Connect with us

Нийгэм

Гэрэл зурагчин Фредерик Лангранж: Монголчууд тал шиг уужим сэтгэлтэй ард түмэн

Нийтэлсэн

-

үүхэд наснаасаа Монгол Улсын тухай сэтгэл хөдөлгөм түүх сонсч, зүрхэндээ шингээсэн Фредерик Лагранж. Монголд 17 жилийн турш ирж, очсон тэрбээр “Монгол” гэх нэртэй зургийн цомог гаргаад удаагүй байна. Фредерик Лагранж Vaniity Fair, The New Yorker, GQ сэтгүүлд зураг нийлүүлдэг бөгөөд яг одоо Нью-Йорк хотод аж төрж буй. Анх 2001 онд Монголд ирэхдээ 185 зурагтай буцаж байсан гэдэг. Монгол Улсын тухай өөр өнцгөөс, элдэв чамирхалгүй гаднынханд хүргэсэн Фредерик Лагранжийн ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэе.

 


-Монгол Улсаар аялах сэдэл танд чухам яаж төрсөн бэ?

-Би долоо юм уу, найман настай л байсан байх. Өвөө минь надад Дэлхийн хоёрдугаар дайны үед Германы хорих лагерьт хоригдож байх үеийн дурсамжаа хуучилсан юм. ЗХУ-ын тэргүүлсэн холбоотны арми хорих лагерь руу довтолж, улмаар бүх хоригдлыг суллаж л дээ. Хорих лагерь руу дайрсан батальон дунд монгол цэрэг байсан гэдэг. Чухам тэр монгол хүн өвөөтэй анх уулзаж, түүнийг лагериас гаргасан гэдэг юм. Хоригдож байсан цэргүүд америк, британи, франц гэлтгүй бүгдээрээ л баярлаж хөөрч байсан талаар нулимс цийлгэнүүлэн ярьж байсан даа, өвөө минь. Хүүхэд байсан болохоор энэ түүх надад маш хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн. Чухам энэ цагаас хойш л оюун ухаанд минь Монгол гэдэг үг тийм нандин болж үлдсэн юм. Хэзээ нэгэн цагт Монгол Улсад очно доо л гэж бодож ирсэн. Ингэж явсаар 2001 онд наймдугаар сарын сүүлээр Монголд аялах боломж олдсон юм. Тухайн үед Монголын тухай мэдээлэл одоогийнх шиг биш байлаа л даа. Берлиний хана нураад дөнгөж 11 жил болсон, зөвлөлтийн үеийн тогтолцооноос салаад удаагүй, шинээр замнаж буй ардчиллын замдаа алгуур ч гэсэн эргэлт буцалтгүй орсон сонирхолтой цаг үе. Засаг захиргаа нь ч хөлөө олоогүй байлаа.

Ямар ч байсан надад Улаанбаатар хот зарим талаараа эзгүйрч байгаа мэт санагдаж байсан. Зөвлөлтийн үеийн барилгууд нь яг л тэр хэвээрээ байсан болохоор маш хачирхалтай мэдрэмж төрж байснаа нуухгүй.

Зөвхөн би ч биш гаднынхан бүгд л гайхдаг байсан. Үүнийг хараад надад улс төрийн замнал, чиг баримжаа ард түмэнд хэрхэн нөлөөлж болдгийг ухаарсан. Маш гайхалтай мэдрэмж.

-Таны төсөөлөл өөрчлөгдсөн үү?

-Маш хачирхалтай санагдаж байсан ч хотоос гараад ердөө хэдхэн км яваад л байгалийн үнэт бэлгийг олж харсан. Монгол нутгийн хөдөө тал нь Зөвлөлтийн үеийн дүнсгэр барилгатай хот тосгодын сөргөлдөх гэрэлтэй тал нь байлаа. Хотоос холдох бүр би яг л бодолдоо зурж байсан Монгол нутгийг олж харсан. Яг л Роткогийн зурагт гардаг шиг зүлэгт ногоон тал, уудам тал нутаг, хөх тэнгэрт тэмүүлсэн сүрлэг уул нурууд. Энэ бүгд нийлээд Монгол Улсыг энэ дэлхий дээрх хамгийн үзэсгэлэнтэй улс болгож байсан юм. Монгол Улс үүгээрээ л үзэсгэлэнтэй. Өмнө нь хэзээ ч харж байгаагүй газар нутгаар аялж явахдаа би энэ улсыг бага, багаар нээж байлаа.


-Чухам яагаад ганцхан зургаас эхэлсэн энэ ажил амьдралынхаа туршид хэрэгжүүлэх зүйл болж хувирсан юм бэ?

-Эхний аяллыг би “Туршилтын аялал” байсан гэж хэлнэ. Бүх зүйл нүдний өмнө шинэ байсан болохоор аль болох л хурдан зураг дарахыг хичээдэг байлаа. Уулзсан хүн бүр шинэ сонин, гайхалтай хувь хүн байсан. Нүүдэлчдийн уламжлалт сууц гэрт үзэгдэх төдий ёлтойсон гэрэлд хөрөг зураг авах ямар гайхалтай гээч. Эхний аяллаасаа буцаад зургаа ялгаж суухдаа үзэсгэлэнт байгаль, гайхалтай ард түмнийг хамтад нь буулгах сэдэл төрсөн. Нью-Йоркод ирээд удаагүй байхдаа цөөн хэдэн найз, зургийн дарга нартай уулзаж, зургаа үзүүлсэн. Хэд, хэдэн сэтгүүлээс надтай холбогдож, ямар гайхалтай зураг дарсныг магтахад үнэхээр гайхсан. Үүнээс хойш л би Монгол нутаг бол миний амьдралынхаа турш таньж мэдэх, сэргээн нээх улс юм байна гэж бодсон.

Эхний аяллаасаа ердөө удалгүй 2002 оны өвөл нь би дахиад энэ нутгийн зүг жолоо залсан даа. Монголын өвөл цаг маш хахир хатуу, өвөл-зуны улирал нь эрс тэс. Зураг авахад маш хэцүү байсан ч энэ л миний хийх ажил гэж бодсон учраас хэрэгтэй зурагнуудаа авсаар л байсан. Монголын өвөл надад зургаан жил хийх ажил, хэрхэн зураг авах зэрэг бүх зүйлсийг тодорхой болгож өгсөн. Чухамдаа би ном бүтээх санаагаа тэр үед л олж авсан юм. Жилийн дөрвөн улирал, ард түмэн, ахуй байгаль зэргийг зургаан жилийн хугацаанд буулгах нь гаднынханд монголчуудыг таниулах нэг чухал зүйл юм байна гэж бодсон хэрэг.

-Энэ аялал монгол хүн, монголчуудын тухай таны бодолд хэрхэн нөлөөлсөн бэ?

-Өнгөрсөн хугацаанд монголчуудыг маш дуугүй хүмүүс гэдгийг ойлгосон. Энэ зан нь амьдралыг үзэх үзэл, өссөн орчин, нүүдэлчин удамтай нь холбоотой байх. Төв Азийн цээжинд аж төрж буй нүүдэлчдийн тухай би илүү ихийг мэдэж авсан. Ямар орчин нөхцөлд, яаж амьдарч байгааг нь би мэдэж авсан болохоор хөдөө буйдад явж байхдаа маш таатай байдаг.

Намайг анх удаа Монголд ирэхэд нэг монгол найз маань “Хэрэв та манай нутагт аялж байгаа бол тэдний ирэхийг ч, явахыг ч мэдэхгүй” гэж хэлж байсан юм. Энэ үг надад хүчтэй нөлөөлсөн. Монголоор аялсан, аялж байгаа минь надад маш том нөлөө үзүүлсэн. Огт танихгүй хүмүүс миний найз болж намайг дэмжиж, тусалж эхэлсэн. Би их зүйл сурч байгаа.

-Өнгөрсөн 17 жилийн хугацаанд Монгол Улсад аялсан хүний хувьд Монголыг хэрхэн хөгжиж байгаа гэж боддог вэ?

-Нийслэл Улаанбаатар хот бол Төв Азийн хамгийн хурдацтай хөгжиж байгаа хотуудын нэг. Нүдэн дээр л хувьсан өөрчлөгдөж байна. Хүмүүс цаг наргүй хөдөлмөрлөж, илүү ихийг мэдэх эрмэлзэлтэй болж, технологийн сүүлийн үеийн ололт амжилтыг ашиглаж байна. Намайг анх ирэхэд Улаанбаатараас тахианы мах, өндөг, жимс, хүнсний ногоо олоход бэрх, үнэтэй байлаа. Хятад-Оросоос л бүх зүйлээ худалдаж авч байсан цаг. Гэтэл одоо та Улаанбаатараас бүх төрлийн бүтээгдэхүүнийг хүссэн дэлгүүрээсээ авч болж байна.

-Монголчууд тантай хэрхэн харьцдаг вэ?

-Эхэндээ надаас хүмүүс янз бүрийн юм асууж, сонирхдог байлаа. Энэ нь надад нэг тийм хачирхалтай санагддаг байсан. Монгол Улсад ирж, очих болгондоо хүмүүстэй эргэн уулзаж байсан болохоор сайхан харилцаатай, найзууд олон болсон байдаг. Монгол бол өргөн уудам газар нутагтай улс. Хүн ард нь хөдөө талдаа тархан суурьшсан байдаг. Хүмүүсийн сэтгэлгээ нь яг тал шигээ уужим сэтгэлтэй, найрсаг ард түмэн. Тэд гадаад байна уу, дотоод байна уу бүгдэд л чин сэтгэлээсээ ханддаг.

-Та Монголд олон найзтай болсон байх. Ном бүтээнэ гэхэд чинь яаж хүлээж авсан бэ?

-Тэд маш сайхан хүлээж авсан. Монголчуудын тухай хийж байгаа чиний үйл хэргийг үнэхээр бахархаж байна гэж хэлэхэд сайхан байдаг шүү. Дэлхий даяар тархан суурьшсан олон монголчууд над руу талархсан сэтгэлээ илэрхийлж, хаанаас яаж, авах вэ гэж асуусан цахим шуудан их илгээж байна.

-Монголоор аялж байхдаа үлдсэн, санаанаас чинь гардаггүй дурсамжаасаа хуваалцаач…?

-Монголд ирэх болгондоо би Энхдөл гэдэг хөтөчтэй хамт явдаг. Би түүнтэй 2005 онд танилцсан. Түүнээс хойш миний бүх аялалд хамт явж байна. Бид хамт маш гайхалтай адал явдал туулжээ. Монгол Улсын баруун хэсэгт байдаг Хөвсгөл нуурын мөсөн дээр аялж байсан нь хэзээ ч миний санаанаас гардаггүй. Өвлийн цагт Хөвсгөл нуур зургаан фут мөсөөр хучигддаг. Нутгийн иргэд ачааны, унааны машинаар өвлийн цагт зорчдог. 2005 оны хоёрдугаар сард биднийг явж байхад нэг машин мөсөнд цөмөрч унасан байлаа. Тэнд зорчиж байсан бүх машины жолооч нар бууж машинаас хүмүүсийг гаргасан юм. Гэвч машиныг гаргаж чадаагүй. Хэдэн арван метрийн гүн рүү тэр ачааны машин алгуураар живж байхыг харсан. Зорчиж байсан гурван хүн золоор эсэн мэнд гарсан. Мөс цуурч, цөмөрч байгаа нь их аймшигтай сонсогддог юм билээ. Нутгийнхан нуурын мөсөн дээгүүр жил бүр зорчдог учраас хаагуур зорчвол аюул багатай вэ гэдгээ мэддэг. Гэхдээ нуураар зорчиж байхад нэг л тийм сонин мэдрэмж төрдөг юм. Бид машинаасаа түр буугаад нуурын мөсөн дээр явж үзсэн л дээ. Хагас цаг орчим болсон байх. Энд тэндгүй цуурсан байсан. Дор “чад-пад” гэж дуугараад л. Тээр тэнд мөс мөргөлдөх чимээ хүчтэй сонсогдож ч байх шиг. Нуурын нөгөө эрэг дээр гараад л нэг их гүнзгий амьсгаа авч билээ.

Энхдөл найз маань надад “Би нутагтаа байгаа мөртлөө ингэж аялж үзээгүй. Чамтай хамт яваад, эх нутгаа өөрөөр нээж, гайхалтай аяллын гэрч боллоо шүү дээ” гэж нэгэн удаа хэлж байсан юм.

-Мэдээж авсан зурагнуудаа эрэмбэлэх утгагүй л дээ. Гэхдээ өгүүлэмж, хувь хүний байгаа байдлаас танд хүчтэй нөлөөлөх зураг сонго гэвэл аль зургаа сонгох вэ?

-“Мөсөн дээрх эрс”-ийг нэрлэнэ. Нуурын мөсөн дээр хэвтэж байгаа залуусыг дээрээс нь авсан. Ихэнх зурагчдын авдаг өнцгөөс эрс өөрөөр авсан зураг. Зургийг нь дарчихъя гэхээр тэд ичиж, нэрэлхээд нэлээн юм болсон. Олон зураг авсны эцэст одоо та бүхний харж байгаа зураг гарсан юм.

-Монголд зураг дарж, аялсан нь таны зурагчны ур чадварт хэрхэн нөлөөлсөн бэ?

-Өнгөрсөн хугацаанд би зурагчны ур чадвар, субъектээ сонгох байдал, хаанаас авбал үзэгчдэд хэрхэн нөлөөлж чадах вэ гэдгээ бодох болсон. Чухамдаа Монголд аялсан хугацаандаа л энэ бүгдээ дээшлүүлсэн юм шүү дээ. Монголд аялж байхдаа байнга онож байгаагүй, алдаж ч байсан. Гэхдээ би алдаанаасаа суралцаад, дахиад хөгжүүлж ирсэн юм. Олон жил, хугацаа, мөнгө, эрч хүч зарцуулсны эцэст би энэ бүгдийг олж авсан. Түүнийгээ номондоо багтаасан.

-Та Монгол Улсад дахин зочлох уу?

-Мэдээж, тэгэлгүй яахав. Би энэ ажлаа зогсоохгүй. Яг үүнтэй ижил ажлыг Индонезид эхлүүлэхээр зорьж байна. Бас олон жилийн дараа ном болгох зорилготой.

Б.АЗЗАЯА

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Нийгэм

СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

СХД-ийн 3 дугаар хороонд улсын төсвийн хөрөнгө 21.000 мкв талбайд задгай спорт цогцолбор барих ажил 2022 онд эхэлсэн.

Тодруулбал, 2021 онд зураг төсөв боловсруулж, 2022 онд газар чөлөөлөлтийн ажил эхэлсэн байдаг. Нийт 24 айлын газрыг чөлөөлсөн юм.

Өнөөдрийн байдлаар тус цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна.

Тус спорт цогцолбор нь

  • 95х45 хэмжээтэй хөл бөмбөгийн талбай
  • 3х3 сагсан бөмбөгийн талбай
  • 5х5 сагсан бөмбөгийн талбай 2 ширхэг
  • Газрын теннисний талбай 2 ширхэг
  • 6 эгнээ гүйлтийн замтай

Мөн хүүхдийн тоглоомын талбай, бялдаржуулах талбай, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийн ажил үргэлжилж байна.

Гүйцэтгэгч байгууллагаар “Аглуут” ХХК ажиллаж байна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Цагдаагийн байгууллагад өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу 06 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй 527 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс 1 хүний амь  нас хохирч, 17 хүн гэмтсэн байна.

Тухайлбал, Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрт Toyota Prius маркийн авто машины жолооч нь замын зорчих хэсэг дээр зогсож байсан Kia-5 маркийн автомашин болон тус тээврийн хэрэгслийн хажууд зогсож байсан зорчигчийг мөргөсний улмаас 1 хүний амь нас хохирсон хэргийг Төв аймгийн цагдаагийн газар шалгаж байна.

Тухайн ослыг шалтгаан нөхцөлийг тогтооход Kia-5 маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь адуу дайрч тухайн ослын улмаас замын зорчих хэсэг дээр зогсох үед машинд зорчиж явсан зорчигч машинаас бууж зорчих хэсэгт зогсож байх үед өөр тээврийн хэрэгсэлд мөргүүлж амь хохирсон харамсалтай тохиолдол бүртгэгдсэн.

Иймд иргэд, жолооч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдаа тохируулж, үзэгдэх орчин хязгаарлагдсан үед гүйцэж түрүүлэх үйлдэл хийхгүй байх, эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн үед зогсоох арга хэмжээ авах боломжтой хурдыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ

Нийтэлсэн

-

Нийтэлч

2025 оны Элсэлтийн шалгалт өнөөдөр буюу зургаадугаар сарын 18-нд 10:00 цагаас Түүхийн хичээлээр эхэлнэ.

Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 21-нийг дуустал үргэлжилнэ.

Энэ жил улсын хэмжээнд 43,350 хүүхэд элсэлтийн шалгалт өгнө.

Улсын хэмжээнд Элсэлтийн шалгалтыг 50 байранд зохион байгуулах бөгөөд үүнээс 23 нь хөдөө орон нутагт, 27 нь Улаанбаатар хотод байна.

Нийслэл хотод Элсэлтийн Шалгалт зохион байгуулах байршлууд

Баянзүрх дүүрэг

  • 14-р сургууль
  • 21-р сургууль
  •  48-р сургууль
  • 53-р сургууль
  •  84-р сургууль.

Баянгол дүүрэг

  •  Оюуны Ундраа цогцолбор сургууль
  • Эрдмийн Өргөө цогцолбор сургууль
  • Эрдмийн Ундраа цогцолбор сургууль
  •  141-р сургууль.

Багануур дүүрэг

  • Боловсрол цогцолбор сургууль.

Налайх дүүрэг

  • 119-р сургууль.

Сүхбаатар дүүрэг

  • 1-р сургууль
  • 4-р сургууль
  • 16-р сургууль
  • 45-р сургууль.

Сонгинохайрхан дүүрэг

  • Хөгжил цогцолбор сургууль
  • Ирээдүй цогцолбор сургууль
  • 67-р сургууль.

 Хан-Уул дүүрэг

  • 18-р сургууль
  •  52-р сургууль
  •  75-р сургууль

 Чингэлтэй дүүрэг

  • 39-р сургууль
  • 50-р сургууль.

Өмнөх оны шалгуулагчид дараах байруудад очиж шалгалтаа өгнө.

Чингэлтэй дүүрэг

  • 5-р сургууль
  • 24-р сургууль
  • 57-р сургууль

Хан-Уул дүүрэг

  •  15-р сургууль.

Шалгалт өгөхдөө дараах баримт бичгүүдийг авч очно. Бүртгэлийн хуудас (2025 онд ЕБС төгсөж буй шалгуулагчид бүртгэлийн хуудас дээрээ сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулан, тамга даруулж баталгаажуулна.

2025 оноос өмнө ЕБС төгссөн шалгуулагчдын бүртгэлийн хуудас нь QR кодоор баталгаажсан байна) Суудлын хуваарь Бүрэн дунд боловсрол болон түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг Иргэний үнэмлэх.  Хэрэв иргэний үнэмлэх байхгүй бол E-mongolia -ийн лавлагаа, жолооны үнэмлэх, гадаад паспорт зэргийг орлуулах баримт бичиг байж болно.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм5 минут өмнө

СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна

Энтертайнмент60 минут өмнө

Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна

Улс төр1 цаг өмнө

Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй

Улс төр1 цаг өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо

Нийгэм1 цаг өмнө

Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ

Нийгэм2 цаг өмнө

Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ

Нийгэм22 цаг өмнө

“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно

Нийгэм23 цаг өмнө

Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ

Улс төр23 цаг өмнө

Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр

Нийгэм23 цаг өмнө

Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ

Нийгэм24 цаг өмнө

Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо

Нийгэм24 цаг өмнө

Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна

Нийгэм24 цаг өмнө

Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв

Нийгэм24 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Нийгэм1 өдөр өмнө

Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Энтертайнмент1 өдөр өмнө

Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Бусад1 өдөр өмнө

Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Улс төр1 өдөр өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Нийгэм2 өдөр өмнө

Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа

Нийгэм2 өдөр өмнө

Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа

Нийгэм2 өдөр өмнө

Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ

Нийгэм2 өдөр өмнө

Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй

Эдийн засаг2 өдөр өмнө

Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ

Нийгэм2 өдөр өмнө

Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө

Нийгэм2 өдөр өмнө

“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно

Улс төр2 өдөр өмнө

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

Нийгэм4 долоо хоног өмнө

Уурхайчдын спортын их наадамд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн баг тамирчид оролцож байна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт7 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент5 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр7 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт7 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт7 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр7 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр7 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм7 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент7 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр7 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад4 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр4 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм9 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм10 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм12 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм12 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад1 жил өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг1 жил өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм2 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим