Энтертайнмент
Өнөөдөр “Нисванис” хамтлагийн төрсөн өдөр
Сургууль нураасай”, ”Зугаатай байлаа”, “Болтугай Мандтугай”, “Аабан бээбэн” зэрэг олон өвөрмөц содон дуугаараа Монголын рок попын ертөнцөд ялгарч чадсан хамтлаг бол “Нисванис”. Өнөөдөр тэдний 23 жилийн ой тохиож байна.
“Нисванис” хамтлаг анх 1996 оны дөрөвдүгээр сарын 9-нд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн бэлтгэлийн өрөөнд нэг сарын бэлтгэлд хийж, тэр оныхоо 11 дүгээр сарын 22, 23-нд Соёлын төв өргөөнд хоёр өдөр тоглолт хийж байсан түүхтэй.
“Нисванис” хамтлагийнхны уламжлал болгон зохион байгуулдаг амьд хөгжмийн хаврын анхны фестиваль “Nisnis fest 2019” энэ сарын 13-нд “Corporate convention center” болох гэнэ. Уг фестивальд амьд хөгжмийн Булсара, Лемонс, Аравт, “Rec on”, “Karmantic”, “Vintage”, “Tourists”, “Tangled wires”, “Break the cycle”, “Growl of clown” зэрэг хамтлагууд оролцох юм байна.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.