Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой”-н IPO-г зургаадугаар сараас идэвхжүүлнэ

АмЧам буюу Америкийн худалдааны танхимын энэ удаагийн уулзалтад УУХҮ-н сайд Д.Сумъяабазар оролцож, салбарынхаа бодлогын талаар мэдээлэл өгч, олон нийтийн анхаарал татаад буй асуултуудад хариуллаа. Тэрбээр
- “Оюу толгой” төсөл
- “Эрдэнэс Тавантолгой”-н IPO
- Зүүнбаян чиглэлийн төмөр зам
- Баялгийн сангийн тухай хуулийн төсөл
зэрэг чухал сэдвүүдээр дараах байр суурийг илэрхийлж, хариулт өгсөн юм.
“Шинэ хууль хэрэгжиж эхлэхээр хамгийн сайн хуулийн фирм, зөвлөх банкуудаа сонгоно”
“Эрдэнэс Тавантолгой”-н IPO хийх ажил бага зэрэг хойшилсон. Энэ нь Тендерийн хууль буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой. Энэ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх явц өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхэлсэн улс төржилтөөс болж хойшилсоор саяхан батлагдаж, энэ оны зургаадугаар сарын 1-нээс хэрэгжихээр болсон.
Одоо мөрдөгдөж буй Тендерийн хуулиар хамгийн бага үнэ санал болгосон бараа, үйлчилгээг сонгох ёстой болчихдог. Үнэ доошилохоор үйлчилгээний чадамж дагаад доошилдог. Тиймээс шинэ хууль зургаадугаар сарын 1-нд хэрэгжиж эхлэхээр хамгийн сайн хуулийн фирм, зөвлөх банкуудаа сонгоно. Ингэж байж IPO амжилттай болно.
Засаглалын хувьд цаашдаа хараат бус байх ёстой. Монгол Улсын төлөө зүтгэх зүрх, зоригтой залуусыг ажиллуулна.
ЭТТ-н хувьцааг олон улсын хөрөнгийн биржид гаргах УИХ-ын тогтоолтой. IPO-г сайтар боловсруулж хийхгүй бол хялбар бүтэц биш байгаа. ЭТТ шиг улсаараа хувьцааг нь эзэмшдэг компани дэлхийд байхгүй. Улс төрийн шийдвэртэй холбоотойгоор 2.5 сая хүн хувьцаа эзэмшдэг болсон. Тиймээс IPO хийх амаргүй байна. Ийм тооны хувьцаа эзэмшигчийг Лондон, Нью-Йорк, Хонконгийн хөрөнгийн бирж аль нь бүртгэх вэ гэдэг асуудал байна. Гэхдээ бид амалсан ёсоор IPO-г амжилттай болгохын төлөө ажиллаж байгаа.
“Эрдэнэс Монгол” Баялгийн сан болно
Баялгийн сангийн тухай хуулийн төслийн гол үзэл баримтлал бэлэн болоод өчигдөр Засгийн газрын түвшинд танилцуулсан. Ажлын хэсэг байгуулж, Эдийн засгийн байнгын хороогоор оруулж, УИХ-аар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангаад явж байна.
Ирээдүйн өв сангийн тухай хууль, Баялгийн сангийн тухай хууль хоорондоо ижил биш. Бидний боловсруулсан гол үзэл баримтлал Ирээдүйн өв сантай зөрчилдөхгүй. Тогтворжуулалтын сан ба Хөрөнгө оруулалтын сангийн хослол буюу “Эрдэнэс Монгол” өөрөө Баялгийн сан болох юм. “Эрдэнэс Монгол”-д бүртгэлтэй ч эдийн засгийн эргэлтэд орж чадахгүй байгаа ордуудаа эрчимжүүлнэ.
Баялгийн сангийн гол зорилго нь нийгмийн дундаж давхаргыг бий болгох, бэлэн мөнгө тараах биш. Шууд болон шууд бусаар эрүүл мэнд, боловсрол гээд зөөлөн дэд бүтцэд хөрөнгө оруулна. Мөн аж үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулна. Яагаад гэвэл аж үйлдвэрийн салбар дахь хөрөнгө оруулалтыг Монгол Улсын одоогийн төсөв дийлэхгүй. Тиймээс энэ сан Монгол Улсад зайлшгүй шаардлагатай.
“Зүүнбаянгийн төмөр зам эдийн засгаасаа илүү нийгмийн тооцоолошгүй үр ашигтай”
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр зам тавих Засгийн газрын шийдвэр гарсан. Өнгөрсөн онд нүүрсний үнэ өссөнөөс төсөвт орж ирсэн мөнгөөр барина. Зүүнбаянгийн төмөр зам “Эрдэнэс Тавантолгой”-н IPO хийхэд хурдасгуур болно гэж харж байгаа. Мөн эдийн засгаасаа илүү нийгмийн тооцоолошгүй үр ашигтай.
Энэ хөндлөн төмөр замыг манай Засгийн газар, эсвэл Х.Баттулга Ерөнхийлөгч болоод шийдсэн зүйл огт биш. Социализмын үед “Уул уурхайн бүтээн байгуулалтын зам” гээд зургийг нь гаргачихсан байдаг. Цаашдаа энэ зам нийгэмд өөрчлөлт бий болгож, хүмүүс аймаг дамжиж шилжиж, солилцоо бий болж, цус ойртолтыг шийдэхэд хүртэл нөлөөлөх улсын тусгаар тогтнолтой холбоотой, ач холбогдолтой зам. Гашуунсухайтын төмөр замыг ч мөн барина. Энэ замыг барихад дотоодын аж ахуйн нэгжүүдээ уриалаад ч хөрөнгө босгох боломжтой. Улс төржихгүй л бол энэ хоёр замыг Монгол Улс нөөцөө шавхаад ч болов барих бүрэн боломжтой.

Эдийн засаг
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа

2025 оны 06 дугаар сарын 06-с 06 дугаар сарын 13-ны хооронд 3 удаагийн цахим арилжаа зохион байгуулан 30 хэлцлээр 41.4 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий бараа, түүхий эд арилжсан байна.
Үүнд:
• Ноолуур 139.6 тонн – 41.3 тэрбум ₮
• Ямааны завод ноос 8.8 тонн – 35.9 сая ₮
Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 23325 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17477 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 20203 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ өсөж 20203 төгрөг, үхрийн цул махны үнэ 23325 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Монгол Улсын Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо

Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын 195 дугаар тогтоолыг баталлаа. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 23.1.1, 23.1.5-д заасныг үндэслэн Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болов.
Тодруулбал, Монгол Улсын Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэг бүр нь 100.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 6.000.000 ширхэг энгийн, нэг бүр нь 100.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 9.000.000 ширхэг давуу эрхийн хувьцааг нэмж гарган, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа хуулийн этгээдэд эзэмшүүлэх замаар 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүгийн ашигт ажиллагаатай уялдуулан энэхүү тогтоолын дагуу гаргасан хувьцааг буцаан худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн үе шаттайгаар зохион байгуулахыг Хөгжлийн банкны ТУЗ-д зөвшөөрөв.
Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ 2024 онд 9.46 хувь байсан бол дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлснээр дээрх хувь 45.49 болж өсөх юм. Мөн чанаргүй зээл өнгөрсөн онд 57.38 хувь байсан бол 27.4 болж буурах тооцоо бий.
-
Энтертайнмент7 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Эдийн засаг11 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Нийгэм10 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Нийгэм8 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Нийгэм11 цаг өмнө
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө
-
Нийгэм8 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм11 цаг өмнө
“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно
-
Нийгэм11 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ