Бусад
УБТЗ-аас Ерөнхийлөгч болон ҮАБЗ-д гомдол хүргүүлнэ

Иргэн Л.Пүрэвбаатар хууль бусаар эзэмшиж буй 1,5 тэрбум төгрөгийн үнэ бүхий хаустай холбоотой шүүх болон шүүхийн хууль бус ажиллагааны талаар нэхэмжлэгч УБТЗ-аас өнөөдөр /2019.04.15/ мэдээлэл хийлээ.
УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хууль зүйн албаны хуулийн зөвлөх Х.Энхсүх мэдээллийн эхэнд дээрх асуудлаар Монгол Улсын ерөнхийлөгч болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд гомдлоо хүргүүлнэ гэдгээ мэдэгдсэн юм. Тэрбээр “2014 оны арванхоёрдугаар сард төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр УБТЗ-ын даргаар Л.Пүрэвбаатар сонгогдсон. Тэрбээр томилогдсон тухайн өдрөө УБТЗ-тай гэрээ байгуулалгүйгээр шууд тухайн үеийн төрийн өмчийн хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч н.Цогтбаатартай хууль бусаар гэрээ байгуулсан. Ингэхдээ Л.Пүрэвбаатар нь 1.5 тэрбум төгрөгийн өртөгтэй хаусыг төмөр замын хөрөнгөөр худалдаж авсан. Албан тушаалаа аваад үүрэгт ажилтайгаа танилцаагүй байхдаа шууд л албаны орон сууц хангуулах өндөр өртөг бүхий ашиг сонирхлын зөрчилтэй гэрээг хийсэн нь хууль бус үйлдэл юм. УБТЗ-ын хууль ёсны эрх ашигт ноцтой халдсан үйлдэл гэж харж байна.
2016 оны есдүгээр сард түүнийг хугацаанаас нь өмнө ажлаас нь чөлөөлсөн. Энэ тохиолдолд Иргэний хуульд зааснаар албаны орон сууцаар хангаж байгаа тохиолдолд ажил олгогч нь хууль журамд заасан шаардлагын дагуу албаны орон сууцаа буцааж авах эрхтэй байдаг. Энэхүү эрхийнхээ дагуу ажил олгогч УБТЗ тухайн өндөр өртөг бүхий орон сууцаа өөрийн өмчлөлдөө буцаан авах хүсэлт шаардлагуудаа тавьсаар ирсэн ч Л.Пүрэвбаатар нь тухайн орон сууцыг өөрийн сайн дураар султган өгөх УБТЗ-ын өмчлөлд шилжүүлэхийг зөвшөөрөхгүй байсан. Ингээд хуулийн дагуу 2018 оны нэгдүгээр сард тухайн орон сууцны харьяаллын дагуу Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд орон сууцыг албадан чөлөөлөх тухай нэхэмжлэл гаргасан. Удалгүй Л.Пүрэвбаатар нь сөрөг нэхэмжлэл буюу тухайн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухайн орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэхийг УБТЗ-аас даалгуулах бүхий сөрөг нэхэмжлэлийг шүүх хуралдааны явцад гаргасан. Анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд УБТЗ-ын үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож иргэн Л.Пүрэвбаатарын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, УБТЗ энэхүү хаусыг Л.Пүрэвбаатарт шилжүүлэх нь зүйтэй гэсэн. Бид анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж 2018 оны дөрөвдүгээр сард Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдлоо гаргасан. Тухайн үед давж заалдах шүүх хэргийг хянаж үзээд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарсан байна гэсэн учраас шийдвэрт өөрчлөлт оруулж тухайн орон сууцыг УБТЗ-ын өмчлөлд оруулахыг дахин тогтоосон. Энэ шийдвэрийг Л.Пүрэвбаатар эсэргүүцэж гомдлоо улсын дээд шүүхэд гаргасан.
Энэхүү гомдлын дагуу улсын дээд шүүх хэрэг маргааныг 2018 оны есдүгээр сард хэлэлцээд нийслэлийн давж заалдах шатны шүүх үндэслэлтэй шийдвэр гаргасан байна. Энэхүү өндөр өртөг бүхий хаусын хууль ёсны өмчлөгч нь УБТЗ юм байна. Л.Пүрэвбаатар нь хууль бусаар ашиг сонирхлын зөрчилтэй гэрээ байгуулсан нь хууль бус гэсэн шийдвэр гаргаж эцэслэн шийдвэрлэсэн. Нэгэнт гурван шатны шүүхээр эцэслэгдсэн шийдвэрлэгдсэн асуудлыг иргэн Л.Пүрэвбаатарт хүргүүлж албаны орон сууцаа суллаж өгнө үү гэсэн хүсэлтээ удаа дараа тавьсан боловч өнөөдрийг хүртэл орон сууцаа султгаж өгөхгүй хүндрэл учруулж байсан. Бид Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлал улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн тогтоолыг албадан гүйцэлдүүлэх тухай хүсэлтийг Хан-уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд тавьсан. Хүсэлтийг шүүх хүлээж аваад 2018 оны 12 сард шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хүргүүлсэн. Гэтэл энэхүү арга хэмжээг удаашруулах зогсоох арга хэмжээг иргэн Л.Пүрэвбаатар нэгэнт шийдвэрлэсэн асуудлаар дахин Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Өөрөөр хэлбэл гурван шатны шүүхээр УБТЗ нь өмчлөгч нь мөн гэж тогтоосон асуудлыг дахин орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох үүрэг бүхий нэхэмжлэлийг гаргатал Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх нь энэхүү нэхэмжлэлийг хүлээн аваад зогсохгүй нэхэмжлэлтэй холбоотой захирамж гаргасан.
Энэ үйлдэл нь өөрөө Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйлт заалтуудыг зөрчсөн шийдвэр. Нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар шүүхийн шийдвэр тогтоол байгаа бол тухайн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасан байтал Баянгол дүүргийн шүүх хүлээгээд авсан. Мөн энэ асуудлаар Хан-уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд орон сууцны өмчлөгч тогтоолгох асуудлаар нэхэмжлэлийг өгсөн. Дээд шатны шүүхийн шийдвэрлэсэн асуудлыг доод шатны шүүгч нь захирамжаараа зогсоодог, захирамжаараа түдгэлзүүлдэг. Хууль гажуудсан хууль гажуудуулсан нөхцөл байдал үүсээд бид хандах газаргүй боллоо. Улсын дээд шатны шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр байх ёстой. Тиймээс бид энэ асуудлаар Монгол Улсын ерөнхийлөгч болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд гомдлоо хүргүүлнэ” гэлээ.

Бусад
Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Монголчууд жилд албан ёсны болон өргөн дэлгэр 15-20 баяр тэмдэглэдэг. Тухайлбал, жил бүр аравдугаар сарын 29-нд нийслэлийн өдрийг тэмдэглэж ирсэн.
Мөн жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд Даншиг наадам зохион байгуулдаг байсан. Тэгвэл энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамтад нь зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна.
Цаашид наймдугаар сард даншиг наадам, аравдугаар сард нийслэлийн өдрийг тэмдэглэхгүй. Нийслэлийн өдөр буюу нийслэлийн иргэдийн баярыг жил бүрийн зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдөр тэмдэглэх Засгийн газрын тогтоол ч гарсан. Нийслэлийн иргэдийн баяр, даншиг наадмыг нэгтгэснээр цар хүрээ нь өргөжин тэлж, жуулчдыг татахад чухал ач холбогдолтой.
Энэ үеэр жуулчид болон иргэдэд зориулсан олон арга хэмжээг зохион байгуулна. Хүчит бөхийн барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, шагай, сур харвааны наадам, сээр цохих тэмцээн, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, монгол хувцасны үзүүлбэр, есөн дүүргийн Ардын авьяастнуудын тоглолт, Улаанбаатар театрын “Монгол туургатан” уран бүтээлээ толилуулна.
Түүнчлэн цам харайх, лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин, соёлын арга хэмжээг үзэж сонирхох боломжтой. Тухайлбал, энэ жил цам харайх үзүүлбэрт 120 гаруй цамчин оролцож өргөн хүрээг хамарч байна.
Зургаадугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уул болох Богдхан, Сонгинохайрхан, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрханыг тахих ёслолоор нийслэлийн иргэдийн баяр “Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын үйл ажиллагаа эхэлнэ. Энэ үеэр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сүм хийдүүд цан хэнгэргээ дуугарган, ард иргэдийн сайн сайхны төлөөх хурал ном хурж, буян үйлдэн, сайн үйлсийн ажил зохион байгуулна.
Бусад
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
-
Нийгэм19 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм20 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм20 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм20 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо
-
Нийгэм20 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Улс төр19 цаг өмнө
Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр
-
Улс төр20 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм20 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна