Эдийн засаг
Тэтгэврийн мөнгийг ирэх оны хоёрдугаар сараас нэмнэ
Эмч, багш нарын эсэргүүцлийн дагуу Засгийн газар ирэх оноос тэдний цалинг нэмэхээр болсон. Тиймээс Засгийн газраас 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалинг нэмэх шийдвэрлэсэн бөгөөд 267.1 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгаж өгсөн. Харин ахмадуудын тэтгэврийг сар шинийн өмнө буюу хоёрдугаар сарын 1-нээс нэмэх гэнэ. Тэтгэврийн нэмэгпэлд зориулж, нийтдээ 119.5 тэрбум төгрөг төсөвлөжээ. Нийгмийн хамгааллын сангаас олгодог тэтгэврийн хэмжээ маш бага буюу амьжиргааны доод төвшнөөс ч доогуур байдаг. Иймд халамжийн сангаас олгож байгаа тэтгэврийн хэмжээг ядаж амьжиргааны доод төвшинд хүргэх шаардлага байгааг ч иргэд шүүмжилдэг.
Б.БАТ
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.