Connect with us

Нийгэм

Хэсгийн мөрдөгч нотлох баримт хуурамчаар бүрдүүлсэн хэргээр ял авлаа

Нийтэлсэн

-

Найз нар хамт архи ууж байгаад нэгийгээ хутгалж, биед нь гэмтэл учруулсан хэргийг харъяа газрын цагдаагийн алба хаагч шалгасан байна.

Гэвч цагдаа уг хэргийг шалгахдаа мэдүүлэг өгөөгүй хүнийг өгсөн болгож, ШШҮХ-ийн шинжээчийн дүгнэлтийг  танилцуулсан гэх хуурамч тэмдэглэл үйлдсэн, хавтаст хэргийг танилцуулсан  тэмдэглэл зэргийг хуурамчаар үйлдсэн байна. Энэ нь хууль бус үйлдэл бөгөөд хууль сахиулагчийн гаргасан хууль бус үйлдлийг бид сэрэмжлүүлэг болгон хүргэж байна.

Цагдаагийн алба хаагчийн энэхүү үйлдлийг АТГ-аас шалгасан. Улмаар цагдаагийн алба хаагч Р.М нь эрүүгийн 1822001370051 дугаартай Б.Б-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг буюу

  1. Д.У-аас 2018.04.26-ны өдөр авсан гэрчийн мэдүүлэг
  2. Ц.Б  гэх хүнээс  2018.05.20-ны өдөр авсан гэрчийн мэдүүлэг
  3. Т.Х гэх хүнээс  2018.05.20-ны өдөр авсан гэрчийн мэдүүлэг
  4. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн №180200150 дугаартай дүгнэлтийг 2018.04.20-ны өдөр танилцуулсан тэмдэглэл
  5. Б.Б-д 2018.05.17-ны өдөр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоол, баталгааны хуудас яллагдагчаар авсан мэдүүлэг,
  6. 2018.05.25-ны өдөр хавтаст хэргийн материалыг танилцуулсан тэмдэглэлийг тус тус хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт үйлдсэн байж болзошгүй тохиолдол илэрсэн.

Тиймээс прокурорын байгууллагаас уг хэргийг яллах дүгнэлттэйгээр шүүхэд шилжүүлсэн.

Цагдаагийн алба  хаагч гэм буруутай эсэхийг хэлэлцэх шүүх хуралдаанд Р.М мэдүүлэхдээ: “…Би тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа гэрчүүдийн мэдүүлгийг хуурамчаар үйлдсэн. Мөн Б-ийн гарын үсгийг хуурамчаар үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Шинжээчийн 60/88 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хувийн ашиг сонирхол байхгүй. Б-ийн хувийн байдлыг тогтоох зорилгоор аав, ээжийг нь дуудуулсан. Б-ээр дамжуулж бас дуудуулсан. Хөдөө айлд ямаа самнаж байна гээд ирэхгүй байсан. Утсаар ярихаар утсаар авчихаж болохгүй юм уу гээд байсан…” гэж мэдүүлжээ.

Харин гэрчээр мэдээлсэн гэх Ц.Б , Т.Х нар “…Р.М-д огт мэдүүлэг өгч байсан удаа байхгүй,  2018 оны 05 сарын 20-ны өдөр авсан гэрчийн мэдүүлэгтэй танилцлаа. Уг мэдүүлэгт дурьдагдсан зүйлс худал байна. Р.М нь мэдүүлэг авахаар дуудаж байсан удаа байхгүй…” гэдгийг мэдүүлсэн байна.

Хамгийн ноцтой нь цагдаагийн алба хаагч хэргээ нуун далдлахыг завдсан байгаа юм. Энэ талаар гэрчүүд мөн мэдүүлсэн байдаг. Тодруулбал, дээрх гэрчүүдээс дахин мэдүүлэг авахад: “…Өчигдөр орой 12:00 цагийн үед Р.М /цагдаагийн алба хаагч/нь албан өрөөндөө буюу энэ өрөөнд намайг дуудаад Авлигатай тэмцэх газраас мөрдөгч ирээд мэдүүлэг авбал гарын үсгээ ингээд зураад өгчих гээд миний нүдэн дээр одоогийн энэ цаасан дээрх бичгийг буюу эхнэр бид 2-ын нэрийг бичээд, бичсэн хэсгээ ураад, үүнтэй ижил гарын үсгээ зураарай гэж хэлээд өгсөн. Тэгээд охин Б.Б-ийн шүүхээс авсан торгуулийн мөнгийг би төлье гэж хэлсэн. Уг мөнгө нь 450,000 төгрөг юм. Би тэгээд өчигдөр эхнэртээ Р.М мөрдөгч ингэж хэлж байна гэхэд юу ярьж байгаа юм, үнэн зөвөөр нь л байна ш дээ гэж байсан…”

Цагдаагийн алба хаагчийн дээрх үйлдэл нь ШШҮХ-ийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл Р.М нь Б.Б-д холбогдох эрүүгийн 1822001370051 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг буюу Д.Ууганбаяраас 2018.04.26-ны өдөр, Ц.Бүжинлхам, Т.Х нараас 2018.05.20-ны өдөр авсан гэрчийн мэдүүлгийг, Б.Балданцэрэнд Дундговь аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн №180200150 дугаартай дүгнэлтийг 2018.04.20-ны өдөр танилцуулсан тэмдэглэл, мөн Б.Б-д 2018.05.17-ны өдөр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоол, баталгааны хуудас болон яллагдагчаар авсан мэдүүлэг, 2018.05.25-ны өдөр хавтаст хэргийн материалыг танилцуулсан тэмдэглэлийг тус тус хуурамчаар үйлдсэн болох нь тогтоогдож байна. Р.М-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан бөгөөд Р.М нь тухайн үед Дундговь аймгийн Өлзийт сумын хэсгийн төлөөлөгчөөр буюу мөрдөгчөөр ажиллаж байсан болох нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 05 сарын 31-ний өдрийн Б/279 дугаартай тушаалаар / хх-ийн 204/ тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзсэн. Тиймээс Гэцэл овгийн Р.М-ыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг хуурамчаар үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Гэцэл овгийн Р.М-д 5400 нэгжээр буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулсан байна.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Нийгэм

Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Цагдаагийн байгууллагад өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу 06 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй 527 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс 1 хүний амь  нас хохирч, 17 хүн гэмтсэн байна.

Тухайлбал, Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрт Toyota Prius маркийн авто машины жолооч нь замын зорчих хэсэг дээр зогсож байсан Kia-5 маркийн автомашин болон тус тээврийн хэрэгслийн хажууд зогсож байсан зорчигчийг мөргөсний улмаас 1 хүний амь нас хохирсон хэргийг Төв аймгийн цагдаагийн газар шалгаж байна.

Тухайн ослыг шалтгаан нөхцөлийг тогтооход Kia-5 маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь адуу дайрч тухайн ослын улмаас замын зорчих хэсэг дээр зогсох үед машинд зорчиж явсан зорчигч машинаас бууж зорчих хэсэгт зогсож байх үед өөр тээврийн хэрэгсэлд мөргүүлж амь хохирсон харамсалтай тохиолдол бүртгэгдсэн.

Иймд иргэд, жолооч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдаа тохируулж, үзэгдэх орчин хязгаарлагдсан үед гүйцэж түрүүлэх үйлдэл хийхгүй байх, эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн үед зогсоох арга хэмжээ авах боломжтой хурдыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ

Нийтэлсэн

-

Нийтэлч

2025 оны Элсэлтийн шалгалт өнөөдөр буюу зургаадугаар сарын 18-нд 10:00 цагаас Түүхийн хичээлээр эхэлнэ.

Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 21-нийг дуустал үргэлжилнэ.

Энэ жил улсын хэмжээнд 43,350 хүүхэд элсэлтийн шалгалт өгнө.

Улсын хэмжээнд Элсэлтийн шалгалтыг 50 байранд зохион байгуулах бөгөөд үүнээс 23 нь хөдөө орон нутагт, 27 нь Улаанбаатар хотод байна.

Нийслэл хотод Элсэлтийн Шалгалт зохион байгуулах байршлууд

Баянзүрх дүүрэг

  • 14-р сургууль
  • 21-р сургууль
  •  48-р сургууль
  • 53-р сургууль
  •  84-р сургууль.

Баянгол дүүрэг

  •  Оюуны Ундраа цогцолбор сургууль
  • Эрдмийн Өргөө цогцолбор сургууль
  • Эрдмийн Ундраа цогцолбор сургууль
  •  141-р сургууль.

Багануур дүүрэг

  • Боловсрол цогцолбор сургууль.

Налайх дүүрэг

  • 119-р сургууль.

Сүхбаатар дүүрэг

  • 1-р сургууль
  • 4-р сургууль
  • 16-р сургууль
  • 45-р сургууль.

Сонгинохайрхан дүүрэг

  • Хөгжил цогцолбор сургууль
  • Ирээдүй цогцолбор сургууль
  • 67-р сургууль.

 Хан-Уул дүүрэг

  • 18-р сургууль
  •  52-р сургууль
  •  75-р сургууль

 Чингэлтэй дүүрэг

  • 39-р сургууль
  • 50-р сургууль.

Өмнөх оны шалгуулагчид дараах байруудад очиж шалгалтаа өгнө.

Чингэлтэй дүүрэг

  • 5-р сургууль
  • 24-р сургууль
  • 57-р сургууль

Хан-Уул дүүрэг

  •  15-р сургууль.

Шалгалт өгөхдөө дараах баримт бичгүүдийг авч очно. Бүртгэлийн хуудас (2025 онд ЕБС төгсөж буй шалгуулагчид бүртгэлийн хуудас дээрээ сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулан, тамга даруулж баталгаажуулна.

2025 оноос өмнө ЕБС төгссөн шалгуулагчдын бүртгэлийн хуудас нь QR кодоор баталгаажсан байна) Суудлын хуваарь Бүрэн дунд боловсрол болон түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг Иргэний үнэмлэх.  Хэрэв иргэний үнэмлэх байхгүй бол E-mongolia -ийн лавлагаа, жолооны үнэмлэх, гадаад паспорт зэргийг орлуулах баримт бичиг байж болно.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээнийг зохион байгуулах гэж байна.

Тус тэмцээн Төв аймгийн Зуун мод хотын Өв соёлын төв цогцолборт 2025 оны 6 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд  болно.

Тэмцээний төрөл тус бүрийн ялагчдад Ерөнхийлөгчийн нэрэмжит цом гардуулах бөгөөд цахилгаан хайчны мэргэшсэн түвшний ялагчид 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгох юм.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Энтертайнмент35 минут өмнө

Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна

Улс төр38 минут өмнө

Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй

Улс төр60 минут өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо

Нийгэм1 цаг өмнө

Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ

Нийгэм1 цаг өмнө

Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ

Нийгэм22 цаг өмнө

“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно

Нийгэм22 цаг өмнө

Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ

Улс төр22 цаг өмнө

Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр

Нийгэм23 цаг өмнө

Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ

Нийгэм23 цаг өмнө

Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо

Нийгэм23 цаг өмнө

Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна

Нийгэм23 цаг өмнө

Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв

Нийгэм23 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Нийгэм24 цаг өмнө

Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Энтертайнмент24 цаг өмнө

Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Бусад24 цаг өмнө

Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Улс төр24 цаг өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Нийгэм2 өдөр өмнө

Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа

Нийгэм2 өдөр өмнө

Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа

Нийгэм2 өдөр өмнө

Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ

Нийгэм2 өдөр өмнө

Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй

Эдийн засаг2 өдөр өмнө

Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ

Нийгэм2 өдөр өмнө

Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө

Нийгэм2 өдөр өмнө

“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно

Улс төр2 өдөр өмнө

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

Нийгэм4 долоо хоног өмнө

Уурхайчдын спортын их наадамд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн баг тамирчид оролцож байна

Нийгэм4 долоо хоног өмнө

“Дотоод аудитын чиг хандлага”-ын талаар мэдээлэл хийлээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт7 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент5 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр7 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт7 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт7 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр7 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр7 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм7 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент7 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр7 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад4 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр4 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм9 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм10 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм12 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм12 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад1 жил өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг1 жил өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм2 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим