Энтертайнмент
“Хаан сэнтийн тоглоом” цувралын гол дүрийн жүжигчид цаашид ямар замналаар явах вэ

HBO телевизийн алдарт цуврал “Хаан сэнтийн тоглоом”-ын сүүлийн наймдугаар бүлэг өнөөдөр Улаанбаатарын цагаар 09:00 цагт гарч эхэллээ.
Америкийн алдарт зохиолч Жорж Мартины “Гал мөсний дуун” хэмээх цуврал зохиолоос сэдэвлэн хийсэн уг бүтээл дэлхий даяар алдаршиж, олон тооны шагнал хүртээд байгаа юм.
Нийт зургаан ангитай наймдугаар бүлгийг Жорж Мартины бэлэн бүтээлд бус түүний ирээдүйд гаргах “Өвлийн салхи”, “Хаврын мөрөөдөл” номуудын ноороглосон зохиолд тулгуурлан хийснээрээ онцлогтой.
Тус цувралын баатруудыг наймдугаар бүлэгт юу хүлээж байгааг таашгүй. Харин гол дүрд тоглосон жүжигчдийн цаашдын замнал цаашид хэрхэн үргэлжлэх талаар BBC онцолсныг орчуулан хүргэж байна.
Тэдний ихэнх нь дэлхий даяар алдаршсан бөгөөд найман жил үргэлжилсэн энэ бүтээлд хүүхэд наснаасаа эхэлж тоглосон жүжигчид зураг авалтын талбай дээр л өссөн байна.
Эмилиа Кларк – Дейнерис Таргариен
“Хаан сэнтийн тоглоом” цувралд тоглож байх үедээ 35 настай англи жүжигчин Эмилиа Кларк “Терминатор” цувралын тавдугаар анги болон “Оддын дайн: Хан Соло” кинонуудад тоглосон билээ.
Шүүмжлэгчид энэ хоёр дүрд луун эхийн дүрээс ялгарахаар зүйл алга хэмээж байв. Guardian сонины шүүмжлэгч Сара Хьюз Эмилиа Кларкийг өөрт нь дүрээсээ гарахад тун бэрх байгаа болов уу хэмээн бичжээ.
Түүний тоглосон “Dolce & Gabanna”-гийн сүрчигний сурталчилгааг хүргэж байна.
Кит Харингтон – Жон Сноу
32 настай англи жүжигчин Кит Харингтон “Хаан сэнтийн тоглоом” киноны зураг авалт дууссаны дараа энэ оны эхээр Жон Флиннтэй хамтран Сэм Шепардын “Жинхэнэ Өрнөд” кинонд тоглож эхэлсэн байна. Шүүмжлэгчид түүний тоглолтыг 5 онооноос 4,5 гэж үнэлжээ.
2018 онд тэрбээр Канадын артхаус “Жон Ф.Донованы амьдрал, үхэл” кинонд тоглосон байна. “Хаан сэнтийн тоглоом”-ын сүүлийн бүлэг гарахын өмнөхөн Кит Харингтоноос энэ цувралаас танд ямар дурсамжийг үлдээсэн бэ хэмээн асуухад ““Хаан сэнтийн тоглоом” хүмүүсийн уран зөгнөлт киноны тухай ойлголтыг өөрчилсөн гэж бодож байна” хэмээн хариулсан байна.
Лена Хиди – Серсей Ланнистер
Financial Times сонинд өгсөн саяхны ярилцлагадаа 45 настай жүжигчин Лена Хиди багадаа нэг бол алиалагч эсвэл цэцэгчин болохыг мөрөөддөг байснаа ярьжээ. “Хоёр мэргэжил хоёулаа жаахан сонин л доо” хэмээн жүжигчин бүсгүй хэлсэн байна.
Хүчтэй, эрх мэдэлтэй дээр нь халуухан Серсей Ланнистерийн дүр Хиди шиг чадварлаг жүжигчдэд ч тэр бүр олдоод байдаггүй ажээ.
Тэрбээр ярилцлагадаа “Би өөрөө кино хийхийг хүсдэг. Би хоёр сайхан хүүхдээ өсгөхийн зэрэгцээ хүн төрөлхтний хамгийн хүнд асуудал болоод байгаа зүйлд өөрийнхөө хувь нэмрийг оруулмаар байна” хэмээн ярьсан байна.
Николай Костер-Вальдау-Жэйми Ланнистер
Данийн 49 настай жүжигчин Николай Костер-Вальдау Холливүүдийн үүд хаалгыг “Хаан сэнтийн тоглоом” киноноос ч өмнө татсан байжээ. 2001 онд тэрбээр Ридли Скоттын “Хар шонхор” хэмээх дайны үеийн тухай түүхэн кинонд тоглосон байна.
2019 оны тавдугаар сард түүний гол дүрд нь тоглосон Брайн де Пальмын “Домино” хэмээх триллер кино нь нээлтээ хийх юм.
Софи Тёрнер – Санса Старк
23 настай англи жүжигчин Софи Тёрнерийн хувьд Вестеросын зургийн талбай түүний жүжигчний замналаа эхлүүлэх анхны газар нь болжээ. Тэрбээр цувралын сүүлийн бүлгийн зохиолыг уншаад яах учраа олохгүй байсан гэнэ. “Ингээд бүх юм дуусаж байгааг би мэдрээгүй байж. Би юу ч дуугарахгүй нааш цааш алхалж, бүр уйлсан” хэмээн ярьжээ.
Гэлээ ч энэ оны зургаадугаар сард нээлтээ хийх “Икс хүмүүс” цувралын 12 дугаар ангид Женнифер Лоуренс болон Майкл Фассбендер нартай хамт тоглох боломж гарсан байна.
Питер Динклиж – Тирион Ланнистер
49 настай америк жүжигчин Питер Динклижэд энэ цувралд тоглохын зэрэгцээ өөрийнх нь бүтээсэн мартагдахааргүй дүрүүд бий.
Тухайлбал, Стив Бушеми болон Дермот Малруни нартай хамтран 1995 оны “Living in Oblivion” кино, “Эббинг хотын захын гурван самбар” кинонд тоглосныг дурдаж болно.
Мэйси Уильямс – Арья Старк
13 настайдаа зургийн талбайд ирж байсан англи жүжигчин Мэйси Уильямсын хувьд Арья Старк анхны дүр нь юм.
Түүнээс хойш тэрбээр 2015 онд Английн алдартай “Doctor Who” цувралын хэд хэдэн ангид тоглосон бөгөөд 2017 онд “Мэри Шелли” намтарчилсан кинонд тогложээ.
Түүнд “Хаан сэнтийн тоглоом” цуврал маш том үүд хаалга нээсэн байна. Гэвч Мэйси энэ оны хоёрдугаар сард BBC-д өгсөн ярилцлагадаа жүжигчний замналаараа Холливүүдэд амжилттай явах эсэхдээ итгэлгүй байгаа тухайгаа ярьжээ.
“Удахгүй би 21 нас хүрнэ. Энэ цувралыг дууссаны дараа чиний өмнө маш олон боломж гарч ирнэ гэж хүмүүс надад хэлдэг. Харин би өөрөөсөө амьдралаас юу хүсч байгаагаа асуудаг. Кино театруудаар одоо гарч байгаа ихэнх кино миний сонирхлыг татахгүй байна. Харин зохиол нь таалагдсан кинонууд харамсалтай нь санхүүжилт авч чадахгүй байна. Учир нь хүмүүс инди хэв маягийн кинонуудад санхүүжилт олгохоос ихэвчлэн татгалздаг” хэмээн ярьжээ.
Айзек Хэмпстед-Райт – Брандон Старк
20 настай англи жүжигчин Айзек Хэмпстед-Райт мөн л “Хаан сэнтийн тоглоом” цувралын зургийн талбайд өсөж өндийсөн гэхэд болно. Тэрбээр 2011 онд Британийн “Сэрэлт” хэмээх триллер кинонд тоглож байжээ.
Түүний урлагийн замнал амжилттай байгаа хэдий ч зураг авалтад оролцохын тулд сургуулиа түр орхиод байсан учраас хичээлдээ анхаарч, Бирминхэмийн их сургуулийн математик, хөгжмийн ангиа дүүргэх хүсэлтэй байгаа ажээ.
Алфи Аллен – Теон Грэйжой
Алфи Аллен 1998 онд Британийн “Та энд байна” хэмээх инээдмийн кинонд анх тоглож байжээ.
Тухайн ондоо тэрбээр Кэйт Бланшетттэй хамт “Элизабет” кинонд тоглосон байна. Тус кинонд Аллен эгч поп дуучин Лилли Аллентай хамт тоглож байжээ. Лилли Аллены дүүдээ зориулсан Alfie хэмээх дуу бий.
Сонирхуулахад, “Хаан сэнтийн тоглоом” киноны шалгаруулалтын үеэр тэрбээр Жон Сноуын дүрд үзсэн ч Теон Грэйжойн дүр оногдсон байна.
Гурван жилийн өмнө Аллен зураг авалт болоогүй үед History Channel сувагт “Хөл бөмбөг: Богино түүх” хэмээх баримтат киног хийсэн байна. Магадгүй тэрбээр цаашид кино хийж, бас кинонд тоглож ч магадгүй.
Эх сурвалж: BBC

Энтертайнмент
Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлэв.
Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.
Удамт тоглогчийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид байна.
Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Энтертайнмент
“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео, Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно.
Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео, Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна.
Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно. Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.
74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ.
Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.
-
Нийгэм18 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм20 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм20 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм19 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо
-
Нийгэм19 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Улс төр19 цаг өмнө
Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр
-
Улс төр20 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм20 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна