Эдийн засаг
Бээжингийн мэдээ: ОХУ давшилж, Монгол ухарсаар байна

Оросууд Хятад руу нүүрсээ гаргахаар эрчимтэй хөөцөлдөж, 2020 онд энэхүү зорилгодоо хүрэхээр чармайж буй. Хойд хөршийн эдийн засгийн өсөлтөд түлш, эрчим хүчний салбарын өсөлт чухал үүрэгтэй. “British Petroleum” компаний урьдчилсан таамаглалаар 2040 он гэхэд Орос улс дэлхийн эрчим хүчний хамгийн том экспортлогч хэвээр байх ажээ. Үүний зэрэгцээ мөн онд ОХУ-ын экспорт дэлхийн эрчим хүчний анхдагч эх үүсвэр (нүүрс, нефть, байгалийн шатдаг хий, уран)-ийн 5% -ийг хангана гэж үзэж буй юм.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хэлснээр, сүүлийн жилүүдэд зах зээлийн нөхцөл байдал, гадны зохиомол хязгаарлалтуудтай холбоотойгоор ОХУ түлш, эрчим хүчний салбартаа тулгарч буй сорилтуудыг даван туулж чаджээ. Өнгөрсөн жил Орос улс дэлхийн эрчим хүчний зах зээлд тэргүүлэгчдийн нэг болох статусаа дахин бататгасан байна.
Тус улсын стратегийн цаашдын зорилт бол дэлхийн экспортын зах зээл дээр байр сууриа бэхжүүлэх явдал аж. Зүүн Өмнөд Ази, Энэтхэг, Турк зэрэг орнуудад коксжих нүүрсний худалдаа 1.3 тэрбум тонноос давсан нь дэлхийн нүүрсний хэрэглээ өссөнийг илтгэж буй. Тиймээс дэлхийн нүүрсний гурав дахь том экспортлогч Оросын хувьд дунд хугацааны хувьд боломжийн шинэ цонх бий аж. Учир нь 2025-2030 хүртэлх хугацаанд хэрэглээний өсөлт 100 сая тонн байх болно хэмээн үзжээ.
Жилийн өмнө Монголын эдийн засагчид “ОХУ нүүрсээ далайгаар тээвэрлээд хямдхан нүүрс борлуулах магадлал багатай. Өөрөөр хэлбэл ийм тохиолдолд олон тээвэр, ложистик хийж, их хэмжээний нүүрс оруулж ирнэ гэдэг төвөгтэй асуудал болох тул урд хөршийн хувьд Монголоос хямд нүүрс авах нь илүү магадлал өндөр.
Ийм олон ажил болж нүүрс авснаас Монголоос хямдхан нүүрс авсан нь дээр гэдэг сонирхол Хятадын талд илүү байхыг үгүйсгэх аргагүй. Тиймээс оросууд манай коксжих нүүрсний зах зээлтэй өрсөлдөх бололцоогүй гэж бодож байна” хэмээн онцолж байв.
-ОРОСУУДЫН ХУДАЛДААНЫ НАРИЙН БОДЛОГО ӨМНӨД ХӨРШИЙН ЗАХ ЗЭЭЛД ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРНЭ-
Жилийн дотор байдал хэрхэн өөрчлөгдсөн бэ? Монголын коксжих нүүрсний зах зээлийн гол өрсөлдөгч Австрали. Одоо энэ зах зээлийг ОХУ “булаалдах” нь. Манай улсын хувьд нүүрсээ авто тээврээр тээвэрлэж буй бол оросууд төмөр замаар хямдхан тээвэрлэхээрээ онцлогтой.
БНХАУ дэлхийн хамгийн том нүүрс үйлдвэрлэгч, хэрэглэгч, импортлогч. Оросын давшингуй байдал биднийг тайван суух аргагүй болгож байна. “Фэнвэй Энержи информэйшн сервисез” компанийн дэд ерөнхийлөгч Сара Лиу өмнө нь оросуудын явуулж буй худалдааны нарийн бодлого, нүүрсний хэмжээгээ өсгөх оролдлого өмнөд хөршийн зах зээлд хүч түрэн орж ирэхэд ойр байгааг онцолж байв.
БНХАУ нүүрсний илүүдэл хүчин чадлаа танах бодлого баримталж буй ч ОХУ Хятадын коксжих нүүрсний зах зээл дэх байр сууриа бататган, Монголын нийлүүлэгчидтэй өрсөлдөнө хэмээн Бээжин хотноо энэ сарын 10, 11-ний өдрүүдэд болсон “Дэлхийн коксжих нүүрсний нөөц ба зах зээл” сэдэвт олон улсын чуулган дээр мэдэгджээ. Тус хуралд ОХУ-ын нүүрс олборлогчид анх удаа оролцсон байна. Тэд нүүрсээ Владивастокоор дамжуулан экспортлох аж.
ОХУ-ын Өмнөд Якут дахь “Колмар” компани 1.2 тэрбум тонн өндөр чанарын коксжих нүүрсний хүчин чадлаа огцом нэмэгдүүлжээ. Тус компани 2018 онд 5 сая.тн коксжих нүүрс олборлосон бол 2019 оноос 10 сая.тн, 2022 он гэхэд 20 сая.тн нүүрс олборлож, Хятадын зах зээлд экспортлох төлөвлөгөөтэй юм байна. Тус компанийн Гүйцэтгэх захирал манай улсад дөрвөн жилийн турш ажиллаж, амьдарчээ. Тэрбээр Монголын нүүрсний зах зээл, улс төрийг маш сайн судалсан гэдгээ ч хэлсэн байна.
Бидний өмнө хүчтэй, улс төрийн нөлөөтэй өрсөлдөгч болох ОХУ гарч ирснээр эрчим хүчний зах зээл дээр өрсөлдөөн үүслээ гэхэд юу юугүй хоосон суучих нөхцөл бүрдэхгүй гэж манай зарим эдийн засагч тайвшруулж буй юм.
-КОКСЖИХ НҮҮРСНИЙ ҮНЭ ТОНН ТУТАМД 20 ГАРУЙ АМ.ДОЛЛАРТ ХҮРЧЭЭ-
Оны эхний сарын сүүлээр “Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн” (NRGI) болон “Гэрэгэ партнерс” байгууллагаас хамтран гаргасан “Монгол Улсын төсвийн тогтвортой байдал-2018” (хоёрдугаар) тайланд тэмдэглэснээр, ирэх таван жилд эдийн засаг харьцангуй өндөр өсөлттэй байх ажээ. Гэвч тайвширч болохгүй нь. Учир нь өсөлтийн гол хөшүүрэг болсон уул уурхайн салбар 2024 он хүртэл багагүй өсөлттэй байх ч түүнээс хойш бууралт руу орж болзошгүй тул тодорхой бодлоготойгоор хөрөнгө оруулалт татах, шинэ салбаруудыг хөгжүүлэх шаардлага тулгарч буй юм.
“S&P Global Platts”-ийн судалгаагаар, 2019 он гарснаас хойш коксжих нүүрсний үнэ тонн тутамд 20 гаруй ам.доллараар өсчээ. “Fenwei Energy” компанийн дэд ерөнхийлөгч Сара Лю-гийн хэлснээр нүүрсний үнэ энэ оны турш тогтвортой байхаар байна. Түүний илтгэлд гарснаар, нэг тонн коксжих нүүрс 250 орчим ам.долларт хүрч, өмнөх оныхоос давах аж.
Монгол Улс 2019 онд түүхэндээ анх удаа 42 сая тонн нүүрс экспортолж, үүнээс хамгийн багадаа 1.3 их наяд төгрөг олохоор төлөвлөсөн билээ. Сангийн яамны мэдээллээр, энэ оны нэгдүгээр улиралд манай улсын нүүрсний экспорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 15 хувиар өсөж, 7.8 сая тонн болжээ.
Эх сурвалж: Сангийн яам, World trade center, NRGI

Эдийн засаг
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа

2025 оны 06 дугаар сарын 06-с 06 дугаар сарын 13-ны хооронд 3 удаагийн цахим арилжаа зохион байгуулан 30 хэлцлээр 41.4 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий бараа, түүхий эд арилжсан байна.
Үүнд:
• Ноолуур 139.6 тонн – 41.3 тэрбум ₮
• Ямааны завод ноос 8.8 тонн – 35.9 сая ₮
Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 23325 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17477 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 20203 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ өсөж 20203 төгрөг, үхрийн цул махны үнэ 23325 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Монгол Улсын Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо

Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын 195 дугаар тогтоолыг баталлаа. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 23.1.1, 23.1.5-д заасныг үндэслэн Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болов.
Тодруулбал, Монгол Улсын Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэг бүр нь 100.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 6.000.000 ширхэг энгийн, нэг бүр нь 100.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 9.000.000 ширхэг давуу эрхийн хувьцааг нэмж гарган, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа хуулийн этгээдэд эзэмшүүлэх замаар 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүгийн ашигт ажиллагаатай уялдуулан энэхүү тогтоолын дагуу гаргасан хувьцааг буцаан худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн үе шаттайгаар зохион байгуулахыг Хөгжлийн банкны ТУЗ-д зөвшөөрөв.
Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ 2024 онд 9.46 хувь байсан бол дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлснээр дээрх хувь 45.49 болж өсөх юм. Мөн чанаргүй зээл өнгөрсөн онд 57.38 хувь байсан бол 27.4 болж буурах тооцоо бий.
-
Нийгэм18 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм20 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм20 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм19 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо
-
Нийгэм19 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Улс төр19 цаг өмнө
Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр
-
Улс төр20 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм20 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна