Дэлхий дахинд
Раул Кастро АНУ-ын түрэмгийллээс айхгүй гэжээ
Кубын Коммунист намын төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Раул Кастро “Куба, Америкийн хоёр талт харилцааг АНУ улам бусниулж, Латин Америк, Карибын бүс нутгийн энх тайван байдалд заналхийлж байна. Гэвч АНУ-ын түрэмгий үйл ажиллагаанаас Куба улс айхгүй. Ямар ч зарчмаа орхихгүй” гэжээ.
Өчигдөр болсон Кубын ардын засгийн төлөөлөгчдийн 9-р их хурлын 2-р бүгд хуралд Рауль Кастро “АНУ-ын үйл ажиллагаа улам түрэмгий шинж чанартай болж, хоёр талт харилцааг бусниулж байна. Кубын тал гадаад харилцааны арга барил, нээлттэй зам сувгаар АНУ-ын засгийн газарт мэдэгдсэн. Америкийн заналхийллээс Куба улс айхгүй. Социализмын замаар гуйвашгүй замнаж, аливаа гадаад орон хөндлөнгөөс оролцохыг хүлээн зөвшөөрөхгүй. Бид улс орныхоо ирээдүй, энх тайвны үйлсийг хамгаална” гэсэн байна.
Тэрээр мөн “Сүүлийн үед АНУ-ын засгийн газраас Кубад эдийн засаг, улс төрийн үйл ажиллагаа хэрэгжүүлж, гаднын бусад хүчин зүйлээс болж Кубын эдийн засагт төвөгтэй байдал тулгараад байна. Кубын ард түмэн хичээн зүтгэж, дотоодын үйлдвэрлэл, ялангуяа үр тарианы үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, ирэх хэдэн сард байдал улам хүндэрч мэдэх тул үүнийг даван туулах талаар сайтар бэлтгэх хэрэгтэй” гэжээ.