“Эрдэнэс-Тавантолгой” компани энэ жил 807 гаруй тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан учраас иргэдэд ногдол ашиг өгнө гэсэн мэдээллийг салбарын сайд болон компанийн удирдлагын зүгээс өгч байсан билээ. Ингэхдээ 1072 ширхэг хувьцааны ногдол ашиг 53000 орчим төгрөг болох талаар мэдээлж байсан ч компанийн ТУЗ нэгж хувьцааны доод үнийг 25 төгрөгөөр тогтоох шийдвэр гаргасан байна. Гэхдээ үүнээс өндөр байх боломжтой бөгөөд эцсийн шийдвэрийг Засгийн газар гаргах юм.
Дашрамд сонирхуулахад, Тус компанийн 85 хувийг төр, 15 хувийг иргэд эзэмшдэг. Харин бусад хувийн компаниуд маш бага хувь эзэмшдэг аж. “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааг 2.8 сая иргэн эзэмшдэг гэсэн тооцоо бий. Эдгээрээс 2016 оны сонгуулийн үеэр Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг зарим иргэдийн 300 ширхэг хувьцааг 300 мянган төгрөгөөр худалдан авч мөнгөжүүлсэн бол оюутнууд сургалтын төлбөр хэлбэрээр ашигласан байдаг билээ.

Эдийн засаг
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа

2025 оны 06 дугаар сарын 06-с 06 дугаар сарын 13-ны хооронд 3 удаагийн цахим арилжаа зохион байгуулан 30 хэлцлээр 41.4 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий бараа, түүхий эд арилжсан байна.
Үүнд:
• Ноолуур 139.6 тонн – 41.3 тэрбум ₮
• Ямааны завод ноос 8.8 тонн – 35.9 сая ₮
Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 23325 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17477 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 20203 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ өсөж 20203 төгрөг, үхрийн цул махны үнэ 23325 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Монгол Улсын Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо

Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын 195 дугаар тогтоолыг баталлаа. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 23.1.1, 23.1.5-д заасныг үндэслэн Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болов.
Тодруулбал, Монгол Улсын Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэг бүр нь 100.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 6.000.000 ширхэг энгийн, нэг бүр нь 100.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 9.000.000 ширхэг давуу эрхийн хувьцааг нэмж гарган, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа хуулийн этгээдэд эзэмшүүлэх замаар 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүгийн ашигт ажиллагаатай уялдуулан энэхүү тогтоолын дагуу гаргасан хувьцааг буцаан худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн үе шаттайгаар зохион байгуулахыг Хөгжлийн банкны ТУЗ-д зөвшөөрөв.
Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ 2024 онд 9.46 хувь байсан бол дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлснээр дээрх хувь 45.49 болж өсөх юм. Мөн чанаргүй зээл өнгөрсөн онд 57.38 хувь байсан бол 27.4 болж буурах тооцоо бий.
-
Нийгэм23 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм24 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм24 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо
-
Нийгэм24 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Улс төр23 цаг өмнө
Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр
-
Нийгэм24 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
-
Нийгэм24 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав
-
Нийгэм23 цаг өмнө
Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ