Дэлхий дахинд
Нөхрийнхөө шинэ эхнэрийг доромжилсон сэтгэгдэл бичээд шоронд оржээ
Арабын нэгдсэн Эмиратаас гаралтай, Британийн иргэн Лале Шаравеш гэгч эмэгтэй салсан нөхрийнхөө шинэ эхнэрийг 2016 онд нийгмийн сүлжээнд доромжилжээ. Зурагных нь дор “Чамайг газар доор орно гэж найдаж байна. Тэнэг амьтан. Чөтгөр аваг, чи энэний төлөө надаас салаа юу” гээд биччихсэн аж. Гурван жилийн дараа хуучин нөхөр нь нас барж, Лале оршуулганд нь оролцохоор Дубайд иртэл АНЭ-ын хуулийг зөрчсөн гэдэг шалтгаанаар баривчлагдах нь тэр. Арабын Нэгдсэн Эмират улсын хуульд интернэтээр бусдыг доромжлох, заналхийлэхийг хатуу хориглодог юм байна.
Лалегийн нөхрийг Педро гэдэг, португал гаралтай, АНЭ-ын иргэн байжээ. Тэд 18 жил хамт амьдраад салахад нөхөр нь тун удалгүй тунис гаралтай бүсгүйтэй гэрлэчихсэнд Лале бухимдахдаа дээрх үгсийг бичсэн юм байна. Одоо түүнийг их хэмжээний мөнгөөр торгуулж, шоронд хоригдох шийтгэл хүлээж байна.